Урлаг

Ξ 5 сэтггэгдэл

Б.Сарандаваа: Хүний сайн сайхан явах нь зөвхөн өөрөөс нь шалтгаална

нийтэлсэн Admin

Монголын Бясалгал, Зурхай, Сүнс, Сэтгэл судлалын академийн ерөнхийлөгч, “Монгол Аура төв”-ийн тэргүүн Б.Сарандаваатай ярилцлаа.

 -Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Байгууллагын тань ой болох гээд их завгүй явах шиг байна?

-Сайн байцгаана уу. Манай байгууллага энэ сарын 10-нд арван жилийнхээ ойг хийх гэж байна. Мөн давхар бясалгал, зурхай, сүнс, сэтгэл судлалын “Монгол аура төв” байгуулагдсаны таван жилийн ой тохиож байна.

-Энэ хугацаанд хийсэн онцлох ажлуудаасаа дурьдвал?

-Байгуулагдсанаасаа хойш олон ажил хийжээ. Тухайлбал, энергээр засал ном хийх цогц үйлчилгээг бүрдүүлэн хүмүүсийг энергээр эмчлэх болсон. 1995 оноос хойш давхардсан тоогоор 185 мянган хүнийг үзэж оношлосон байна. Мөн 21 аймгаар явж иргэдэд үйлчиллээ.  Гадаадын орнуудаар явж сэтгэл засал, энергийн заслуудыг хийж байсан. Таван удаа АНУ-д энергийн их хуралд сууж нэг сарын илтгэл тавьлаа. Мөн “21 дарь эхийн сүм” нээсэн. Хүмүүсийн хүсэлтээр, сүсэг бишрэлээр нь энэ сүмийг нээсэн юм. “UB палас”-т л гэхэд нийтдээ найман удаа лекц тавьж, нэлээд хэдэн ном гаргасан байгаа.

-Арван жилийнхээ ойн хүрээнд хийх гэж байгаа ажлуудынхаа талаар яриач?

-Жил бүрийн наймдугаар сарын найман, есдүгээр сарын есөнд усыг шүтэх, усан заслуудыг хийж ирсэн. Үүнийхээ дараа бид “Аз жаргалын арван алтан түлхүүр” лекцээ тавих гэж байна. Энэ сарын 10-нд 19.00 цагаас “UB палас”-т болно. Үүнийхээ дараа дуун, сүүн энергийн цэнгүүн хийх гэж байна. Энд 21 морин хуурч, 21 уртын дууч, 21 нугараач оролцоно. Мөн арван жилийнхээ ойн ажлын хүрээнд Улаанбаатар хотынхоо зургаан дүүрэг болох Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн өндөр настай, ар гэрийн халамж багатай арван хүнд “Монгол аура” энергийн төвөөр болон “21 дарь эхийн сүм”- ээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх цогц үйлчилгээний эрхийн бичиг гардуулахаар болсон. Мөн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны арван өрхөд нэг сарын хүнсний хэрэглээг нь өгнө. Яагаад заавал энэ хороог сонгож авсан бэ гэхлээр “Монгол аура энергийн төв”, “21 дарь эхийн сүм”, “Монголын сэтгэл судлалын академи” Чингэлтэй дүүрэгт арван жил үйл ажиллагаагаа явуулжээ. Тиймээс энэ дүүргийнхээ оршин суугчдаас сонгохоор шийдсэн.

-Энд хамрагдахыг хүссэн хүмүүс хаана, хэрхэн хандах ёстой вэ?

-Дүүрэг дүүргийнхээ халамжийн газарт өргөдлөө гаргаад, бичиг баримтаа бүрдүүлээд ирэхэд болно. Манай төв жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдөр мөнгөний даллага авдаг байгаа. Энэ жил ч бас билэгт сайн өдрийг сонгож авсан юм. Мөн ЕБС-ын 9-11дүгээр ангиудын дунд “Энерги бидний амьдралд” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарласан. Эхний гурван байрыг эзлүүлж, алт, мөнгө, хүрэл медаль гардуулж, үнэ бүхий зүйлээр шагнана. Шангналыг энэ сёарын 10-нд болох цэнгүүн дээрээ гардуулна. Зохион бичлэгийг энэ сарын таны өдөр хүртэл хүлээж авах юм. Манай цэнгүүн дээр “Гэтэлгэгч ногоон дарь эх”сүмийн лам нар буян хишгийн даллага хурна. Мөн энэ сарын хоёронд тус сүмийнхэн “мянган ногоон дарь эх” хурна. Сүсэгтэн олон үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

-Эдгээр цэнгүүний болон лекцний тасалбарын үнэ хэд вэ?

-Тасалбар 10 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Билетээ бид төв дээрээ өөрсдөө худалдаалж байна. Хүмүүс аваад шаглачихдаг болохоор шуналын сэтгэл оруулахгүйн тулд үүдэн дээрээ өөрсдөө зарж байгаа юм.

-Монголчууддаа хандаад сайхан сэтгэлийн үг, сургааль хэлээч?

- Хүний сайн сайхан явах нь зөвхөн өөрөөс нь л шалтгаална. Өөр хэнээс ч биш. Хүн бүрийн хувь тавилан өөрсдийнх нь гарт байдаг юм гэж би данда хэлдэг юм. Мөн өглөө бүр босоод залбирал үйлдэж байх юм бол сайн сайхан явна. Бид чинь Монголынхоо энэ сайхан уудам талд амьдарч байгаа юм чинь амьсгалахад ч чөлөөтэй шүү дээ. Бид эрч хүч, энергээ бусдаас хайх биш өөрсдөдөө байгаагаа нэгтгэх юм бол их зүйлд хүрнэ. Монголчууд эртнээс нааш эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ярьдаг. Харин сүүлийн үед хүмүүсийг хараад байхад эзэд нь өөрсдөө хичээхгүй байгаа харгдах юм. Хүн нэгдүгээрт ажилтай, хоёрдугаарт эрүүл, гуравдугаарт мөнгөтэй байх ёстой. Амьдрахын тулд мөнгө хэрэгтэй шүү дээ. Мөнгө олохын тулд харин ажиллах хэрэгтэй.

О.ЧАНЦАЛДУЛАМ
Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Сэтгэгдэл

  • Монгол аура төв яг хаана байдаг юм бол? тасалбар авмаар байна

  • chingeltei yvah zamaar deeshee egseed 2 buudal yvaad 3 davhar aura tev gesen hayag bnlee ih goyo huleej avdag yum bilee ochson hun bur cheleetei ulzaj bolohiim bilee

  • Солонгос Австрали Канад Энэтхэг Тайвань Сингапур улсад бүх төрлийн мэргэжлээр суралцуулна 7011-0503 9516-1006 9114-8232 89-011-011 http://www.edu-line.mn

  • exleed ervvl daraa n ajil tegeed money baimaar um daa

  • exleed ervvl daraa n ajil tegeed money baimaar um daa,daraalal aldagdab gej





  • Сүүлд нэмгдсэн
  • Сэтгэгдэл
  • Түлхүүр үгс

Жиргээ






Англи, Монгол үгээ алдаагүй үнэн зѳв бичээд "ENTER" дарна уу.
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com