antalya rent a car sesli chat ordu haberleri
antalya haberleri
sesliyoutube

antalya rent a car kadky oto ekspertiz

Sep 25, 2017 1 comment

“Бид Монгол”-оос буй Монгол

нийтлэсэн Admin

 “Авьяас бол эмзэглэл” хэмээн их зохиолч Д.Намдаг зүгээр ч нэг хэлчихээгүй гэдгийг жинхэнэ уран бүтээлчийн мөн чанараас харж сууна. Тиймдээ ч эмзэглэлээс төрсөн бүхний цаана уран бүтээлийн чанар чансаа нуугдаж, тэр бүтээл нь уран бүтээлчийнхээ авьяас билгийг илтгэж байдгийг нуух юун. Нийгмийн чамгүй адармаатай энэ цаг үед амьдарч буй түмэн олон уран бүтээлчдийн авьяас билгээр сэтгэл зүрхээ аргадах, түүгээр омогших нь ч элбэг юм даа. Ийм л цаг үеийн будангуй хөшгийг татан ард түмнийхээ сэтгэлийн босгоор дуу хуур болон ирж яваа уран бүтээлч бол Баяраагийн Энхбаяр хэмээх залуу. Түүний анхны бие даасан уран бүтээлийн цомгоос төрсөн бодол бол их зохиолчийн хэлсэнтэй яв цав нийцэж байгаад л хамаг учир оршино. Эрт эдүүгээг өдгөө цагтай холбосон түүний уран бүтээл тэр чигээрээ эмзэглэлээс төрсөн байгаад л ийн хэлэх шалтаг оршино. Үүнээс өмнө нийтийн дууны ертөнц гэхээсээ илүүтэй мэргэжлийн хэд хэдэн уран бүтээлд хүч үзсэнээс бас сайн санах юм.

Монгол Улсын урлагийн их үүр уурхай болсон Хөгжим бүжгийн коллеж, Соёл урлагийн их сургууль төгссөн залуу уран бүтээлч Баяраагийн Энхбаяр 2010 онд Говьсүмбэр аймгийн “Боржигин” чуулгад гоцлол дуучин, дуулаачийн багшаар ажиллаж ахуй цагтаа “Бодончар сэцэн” дуулалт жүжгийн гол дүр болох Балиг баяудын дүр, мөнхүү “Боржигин сэцэн” дуулалт жүжгийн Цэвдэн бэйлийн дүрд тус тус тоглож, орон нутгийн болон төвийн театруудаар үзэгч олны хүртээл болгож ахуй цагт ийн бодогдож сууснаа нэхэн санаж байна. Энэ хоёр бүтээлийн гол дүр бол залуу уран бүтээлчийн хувьд чадал чансааг нь шалгасан дүр байсныг ч мэргэжлийн уран бүтээлчид дүгнэж байв. Энэхүү дуулалт жүжгийн Цэвдэн бэйлийн дүрээр “Гэгээн Муза 2011” наадмын эрэгтэй гол дүрд шалгаран өрсөлдсөн нь түүнийг сонгодог урлагийн нэгэн төлөөлөл бий болсныг төвөггүйхэн нэрлэж өгсөн явдал байлаа. Ерөөсөө түүний уран бүтээлд үндэсний бахархал оршино. Монголчуудын омог дүрэлзэх, бас заримдаа эмэгнэл ч цухалзах тийм Монгол сонгодог өдгөө цагийн араншингаар түмэнд түгэн хүрч байна уу гэмээр. Ямартай ч  тэр жинхэнэ Монгол дуучин, Монгол уран бүтээлч мөн гэдгийг анзаарч болно.

Говьсүмбэр гэснээс Б.Энхбаяр нь Улаанбаатар хотод төрж, цэцэрлэг, арван жилийн сургуульд суралцсан ч амьдрал замын эрхээр Говьсүмбэрийн Шивээговь сумын гуравдугаар арван жилийн сургуулийг төгсөн Улаанбаатар хотноо Хөгжим бүжгийн сургуульд сурахаар ирсэн гэдэг. Монгол Улсын урлагийн түүхэн дэх домог болсон энэ сургуульд суралцаж ахуй цагтаа буюу 1999 онд Улсын филорманы найрал хөгжимтэй хамтран “Сонгодог аялгуу” нэртэй дан ари романсийн бие даасан тоглолтыг олны хүртээл болгож байсан бол 2000 онд Хөгжим бүжгийн концертын танхимд энэхүү тоглолтоо тайлагнаж байсан оюутан. Хориодхон настай залуу ийнхүү мэргэжлийн урлагийн салбарт өөртөө томдсон ачаа үүрч, сонгодог тоглолтыг хоёр ч удаа олны хүртээл болгосон нь үзэгч түмнийг баясгаад зогсохгүй мэргэжлийн багш, эрдэмтэн мэргэдээс өндөр үнэлгээ авсан явдал байв. Тэр ч бүү хэл урлагийн мастерууд сонгодог урлагийн нэгэн том төлөөлөл төрөн гарч байгааг дурдсан нь хэвлэлийн шарласан хуудсанд өдгөө ч бий. Үүний цаана өнөөх л их зохиолчийн хэлсэн эмзэглэл нуугдаж байгааг надаар хэлүүлэх юун. Энэ үед С.Жавхлан, Т.Баясгалан тэргүүтэй залуус нийтийн дууны ертөнцөд хүч түрэн, мэргэжлийн урлагийн сургуулийн оюутнууд болон төгсөгчид бүгд л нийтийн дууны ертөнцөд хошуурч байв даа. Харин Б.Энхбаярын хувьд тэдний эгнээнд орсонгүй, орохыг ч хүсээгүй нь удаа дараа үзэгч олны хүртээл болгож байсан мэргэжлийн концертууд хэлж өгнө. Хориодхон настай залуу дуучин үе тэнгийн уран бүтээлчдийн жишгээр нийтийн дууны зүгт анхаарсангүй. Нийтийн дууны ертөнцөд хөл тавьсан бол ахуй талаасаа ч тэр, нэр зүсээ таниулахаас эхлээд чамгүй амжилт түүнийг хүлээж байсан нь дамжиггүй. Гэвч тэр их урлагт, тэр тусмаа сонгодог урлагт үнэнч зогссон нь жинхэнэ уран бүтээлч гэдгээ харуулж чадсан.

Эрдэмтэн багш нар, урлагийн аваргуудын өндөр үнэлгээ нь түүнд ахин суралцах их галыг өрдсөн учраас тэрбээр Соёл урлагийн их сургуульд дэвшин суралцсан байж таарна. Монгол Улс дахь урлагийн хамгийн том сургуульд элсэн орсон даруй буюу 2001онд дан ари романсаас бүрдсэн бие даасан концертыг дахин олны хүртээл болгоод авсан нь санаандгүй хэрэг биш ээ. Мэргэжлийн урлагийн байгууллагын тайзан дээр ч тэр, мэргэжлийн сургуулийн тайзан дээр ч тэр сонгодог урлагт өөрийн гэсэн өнгө төрхтэй нэгэн ертөнц бий болж байгааг мэргэжлийн хүрээнийхэн удаа дараа дурдах болсон нь хорь гаруйхан настай залууд хүндэдсэн гэмээр урам байсан ч байж мэднэ.

Гэтэл сургуулиа дүүргэсэн залуухан уран бүтээлч Цэргийн дуу бүжгийн чуулгад дуучнаар ажиллаж, тус чуулгын бүхий л концерт уран бүтээлд голлох ачааг үүрэлцэж мөнхүү “Сүлд” чуулгын гоцлол дуучнаар ажиллаж ахуй хугацаандаа ч тус чуулгын бүхий л уран бүтээлд гол дүрийн эзэн болж тодорсон төдийгүй “ХХ зууны шилдэг дуунууд” уралдаанд оролцож, “Гран при” шагналын эзэн болжээ. Энэ бол оюутан ахуй цагт нь багш нарынх нь өгч байсан үнэлгээг баталгаажуулах нэгээхэн гэрч мөн биз ээ. “Багшийн эрдэм шавиас” гэдэг үг бий. Тийм ч учраас Монголын урлагийн олон сод одыг төрүүлсэн Гавьяат жүжигчин, доктор профессор Ц.Ерөө түүнийг урлагийн хоёр сургуульд суралцахад мэргэжлийнх нь багшаар ажилласан нь хувь заяаны тохиол биз ээ.

Багаасаа л дуу хөгжимтэй холбогдож өссөн Б.Энхбаярын эцэг нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, ээж нь Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, өөрөө Улаанбаатар хотод төрсөн. Гэхдээ түүний амьдралтай салшгүй холбоотой нутаг бол яах аргагүй Говьсүмбэр аймаг, тэрбээр тус аймгийн Шивээговь суманд арван жилийн сургуулиа дүүргэсэн бол мөн аймгийн “Боржигин” чуулгад уран бүтээлийнхээ нэгэн оргил үеийг дархлан үлдээсэн залуу уран бүтээлч. Ингэхээр тал нутгийн энэ аймаг түүний амьдралтай салшгүй холбоотой. Дархлан гэсний учир бол Жанжин Чойрынхоо уулыг бараачлан буй “Боржигин” чуулгад ажиллаж ахуй цагтаа тус чуулгад тавигдсан бүтээгдсэн бүхий л уран бүтээлийн ачааны хүндийг үүрдэг байсан гэдгийг гол хоёр уран бүтээл “Бодончор сэцэн”, “Боржигин сэцэн” хоёр дуулалт жүжгээр нь дээр дурдсан. Тэгвэл энэ хоёр уран бүтээлийн шилийг дарж алдарт “Учиртай гурав” ын Юндэнгийн дүрд дуулж, тэр жилдээ оны шилдэг бүтээл шалгаруулах “Метрном” наадмын шилдэг дүрийн шагналыг хүртэж байсан нь түүнд урмын ташуур өгсөн биз ээ. Монголчууд бид эртнээсээ “Гуч гарсан эр гурваа дарсан эр” хэмээн дэмий ч нэг зүйл хэлээгүй. Өнөөдөр ид хийж бүтээхийн замд ажралгүй явахын зэрэгцээ уран бүтээлийнх хий арилсан энэ цагаас эргэн харвал түүний уран бүтээлийн санд 60 гаруй ари романс, хэдэн арваар тоологдох нийтийн дуу багтана. Ийм нэг залуу уран бүтээлчийн авьяас чадвар, хөдөлмөрийг үнэлэн Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр урамшуулсан нь нүдээ олсон хэрэг.

Хорь шүүрэх насандаа урлагийн мастеруудын анхааралд ари романсийн концертоор орж ирсэн залуу өнгөрөгч хорь хүрэхгүй жилд олон уран бүтээлийг түмний хүртээл болгож, ийн явахдаа мэргэжлийн талд олон зүйлийг амжуулсан гэдгийг түүний удаа дараагийн уран бүтээл хэлж өгнө. Нөгөө талаар залуу хүний хувьд тэр урлагийн цаг наргүй ажилтайгаа дөрөө харшуулан “Хүүхэд ирээдүйн эзэд” ТББ үүсгэж, үүгээрээ дамжуулан хүүхдийн төлөө, хүмүүнлэгийн чиглэлд олон үйл ажиллагаа амжилттай зохион байгуулсныг бид бүхэн мэднэ. Үндэстэн олноо гэсэн сэтгэлийн зоригоор байгуулсан энэ Төрийн бус байгуулага өнгөрөгч хугацаанд өвчин зовлонд шаналсан олон хүнд тус хүргэсэн нь ийн бардам хэлэхэд хүргэж байна. “Хүүхэд ирээдүйн эзэд” нь өнгөрөгч хугацаанд өвчин зовлонд шаналсан хүмүүсийг аврах, тэдний эмчилгээний зардлыг олж өгөх үүднээс 40 гаруй тоглолтыг зохион байгуулж, үүний үр дүнд шаналанд автсан олон хүн баярын нулимстай тэдэнд талархаж байсныг ч мэдэх юм. Энэ бүхний ар талд өнөөх л авьяаслаг уран бүтээлчийн эмзэглэл, үндэстнээ гэсэн нэгэн сэтгэлийн аугаа зорилго нуугдаж байгааг надаар хэлүүлэх юун.

Ийнхүү хийж бүтээхийн замаар сэтгэл шулуухан, урам зоригтой алхаж яваа залуухан уран бүтээлчийн зүрхэнд эмзэглэл төрөх тусам бүтээж, бахархал төрөх тусам олонд түгээж явна. “Авьяас бол эмзэглэл” хэмээсэн их зохиолчийн үгийг санагдуулам бүтээл түүнд олон бий. Тэрбээр өнөөдөр Монгол Улс, Монгол цусаараа бахархах тусам энэ бахархалыг түмэнд түгээх, монгол үндэстний дархлааг бий болгохыг зорьдог гэлтэй. Ийн бодохын шалтаг нь өдгөө сонсогч таны гарт очиж байгаа “Бид Монгол” цомог болон “Бид Монгол” нэртэй кино концерт юм. Оюутан ахуй цагтаа сонгодог урлагийн чиглэлд томчуудаас үнэлгээ авч, тэдний өгсөн урмын ташуураар өдий хол явж ирсэн Баяраагийн Энхбаяр зорьсон зорилгоосоо ухарсангүй, Монголын сонгодог урлагт үнэнч зүтгэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайхны чиглэлд олон үйл бүтээж, энэ хэрээр эмзэглэж, бахархаж бүтээж явна. Их урлагт хорь шахам жил бүтээж туурвиж байсан дуучин залуу оюутан ахуй цагийн хоёр сонгодог тоглолтоос хойш үзэгч олны өмнө гарсангүй. Зөвхөн уран бүтээлийнхээ чанар чансааг анхаарч явсаар өнөөдөрт иржээ. Харин түүний “Бид Монгол” тоглолт ирэх аравдугаар сарын 13-ны өдөр “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болох нь. Хорь шүүрэх насандаа мэргэжлийн уран бүтээлчид, эрдэмтэн мэргэдээс өндөр үнэлгээ авч, гуч шүүрэх насандаа театр чуулгын гол дүрийг удаа дараа босгож, тэр хэрээр урлагийн ертөнцөд үнэлэгдэж явсан энэ залуугийн тоглолт түүний хорин жилийн хөдөлмөр, авьяас билгийг дэлгэх томоохон тайлан болж таарна. Нөгөө талаар тэр эрдэмтэн багш, үзэгч түмнээрээ дахин нэг дүн тавиулах нь. Үзэгч сонсогч бид чухам ямар дүн тавихаа аравдугаар сарын 13-ны орой “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд очиж шийдэх нь. Тиймээс “Бид Монгол”-оос буй болж байгаа Монгол уран бүтээлчийн Монгол сонгодогт саатахад алдах юун билээ.

С.Ууганбаяр

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (September 26, 2017 11:18:00 pm )

    saihan duuchin shvv amjilt hvsie


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
istanbul escort bayan,ankara escort,izmir escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,ankara escort,beylikdüzü escort,avcılar escort,beylikdüzü escort,ataköy escort,şişli escort,pendik escort,pendik escort,
maltepe escort,
istanbul escort,sex hikayeleri,istanbul escort,sex hikayeleri,erotik film izle,
kartal escort,pendik escort,tuzla escort,izmit escort,kurtkoy escort,atasehir escort,
istanbul escort,besiktas escort bayan,sirinevler escort,beylikduzu escort bayan,
istanbul escort bayan ankara escort izmir escort bakırköy escort ankara escort ankara escort ankara escort ankara escort beylikdüzü escort avcılar escort beylikdüzü escort ataköy escort şişli escort pendik escort pendik escort escort kayseri mersin escort bayan ankara escort ankara escort ankara escort etlik escort etiler escort eskisehir sarisin escortlar sincan escort ankara escort ankara escort ankara escort bayan pendik escort bayan Kurtköy Escort avcılar escort avcılar escort izmir escort bayan antalya escort escort malatya Ataşehir escort maltepe escort kurtköy escort kartal escort istanbul escort sex hikayeleri istanbul escort sex hikayeleri erotik film izle fuck google kurtkoy escort paykasa astropay astropay astropay kart astropay card ucuz astropay adana seo canlı bahis kaçak bahis siteleri pendik escort bayan porno film seyret köşe koltuk köşe koltuk milenyum park evleri epoksi bft türkiye otomatik kepenk epoksi zemin kaplama nice türkiye evden eve nakliyat su arıtma cihazı
hacklink satış wordpress free themes meme büyültme hacklink satışı e sigara hacklink al