antalya rent a car sesli chat ordu haberleri
antalya haberleri
sesliyoutube

antalya rent a car kadky oto ekspertiz

Oct 3, 2017 15 comments

М.Нарантуяа: Би өөрийгөө монголын цуутай хүүхнүүдийн нэг гэж боддог. Маргахгүй биз дээ

нийтлэсэн Admin

Хүн бүрийн эчнээ танил, ажил амьдрал, үзэл бодлынх нь тухай нэгд нэгэнгүй мэддэг хүнтэй уулзаж, ярилцлага хийнэ гэдэг нэг их сонирхолтой биш. Гэхдээ хэзээд сонирхолтой байж чадах тийм зочинтой уулзана гэдэг цаанаа л нэг гижиг хүргэм. Дуучин Наран буюу М.Нарантуяагийн хувьд яах аргагүй тийм зочин. Хүүхдийн 100-д нээгээд удаагүй байгаа “Nuclear Steak” ресторанд нь өрнөсөн бидний яриа хэцүү бэрхийн тухай гэхээс илүүтэй өсч дэвжих хүсэл, амьдралын сайн сайхнаас таашаал авах, сурч мэдэх эрмэлзэл гээд олон жигүүрийг уншигч танд дэлгээсэй хэмээн хүсч байна. Дээр нь, нэмж хэлэхэд чин сэтгэлийн илэн далангуй яриа юм шүү.

-Уучлаарай Нара, өөртэй тань танилцах гэж эс бол өөрийг тань танилцуулах гэж ярилцлага хийх нь өөрөө утгагүй хэрэг л дээ. Тиймээс ч ярилцлага хийхээр олон асуулт бэлтгэсэн ч яг алинаас нь эхлэх вэ гэдэг дээрээ би өөрөө уулзаад суусан чинь гацчихлаа?
-зүгээр ээ, би өөрөө сүүлийн үед бараг л хэвлэл мэдээллийн ажилтан шиг болчихоод байгаа болохоор алинаас нь эхэлж ярих вэ гэсэн чинь нээрээ л сошиал ертөнцийг ашиглаад бүх зүйлээ хүмүүст хэлчихсэн, ярьчихсан юм шиг санагдаж байна. Гэхдээ twitter, facebook ашигладаггүй, ашиглах боломжгүй олон хүн манайд байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд миний ертөнц хаалттай байхыг үгүйсгэхгүй байна. Тэгэхээр тэр хүмүүст хүрэхийн тулд сонинд ярилцлага өгөх нь өөрөө их чухал санагддаг шүү.
-Тэгвэл таны ер нь уншигчдад хүргэхийг хүсдэг санаа тань юу вэ?
-Мэдээж миний гоо сайхан орсон эсэх, будагтай будаггүй бол нэг их сонин биш байх. Гунигтай гуниггүй байгаа минь ч чухал биш байж таараа. Гол нь нийгэм рүү хандсан санаа бодлоо хүргэхийг хүсдэг. Тэр дундаа цаг тухай үед нь алдахгүй хүргэх нь чухал юм шиг санагддаг. Цаг хугацаа гэдэг ямар үнэ цэнтэй билээ. Тэр мөчийг алдаж болохгүй гэж боддог. Сошиалыг бол ямар ч үед, бүр эморох үедээ ч ашиглана шүү.

-Эморох оо?
-Тийм ээ.
-Яг эморох гэдгийг та юу гэж ойлгодог вэ?
-Ганцаардах үе юм уу.
-Би харин энэ “томъёол­­лыг” яг сайн то­дор­хойлж мэддэггүй юм аа. Юу гээд байгааг нь?
-Тэр ч тийм шүү. Гэхдээ гансарсан, ганцаардсан үеийг хэлээд байна уу гэж бодоод байгаа. Ганцаараа ч гэсэн нэг их романтик бодолд хөтлөгдөж суудаг даа. Тийм үе санаанд бууж байна. Одоо бодоход шүү.
-Тэгвэл өөрөө өөртэй­гөө ярилцах үеийг ч хэлдэг байж болох юм?
-Тийм ээ. Сүүлийн үед аргагүй эрчимтэй яригдаж байгаа хэллэг юм даа.

СОНГУУЛИАР ХАДГАЛСАН МӨНГӨӨ ДУУСГАСАН

-Facebook, twitter хоёрын алинд нь илүү ач холбогдол өгдөг вэ?
-Twitter мэдээж улс төр, нийгмийн талаар санал бодлоо илэрхийлэхэд хам­гийн тохиромжтой орчин. Гэхдээ нүүр номонд жинхэнэ ард түмэн байдаг юм болов уу гэж боддог. Нам улс төрөөс ангид, хувь хүнийхээ онцлогийг, амьдралын хэв маяг, үнэт зүйлийг илэрхийлэхэд их таатай санагддаг. Үсээ яаж буржийлгах вэ, нүүрээ хэрхэн арчлах гэх мэтээр би чинь явж өгнө шүү дээ.
-УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвш­сэнээс тань хойш хүмүүс өөрийг тань нийгмийн зүтгэлтэн гэдэг маягаар харах болж. Аливаа буруу зөрүү шийдвэр, хандлагад та ч өөрийн санал бодлоо илэр­хийлэх нь их юм. Энд та иргэн хүнийхээ үүрэг хариуцлага талаас ханддаг уу, эсвэл ирээдүйн улс тө­рийн карьертаа шат нэмэх боломж гэдэг утгаар нь идэвхи гаргаж байна уу?
-Дуучин хүний хувиар олон нийтэд танил болж эхэлсэн цаг үеэс хойш олон зүйл өөрчлөгдсөн байна. Тэр дундаа 2010 оноос хойш миний амьдралд олон ч өөрчлөлт гарлаа. Хөл нь хугарсан хүний зовлонг хөл нь гэмтсэн хүн илүү сайн ойлгодог гэдэг. Сүүлийн зургаа долоон жилийн хуга­цаанд миний амьдрал тодорхой хэмжээнд энхэл донхолтой явж ирлээ. Тэр хэрээр хүн чинь алдаанаасаа суралцах, бусдад том тус хүргэж чадахгүй ч дэм дэмэндээ гэдэгчлэн сэтгэл гаргаад ганц сайхан үг хэлчих туршлага суулгасан байх талтай. Магадгүй тэр бүхэн минь хуримтлагдсаар УИХ-д нэр дэвших шийдвэр гаргахад хүргэсэн байх талтай. Энэ шийдвэрийг минь сонсоод миний өмнөөс шоконд орсон хүн ч олон байсан. Бүр элэглэх, шоолох нь ч их байлаа. Одоо харин тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч байна уу гэсэн итгэл төрж байна. Тэгж итгэхийн хэрээр хүн хариуцлагатай болдог юм байна. Хэдийгээр би шийдвэр гаргаж, хэрэгжүүлж чадахгүй ч гэсэн санаа бодлоо зөв зүйтэй илэрхийлж, болж бүтэх талаас нь санал бодлоо илэрхийлэх зэрэгт суралцаж явна.
-Харин хүмүүс хэр зөвлөгөө өгч байна?
-Өө, хэлнэ ээ хэлнэ. Олон тийшээ санаа сэтгэлээ хоёрдуулах хэрэггүй. Нэг сэдэв л барьж ав гэж хэлэх нь их. Мөн Баянгол дүүргийнхээ асуудалтай л зөвхөн нүүр тул гэж захих нь ч бий. Ер нь олон л зөвлөгөө өгч байна.
-Та аль зөвлөгөөг нь ажил хэрэг болгох гэж байна?
-Сайн санаж хэлсэн үг бүрийг боддог. Ажил хэрэгтээ ч тусгадаг. Гэхдээ нэгэнт Баянгол дүүргийг удирдах ёстой хүмүүс нь сонгогдчихсон байхад би юм л бол Баянгол дүүрэг гэж хашгираад байж болохгүй байх. Би чинь бусдын адил жирийн л иргэн шүү дээ. Харин нийгэмд тустай ажилд бол хувиасаа тодорхой хэмжээнд илүү­чилж, туслахыг хичээдэг. Гэхдээ амьдралаа өөрөө авч явдаг ээж хүний хувьд яг үнэндээ байнга бол бусдад тусалж чадахгүй байна. Амьдрал чинь бас амар биш шүү дээ.
-Гэхдээ та Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар руу байнга л шүүмж­лэл “нисгэж” байгаа харагддаг даа?
-Баянгол дүүрэгт амьдар­даггүй дарга нар Баян­голыг удирдаад байгааг яагаад шүүмжилж болохгүй гэж. Үнэхээр Хө­дөлмөрийн гавьяа­ны улаан тугийн одон авахаар гайхам­шигтай сайхан дүүрэг нь үнэн юм бол яагаад С.Одонтуяа, С.Эрдэнэ нар энэ дүүрэгтээ амьдрахгүй байгаа юм бэ. Яагаад дарга нар нь утаагүй, цэвэр агаартай бүсэд амьдраад баянголчууд утаандаа хордоод сууж байх ёстой гэж. Энэ чинь сэдэв биз дээ.


-Та аль дүүрэгт амь­дар­­даг вэ?
-Би 33 нас хүртлээ Баянгол дүүрэгт амьдарсан. Хүн болж төрсөн цагаасаа хойш л амьдарлаа. Харин хүүхэдтэй болоод аав ээжийнх рүүгээ түр нүүсэн. Эх хүн чинь хүүхдээ л бодно шүү дээ. Яаж нуль утаан дунд хүүхдээ амьдруулаад байх юм бэ. Эмээ, эгч хоёр маань Баянгол дүүрэгтээ амьдарсаар байгаа. Орчин нөхцөл бол үнэхээр хэцүү. Зайлшгүй өөрчлөх ёстой. Тэр бүхэнд дуугүй өнгөрч бол би чадахгүй.
-2020 онд УИХ-д дахин нэр дэвших үү?
-Тэрийг өнөөдөртөө хэлж мэдэхгүй байна. Яадаг ч байсан ойрын хоёр жилдээ өөрийнхөө амьдралыг төвх­нүүлэх санаа байна. УИХ-ын сонгууль гээд хадгалсан хэдэн төгрөгөө үнэндээ гөвөөд дууссан. Дээр нь зээл хүртэл авсан. Сая найз нартайгаа нийлээд “Nuclear Steak” рестораныг нээсэн. Нэгэнт эхлүүлснийх, үйл ажиллагааг нь хариуцаж байгаа хүний хувьд гайгүй жигдрүүлчихмээр байна. Улс төрийн хувьд шууд орхино гэж бол байхгүй.
-Нийтлэлч Б.Батбаяр буюу Баабарын дэмжлэг байсан гэдэгт?
-Үгүй дээ. Яг үнэндээ би 2008 онд байна уу даа фитнест явдаг байхдаа хоёр удаа усанд сэлж байхыг нь л харж байсан. Өөрөөр нүүр тулж уулзаж үзээгүй. Намайг дэмжсэн зарим залуусыг тэр хүнтэй ойр байдаг гэж харсан хүмүүс нь Баабар гуайг оролцож байна гэж итгэсэн шиг байна лээ.
-Сонгуулиар ер нь хэр их мөнгө зарцуулсан бэ?
-Ямар ч байсан өөрт байснаа бүгдийг нь дуус­гасан. Дээр нь, ард иргэ­дээс 30 сая төгрөгийн хандив ирсэн. Ах дүү хамаатан садан, ээж аав маань дэмжлэг үзүүлсэн. Тэр бүхнийг сонгуулийн сурталчилгаанд зориулсан. Сүүлд нь бодоход би өөрөө л стандарт гэж бодож бүх зүйлийг яг таг хийхийг хүссэн болохоос бус байгаагаараа хөнгөхөн шиг орж болох л байсан байна лээ. Гэхдээ яах вэ, туршлага юм даа.
-Танд үлдсэн, итгэл тө­рүүлсэн үнэ цэнэ юу вэ?
-Надад саналаа өгсөн сонгогчдын санал. Тэдний итгэл. Би олонхийнх нь хувьд хүүхэд шиг нь, ач охин шиг нь санагдсан байх. Заримд нь үе тэнгийнх найз шиг сэтгэгдэл төрүүлсэн ч байж болно. Гол нь тэр хүмүүс надад итгэсэн. Намайг өөрчилж чадна гэж саналаа өгсөн нь надад “Би өөрчилж чадах юм байна” гэдэг итгэл төрүүлсэн. Яах вэ, миний хувьд эртэдсэн бай­хыг үгүйс­гэх аргагүй. Иймд суралцах ёстой юм байна. Дахин сурах цаг болсон байна гэд­гээ ойлгосон. Гэхдээ би яг үнэнээ хэлэх үү.
-За? 
-Энэ удаагийн УИХ-д ороогүйдээ баярлаж байгаа. Бүр ямар азаар ороогүй юм бэ гэж бодогддог болсон.
-Яагаад вэ?
-Хар л даа. Ичмээр байгаа биз дээ. УИХ-ын 76 гишүүний тал нь цоо шинэ хүмүүс. Хаана ороод ирчихснээ ч бараг өнөөдрийг хүртэл ойлгож байгаа юмуу, үгүй юмуу мэдэхгүй. Ийм хүмүүсийн дунд орж, тэдний нэг болж шүүмжлүүлж, чичлүүлж бичүүлж байснаас ороогүй нь дээр гэж үнэхээр өөрийн эрхгүй бодсон. Хүн мэдэхгүй байж болно. Гэхдээ мэдэхийг хүсэх­гүй байж болохгүй. Ядаж шарандаа суралцах ёстой байхгүй юу. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр хөнд­лөнгөөс нь хараад өөрөө өөрийнхөө ялагдалд хүртэл баярлаж байна гээд бод доо.

Д.ГАНТУЛГА РУУ НЭРИЙГ МИНЬ ЦЭВЭРЛЭ ГЭЖ МЕССЕЖ БИЧСЭН

-Та УИХ-ын гишүүн Д.Гантулгыг үүндээ хам­руулж байна уу?
-Хамаатай, хамаатай.
-Таныг саяхан УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой гээд цахим ертөнцөд шуугиад байсан. Нэгэнт ярилцлага авсных асууя даа. Тийм ээ?
-2010 онд Дундговь аймаг руу хамт ажлаар олон залуучуудын хамт явж байсан. Д.Гантулга насаар бол надаас дүү. Гэхдээ ганц нэг насны зөрүү яах вэ дээ үе тэнгийн сайхан найзууд л байхгүй юу. Би үнэндээ зөвхөн Д.Гантулга гэлтгүй үе тэнгийн залуучуудтайгаа инээж хөхөрч, элдэв янз бүрийн сэдвээр маазарч, чатлах бол байдаг л асуудал. Бид нар чинь насанд хүрсэн хүмүүс шүү дээ. Тэр болгоныг гаргаж тавина гэвэл хүн бүрт л иймэрхүү асуудал үүснэ байх. Д.Гантулгын хувьд хүчингийн хэрэг үйлдсэн эсэхийг би мэдэхгүй. Хамт залуучуудтай холбоотой арга хэмжээнд оролцоод явж байхад элдэв муу муухай ааш араншин гаргаж байсан тохиолдол байхгүй.
-Та тэр чат мессеж за­дарсны дараа Д.Гантулга гишүүнтэй холбоо барьсан уу?
-Би мессеж бичсэн. Чи уншиж ч болно. Их урт мессеж байгаа. /мессеж үзүүлэв/. Гэхдээ би зүгээр нэг уурласандаа бичээгүй юм. Миний хувийн амьдралд тэр чат сэв гаргасан. Тодорхой хугацаанд холбоо­той байсан, хайрлаж дурла­сан залуу маань дургүйцлээ илэрхийлээд эхэлсэн. Надаа хэцүү байсан. Хүн юм чинь би хааяа уурлана, гомдоно, уйлна. Яг тийм үедээ Д.Гантулга руу “Өөрийн чинь нөгөө хэрэг юу болж таарсан бэ. Та нарын муу муухай хэрэгт миний нэр хавчуулагдмааргүй байна аа. Нэрийг минь цэвэр­лэж өг. Хэрэг хийсэн бол хэргээ хүлээж гүтгүүл­сэн бол гүтгэсэн хүмүүстээ хариуцлагыг нь хүлээлгэ. Ямар ч хамаагүй намайг хутгалдуулахаа боль. Миний хүн чанарыг хүндлээд нэрийг минь цэвэрлэж өгнө үү” гэж мессеж бичсэн.
-Хариу өгсөн үү?
-Хариу өгөөгүй.
-Хариу өгөхгүй байна гэдэг бас өөдгүй л сон­согдож байна?
-Ер нь бол онцгүй л дээ. Гэхдээ яах вэ надад бас л нэг сургамж юмуу даа. Ядаж л үе тэнгийн гээд элдэв мааз үгээр чатлахаа больсон. Гол нь эндээс би амьдралынхаа нэг баяр баясгалан, итгэл найдварыг гээж үлдсэн нь надад гунигтай байна. Үнэндээ хүүгийнхээ ааваас хойш эмэгтэй хүн болсон хойно миний хувьд эр хүнд итгэх итгэлээ, мөрөөдлөө нугалаад үлдсэн. Тэр байд­лаас арай хийж өндийгөөд, сэтгэл дэвтээд ирсэн чинь Д.Гантулгын тэр чат задарснаас болоод эргээд замхарчихлаа. Ямар ч буруу юм хийгээгүй мөрөөрөө байсан хүн тийм муухай юманд хутгалдана гэдэг ямар олиг байх вэ дээ.
-Одоо тайвшир­сан уу?
-Нэг үеэ бодоход давгүй ээ. Хар л даа, инээгээд л сууж байгаа биз дээ.
-Гэхдээ инээмсэглэл бүрийн ард дандаа баяр баясгалан бий гэж ойлгож болохгүй л дээ. Хэдийгээр мартсан, сэтгэлийн шарх эдгэсэн гэж хэлж байгаа ч хүний амьдралын бэрх­шээл, шаналлыг бид нар гаднаас нь хараад “Сайхан байгаа юм байна аа” гэж хэлж болохгүй болов уу. Магадгүй гал цогтой инээмсэглэлийн тань ард гомдол үлдсэн байж мэднэ. Та цаг үргэлж инээмсэглэж байгаа ч гэлээ эрэгтэй эмэгтэй хүмүү­сийн хайрлаж, дур­ласан сэтгэлд салалт нэг их сайхан дурсамж үлдээддэггүй шүү дээ?
-Мэдээж яаж ч бодсон сайхан зүйл биш л дээ. Огт танихгүй хүндээ дасна, дурлана, итгэнэ, хамт ирээдүйгээ мөрөөднө гэхээр ямар их сэтгэл гаргасан байж таарах нь ойлгомжтой шүү дээ. Зүгээр л нэг “Хайрлая” гээд хайрлачихгүй нь ойлгомжтой. Тийм боло­хоор үнэхээр өөрийн тань хэлснээр гаднаа инээж байгаа ч дотроо хэцүү л байна. Гэхдээ тэглээ гээд тэр бүхнийг ил гаргаж, уйлж дуулаад байх нь хаашаа юм бэ дээ. Уг хүн маань дот­роо хэцүү байсан ч гадаг­­шаа гаргаад байдаг хүн биш л дээ. Аль хүүхэд байхаасаа л дотогшоогоо шин­гээдэг хүүхэд байсан. Хүн сурснаараа л байдаг юм байна.

ХАЙРЛАМААР БАЙНА

-Эмэгтэй хүнд гэхдээ сул дорой байх, хүлцэн­гүйгээр бууж өгөх зэрэг суурь өгөгдөл байдаг даа. Тэр байдлаа илэрхийлэх замаар тайвширдаг мөн чанар байдаг шүү дээ?
-Ганцаараа л давж гарна даа. Найз нөхөддөө яах вэ ярих зүйлээ ярина, хэлнэ. Уйлахыг бол ганцаараа хийчихдэг юм.
-Хэцүү биш үү?
-Зүгээр ээ. Ямар сайндаа би найз нөхөддөө “Гуниглал гурван минут” гэж хэлдэг л юм. Тухайн үедээ гомдсон, шаналсан мэдрэмж төрсөн бол нэг удахгүй тайвшраад “Хөөе би чинь ингэж болохгүй шүү. Юу вэ, хэн бэ” гээд л босоод ирдэг. Ер нь бол би энэ хорвоод ганцаараа ирсэн шигээ ганцаараа л явна. Энэ хугацаандаа хэдэн хүнд дурлаж, хэдээс нь больж, хэдийг нь хайрлах юм мэдэхгүй. Хэрэв дурлах хайрлах боломж олдвол би дурлаад хайрлаад л явна. Үнэншүү, хайрламаар байна. Хүн байна даа, энэ чинь. Сая амьдралд минь тэр нэг залуу гарч ирсэнд маш их баяртай байсан. Тийм ч болохоор одоо сэтгэлийг минь шаналгасан энэ мэдрэмжийг авч байгаадаа ч баяртай байгаа. Энэ чинь намайг амьд, хүнээрээ байгааг минь надад мэдрүүлж байна шүү дээ. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй. Гэхдээ гоё байгаасай л гэж хүсч байна.
-Хүүхэд тань хөөрхөн том болсон уу?
-Гурван ой хүрсэн. Тэр маань ёстой намайг жаргаана аа. Тэр хэрээр надад сөхрөх, зогсох ямар ч эрх алга. Үнэндээ олон эмэгтэй хүнд битгий тохиолдоосой гэж хүсмээр хэцүү бэрхийг даван туулж байж би хүүгээ төрүүлсэн. Тийм болохоор надаас юу гарч болох вэ тэр бүхнийг хүүдээ зориулна гэж зориод амрах завгүй зүтгээд л байна.
-Та бол яах аргагүй олны танил бас их цуутай бүсгүй шүү дээ. Тэр хэрээр таны хувийн амьдрал руу өнгийж, сонирхох хүн олон байдаг. Энэ хандлага таныг бухимдуулдаг уу?
-Олны танил байхын давуу тал бага биш. Мэдээж хэцүү нь ч их. Жишээ нь хүүхдийн аавыг хэн бэ гэдгийг хүмүүс их сонирхдог. Гэтэл би тэр хүмүүсийн хүссэний төлөө хүүгийнхээ аавын зургийг дэлгэж болохгүй байхгүй юу. Өөрийгөө бодоод шүү. Яагаад гэхээр тэр хүн ирээдүйд амьдарна. Хэн нэгний өмнө би өнөөдөр муу муухай хүн болгож харагдуулж, нүүр царайг нь дэлгэх юм бол эргээд тэр хүнийг хүмүүс юу гэж хэлэх вэ. Тийм биз дээ. Ямар ч байсан сайн сайхнаар хэлэхгүй байх. Тиймээс би хэзээ ч хүүгийнхээ аавын зургийг сошиалд дэлгэхгүй. Хүүгийн минь аав, нэгэн цагт хайрлаж, дурлаж явсан эр хүн минь байхгүй юу.
-Хүү тань ухаан суухын хэрээр аавыгаа нэхэж таараа. Тэр үеийн талаар та ямар бодолтой байдаг вэ. Ганц бие ээжүүдийн хувьд энэ нь нэг том даваа шүү дээ?
-Үнэнийг л хэлнэ. Аав нь уулзая гэж хүсвэл хэзээ ч уулзаж болно. Би хориглодоггүй. Гэхдээ миний хувьд хүүхдийг элэг бүтэн гээд хэрүүл маргаантай орчинд өсгөснөөс амар тайван амьдралд өсгөх нь илүү зөв гэж боддог. Тийм ч болохоор миний хайр улам л цаанаасаа ундраад байгаа юм шиг санагддаг. Нэг найзын маань хүүхэд хүү бид хоёрыг хараад “Та хүүхдээ ямар гоё хайрладаг юм бэ” гэж хэлэхэд би яагаад ч юм нэг их баярласан. Миний хүүгээ хайрлах хайрыг тэр жаахан хүүхэд тэгж мэдэрнэ гэдэг гоё байхгүй юу.
-Их онцгой харагдсан байх нь?
-Тийм ээ. Ер нь бол би “Хүний зовлон байхгүй, байх боломжгүй зүйлдээ шунахаас эхэлдэг” гэж боддог. Бусдыг өөртэйгөө, өөрийгөө бусадтай харьцуу­ла­хаас зовлон эхэлдэг гэж. Тэгэхээр миний болон манай хүүхдийн хувь тавилан нь энэ байхгүй юу. Нэгэнт бурханы зурсан зургийг би өөрчилж чадахгүй. Харин хувь тавилангаа сайхан сэтгэл хангалуун туулах хэрэгтэй байхгүй юу.
-Тэгвэл хувь тавилан­гаа сөрж босох хэрэгтэй. Хөдөлмөрлөх хэрэгтэй, зүтгэх, тэмцэх хэрэгтэй зэрэг энэ бүх заавар зөвлөгөөний талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би бурханы сургаалыг нэлээн уншдаг. Өөрийн хичээл зүтгэлээр хувь тавилангаа өөрчилж чадах, чадахгүй юм гэж бас бий л дээ. Баян болохыг бол хэчнээн ядуу байсан ч хүн өөрөө хичээж, хөдөлмөрлөж байж чадна. Харин сэтгэл бол өөр байхгүй юу. Дээр нь, өнчин хүүхдийг хар. Яаж ч хичээгээд ээж, аавыгаа босгоод ирж чадахгүй шүү дээ. Тэгэхээр юм болгон хоёр ба түүнээс дээш талтай байгаа биз. Ер нь ялгаж, салгаж бодож сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Тийм ч болохоор би хүүгийнхээ аавыг жинхэнэ сайхан хайр­тайгаа учраасай гэж боддог.  Яагаад гэхээр хэрэв тэр хүн амьдрал дээр огт байгаагүй бол гэж бодохоор бас сонин санагдаж байгаа биз.
-Тэгэхээр хувь тави­лан­­гийн бэлэг байж таарах нь?
-Тийм ээ, яах аргагүй бэлэг. Манай ээж аав, гэр бүл маань байна.
-Тэр мэдээж. 
-Үнэндээ би жирэмсэн байх үедээ нэлээн донсол­гоотой, бас их сэтгэлийн хямралтай байсан. Тэр бүрт ээж минь “Миний охин энэ бүхнийг давж гарсны дараа чи инээгээд л сууж байна. Тэвч” гэж хэлдэг байсан. Үнэхээр л намайг тулсан даа, ээж минь. Тэр үгнийх нь хүчинд би өнөөдөр тулж, түших хүүтэй, хайрлах хайртай болчихсон сууж байна. Ээждээ баярлаад ч ханашгүй. Хүний амьдрал нээрээ аягүй баян шүү.

ДУУЛИАНТАЙ АМЬДАРЧ ЯВНА

-Тийм ээ. Бүхнийг төлөвлөөд байгаа мэт байдаг боловч эргээд харахад төлөвлөгөөнөөс ангид эс бол тохиолдлын бус зүйлс амьдралд илүү үнэ цэнэтэй санагдах нь ч бий.  Жишээ, таныг жирийн л нэг дуучин гэж хардаг байсан хүмүүс англи хэлээр ярилцлага өгөхөд чинь “Хөөе Нараа ямар гоё дуудлагатай юм бэ” гээд л шуугих жишээний. Энэ чинь бас л нэг үнэлэмжийн өөрчлөлт шүү дээ?
-Би чинь арван жилдээ англи хэлний мэтгэлцээний клубын гишүүн байсан. Тэр үед нэлээн том хүнд сэдвүүдийг сонгож бэлтгэл хийж байлаа. Англиар мэтгэлцэнэ гэдэг зүгээр нэг ярих тухай асуудал биш шүү дээ. Гол цөм рүү нь орж мэдээлэл цуглуулж, түүнийгээ өөрийн болгон ярих, өөрийнхөө аргументийг хамгаалах гээд чамгүй бас чадвар шаардана. Харам­салтай нь, Японд суралцсанаасаа хойш англи хэлээ сайн давтаж чадаагүй. Одоо япон хэлээ ч гэсэн бага сага мартчих гээд л байна. Хүн аливаа зүйлийг сурсан бол байнга давтаж, дахин дахин суралцах ёстой юм байна гэж бодогдсон. Гэхдээ сурсан зүйлийг хэн ч булааж авч чадахгүй гэдэгтэй бол санал нийлдэг. Жишээ нь, би арван жилдаа таэквендоогоор хичээллэдэг байсан. Тэр үедээ “Ёо үлийгээ хийж…” гэж боддог байлаа. Гэтэл 2009 онд “Цахирмаа” гэж кинонд туслах дүрд тоглох байсан ч хөдөлгөөний эвсэлтэйгийнхээ хүчээр гол дүрд тоглох жишээний. Тэгэ­хээр би “Юмыг сурч байх хугацаандаа сурах, бүр маш сайн сурах ёстой юм байна” гэж боддог болсон. Тийм болохоор хүүхдүүдэд одоо “Хичээлээ л маш сайн хий. Сурч байх хугацаандаа маш сайн сур” гэж зөвлөх маань их болсон шиг байна лээ шүү.
-Таны Японоос төгсөж ирээд уран бүтээл туур­виж эхэлсэн үе бас их сонирхолтой цаг үе шүү дээ. Нүцгэн зураг, сонирхолтой уран бүтээ­лүүд гээд. Тэр үеийнхээ талаар та одоо ямар бодолтой байдаг вэ?
-Цэвэр уран бүтээлийн онгод хөглөгдсөн үе. Нэг хэсэг “Хэрэггүй ч зураг авахуулав уу даа” гэж бодогдсон. Харин одоо бол гоё санагддаг. Яагаад гэхээр одоо хэн ч хэн миний нүцгэн зургийг авахгүй л байхгүй юу. Тэгэхээр арван жилийн дотор хүн тэгж өөрчлөгдөж байхад би залуу насаа зургийн хальсанд буулгуулж, тэр дундаа сэтгүүлд, албан ёсны эрхтэйгээр авахуулсан гэж бодохоор бас л сайхан дурсамж байгаа биз. Бод л доо, аяндаа насны эрхээр арьс маань үржийж, унжина. Тэр үед залуу насныхаа зургийг харахаар Монголын цуутай, алдартай, сайхан хүүхэн явсны минь баталгаа болно биз дээ. Өөр надад юу үлдэх юм бэ зураг л үлдэнэ биз дээ.
-Монголын цуутай, алдартай бүсгүй гэдэгт та өөрөө хэр ач холбогдол өгч энэ үгийг хэлж байна вэ?
-Үнэнийг хэлэхэд би өөрийгөө Монголын нэг цуутай хүүхнүүдийн нэг л гэж боддог. Хүмүүс нэг их маргахгүй байлгүй дээ. Хийж байгаа бүх үйлдэл, намайг тойрсон хэл ам, хов жив, сайн сайхан бүхэн минь үүний илрэл байх. Бас л дуулиантай амьдарч явна даа. Харин цуутай хүүхэн хуримгүй гэдэг нь болох бий вий гэж бас бодох л юм.
-Гэхдээ нас бас байна аа, байна?
-Тийм шүү. Ёстой нас байна аа, байна. Гэхдээ хүн амьдралаас бүхнийг хүртэх ёстой ч биш дээ. Нөгөө л үгээ хэлэхэд. Сайхан аав ээжийг надад өглөө. Авьяас өглөө. Дүр төрхийн хувьд гомдох юм алга. Тэгэхэд зарим хүмүүсийг хар л даа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна. Тэр хүмүүс ямар хэцүү амьдрал туулж явна. Тэгэхэд би азтай эмэгтэй. Хүүхэд минь байна. Амьдрал минь сайхан байна. Энэ бодол маань магадгүй намайг илүү эрч хүчтэй, өөдрөг амьдруулдаг ч байж мэднэ шүү.
-Дээр нь нэмэхэд 35 нас гэдэг чинь эмэгтэй хүний хувьд бас л төгс нас шүү дээ. Гэр бүл хаалга тогших нас гэвэл илүү зохилтой  юмуу?
-Бод доо, 45 нас хүртэл арван жилийн зай байгаа биз.
-Бяцхан зөвлөгөө өгье. “Ийм гоё насан дээрээ гэр бүлтэй болох­гүй бол…” гэсэн үгийг дахиж олон бит­гий хэлээ­рэй гэж хүсье?
-Тэр ч үнэн шүү. Гэхдээ би чинь бас аливаа зүйлд ер нь бэлтгэлтэй, төгсгөлийг нь харж ордог хүн байгаа юм аа. “Ер нь ийм юм болох нь дээ” гэж сэтгэл зүйгээ бэлтгэж байж туулдаг. Гол нь тэр бүхний дараа өөртөө гомдолгүй л үлдэх нь чухал байхгүй юу. Өнгөрсөн УИХ-ын сонгууль ч тэр адилхан. Ийм юм болно доо гэсэн төсөөлөлтэй байсан болохоор тэр их дайралтыг тэсээд, даваад гарсан л гэж боддог.
-Сонгууль гэснээс та Ерөнхийлөгчийн сонгуу­лиар МАН-тай гэрээтэй ажил­ласан уу. Тийм хард­лага таныг тойроогүй шүү дээ?
-Ямар ч гэрээ байгаагүй.
-Гэхдээ та хэт их улай­рах шиг болсон. Ерөн­хий­лөгч Х.Баттулгын эсрэг?
-Би нэг их муу зантай. Тэр нь “Чи үүнийг хий” гэж албадаад намайг яасан ч хөдөлгөж чадахгүй. Тийм өөрийнхөөрөө хүн байхгүй юу. Харин миний гэдэнг хөдөлгөчихвөл тэгээд л дуусаа. Ерөнхийлөгчийн сон­гууль тийм л үе байсан. Ерөнхийлөгч Х.Баттулгыг тангараг өргөхийг хараад бол харин өөрийгөө татсан шүү. Тангараг өргөчихөөд ээждээ үнсүүлж байгааг нь хараад сэтгэл огшсон. Харин тэр үед УИХ дахь МАН-ын гишүүд гэдийчихээд алга ташихгүй, ярваалттай байгааг хараад “Ямар өчүүхэн юм бэ” гэж бодсон. Ямар үүрдийн албан тушаалд оччихоод байгаа биш дээ. Тийм биз дээ. Инээд­тэй л харагддаг юм билээ.

2020 ОН ХҮРТЭЛ ЯМАР Ч НАМ СОНГОХГҮЙ

-Ерөнхийлөгчийн сон­­гуу­­лийн үеэр гэдэн хөдөл­­сөн гэснээс тэгээд боль­чи­хож болоогүй юм уу. “Би хэт улайраад байна даа” гэсэн бодол төрөөгүй юу?
-Бодсон, бодсон. Гол нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүнтэй миний хувийн амьдрал, алдаа оноог адилтгаад “Чи өөрөө тэгж чадаж байгаа юм уу. Чи нөхрөө тогтоож чадсан юмуу. Чиний амьдрал олигтой юм уу” гээд байхаар дургүй хүрээд байсан юм. Ердөө л тэр. Би Ерөнхийлөгчид нэр дэвшигч биш шүү дээ. Тэгэхэд намайг нэг үг жиргэсний төлөө миний амьдралыг адилтгаж, доромжлоод байхаар хүн бас бухимддаг юм билээ л дээ. Хэрэв энэ нийгэм сайн сайхан байсан бол би хэзээ ч улс төрд орох гэж, нэр дэвшиж гүйхгүй байх байсан. Гэтэл энэ бүх муу муухай, бузар булай бүхнийг хараад үнэн сэтгэлээсээ дургүй хүрч, дэлбэрсэндээ л би улс төр гэж гүйсэн байхгүй юу. Үнэхээр сайхан байсан бол би мөрөөрөө дуугаа дуулаад, уран бүтээлээ тууриваад гүйх байсан. Тийм байхад энэ нийгмийг ийм хог новш шиг болгосон хүмүүсийг өмөөрч, намайг буруутгаад, муучлаад байж болохгүй биз дээ. Мэдээж асуудалгүй нийгэм гэж байхгүй. Гэхдээ хэм хэмжээндээ харьцангуй шударга байж болох байсан. Харамсалтай нь, манайд бүх зүйл гажуудчихсан байна. Яг үнэндээ хаяа боддог юм. Урлагаас өөр сайхан зүйл гэж алга аа гэж.
-Та аль нэг намыг сон­гож гишүүнээр элсэх үү?
-2020 он хүртэл ямар ч нам сонгохгүй. Яаж энэ хоёр намыг сонгох юм бэ. Чи бод л доо. Гэхдээ өнгөрсөн хугацааны туршлагаасаа бол “Нам сонгох ёстой юм байна” гэдгээ ойлгосон. Хэн нэг хувь хүн, төрийн бус байгууллага энэ тогтолцоог өөрчлөх боломжгүй гэдгийг мэдэрсэн. Гэтэл байгаа хоёр намыг нь хараарай. Уг нь би өөрөө зуун хувь ардчилсан үзэлтэй эмэгтэй. Гэтэл Ардчилсан намыг хар л даа. Энэ нам супер барууны нам байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголын нийгэм ингэж тартагтаа тулахгүй л байх байсан. Харамсалтай нь, өнөөдөр уначихсан бай­на. Олдож байгаа дээр нь гэсэн шиг ямар их идэж уув. Түүнээс нь болж, олон­хиор нь МАН-ыг сонгож байна. Ийм донсолгоотой байж болохгүй л байхгүй юу. Болдог бол дан ганц сэтгэл зүрхтэй гээд мэдлэг бо­ловсролгүй биш, мэдлэг бо­ловсролтой гээд чин сэт­гэл­гүй хүмүүсийн дундуур мэд­лэг боловсролтой, чин сэт­гэлтэй бланс барьж чадах хүн гарч ирээсэй л гэж бодох юм. Бодсноор болдог бол шүү.
-Насны хувьд?
-Ёстой хэлэхэд хэцүү юм даа. Насны тэнцвэр ч гэсэн уг нь баймаар л юм шиг байна лээ. Уг нь залуучууд гараад ирвэл зөв юмуу гэж бодогдож байсан. Гэтэл одоо гарч ирсэн залуусыг нь хар л даа. Ажил, амьдралаа ч цэгцэлж чадахгүй. Хамгийн гол нь энэ нь эргээд дараа дараагийн залуучуудад хор хөнөөлтэй болж байна. Ийм хөгийн юмны дараа хэн итгэж залуучуудад саналаа өгөх юм бэ. Нэг хэсэгтээ л итгэхгүй ш дээ. Гол нь, эд нарын ард үнэхээр ажиллачихаар, зөв байж чадах залуус нь болгоомжлоод хөдлөх­гүй байгаа нь бас их харамсалтай санагддаг. Магадгүй тэдний зөв ч байж болох юм. Энэ бохир зүйл рүү над шиг хар зоригоор ханцуйгаа шумлаад дайрдаг хүн ховор байх л даа.

2018 ОНООС ГАДАГШАА ЯВЖ СУРАЛЦАНА

-Тэгвэл таны 2020 оныг байлж байгаа бэлтгэл юу вэ. Та алдаа оноо, турш­лага хуримтлуулсан байна. Нэг их шууд “Улс төр хэрэггүй” гээд холдоод явчих­гүй нь бололтой. Тийм үү?
-Сурна. Гэхдээ эхлээд хоёр жилийн дотор өөрийн гэсэн орох орон байртай болох зорилт тавьсан. Түү­нийхээ төлөө уйгагүй ажил­лаж байна. Үүний тулд найз нартайгаа хамтарч нээсэн “Nuclear Steak” рестораны хөл дээр нь зогсоох ойрын зорилт бий. Тэгж байгаад болбол 2018 оноос гадагшаа явж сурах бодолтой байгаа. Төлөвлөгөөгөөр болбол шүү дээ.
-Өөр бизнес бий юу?
-Нэг их том бизнес байхгүй ээ. Жижиг сажиг худал­дааны бизнес бол хийдэг. Дээр нь, зөгийн аж ахуй эрхлэх бодолтой эх­лүүлсэн. Би өөрөө Зөгийн нийгэмлэгт байдаг болохоор надад ойр юм. Гол нь, байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай гэдэг утгаар харахаар их ирээдүйтэй бизнес байх болов уу. Хүнд тус­тай юм даа. Би өөрөө юмыг их хурдан сурдаг, чин сэтгэлээсээ хийдэг болохоор амжилт олох боломжтой гэж харж байгаа.
-Facebook-ээр та охид, бүсгүйчүүдэд үсээ хэр­хэн буржийлгах, эрүүл хооллолт гэх мэт сэдвээр зөвлөгөө их өгдөг юм билээ. Энэ хэрээр олон тандалт тань өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа харагддаг. Та үүний ач холбогдлыг бизнес утгаар нь эс бол улс төрийн сонирхлоор ашиглаж байв уу?
-Улс төрд ашиглаж бай­гаагүй. Харин бизнесийн хувьд би дөрвөн сая төг­рөгөөр life хийнэ гэж хэлдэг. Даанч яг тийм бизнес санал орж ирсэн тохиолдол алга. Тэгээд ч өөрийнхөө хэрэглэж үзээгүй, ямар үйлчилгээтэй нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүнийг би дөрвөн сая төгрөгөөр мөнгө олохын тулд сурталчлаад сууж байж болохгүй биз дээ. Иймд зөвхөн өөрийнхөө хэрэглэж, сүүлчийн үр дүнг нь үзсэн зүйлээ хүмүүст хэрэг болох үүднээс танилцуулдаг. Мэдээж хааяа найз нөхдийн шугамаар хийдэг. Дээр нь, охид хүүхнүүд маань санхүү хязгаарлагдмал хэрнээ гоо сайхандаа их мөнгө за­раад байдаг. Иймд гарын доорхи материал ашиглаад гэртээ өөрийгөө гоёх, үсээ буржийлгах, маск тавих гэх мэт зөвлөгөө өгдөг. Ер нь бол би өөрөө хийж чадах зүйлдээ мөнгө зарцуулах дургүй. Тэгээд ч дэлхий ертөнц өөрөө байгаа сайн сайхан бүхнээ бусадтай хуваалц гэдэг болчихсон байхад би яагаад өөрөө өөртөө нуух ёстой гэж. Тийм биз. Ер нь миний байгаа маань л энэ. Цэмцэгнэх, хямсганах зан надад хэзээ ч байгаагүй. Хойшид ч тэгж суухгүй гэдэг нь бүр ч ойлгомжтой юм даа. Нэг ёсны Нара хэзээд Нарагаараа байна л гэсэн үг шүү.
-Ярилцсанд баярлалаа. 

Үндэсний шуудан сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • zochin (October 03, 2017 10:37:19 am )

    shaldan bogsooroo tsuutai bhdaa oor yuch bhgui

  • Төрдөө хууртдаг иргэн (October 03, 2017 11:09:19 am )

    Өөрийхөөрөө хэзээд байж чаддаг зан чанараа энэ яваа насандаа алдахгүйг хичээж яваарай дүү минь! Ирээдүйд ард түмнээ хуурдаггүй ,эх оронч үзэлтэй шудрага үнэний төлөө дуугарч чаддаг,тэмцэж чаддаг тийм л зоригтой улс төрч болох ирээдүй чиний өмнө чинь байна! Амжилт хүсьё!ЭрүүлЭнх,Аз жаргалыг ёрөөё!

  • иргэн (October 03, 2017 11:52:41 am )

    хүсэл зорилгодоо хүрээрэй, амжилт хүсье

  • Zochin (October 03, 2017 12:12:59 pm )

    ene yu khiideg khyn yum be

  • ИРГЭН (October 03, 2017 3:02:17 pm )

    ДООДХ НЬ ЗАВААН ЮМ БАЙНАЛЭЭ,,,,

  • Anonymous (October 04, 2017 9:59:14 am )

    Өөрийнхөө амьдралыг өөрөө үгүй хийсэн хүүхэн шүү дээ, Нүцгэн зураг олон нийтэд тавьсан чинь чамайг бүх насаар чинь харлууллаа даа

  • zochin (October 04, 2017 5:33:16 pm )

    Shudarga huuhen bn lee amjilt husie

  • зочин (October 04, 2017 8:02:09 pm )

    Нөгөө хүчингийн хэрэгт холбогддог гишүүн Гантулгатай холбоотой байсан хэвээрээ юу мэссэнжэрээр холбогдож утсаар яридаг байсан нь гарч байхад надад хамаагүй хүн гээд булзаад байх шиг байсан.

  • зочинзочин (October 04, 2017 8:12:19 pm )

    Юу яриад байнаа чи Гантулгыг энэ хэрэгт холбоотой байхаас өмнө чаталж байсан биз дэ манай зуслан дээр хүрээд ир гэж чаталж байсныг чинь хүн бүхэн мэдэж байгаа одоо нэг ариухан амитан болох гээд яахав дэ.

  • zochin (October 04, 2017 9:36:13 pm )

    Ene lav eruul bishee, manaid odoo iim humuusiig devergeed baidgaa bolimoor yum ,bas Osorjamaa bna.

  • zochin (October 04, 2017 9:37:24 pm )

    kkkk uuriiguu Mongoliin tsuutai huuhen genee, yanaa odoo humuusee .

  • xaxa (October 05, 2017 1:10:31 pm )

    uhssen atsaaraa mongoliin tsuutai ner tortei huuhen baidgiin.
    Shaldan gyua nutsgen bie targanaaraa l tsuutai yum bgaaz
    oor yugaaraa giiguulsen yum bol

  • Зочин (October 10, 2017 12:35:45 pm )

    Хүн өөрийгөө голдоггүйээ гэж. Гэхдээ зарим нь арай мэдрэмжтэй баймаар юмаа, энэ цуутай бол бүгд л цуутай болж таарах нь дээ одоо.

  • Anonymous (October 16, 2017 11:07:43 pm )

    sholdon bogstei daunii syndromtoi awgwai

  • godil (October 16, 2017 11:08:08 pm )

    sholdon bogstei daunii syndromtoi awgwai


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
istanbul escort bayan,ankara escort,izmir escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,ankara escort,beylikdüzü escort,avcılar escort,beylikdüzü escort,ataköy escort,şişli escort,pendik escort,pendik escort,
maltepe escort,
istanbul escort,sex hikayeleri,istanbul escort,sex hikayeleri,erotik film izle,
kartal escort,pendik escort,tuzla escort,izmit escort,kurtkoy escort,atasehir escort,
istanbul escort,besiktas escort bayan,sirinevler escort,beylikduzu escort bayan,
istanbul escort bayan ankara escort izmir escort bakırköy escort ankara escort ankara escort ankara escort ankara escort beylikdüzü escort avcılar escort beylikdüzü escort ataköy escort şişli escort pendik escort pendik escort escort kayseri mersin escort bayan ankara escort ankara escort ankara escort etlik escort etiler escort eskisehir sarisin escortlar sincan escort ankara escort ankara escort ankara escort bayan pendik escort bayan Kurtköy Escort avcılar escort avcılar escort izmir escort bayan antalya escort escort malatya Ataşehir escort maltepe escort kurtköy escort kartal escort istanbul escort sex hikayeleri istanbul escort sex hikayeleri erotik film izle fuck google kurtkoy escort paykasa astropay astropay astropay kart astropay card ucuz astropay adana seo canlı bahis kaçak bahis siteleri pendik escort bayan porno film seyret köşe koltuk köşe koltuk milenyum park evleri epoksi bft türkiye otomatik kepenk epoksi zemin kaplama nice türkiye evden eve nakliyat su arıtma cihazı
hacklink satış wordpress free themes meme büyültme hacklink satışı e sigara hacklink al