fbpx М.Энхболдын үе дууслаа гэвэл түүн шиг үлгэр байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 31 секунд

М.Энхболдын үе дууслаа гэвэл түүн шиг үлгэр байхгүй

Ийм бодолтой яваа улстөрчдийг харахаар инээд хүрээд байх юм. М.Энхболд одоо хэдэн настай билээ. Туулж ирсэн алдаа оноо, эргэн тойрны хүрээлэл, улс төр, бизнесийн орчин дахь нөлөө, хамгийн гол нь хувь улстөрчийнх нь натур... ер нь түүнийг унагана гэдэг амаргүй дээ. Энэ хэрийн улстөрч яг өнөөдөр хэд байгаа юм бол. Юмыг бодитой л харах хэрэгтэй. “33-ын бүлэг”-т гуйвах нь цөөхөн шүү. “32-ын бүлэг”-ийг хэлж мэдэхгүй байна, Т.Аюурсайханаас эхлээд яагаад ч байгаа юм. М.Энхболдын нэг аймаар чанар бол тэр ямар ч нөхцөлд өрсөлдсөн, сөргөлдсөн бүхэнтэйгээ эргэж харж тэврэлддэг. Түүнийг Ерөнхий сайдаас нь авч хаяад, залгуулаад намын даргынх нь суудлыг булаан авахдаа С.Баяр "За нэг дийлдэхгүй дайсантай боллоо" гэж ярьж байсан гэдэг. Гэтэл тэр бүх тамга тэмдэг, сандал ширээгээ хүлээлгэж өгөөд тэр дороо эргэж харан "За Баяр даргадаа амжилт хүсье" хэмээн мөрөөр нь тэвэрч "Хамтарч ажиллахад бэлэн шүү" хэмээн инээсэн гэдэг юм. Монголын улс төрд долоо буудуулсан чоно С.Баяр түүний инээмсэглэл хуурамч биш гэдгийг гадарласан байдаг. Маргааш нь Шадар сайдаараа тавьж байсныг өнөөдөр зарим хүн мартсан байж магадгүй. Цаг нь ирж нөхцөл нь бүрдвэл М.Энхболд хүнийг бас л нураадаг. 2005 онд тэрбээр Ц.Элбэгдоржийг хэрхэн Ерөнхий сайдаас нь буулгалаа. Насан туршдаа мартахгүй байх гэтэл нь. Өнөөдөр хар. Ийм л зөөлөн хүч. Тодорхой цаг хугацааны дараа харахад М.Энхболд заавал давж нүүсэн байдаг, заавал хожсон байдаг. С.Баярт ямар ч сэнтийгүй болтлоо хусуулж байсан М.Энхболд тодорхой хугацааны дараа аядуу зөөлнөөр намын даргаа авсан. УИХ-ын дарга болж, улмаар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, бүгдийг эргүүлэн хурааж эмхлүүлсэн. Ийм улстөрчийн карьер өнөөдөр дуусах шат руугаа орж байна гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Яахав, сая Ерөнхийлөгчийн сонгуулиар уналаа. Хажууд нь гайгүй хүмүүс байна, гайгүй сонгуульдчих байх гэж жилийн өмнө харж байлаа. Гэвч байдаг л нэг хэмнэлээр сонгуульдаа орсон нь үнэхээр харамсалтай. Наад зах нь сонгуулийн стратегиа М.Энхболдыг сурталчлахад биш, харин түүний тухай худал бараан мэдээлэл нийгмийн сэтгэл зүйд очихоос сэргийлэхэд чиглүүлсэн бол гэж бодогддог.

Энэ талаар эхнээс нь ойр тойрны ганц нэг хүнд нь хэлэхэд урдаас "Сурталчилгааны сэтгүүлийг нь л сайн хийх тухай" ярьж байлаа. Үр дүн гарахгүй юм байна гэж бодож байснаар маань болсон доо. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч болох нөхцөл бүрдсэн байсан юм. Гэхдээ түүний хувьд энэ нь нэг удаагийн л уналт. Түүнд бүх зүйл байгаа. Бяр нь хэвээрээ байгаа. Сая Засгийн газар огцруулах процессыг харж байхад мань эр зүгээр л тест хийсэн. Нийслэл дээр ч тэр тест хийж байна. Улс төрийн тест бөглөх гэж ямар айхавтар юм байдгийг гадарлах хүмүүс байгаа байх. Борис Ельцинээс гарвалтай гэдэг юм. Б.Ельцин ОХУ-ын Ерөнхийлөгч байх хугацаандаа Ерөнхий сайдаа бараг долоо хоног тутам огцруулж байлаа. Ингэснээрээ энэ улс орон сөнөчихөөгүй. Сөнөхгүй, харин улам нягтарч, усаа шахаж байгааг Ельцин, түүний багийнхан нь л мэдэж байсан гэдэг. Учир нь түүний тэр их халаа сэлгээ, халалт огцруулалт дунд Оросын улс төр, бизнесийн орчинд хэн нь хэн бэ, хэн нь надад үнэнч үлдэхнэв, миний байр суурь энэ улс оронд хэр удаан оршин тогтнох нөөцтэй байна, эцэст нь хэн миний бат найдвартай залгамжлагч болох вэ гэдгийг л тогтоосон, улс төрчийн тест байлаа. Үр дүн нь өнөөдрийн В.Путин. УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд уналаа, сая Засгийн газар огцрох үед хэн нь хэн бэ гэдгийг жинхэнэ утгаар нь тестэлж авлаа. Нийслэл дээр тест бөглүүлсээр байна. Энэ бүхэн дууссаны дараа тэрбээр шинэ стратеги гаргана. Тэр үед МАН дотор юу болохыг мэдэхгүй юм. Тэр одоо дөнгөж 53 настай шүү дээ. Дахиад нэг мэргэжил эзэмшиж, дахиад хоёр эхнэр авах нас байна. Мэдэж байна уу, нөхөд минь.

П.Хашчулуун

ГОЛОМТ БАНКТАЙ ХАМТАРДАГ ОРОН СУУЦНЫ ТӨСЛҮҮДЭД 2-8% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВЧ БОЛНО
ГОЛОМТ БАНКТАЙ ХАМТАРДАГ ОРОН СУУЦНЫ ТӨСЛҮҮДЭД 2-8% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВЧ БОЛНО
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​