fbpx Үүргээ биелүүлдэггүй, хэрэглэгчдээ дорд үзсэн “Мандал даатгал”-д хатуу хариуцлага тооцъё
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 10 секунд

Үүргээ биелүүлдэггүй, хэрэглэгчдээ дорд үзсэн “Мандал даатгал”-д хатуу хариуцлага тооцъё

 

Үүргээ биелүүлдэггүй, хэрэглэгчдээ дорд үзсэн “Мандал даатгал”-д хатуу хариуцлага тооцъё

Жолоочийн хариуцлагын даатгалын компани ямар үүрэгтэй вэ. Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас явган зорчигч болон бусад этгээдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд учруулсан хохиролд жолоочийн хуулиар хүлээх санхүүгийн хариуцлагыг даатгалын компанид шилжүүлж, жолоочийн хохирогчийн өмнө хүлээх санхүүгийн хариуцлагыг нөхөн төлөх зорилготой. Гэтэл Даатгалын компаниуд дотроо нэлээд томд тооцогддог “Мандал даатгал” ХХК хүлээсэн эрх үүрэг, хариуцлагаа умартжээ.

Тус даатгалын компаниас болж хохирох, итгэл үнэмшлээ алдсан иргэд цөөнгүй бий.  Нэгэн жишээг тодруулахад  жолооч Н.М нь машинтай шүргэлцэсний улмаас  “Мандал даатгал”-руу утас цохиж,  улмаар хуудсан дээр тэмдэглэсэн 4-5 дугаар луу залгахад бүгд эрх нь хаагдсан, холбогдох боломжгүй гэх хариуг өгчээ.

Түүнчлэн 24 цагаар үйлчлэх 70076006 үйлчилгээний дугаар луу нь залгахад мөн л орох ярианы эрх нь хаагдсан байж. Ингээд даатгалын компанитайгаа холбогдож чадаагүй жолооч арга буюу нөгөө жолоочтойгоо тохиролцон хоёр тийшээ салжээ.

8887

Энэ мэт гэнэтийн осол гаргасан жолооч нар яарч сандран даатгал руугаа залгахад өөдөөс нь боломжгүй гэх хариуг сонссоор итгэл алдаж байгаа тухайгаа жолооч нар хэлж байна. Уг нь тус даатгалын уриа нь “Та даатгуул бид бусдыг хариуцна” гэх сүржин уриатай юм билээ. Жолооч санаатай осол гаргахгүй, гэнэтийн осол аваарт өртсөн тохиолдолд тухайн даатгалын компани бэлэн байдалд байх ёстой. Гэтэл мянга мянган жолоочийн эд хөрөнгө, амь насыг даатгачихаад ийм хариуцлаггүй байж болох уу? Эсвэл компани хохирлын мөнгө олгохоос зугтаж байна уу.

Уг нь жолооч тээврийн хэрэгслээ хаана, хэнд хандаж даатгах нь хувь хүний сонголт. Даатгалд хамрагдснаар сайн тал байгаа хэдий ч манайд хэдхэн даатгалын компани үйл ажиллагаа явуулж байгаа нь нэг ёсондоо сонголт байхгүй, албан хүчээр тэдгээрт даатгуулж байгаа юм. Түүнчлэн энэ хэдхэн компани жолооч нарын даатгалын мөнгөөр хагартлаа ашиг олж байгаа гэдгий хэн ч үгүйсгэхгүй.

8883

Ер нь “Мандал даамгал”-ын тухайд өмнө нь нэг биш удаа хэл аманд орж, жалаач нарыг хохироож байсан түүх бий. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хилчин хотхонд хоёр машин мөргөлдөж зогсоолд байсан машины хойд гупер мөргөж эзэмшигчид нь эд хөрөнгийн хохирол учруулсан осол болсон байдаг. Буруутай тал даатгалын компаниа дуудаснаар даатгалын компаний ажилтан “Та нар цагдаагаас тодорхойлолт хийлгээд, бичиг баримтаа бүрдүүлээд манай засварын газруудад янзлуулчихаарай” гээд яваад өгчээ.

Осол болсны дараахан хохирогчид “Мандал даатгал”-д шаардлагатай бичиг, баримтаа бүрдүүлэн өгсөн байна. Гэвч хохирлууд нь сүйдтэй ч их мөнгө биш тус бүрдээ 100 гаруй мянган төгрөг байсан бөгөөд “Мандал даатгал” ажлын өдрүүдэд багтаан  мөнгийг шилжүүлнэ”  гэсээр хэдэн сар болсон байдаг.

Бас нэгэн жишээ дурьдахад эдийн засагч Д.Жаргалсайхан гуай грашнаасаа машинаа алдсан байдаг. Тэрбээр “Мандал даатгал”-д жилд сая төгрөгөөр машинаа бүрэн даатгуулдаг байсан байна. Хэрэв машин нь эрсдэлд орсон тохиолдолд 100 хүртэл сая төгрөгийн нөхөн төлбөрийг даатгагч тал гаргаж өгөх байжээ. Харамсалтай нь “Мандал даатгал”-ынхан “нөхөн төлбөр өгөх боломжгүй” гэх шийдвэр гаргасан байдаг.

Мөн хоёр, гурван жилийн өмнө нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнэмлэх захиалж буй оюутнууд “Мандал даатгал”-д даатгуулсан байх заалттай байсан нь оюутнуудын дургүйцлийг хүргэж эцэстээ Шударга өрсөлдөөн хэрэлэгчийн төлөө газраар шийдэгдэж байв. Энэ мэт  хэрэглэгчдээ үл хүндэтгэсэн, үүргээ биелүүлдэггүй Мандал даатгал зэрэг компаниудад  холбогдох байгууллагууд нь хариуцлага тооцоосой гэж хүсэж байна.

“Мандал даатгал” компанийн хувьд өмнө нь “Мандал женерал даатгал” нэртэй байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн уг оноосон нэрийг “Мандал даатгал” болгон өөрчилсөн байдаг. Уг даатгалын компанийн 39.24 хувийг “UMC capital” ХХК, “Голомт файненшил групп” ХХК 40.85 хувь, “Мандал даатгал” ХХК үлдсэн 19.91 хувийг эзэмшдэг аж.

Эх сурвалж: Fact.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дээрэмдээд байгаа нь Д.Ариунболд захиралд хамаагүй юу?!
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дээрэмдээд байгаа нь Д.Ариунболд захиралд хамаагүй юу?!
 
Холбон тоглогч
Холбон тоглогч
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Холбон тоглогч

Холбон тоглогч

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг томиллоо

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг томиллоо

Б.Энхбаяр: намууд жагсаалтын эхний таваа 10-15 тэрбумаар зарж байгаа мэдээлэл бий

Б.Энхбаяр: намууд жагсаалтын эхний таваа 10-15 тэрбумаар зарж байгаа мэдээлэл бий

Ц.Элбэгдорж: Би Монголдоо очно...

Ц.Элбэгдорж: Би Монголдоо очно...

Монголын төр алуурчинтай хамсах хүртлээ уруудлаа

Монголын төр алуурчинтай хамсах хүртлээ уруудлаа

Н.Энхбаяр: Шударга ёсыг сэргээе гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжихээс өөр аргагүй

Н.Энхбаяр: Шударга ёсыг сэргээе гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжихээс өөр аргагүй

Ажлаа тарж хүүхдүүдээ цэцэрлэгээс авахаар явсан залуу амь насаа алджээ

Ажлаа тарж хүүхдүүдээ цэцэрлэгээс авахаар явсан залуу амь насаа алджээ

Н.Номтойбаяр: Би УИХ-д нэр дэвших бүрэн эрхтэй

Н.Номтойбаяр: Би УИХ-д нэр дэвших бүрэн эрхтэй

Ц.Элбэгдорж: Дайсан олоод сайн замд орсон улс орон гэж үгүй

Ц.Элбэгдорж: Дайсан олоод сайн замд орсон улс орон гэж үгүй

Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ

Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ

Г.Дөлгөөнийг УИХ-д нэр дэвшүүлвэл Л.Оюун-Эрдэнийн тэмцэл үнэ цэнэгүй болно

Г.Дөлгөөнийг УИХ-д нэр дэвшүүлвэл Л.Оюун-Эрдэнийн тэмцэл үнэ цэнэгүй болно

Тактикийн цөмийн зэвсгийн тухайд

Тактикийн цөмийн зэвсгийн тухайд

Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!

Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!

Гурван охин хамтлагийн дуучин Х.Анугийн хөл хүнд төрх /фото/

Гурван охин хамтлагийн дуучин Х.Анугийн хөл хүнд төрх /фото/

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

С.Зоригийн хэргийг мөрдөгчид 26 жилийн өмнөх ноцтой явдлуудын мөрөөр орсон уу

С.Зоригийн хэргийг мөрдөгчид 26 жилийн өмнөх ноцтой явдлуудын мөрөөр орсон уу

Нэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!

Нэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!

“Тархины урсгал”-аа тогтоон барихад төрийн зөв бодлого хэрэгтэй

“Тархины урсгал”-аа тогтоон барихад төрийн зөв бодлого хэрэгтэй

Намууд дахь “...Хууччуул тойрог руу, “шинэков”-ууд жагсаалтад” нанчилдаан

Намууд дахь “...Хууччуул тойрог руу, “шинэков”-ууд жагсаалтад” нанчилдаан

Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?

Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?

ШҮДЭНЗНИЙ ГЭРЭЛД НҮЦГЭН ЗОГСОГЧИЙН ПАЯН

ШҮДЭНЗНИЙ ГЭРЭЛД НҮЦГЭН ЗОГСОГЧИЙН ПАЯН

Халдлагад өртсөн гэгдэж буй гадаадын аялагч бидэнд захидал ирүүллээ

Халдлагад өртсөн гэгдэж буй гадаадын аялагч бидэнд захидал ирүүллээ

Сонгуулийн шоу: Зарим нь 11 тэрбумын нисдэг тэрэг хөлөглөж ажлын тайлангаа тавьж явна

Сонгуулийн шоу: Зарим нь 11 тэрбумын нисдэг тэрэг хөлөглөж ажлын тайлангаа тавьж явна

Баабар: Монгол сүгсэлзүүрийн Америк ориг

Баабар: Монгол сүгсэлзүүрийн Америк ориг

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТНУУДАД “ОДДӨЛ” КОМПАНИЙНХАН 60 ГУЛУУЗ ӨМХИЙРСӨН МАХААР ХООЛ ХИЙЖ ӨГСӨН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТНУУДАД “ОДДӨЛ” КОМПАНИЙНХАН 60 ГУЛУУЗ ӨМХИЙРСӨН МАХААР ХООЛ ХИЙЖ ӨГСӨН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

“Худал“-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол

“Худал“-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо

Б.Болор-Эрдэнэ: Сонгуулийн луйвар ингэж явагддаг

Б.Болор-Эрдэнэ: Сонгуулийн луйвар ингэж явагддаг

Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож нэг нь биш, нийтээрээ хожих зам

Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож нэг нь биш, нийтээрээ хожих зам

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​