antalya rent a car sesli chat ordu haberleri
antalya haberleri
sesliyoutube

antalya rent a car kadky oto ekspertiz

Oct 11, 2017 29 comments

“АХ” НАМ АНХААРЛЫН ТӨВД БАЙНА

нийтлэсэн Admin

Намрын чуулган нээлтээ хийснээс хойш дорвитой нэг ч асуудлыг мухарласангүй. Эрх баригч намынхан саяхан томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн зурах, хэнийг сайдад томилох зэргээр сандал, ширээний төлөө тэмцэлдсээр өнөөдрийг хүргэв. Харин сөрөг хүчний зүгээс 65-ын бүлгийн хоёр хуваагдал, төрийн ажил урагшлахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна-

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь, эрх баригч намын хоёр хуваагдал төрийн ажлыг “гацаагаад” байна. Уг нь, энэ намаас иргэд олон зүйлийг хүлээж байгаа. Наад зах нь, 2017 оны төсөвт тодотгол хийхээс эхлүүлээд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн батлах зэрэг улс, эх орны өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэх цаг үеийн шаардлагатай тулгараад байгаа билээ. Гэсэн ч намрын чуулган нээлтээ хийснээс хойш дорвитой нэг ч асуудлыг мухарласангүй.
Ганцхүү саяхан томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн зурах, хэнийг сайдад томилох зэргээр сандал, ширээний төлөө тэмцэлдсээр өнөөдрийг хүргэв. Харин сөрөг хүчний зүгээс 65-ын бүлгийн хуваагдал, төрийн ажил урагшлахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна.
Ямар сайндаа л өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх ёстой байсан ч завсарлага авсан юм. Хэдийгээр тус намын бүлгийн даргын зүгээс “Төсвийн тодотголд дүн шинжилгээ хийхэд хууль зөрчсөн, алдаатай зүйл их байсан. Тиймээс бид дүгнэлтээ боловсруулж өгнө” гэх тайлбарыг өгсөн ч үнэн хэрэгтээ “Засгийн газрыг байгуулах нэрээр УИХ ажлаа хийхгүй байна” гэх мессежийг далд утгаар илэрхийлсэн явдал байлаа.
Нөгөө талаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойлох шинэ Засгийн газраас ч иргэд олон зүйлийг хүлээж байгаа. Бүр Ж.Эрдэнэбатын Засгийн газраас ч илүү итгэл хүлээлгэж, тэр хэрээр хариуцлага нэхэх нь тодорхой. Шинэ Засгийн газрыг хамгийн эхэнд ОУВС-гийн зээлийг үргэлжлүүлэх үү гэх асуулт, ирэх оноос төлж эхлэх бондын өр гээд амаргүй даваа угтаж байна. Хамгийн гол нь, шинээр томилогдсон сайд нар энэ оны төсвөө хянаж үзээд УИХ-д өргөн мэдүүлэх ёстой зэрэг шалтгаанаар чуулганаар хэлэлцэх асуудал тодорхой хугацаанд хойшилж, энэ мэт шалтгаанаас үүдэж төрийн ажил “зогсонги” байдалд орчихоод байгаа юм. Хэдийгээр 65-ын бүлэг эв түнжингээ олж чадаагүй ч аль, аль нь шинэ сайд нарын томилгооны асуудалд анхаарлаа хандуулж, өөр хоорондоо ил болон далд хэлбэрээр “тэмцэлдэж” өнөөг хүрлээ. Үр дүнд нь, төрийн ажил буюу олон нийтийн дунд хүлээлт бий болоод байгаа олон чухал асуудлыг “гацаанд” оруулж, хүлээлт бий болгоод байна. “Ах” намын энэ хагарал, энэхүү сандал ширээний төлөөх тэмцэл, цаашлаад нам доторх фракцийн хагарал хэзээ дуусах нь тодорхойгүй үлдэж байна. Уг нь, эв зүйгээ ололцож улс, эх орныхоо өмнө тулгамдаж буй амин чухал олон асуудлыг шийдээд явах нь хаа хаанаа үр дүнтэй, ашигтай л баймаар юм.
Удахгүй МАН-ын Их хурал болж, намын даргаа сонгоно. Намын дарга солигдохтой зэрэгцээд намын бусад удирдлага ч халаагаа өгнө. Үүнээс дараагийн намын дарга хэн бэ гэх асуулт урган гарч ирэх нь дамжиггүй. Шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэхдээ төрийн ажлыг “гацааж”, хүлээлт бий болгосон шиг ээ дахиад л сандал, ширээний төлөө өөр хоорондоо тэмцэлдээд эхэлбэл яах вэ. Дахиад л төрийн ажил гацах уу. Энэ бүх шалтгаанаас үүдэж “ах” намынхан одоо ч анхаарлын төвд байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • Anonymous (October 11, 2017 9:48:33 am )

    У.Хүрэлсүх ЗГ-аар оролдох шаардлагагүй байсийм. Одоо чиний эмхлэн байгуулагдах ЗГ өмнөхөөс дордно. Чиний тэргүүлсэн засгийн газар 3 сарын настай. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. хохино гэж хэлэе

  • Ахмад настан (October 11, 2017 9:50:28 am )

    АНУ-ын Монголд нэвтэрүүлсэн Ардчилал Монгол орныг мөхлийн ирмэгт хүргэлээ. Юун сайд майд,Ардчиллыг уг язгуураар нь устгах хэрэгтэй. Хоёр их хөрш ОХУ, Хятад улс одоогоос арваад жилийн өмнө гайт Ардчиллын тарыг таньж ардчиллын бус хөгжлийн шинэ замыг сонгож авсан шүү дээ. Үхэр тэнэг Монголчууд бид Ардчиллыгн гайг танихгүй сайд майд гэлцэх юм .

  • Ахмад настан (October 11, 2017 9:51:23 am )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Ахмад настан (October 11, 2017 9:51:42 am )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.

  • Ахмад настан (October 11, 2017 9:52:11 am )

    Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог, улс орныг мөхөлд хүргэдэг нууц Америк технологи юм.!!!

  • Ахмад настан (October 11, 2017 9:52:35 am )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө. !!!

  • Ахмад настан (October 11, 2017 9:53:04 am )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/!!!

  • Ахмад настан (October 11, 2017 9:53:19 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Ахмад настан (October 11, 2017 9:53:54 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • Ахмад настан (October 11, 2017 9:54:34 am )

    Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.

  • Ахмад настан (October 11, 2017 9:54:49 am )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Ахмад настан (October 11, 2017 9:55:30 am )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна. !!!!!

  • Ахмад настан (October 11, 2017 9:55:56 am )

    Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана…!1!!!

  • Ахмад настан (October 11, 2017 9:56:20 am )

    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Ахмад настан (October 11, 2017 9:56:44 am )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Ахмад настан (October 11, 2017 9:57:07 am )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/!!!!

  • Ахмад настан (October 11, 2017 9:57:30 am )

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Ахмад настан (October 11, 2017 9:57:54 am )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

  • Ахмад настан (October 11, 2017 9:58:10 am )

    Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. /Жан Дө Лабрюйер/

  • Ахмад настан (October 11, 2017 9:58:31 am )

    Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нь нөхөрлөл биш, хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин бие биеэсээ жийрхэдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгсэд. /Этьен Боэси/!!!!

  • Ахмад настан (October 11, 2017 10:01:17 am )

    Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. /Сенека/

  • Ахмад (October 11, 2017 10:55:48 am )

    Ардчилалыг жинхэнэ утгаар нь бий болгоход манай монголд 150 жил хэрэгтэй . Тэр хугцаанд бид нэг суудал дээр өндийхгүйгээр 2 хон цаг суугаад ажилдаг болсон байна . Хашаагаа төдийгүй гудамжаа цэвэрлэдэг болсон байна . Өөрөөр хэлвэл суурин амьдаралд бүрэн шилжсэн байна, г, м ,ухамсар сэтгэхүй маань дор хаяж 180 градус эргэж хөгжсөн байх шаардлагатай .

  • ИРГЭН (October 11, 2017 11:24:28 am )

    АХ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ӨРГӨМЖИЛСӨН ЭНЭ НАМЫГ БҮР УСТАГА? ЁР НЬ ИХ ХУРАЛЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ? ДАХИАД СОНГУУЛЬДААД МАХН,БУЮУ АНыг ГАРГАХ ХЭРЭГТЭЙ????????

  • Anonymous (October 11, 2017 1:43:47 pm )

    Хүрэлсүх ерөнхий сайдаа??????Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын толгойлсон МАНАН-гаас салж чадахгүй ингэж эргэж буцаж новшрох байсан юм бол юу гэж Эрдэнэбатын засгийг огцруулсан юм бэ? Таныг тэдний өлмийд сөгдөж, тэдний гар хөл болсон 60 тэрбумынханыг засгийн газартаа оруулах тохироо хийгээд арчаагаа алдах юм чинээ огтхон ч бодсонгүй. М.Энхболдын тэргүүлдэг 32-ын бүлгийнхэн таныг ЕС болоход нь эсэргүүцээд байсан биз дээ. Тэгээд та яаж хамтарч ажиллах тухай бодож чадаж байнаа. Их итгэж байсан юмаа таньд. Одоо таны тухай гайхаад, яагаад ингэж ард түмэндээ худлаа хэлж чадаж байгааг чинь ойлгох гээд УХААН ХҮРДЭГГҮЙ ЭЭ. МАН сөнөх цаг нь болсон шиг байна.

  • Зочин (October 11, 2017 3:25:09 pm )

    Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй ээ гэж тэр дээ

  • zochin (October 11, 2017 3:42:05 pm )

    UIH-in gishuuneer huuli togtooh turiin deed baiguullagad songogdson erhem gishuud ni undsen ajil deeree zaaval bas Zasgiin gazrin gishuun said baih geed zutgeed bdag ni yamar uchir ba.UIH bolon ZG gesen 2 uur undsen chig uureg statustai turiin udirdah deed baiguullaga bus u.Dan deeltei garsan yum san daaraa yum bolov uu yagaa bol. davhar deeltei bolson yum san haluutsaa bolov u yagaa bol geed l duulj ehleh shiv de

  • Anonymous (October 12, 2017 12:16:53 pm )

    cccr

  • Зочин (October 12, 2017 2:18:14 pm )

    УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүн болгож байгаа нь УИХ-ыг авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм.

  • Зочин (October 12, 2017 2:18:43 pm )

    Нөгөө бие биедээ хяналт тавьдаг хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал хаачив!!!


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
istanbul escort bayan,ankara escort,izmir escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,ankara escort,beylikdüzü escort,avcılar escort,beylikdüzü escort,ataköy escort,şişli escort,pendik escort,pendik escort,
maltepe escort,
istanbul escort,sex hikayeleri,istanbul escort,sex hikayeleri,erotik film izle,
kartal escort,pendik escort,tuzla escort,izmit escort,kurtkoy escort,atasehir escort,
istanbul escort,besiktas escort bayan,sirinevler escort,beylikduzu escort bayan,
istanbul escort bayan ankara escort izmir escort bakırköy escort ankara escort ankara escort ankara escort ankara escort beylikdüzü escort avcılar escort beylikdüzü escort ataköy escort şişli escort pendik escort pendik escort escort kayseri mersin escort bayan ankara escort ankara escort ankara escort etlik escort etiler escort eskisehir sarisin escortlar sincan escort ankara escort ankara escort ankara escort bayan pendik escort bayan Kurtköy Escort avcılar escort avcılar escort izmir escort bayan antalya escort escort malatya Ataşehir escort maltepe escort kurtköy escort kartal escort istanbul escort sex hikayeleri istanbul escort sex hikayeleri erotik film izle fuck google kurtkoy escort paykasa astropay astropay astropay kart astropay card ucuz astropay adana seo canlı bahis kaçak bahis siteleri pendik escort bayan porno film seyret köşe koltuk köşe koltuk milenyum park evleri epoksi bft türkiye otomatik kepenk epoksi zemin kaplama nice türkiye evden eve nakliyat su arıtma cihazı
hacklink satış wordpress free themes meme büyültme hacklink satışı e sigara hacklink al