Уул уурхай
2018/06/19
Оюутолгойн асуудал дээр С.Баярын тактик үргэлжилж байна уу?

АНУ-аас манай улсад сууж байсан Элчин сайд Марк Минтоны 2009 онд бичсэн захидал Оюутолгойн гэрээтэй холбоотой олон асуудлын тайлал, тайлбар болж байна. Сүүлийн үед Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийнхэнд “Рио Тинто” группээс уулзах санал тавьсан. Гишүүдийг хэд хэдэн удаагийн үйлдлээр лоббидохоор оролдсон гэх мэдээлэл түглээ.

2018/03/23
Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр бус

Одоогоос яг 2 жилийн өмнө нэгэн ноцтой үйл явдал өрнөсөн нь Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ (ХОГ) хүчин төгөлдөр боллоо хэмээн эрх баригчид яаруу сандруу мэдэгдсэн явдал байсан юм.Түүнээс 6 сарын өмнө буюу 2009 оны 10-р сарын 6-ны өдөр энэ ХОГ-нд (мөн түүнтэй салшгүй холбоотой 2 өөр гэрээнд) Төрийн ордонд сүр дуулиантайгаар гарын үсэг зурж маш ихээр яаравчлан хөөрцөглөж байсныг хүмүүс сайн санаж байгаа байх.

2018/02/16
Тавантолгойн цахилгаан станц төсөл "зогслоо"

Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзсан шийдвэр гаргасны дараагаар “Оюу толгой” ХХК уурхайн цогцолборын эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллахаа өнөөдөр дахин нотоллоо гэж "ОюуТолгой" компани 2 сарын 16-нд гаргасан хэвлэлийн мэдэгдэлдээ дурьджээ. Уг мэдээлэлд: "Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюу толгой” ХХК нь Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгааны станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн билээ. Өнөөдөр Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (ӨБЭХСХАГ)-г цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгогдож байна.

2018/01/03
Багануурын нүүрсний орд “Алтайн гянт” ХХК-ийн эзэмшилд очих уу?

Багануурын орд газарт улсын төсвөөр 1974-1975 онд хайгуулын ажил, 1988-1989 онд гүйцээх хайгуулын ажил, 2014-2015 онд нэмэлт хайгуул хийж нөөцийг нь тогтоож байв. Тэгвэл “Багануур” ХК-ийн олборлолт явуулдаг Багануурын орд газар “Алтайн гянт” гэдэг хувийн нэгэн компанийн мэдэлд шилжиж магадгүй болоод байна. Түүхийг нь сөхвөл, 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд тухайн үеийн АМГТХЭГ Багануурын орд газарт багтах талбайд хайгуул хийх 12164Х дугаартай лицензийг “Алтай голд” ХХК-д олгожээ. “Алтай голд” ХХК нь 2010 онд лицензээ “Алтайн гянт” ХХК-д шилжүүлсэн байдаг юм. Улмаар үүнээс ганцхан жилийн дараа буюу 2007 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн АМГТХЭГ-ын Геологи уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2375 дугаар шийдвэрээр 12959А дугаартай ашиглалтын лиценз болгочихсон байгаа юм. Тэр үед АМГТХЭГ-ын даргаар одоогийн УИХ-ын гишүүн Лу.Болд ажиллаж байжээ.

2017/11/28
Газрыг нөхөн сэргээх нь хүний биеийг эмчлэхтэй адил

Хариуцлагагүй уул уурхайгаас үүдэж нутаг орон нь сүйдээгүй нэг ч аймгийг Монголын тал нутгаас хайгаад олохгүй болов уу. Нүүрс ухсан газар, нүдийг нь ухаад авсан хохмой толгой шиг харагддаг бол алт ухсан газар алаг гэдсийг нь хүй татсан үнээ лугаа харагддаг гэж манай эрдэмтэд ёжилсон байдаг. Энэ яасан үнэн хэлсэн үг вэ гэж уул уурхай олборлолтоор сүйдсэн газруудаар явж байхад бодогдоно. 2000 оны тэртээгээс ажил, орлогогүй болсон 2000-аад хүн хүрз жоотуугаа барин алт руу хошуурцгааж эхэлсэн.