antalya rent a car sesli chat ordu haberleri
antalya haberleri
sesliyoutube

antalya rent a car kadky oto ekspertiz

Sep 25, 2017 3 comments

“Баастай бурхан”

нийтлэсэн Admin

Энэ бүхэн У.Хүрэлсүхийн өөртөө бүрдүүлэхийн хүссэн PR дүр төрх. Нийгэмд ингэж баастай бурхан шиг харагдахын тулд тэр чөтгөртэй ч нөхөрлөхөд бэлэн явдаг нэгэн. “Женко” Х.Баттулгын гол PR-чин “Херо” Б.Баатартай ярьж буй утасны бичлэгээс нь ч энэ бүхэн нь ил болсон. Намаа хагалаад ч хамаагүй Ерөнхий сайд, МАН-ын дарга болох зорилготой “Баастай бурхан”-ы үнэн төрхийг гурван баримтаар одоо илчилье.

Баримт 1.

“Херо” Б.Баатар, У.Хүрэлсүх хоёр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас ч өмнөх холбоотон. У.Хүрэлсүхийн улс төрийн амьдралд арилашгүй хар толбо үлдээсэн нэгэн сэдвийг найруулагч Б.Баатар ур чадвар гарган өөрт нь нэмэх оноо болгон авчирсан түүхтэй юм. Санаж байгаа бол У.Хүрэлсүхийн оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт “Диваажинд түймэр гарсан юм” гэх хэсэг бий. 2007 онд “Ми-8” нисдэг тэрэг осолдож, онцгой байдлын 15 алба хаагч алтан амиа алдсан хэргийн талаар гардаг нэвтрүүлгийн тэр хэсэгт У.Хүрэлсүх нулимс дуслуулан болсон явдлыг дурсан ярьдаг даа. Гэвч нэвтрүүлэг дээр нулимс дуслуулан зогсох У.Хүрэлсүх осол болдог тэр өдөр юу хийж явсныг хүмүүс санадаг болов уу.

2007 оны зургадугаар сарын 14-ний тэр өдөр бол пүрэв гариг байсан. Амралтын биш ажлын өдөр байсныг нь хуанлийн хуудсыг эргүүлээд нэг харчихаарай. Харамсалтай нь, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар явсан ОБЕГ-ын гал сөнөөгчдийн сууж явсан 8220 дугаартай “Ми-8” нисдэг тэрэг ор сураггүй холбоо тасран алга болоод байхад Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр салбарынхандаа олдоогүй юм. Шуурхай удирдлагаар хангах ёстой сайд нь утсаа салган “ор сураггүй” алга болсон шалтгаан хожим тодорсон нь “Чингис” зочид буудалд болсон төрсөн өдрийн баяртай холбоотой байв. Тухайн үеийн Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүх 39 насны төрсөн өдрөө тэмдэглэж, Засгийн газрын гишүүд бараг бүхэлдээ ажлын өдөр архидан согтуурч байхад нисдэг тэрэг унасан байдаг юм. Өөрөөр хэлбэл, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд шуурхай арга хэмжээ авсан бол, У.Хүрэлсүх төрсөн өдрөө тэмдэглэх гэж ажлын өдөр архидалт зохиогоогүй бол аврал хүлээсэн аврагчдаас хэд нь ч амьд үлдэх байсан юм билээ. Энэ тухай эргэж санахыг хүсвэл 2007 оны зургадугаар сард гарсан Өдрийн сонины “Нисдэг тэрэг хайх ёстой сайд нар У.Хүрэлсүхийн төрсөн өдөр дээр танц эргэж байжээ”  нийтлэлийг уншаад үзээрэй.  Өнөөдөр эх оронч болчихоод байгаа У.Хүрэлсүхийн үнэн төрх тэнд тодорхой буусан нь бий.

Баримт 2.

“Баастай бурхан” У.Хүрэлсүхийн баатарлаг бас нэгэн түүх бол түүний Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд байх үед нь хамаарна. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 2005 онд Хөвсгөл аймагт төөрч, түүнийг эрэн хайх ажиллагааг У.Хүрэлсүх сайд амжилттай зохион байгуулсан тухай зохиол л доо. Ядруухан суух Л.Гүндалайнгийн хажууд эрээн хувцастай У.Хүрэлсүх суучихсан байх тэр бичлэг “эвлүүлэг” байсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм. Эвлүүлэг гэдэг үгийг зориуд хашилтад хийсэн нь Л.Гүндалайг У.Хүрэлсүх биш, үнэн чанартаа эхнэр нь олсон байдаг билээ. Гэвч улсын төсвийн өчнөөн хөрөнгө үрэн таран хийж, нисдэг тэрэг хөлөглөн өчнөөн зугаалсан У.Хүрэлсүх сайд “Би олж чадсангүй” гэж хэлж чадалгүй, эхнэр нь олсон Л.Гүндалай дээр очиж бичлэг хийсэн байдаг нь дараа ил болсон юм. Тэр баатарлаг дүрийг, алдар нэрийг ингэж л бүтээдэг хүн.

Баримт 3. 

Тун саяхны баримт түшье. “Баастай бурхан” мэт өөрийнхөө дүрийг бүтээж яваа У.Хүрэлсүхийн “Эх орон шатаж байна” гэх үгийг Та бид бүгд л сонссон. Өнгөрсөн зуны халуунд Монгол Улсын цөөнгүй хэсэгт гал түймэр гарч, төв суурин газар руу хүртэл тулж ирсэн тохиолдлын нэг нь Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон. Түймэр Түнхэлийн айлууд руу бараг орж ирээд байсан 2017 оны зургадугаар сарын 24-ны өдөр Онцгой байдлын асуудлыг хариуцдаг Шадар сайд У.Хүрэлсүх бас л байдаггүй. Хаачсан гэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд явж, өнөөдөр өстөн болчихоод байгаа М.Энхболдыг хатуухан хэлэхэд “долоож” явсан байдаг.

МАН, АН-ын бүхий л улстөрчид сонгуульд ажиллаж байсан тэр үе өнгөрч, залгуулаад улсын баяр наадам болсон ч түймэр дүрэлзсээр л… Иймээс 2017 оны долдугаар сарын 15-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улсын онцгой комиссын шуурхай хурал зарласан боловч Шадар сайд У.Хүрэлсүх бас л байдаггүй. Иймд түймрийн онцгой нөхцөл байдалд төв штабыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ удирдахаар болж, Түнхэлийн түймрийг цурманд оруулах ажиллагаа Засгийн газрын төвшинд очсон байдаг.

Нэг сайд нь нөгөөгөө орлох, нэгийгээ эзгүйд ажлыг нь хийх бол байдаг л зүйл. Харин энэ үед У.Хүрэлсүх ахиад л баатарлаг дүрээ бүтээх гэж олон нийтийг хуурсан байдаг юм. Онцгой комиссын шуурхай хуралд оролцоогүй сайд У.Хүрэлсүх түймрийн голомтод ажиллаж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд хөвөрч, “Эх орон шатаж байна” гэх алдарт үгтэй постууд фэйсбүүк хуудсыг дүүргэж орхилоо. Олон нийт ч Шадар сайдын шуурхай байдалд “алга нижигнүүлэн” фэйсбүүкийн лайк төдийгүй ОБЕГ-ын хандивын данс руу боломжоороо мөнгө шилжүүлж эхлэв. Гэвч үнэндээ иргэдийн энэ итгэлийг У.Хүрэлсүх хөсөрдүүлж орхисон нь дахиад л илчлэгдсэн.

2017 оны долдугаар сарын 15-нд У.Хүрэлсүх сайд хөдөө байсан нь үнэн ч түймэрт яваагүй нь тодорхой болов. Түүнийг Хэнтий аймагт зугаалж, ан гөрөө эргүүлж байсан гэх яриа Төрийн ордноор түймэр шиг тархсан юм. Үүнийг харин У.Хүрэлсүх сайд тэр дор нь “цурманд” оруулж, өөрийнхөө үнэн төрхийг илчлэгдэхээс сэргийлж чадсан байдаг.

Мөн түүний 2017 оны долдугаар сарын 15-ны өдөр олон нийтийн сүлжээгээр цацсан бичлэг нь 2017 оны долдугаар сарын 02-ны өдрийнх болох нь илэрч, У.Хүрэлсүх Улсын онцгой комисс хуралдаж байхад түймрийн голомт биш, түмпэнтэй махны ард сууж, архи сөгнөж байсан нь цөөн хүрээнд илчлэгдсэн. Мөн Шадар сайд У.Хүрэлсүх түймэр унтраахдаа хөлөглөсөн гэдэг “Ми 171” нисдэг тэрэг долдугаар сарын 15-нд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийхаа хашаанд бүтэн өдөр сойгоостой байсан гэсэн үг. Дахиад хэлье, Улсын онцгой комиссын захиалгаар 2017 оны долдугаар сарын 15-ны өдөр хаанаас ч, хаашаа ч, хэн ч нислэг үйлдээгүй нь энэ баримтаар давхар нотлогдож байгаа юм. Гэхдээ У.Хүрэлсүх сайд 2017 оны долдугаар сарын 15-нд нисдэг тэрэг хөлөглөөгүй ч түүнээс бусад үед улсын Онцгой комиссын нэр дээр, Шадар сайдын эрх мэдлээр далайлган нисдэг тэрэг захиалан унасан тухай тэмдэглэл бол олон байдаг юм байна. Тэр бүхэнд түймэр унтраах гэж явсан нь юу л бол. Улсын мөнгө уйлдаггүй болохоор л Ухнаагийн Хүрэлсүх нисдэг тэрэг хөлөглөн зугаалахдаа зовдоггүй, ичдэггүй байх.

Дээрх гуравхан баримтаас харахад, баатарлаг болоход PR л хэрэгтэй юм байна. Бас сайн найруулагч л шаардлагатай ажгуу.  Энэ хоёр байхад У.Хүрэлсүхийг хүртэл эх оронч, МАНАН-г сарниулагч, 60 тэрбумтай тэмцэгч, монгол адууг хайрлагч, байгалийн гамшгийг сөрөгч, МАН-ыг аврагч, “БААСТАЙ БУРХАН” болгож болж байна шүү дээ. Үнэн төрх нь харин өөр гэдгийг дээрх гурван баримт батлах биз.

 М.МӨНХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (September 25, 2017 2:20:26 pm )

    Hend ch itgeh arga alga doo

  • tuya (September 25, 2017 2:41:11 pm )

    ene hudlaa itgeh yamar ch unemshil alga bna sh dee Hurelsuhiig harluulj bgaa yum bhdaa hun unemshih uu

  • Шудрага (September 25, 2017 4:59:27 pm )

    Хүрэлсүхийн үнэн нүүр царайг илчилжээ. Бас цаана нь өчнөөн олон булхай бий. Тагнасан чагнасан жүжиг тавьсан,хүн зодсон,дарамталсан,хууль бус ан хийсэн, казино тоглосон,намынхаа эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэх мэтээр маш олон булхай бий.Энэ хүн ерөнхий сайд болбол ясар балаг тарихыг таахын аргагүй


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
istanbul escort bayan,ankara escort,izmir escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,ankara escort,beylikdüzü escort,avcılar escort,beylikdüzü escort,ataköy escort,şişli escort,pendik escort,pendik escort,
maltepe escort,
istanbul escort,sex hikayeleri,istanbul escort,sex hikayeleri,erotik film izle,
kartal escort,pendik escort,tuzla escort,izmit escort,kurtkoy escort,atasehir escort,
istanbul escort,besiktas escort bayan,sirinevler escort,beylikduzu escort bayan,
istanbul escort bayan ankara escort izmir escort bakırköy escort ankara escort ankara escort ankara escort ankara escort beylikdüzü escort avcılar escort beylikdüzü escort ataköy escort şişli escort pendik escort pendik escort escort kayseri mersin escort bayan ankara escort ankara escort ankara escort etlik escort etiler escort eskisehir sarisin escortlar sincan escort ankara escort ankara escort ankara escort bayan pendik escort bayan Kurtköy Escort avcılar escort avcılar escort izmir escort bayan antalya escort escort malatya Ataşehir escort maltepe escort kurtköy escort kartal escort istanbul escort sex hikayeleri istanbul escort sex hikayeleri erotik film izle fuck google kurtkoy escort paykasa astropay astropay astropay kart astropay card ucuz astropay adana seo canlı bahis kaçak bahis siteleri pendik escort bayan porno film seyret köşe koltuk köşe koltuk milenyum park evleri epoksi bft türkiye otomatik kepenk epoksi zemin kaplama nice türkiye evden eve nakliyat su arıtma cihazı
hacklink satış wordpress free themes meme büyültme hacklink satışı e sigara hacklink al