antalya rent a car sesli chat ordu haberleri
antalya haberleri
sesliyoutube

antalya rent a car kadky oto ekspertiz

Sep 25, 2017 11 comments

Мафижсан төр буюу “МАНАН”

нийтлэсэн Admin

XXI зуунд судлаачид төрийн аппарат \байгуулал\-д шингэсэн хээл хахууль, авилга нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй

сүлбэлдэж, төрийн эрх барих дээд болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын өндөр албан тушаалтнууд үүнд автагдсаныг “Мафи улс” буюу “Мафижсан төр” гэсэн нэр томъёог шинээр гаргаж ирлээ.

Энэхүү мафижсан төр нь үйл ажиллагаандаа хоёр үндсэн зарчмыг мөрдлөг болгодог болохыг эрдэмтэн, судлаач нар тодорхойлсон байна.
Нэгдүгээрт: эрх мэдлийн хэт төвлөрлийг бий болгож, үүнийгээ хадгалж үлдэх;
Хоёрдугаарт: хувийнхаа болон тойрон хүрээлэгч нарынхаа эд хөрөнгө, баялагийг аривжуулан хуримтлуулах.
Мафижсан төр нь дараах үндсэн шинжүүдийг агуулдаг.
– Мафижсан төрийн тогтолцоог хүмүүсийн үзэл бодол бий болгодоггүй. Харин эсрэгээр эрх мэдэлтнүүд өөрийнхөө ханашгүй хэрэгцээг хангах эрмэлзлээ улс төрийн үзэл суртал гэж бусдад тулгаж, үүндээ татан оролцуулдаг. Тухайн үеийн улс төрийн чиг зорилгоос хамаарч үзэл суртлаа хувьсан өөрчилж, эцсийн зорилгодоо хүрч байхын тулд улс төрийн бүлэглэлүүдийг бий болгож, эдгээрээр дамжуулан төрийн болон гүйцэтгэх эрх мэдлийг гартаа атгаж байдаг. Өнгөц харахад улс төрийн өөр хүчин төрийн эрх мэдлийг авсан мэт боловч мөн чанартаа энэ нь  мафижсан төрийн өөр хэлбэр дүрс  байдаг онцлогтой. Энэ нь тухайн орны ард иргэдийг төөрөгдөлд оруулан тайвшруулж, үүссэн байгаа нийгмийн бүхимдлыг түр намжаадаг. Хэсэг хугацааны дараа нийгмийн бухимдал дахин бий болоход гуравдагч дүрүүдээ тодруулж, ард түмнийг бас дахин хуурдаг нарийн аргатай. Ийнхүү мафижсан төр нь нийгмийн хөгжил, нөхцөл байдлын өөрчлөлтийг соргогоор мэдэрч хамелеон шиг байнга хувьсан өөрчлөгдөж, гэмт хүсэл зоригоо гүйцэлдүүлдэг.
– Мафижсан төрийн эрх баригч нар нь улс, үндэстний хэмжээнд дураараа авирлахдаа хуульчлагдсан хүчирхийлэлийн арга хэрэгслэл, төрийн албадлагын механизмыг хязгааргүй ашиглах бүрэн боломжоор хангагдсан байдаг. Үүнийгээ өргөнөөр ашиглаж, хэлмэгдүүлэлтийг явуулдаг.
– Мафижсан төрийн эрх мэдэлтнүүд улс орны байгалийн нөөц, баялагийг цөлмөх замаар өөрсдийн гэр бүл, төрөл садан, найз нөхдөө хууль бусаар хөрөнгөжүүлэх, баяжуулах, өөрсдийн хүчийг бэхжүүлэх, өргөжүүлэхдээ зартай гэмт этгээд, гэмт бүлэглэлүүдтэй холбогдож, үйл ажиллагаандаа татан оролцуулдаг. Мөн тухайн улсын  хамгийн үр өгөөжтэй, ашигтай байгууллага, аж ахуйн нэгжийг хараа хяналтанд авч, удирдах албан тушаалд нь өөрийн төлөөний хүнээ тавьдаг.
– Мафижсан төр нь өөрийн эрх ашгаа хамгаалах хамгаалалтын тогтолцоотой, мөнгөний урсгалын бий болгож, хууль бусаар хөрөнгөжих банк санхүүгийн байгууллагатай, өөрийн захиалгаар шийдвэр гаргадаг прокурор, шүүгч нартаа байдаг ба тагнуул, тусгай алба, цагдаагийн байгууллагын удирдлагд өөрийн хүмүүсийг томилж, эдгээр байгууллагуудын тусгай арга хэрэгслийг улс төрийн зорилгоор ашигладаг. Тэр ч байтугай сонгуулийн төв  байгууллагад өөрийн хүнээ шургуулан оруулж, ард түмний бүх шатны сонгуулийн дүнг будлуулан өөрчилж, өөрсдийн дүр-хүмүүсийг төрийн эрх барих дээд болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагад гаргадаг. Ингэж төрийн эрх мэдлийг гартаа оруулж, аль болох удаан хугацаанд хадгалж үлдэхийн тулд бүхий л аргыг хэрэглэдэг.
Мафижсан төрд маш их хэмжээгээр авлига, лобби явагддаг.
Зарим судлаач нар мафижсан төрийн нэг хэлбэрийг клептокра́т \эртний грекийн  κλέπτειν — хулгайлах, κράτος — засаглал, эрх мэдэл; өөрөө хэлбэл хулгайч нарын засаглал\ гэж ангилж, үүнийг төрийн эрх мэдлийн давуу байдлыг ашиглан ард түмэн, улс орны эд хөрөнгө, баялагийг өөрийн болгож,  хувийн эд баялагийг аривжуулан хөрөнгөжиж, улс төрийн эрх мэдлээ нэмэгдүүлж байгаа луйварчдыг гарт орсон төрийг хэлнэ гэж томьёолсон байдаг.
Төрийн эрх мэдэлд гарсан луйварчид улсын мөнгө, хөрөнгөнд өөрийн мэт хандаж, өөрийн болон тойрон хүрээлэгчдийнхээ хэрэгцээг хангадаг байна. Ингэхдээ хэзээ нэгэн цагт эрх мэдэлгүй болсон үедээ тансаглах эсхүл улс орноосоо оргон зугатаахдаа ашиглах зорилгоор их хэмжээний мөнгийг гадаад дахь нууц данс \оффшор\ руу шилжүүлдэг байна.
Байгалийн баялгийн олборлолт давамгайлсан эдийн засагтай улс оронд клептократ дэглэм бүрэлдэн тогтож, үүний уршгаар тухайн орон руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж, улсын орны дотоод зах зээл, олон улсын худалдааг эрс сулруулдаг.
Нийгэмд нэн шаардлагатай цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэгт зарцуулагдах мөнгө, хөрөнгөнөөс лувайрчид өөрийн хэрэгцээнд зарцуулж, тансаглах хэрээр энгийн ард иргэдийн ахуй амьдрал тэр хэмжээгээр доройтож, амжиргааны түвшин буурч байдаг.
Дээр дурьдсан зүйлүүд нь манай оронд биелэлээ бүрэн олж, нам дамжсан улс төр-бизнесийн МАНАН бүлэглэл бодитой бий болж, өөрийн дэглэмийг тогтоож, улс орныг засаглалын хямралын хэмжээнд хүргээд байна.
Манайд бүрэлдэн тогтсон улс төрийн дэглэмийг “сүүлийн найман жилд Монголд МАНАН-гийн дэглэм тогтлоо” гэж МАХН дүгнэсэн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нь “хуйвалдааны төр, төрийн бүлэглэл, шударга бусын хонгил” гэж томъёолж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “НАХЯ-ны үед гардаггүй байсан гажуудлууд гарах боллоо”, Шадар сайд У.Хүрэлсүх “Төр мафижиж, компанийн засаглал тогтлоо” гэж дүгнэж байна. Эдгээрийг бүрэн үндэслэлтэй гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм.
Энэ дэглэм нь Ц.Элбэгдоржийг 2004-2006 онд Ерөнхий сайд байсан үед үр хөрвөлөө олж биежиж эхэлсэн гэж үзэж болно. Энэ үеэс эхлэж Ц.Элбэгдорж Тагнуулын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж, улс төрийн тагнуул болгосон гэж дүгнэхээр байна.
2006 оны 4 дүгээр сард ТЕГ-ын дэд даргаар томилогдоод эрх үүргийн дагуу байгууллагын үйл ажиллагаатай танилцахад Гүйцэтгэх ажлын хуулийг завхруулсан баримт цөөнгүй байв. Миний бие үүнийг “шударга бусын хонгил”-ын үйлчлэл гэж үздэг.
Улс төрийн өрсөлдөгчийн талаар, хувийн байр суурь, эрх ашгаа бэхжүүлэхийн тулд тагнуулын байгууллагыг ашиглаж нууцаар мэдээлэл олох гэсэн сонирхлоос Төр, Засгийн тэргүүн нар тэр болгон татгалзаж чаддаггүй бололтой. Энэ нь магад Үндэсний эрх ашиг болон албан тушаалтны хувийн эрх ашиг гэдгийн заагийг ойлгохыг хүсэхгүйтэй холбоотой байх.
2007 оны намар Ерөнхий сайд асан М.Энхболдыг энэ санаархал мөн тойрсонгүй. Тэр үед намын даргын суудал, Ерөнхий сайдын суудал намын гишүүдийн саналаар шийдэгдэж байсан учир 2007 оны 10 дугаар сарын 22-30-ны хооронд болсон МАХН-ын 25 дугаар Их Хурлын гишүүдийн санаа бодол М.Энхболдод маш чухал байсан байх. Иймдээ ч тэрээр ТЕГ-ын зарим албан тушаалтан нарт хууль бус үүрэг өгч, МАХН-ын Их хурлын гишүүдийг нууцаар чагнаж, хянаж байсныг нь зогсоож байв.
Ер нь бол М.Энхболд нь ТЕГ-ын болон АТГ-ын даргаар Наваансүрэнгийн Ганболдыг томилуулсан нь түүнийг МАНАН-ийн дэглэмийн нэгэн хэсэг болсныг нотолж байгаа ба АТГ-ын дарга Н.Ганболдын үед XXI зууны эхэн үеийн хэлмэгдүүлэлт явагдсан. Үүнийхээ гавьяаг үнэлүүлж генерал болсон байх талтай.
М.Энхболдтой холбоотой Доржзодовын илчилсэн 60 тэрбумын, М.Энхболдын хүрээллийг харуулсан  “Аархал” зэрэг бичлэгүүд, Төрийн банктай холбоотой “Цензургүй сурвалжлага” зэрэг нь М.Энхболд МАНАН-ын дэглэмийг бэхжүүлсэн гэдгийг нотолж, үүний зэрэгцээ олон улсын судлаач нарын тодорхойлсон мафижсан төрийн шинжийг илт илэрхийлж байгаа бус уу?
М.Энхболд Цагдаа, Тагнуулын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглахаар оролдохоос гадна өөрийн санааг гүйцэлдүүлэхийн тулд ямар ч бохир арга хэрэглэхээс буцахгүй болсон гэдгийг саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зартай эрүүгийн элемент Д.Хишигжаргал буюу “Дамбын Хишгээ”-г сурталчилгаандаа ашиглаж байсан нь нэгийг бодогдуулж байна.
“Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг болсон. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ тэр шударга бусын хонгилоор ямар ч шударга ёсны хэмжүүргүйгээр зохиомол хэрэг үүсгэж, ялтан хэрэгтэн болгож чадаж байна. Тэд ашиглах гэсэн зарим хүнийхээ шийдвэр гаргах эрхийг сүрдүүлээд, барьцаалаад сейфэнд нь хийгээд цоожилчихдог болсон” гэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлсэн нь бодит үнэн.
Олон улс төрч, бизнесменүүд энэхүү “шударга бусын хонгил”-оос айж, эмээж байна. Олон ч хүнийг хэлмэгдүүлж, зовоосон. Би үүнийг хэн нэгнээс сонсож биш өөрийн биеэр мэдэрсэн хүний хувьд сайн мэдэж байна. Шударга үнэний төлөө зогсож, Сөрөх тагнуулын дарга асан Цогтбаатарыг “төрийн нууц задруулсан” гэж гэрчлүүлэхээс нь татгалзсаны төлөө  мөн л шударга бусын хонгилоор оруулах гэж оролдсон. Энэ бүхний эсрэг тууштай тэмцэж, шүүх хууль хяналтын байгууллагаар шалгуулсны эцэст шударга шүүгч нар хууль ёсны шийдвэр гаргаж, хэсэг нөхдийн хууль бус ажиллагаа бүтэлгүйтсэн юм.
Мафижсан төрийн эсрэг У.Хүрэлсүх нарын МАН-ын эр зоригтнууд зориглон хөдөлж, МАНАН-ын шинэ төрхөө олсон Засгийн газрыг нь огцруулж чадлаа. Одоо МАН гагцхүү зоригтой, шийдэмгий, учраа мэддэг хүнийг Ерөнхий сайдаар сонгож, зөв хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлж чадвал мафижсан төрөөс салах нэг том алхам болох юм.
Ө.Энхтүвшин мэтийн хүмүүс яахаараа Ерөнхий сайдад зүтгэх болов? Арай МАНАН бүлэглэлийн шинэ төрлөө олох хувилбар, хамгаалалт, халхавч биш биз? Засгийн газрыг авч үлдэх гэж их л хичээсэн, түүний  удирдаж байсан нам нь тухай үедээ ямар байдалд орсон билээ дээ
АНУ-ын Ерөнхийлөгч Р.Никсон улс төрийн өрсөлдөгчөө тагнаж чагнасан гэх “Уолтергейтийн хэрэг”-ээс яаж гүрийгээд үнэнд гүйцэгдэж албан тушаалаа өгч байв.
Хэрэв энэ зарчим Монголд үйлчилбэл МАНАН-ын удирдагч нар яах бол?
Эрх барьж буй МАН-ын Бага хурал ямар ч шийдвэр гаргасан өөрийн намын эрх ашиг бус, мөнгөний бус, харин 3 сая монголчуудын эрх ашгийг МАН-ын Бага хурлын шударга гишүүд, УИХ-ын нэр бүхий гишүүд хамгаалах л үлдлээ.
Тэдний гарт нам дамжсан МАНАН-ын дэглэмээс Ардчилал руу алхах гарц нь байна.
Судлаач, Хууль зүйн ухааны доктор, ТЕГ-ын дэд дарга асан С.Жаргалсайхан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Шудрага (September 25, 2017 3:27:46 pm )

    Хүрэлсүх л биш шүү

  • зочин (September 25, 2017 3:36:12 pm )

    ганц хүрэлсүх л бна даа

  • Зочин (September 25, 2017 3:38:12 pm )

    Элбэгдоржийг ерөнхийлөгч байхад бүгд л долоох шахаж байсан, одоо буучихаар нь муулах юм жоохон хүн чанартай байцгаа

  • зочин (September 25, 2017 4:14:56 pm )

    Маш зөв бичиж байна. зөв зөв

  • үндсэн хууль (September 25, 2017 9:49:20 pm )

    Энэ хүн Алтанхуягийг шудрагын,Энхтүвинг шудрага бусын хонгилд хүргэсэн нь харьцуулж болох туйлууд мөн үү?Ийм зүйл бичээд байгаа хүмүүс хорслоо тайлах хүсэлтэй байдаг болов уу?Алтанхуяг чинь өөрийгөө болон,садан төрлийнхнөө шийтгэх гэж байна хэмээн дургүйцэж их эрх мэдэлтэй хуулиас гадуур байх гэж л яриад байсан шүү дээ.Хууль тэгш үйлчлэх учиртай.Ерөнхий сайд байхдаа энэ тухай огт дурсаагүй.Тэгэхээр нэг учир байгаа биз.Шудрага байсан бол төрийн гурван өндөрлөгийн нэг байхдаа орд түмэндээ хандан хэлсэн бол ёстой шударгын туйл болох байлаа.Энэ мэтчилэн дүр эсгэсэн шударгууд олон байна.

  • Зочин (September 26, 2017 9:44:47 am )

    Хүзүүгүй гөлгийг буудах хэрэгтэй. Энхболдын хамт

  • ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ (September 26, 2017 9:46:49 am )

    МОНГОЛД МАФИ ЯРИВАЛ ХАМГИЙН ТҮРҮҮН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦГИЙГ ДУУРИАЖ МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ ЦАРАЙЛАН ШОУДДАГ ЖЕНКОГООС ЭХЛЭХ ЁСТОЙ.

  • Gombo (September 26, 2017 3:51:33 pm )

    Hulgaich baisan erunhiilugch Elbegdorjiig barij horih hergteidee Ene nuhur mongold mun ch ih hor hunuul tarisan shuu

  • АЛТАН БОЛЖ (September 26, 2017 7:39:10 pm )

    Энэ женко, топор, тэнгэтээр хэдээр төрөө тоглуулчаад эргээд Элбэгдоржийг гуйх болно харж л байя…

  • тгл (September 27, 2017 9:27:50 am )

    Үнэн л зүйлүүд байна,Сүүлийн 3 жилийн гэмт хэрэг гээд байгаа зүйлээ аваад үзвэл дандаа ашиг сонирхол атаа хорсол шудрага монгол гэсэн бүхнийг дарсан байгаа шүү

  • Anonymous (September 27, 2017 5:48:10 pm )

    ЖАРГАЛСАЙХАН ГУАЙ ҮНЭНИЙГ БИЧЖЭЭ. БАЯРЛАЛАА. \ЭР ХҮН,ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ХҮҮ БАЙНА.\


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
istanbul escort bayan,ankara escort,izmir escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,ankara escort,beylikdüzü escort,avcılar escort,beylikdüzü escort,ataköy escort,şişli escort,pendik escort,pendik escort,
maltepe escort,
istanbul escort,sex hikayeleri,istanbul escort,sex hikayeleri,erotik film izle,
kartal escort,pendik escort,tuzla escort,izmit escort,kurtkoy escort,atasehir escort,
istanbul escort,besiktas escort bayan,sirinevler escort,beylikduzu escort bayan,
istanbul escort bayan ankara escort izmir escort bakırköy escort ankara escort ankara escort ankara escort ankara escort beylikdüzü escort avcılar escort beylikdüzü escort ataköy escort şişli escort pendik escort pendik escort escort kayseri mersin escort bayan ankara escort ankara escort ankara escort etlik escort etiler escort eskisehir sarisin escortlar sincan escort ankara escort ankara escort ankara escort bayan pendik escort bayan Kurtköy Escort avcılar escort avcılar escort izmir escort bayan antalya escort escort malatya Ataşehir escort maltepe escort kurtköy escort kartal escort istanbul escort sex hikayeleri istanbul escort sex hikayeleri erotik film izle fuck google kurtkoy escort paykasa astropay astropay astropay kart astropay card ucuz astropay adana seo canlı bahis kaçak bahis siteleri pendik escort bayan porno film seyret köşe koltuk köşe koltuk milenyum park evleri epoksi bft türkiye otomatik kepenk epoksi zemin kaplama nice türkiye evden eve nakliyat su arıtma cihazı
hacklink satış wordpress free themes meme büyültme hacklink satışı e sigara hacklink al