Шуурхай мэдээ

Ξ 5 сэтггэгдэл

Махны үнэ хямдарчээ

нийтэлсэн Admin

Сүүлийн долоо хоногт махны үнэ огцом хямдарчээ. “Хүчит шонхор” хүнсний зах дээр өчигдөр хонь, үхэр, ямааны мах бөөндөө 4500-5500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Манай сурвалжлах хэсэг “Хүчит шонхор” хүнсний зах дээр 06.30 цагт очсон юм. Захын гадна ачааны машинууд урт цуваа үүсгэн зогссон байв. Худалдаачид, ченжүүд, малчид гээд энд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энэ өдөр хөдөөнөөс мах элбэг орж ирсэн учраас үнэ нь өмнөх өдрөөсөө 200-500 төгрөгөөр хямдарчээ.

Худалдаачид малчдын гар дээрээс хонь, үхэр, ямаа, адууны махыг нэг кг тутмыг нь 4300-5500 төгрөгийн хооронд бөөндөж авч байв. Өглөө эрт ирсэн иргэд ч бас ченжүүдтэй өрсөөд махаа хямд авч болдог аж. 7.30 цаг гэхэд захын дотор хашаанд машин, хүн нь багталцахгүй болж эхлэв. Тэрэг түрсэн хүмүүс “Зам тавь” гэж орилж, урдуур хойгуур шахаж дайрчих дөхнө. Цэнхэр халаадтай хүмүүс бол тус зах дээр ажилладаг махны худалдаачид юм. Портер машин болгоны өмнө хэд хэдээрээ бөөгнөрч зогсоод малчдад аль болох хямд үнэ санал болгож тохиролцохыг оролдож байв. Үнээ тохиролцож чадсан хүмүүс тэрэг түрдэг хүмүүсийг дуудаж махаа ачуулаад лангуу руугаа зөөх аж. Мөн энд “Нарантуул”, “Баянзүрх” зэрэг бусад хүнсний захын худалдаачид ч ирсэн байв.

Үхрийн мах бөөндөө 5300-5500, хонины мах тарган, туранхайгаасаа шалтгаалаад 4800-5800, ямаа 4500-5500, адуу 5500 төгрөгийн дундаж ханштай байна. Ченжүүдийн ярьснаар, мах их орж ирж байгаа учир үнэ нь ойрын хугацаанд хямдарна уу гэхээс нэмэгдэхгүй гэнэ. Ер нь жил бүрийн өдийд махны үнэ хямдардаг аж.

Малчид оюутан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд хэдэн малаа хот руу зөөдөг гэх. Энэ зун хаа газар зуншлага сайхан байгаа учир мал тарга сайтай байна лээ. Малчин А.Гарваа “Өглөө 5.00 цагт 30 хонь, ямаатай ирсэн. Таньдаг наймаачиндаа 20 махыг нь өгчихсөн юм. Одоо арван юм үлдсэн. Үүнийгээ өгчихвөл “Нарантуул” зах орж хүнснийхээ юмыг бэлдээд нутаг буцна даа. Бид чинь малаасаа өөр орлогогүй шүү дээ. Оюутан хүүхдийн сургалтын төлбөр, дотуур байр, гар утасны төлбөр, хоол хүнс гээд их хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Оюутан охин маань гурван сая төгрөг нэхэж байна шүү дээ гэв.

“Хүчит шонхор” хүнсний захыг махны төвлөрсөн газар гэж хэлж болно. Хөдөө орон нутгаас мах ачсан машинууд ихэнхдээ тус зах дээр шууд ирдэг юм. Тиймээс бусад хүнсний захын худалдаачид ч гэсэн өглөө эрт ирж эндээс махаа аваад буцдаг аж.

Харин дотор захын лангуун дээр үхрийн мах жижиглэнгээрээ нэг кг нь 6500, ясгүй нь 7500 төгрөгийн үнэтэй байв. Хонины мах 6300-6500, ямаа 6000, адуу 6700 төгрөгөөр худалдаж байлаа. Гадаа машин дээр байгаа махнаас 1000-1500 төгрөгөөр илүү үнэтэй байна гэсэн үг. Худалдаачид урдуураа өнгөрсөн хүмүүст “Шинэ хонь, үхрийн махаа аваарай″ гэж өрсөлдөн хэлнэ. Өглөө эрт байсан хэдий ч худалдан авагчид их байгаа харагдав.

Х.ЦЭНД-АЮУШ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Сэтгэгдэл

  • ТИЙМ ГЭЖ ҮҮ?

  • After I originally left a comment I appear to have clicked the -Notify me when new comments are added- c****box and now every time a comment is added I receive four emails with the exact same comment. Perhaps there is a way you can remove me from that service? Thank you!

  • Pretty! This has been an extremely wonderful article. Thank you for supplying these details.

  • This is a great tip especially to those new to the blogosphere. Brief but very precise info… Thank you for ***ring this one. A must read article!

  • This is the right web site for anybody who wants to understand this topic. You know a whole lot its almost hard to argue with you (not that I actually would want to…HaHa). You definitely put a new spin on a topic which has been discussed for many years. Great stuff, just wonderful!





  • Сүүлд нэмгдсэн
  • Сэтгэгдэл
  • Түлхүүр үгс

Жиргээ






Англи, Монгол үгээ алдаагүй үнэн зѳв бичээд "ENTER" дарна уу.
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com