antalya rent a car sesli chat ordu haberleri
antalya haberleri
sesliyoutube

antalya rent a car kadky oto ekspertiz

Sep 22, 2017 12 comments

СҮСЭГ БИШ СЭЖИГ ТӨРӨМ ГАНДАН

нийтлэсэн Admin

Намрын налгар өдрүүдтэй зэрэгцэн нийслэлчүүдийн аж амьдрал бужигнадгаараа бужигнаж, нөгөө л хөл хөдөлгөөн, замын  түгжрэл гээд эргэх дөрвөн цагт ээлжлэн тулгардаг бэрхшээлүүд хэвээрээ. Харин өдөр хоног өнгөрч, цаг хугацаа одохын хэрээр хотын төвийн өнгө үзэмж, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нэмэгдсээр байгаа нь талархууштай ч нөгөө талд нийслэлийн өнгө үзэмжийг гутаасан, өөдлөх дэвжих өнгө үзэмжээ сайжруулах талаар хуруугаа ч хөдөлгөдөггүй газар бишгүй олон байдгийг сануулах нь илүүц биз. Тэдгээрийн нэгийг бид сурвалжиллаа.

Энэ бол ямар ч цаг үед түм түчигнэж байдаг, монгол түмний сүсэглэн биширдэг бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд. Гандангийн дотор, гадна хир тоосондоо дарагдчихаж. Буян номын газар атлаа хогийн цэг шиг байна гэх иргэдийн гомдлын дагуу энэ удаагийн сурвалжилгаа хийсэн юм.

Хийдийн гадна очиход “Будаа аваарай, будаа аваарай. Тагтаа хооллох будаагаа аваарай” хэмээн орилолдох наймаачид гээд олон жилийн өмнөх дүр зураг яг л тэр хэвээр угтав. Шувууны өвчин гарсан хэмээж гар дээрээс тагтаа хооллохыг хориглож байсан ч өнөөдрийг хүртэл тэнд будаа зарсан наймаачин, худалдан авагч хоёр амь бөхтэй оршсоор байгаа ажээ.

Өмнөхөө бодвол бага зэрэг цөөхөн болж, хог хаягдал нь багасаж, гаднах өнгө үзэмжээ өөрчлөх гэж оролдсон төдий. Гэхдээ л бидний хүүхэд байхдаа очиж байсан хуучин Гандан тэр хэвээрээ. Шинээр нэмэгдсэн зүйл гэвэл усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай. Харин төв хаалгаар ормогц “Сүм хийд, түүх соёлын дурсгалт газар. Тагтаа хооллохыг хориглоно. Хог бүү хая” гэсэн анхааруулга бүхий самбар нүдэнд тусч байв.

Энэхүү анхааруулгын ач буян уу, эсвэл сүсэгтэн олны ухамсар, үйлчилгээ авах арга барил өөрчлөгдсөнийх үү ямартаа ч бүртийх ч хоггүй байсан нь талархууштай. Хуучин энэ хэсэг талбай будаа,тагтаагаар дүүрч, хувийн зурагчдын орон зай болчихдог байсныг өөрчилж чадсан байна лээ. Үзэгдэх орчин цэлийж, харагдах байдалд хүртэл соёлын арай өөр хэлбэр ирснийг илтгэж байсныг магтахгүй өнгөрч боломгүй юм. Гэвч энэ дүр зураг зөвхөн гаднах байдал төдий аж. Ёстой л гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг нь хийдийн үүдээр ороход биднийг угтлаа.

Өнгө алдаж, зүсээ гээсэн Жанрайсиг

Монголчууд, гадны жуулчид Гандантэгчэнлин хийдээр орохдоо хамгийн түрүүнд Жанрайсигийн дуганаар ордог. Тэгэхдээ баруун, зүүн талд байрлуулсан хүрдтэй суваргыг эргүүлж, тойрчхоод Жанрайсигийн дуганыг зорьдог. Хэн ч ингэж орох ёстой гэж заагаагүй ч, сүсэгтэн олон яг л энэ жимээр явна. Шууд ордог хүн байхгүй гээд хэлчихэд буруудахгүй. Гэтэл баруун, зүүн талд байрлуулсан суваргын байгаа байдал, шувууны цангис, хүрдэн дээрх хүмүүсийн гарын хөлс, хирнээс тогтсон тостой хар толбо, тоос тортог, хараад сэжиглэх мөн цээрлэж, цэрвэх сэтгэгдэл төрснийг нуух юун.

Баруун, зүүн талд байрлуулсан хоёр арслангийн хөшөө рүү ойртоход хуршсан тосны эхүүн үнэр хамар цоргиж байх аж. Хайлж урссан тосноос гадна арц, хүж зэргийг уугиулж, чүдэнз, идээ, будаа, чихрийн үлдэгдэл зэргийг хаа, хамаагүй орхижээ. Энэ нь шашны билэг тэмдэг гэхээсээ илүүтэй орчиндоо эвгүй үнэр тарааж, бурхан номын ариун газар бус эсрэгээрээ нян бактери тараасан, эвгүйцмээр орчинтой болжээ. Жанрайсигийн дуганы гадна талын шилэн хаалганд гурван эрдэнэ дор мөргөмүй.

Төр түмний их шүтээн Мэгжид Жанрайсиг бурхны “Цогчэн дуган”-ыг цогцлоон босгох өргөл хандив авч байна” гэсэн зар угтлаа. Буян номын газар гэхээс илүүтэй ашиг олох гэсэн арга ядсан үйлдэл мэт харагдана. Бас энэ зарлалын дор банкны данс, холбоо барих утас зэргийг биччихэж. Дуганы гадна талын арслантай бариул ч гэсэн тос, тортогт дарагдаж, он удаан жилийн хур хир арилах шинжгүй наалдсан нь сэжиг төрүүлэм. Дотор ормогц сүсэгтэн олон Жанрайсиг бурхандаа мөргөж, сүсэглэх дүр зураг угтав.

Гэвч бурхан шашны төв гэсэн атлаа, хөлсний үнэр арц хүжтэйгээ холилдон хамар цоргих нь таатай санагдсангүй. Жанрайсигийн дуган доторх хүрд мөн л ялгаагүй гарын хөлс, хир тоосондоо холилдож наалдсан байх аж. Сүсэгтэн олон үүнийг мэдсэн ч тоохгүй байсан уу эвгүй үнэр, хүрдний хир, тоос тортгийг үл тоон дараалал үүсгэн, эргүүлж, тойруулж байлаа. Жанрайсиг бурхан ч тоос тортогтойгоо холилджээ. Уг нь Жанрайсиг бурхны өнгө нь алтан шаргал өнгөтэй арчилж тордоод зүлгэвэл нар ойж, нүд гялбам байхаар.

Гэтэл аль хэдийнээ үндсэн өнгө төрхөө гээжээ. Түүнийг тойрон хүрээлсэн жанцангууд нь өөрийн үндсэн өнгийг гээж, хир тоосондоо баригдсан байлаа. Жанрайсигийг тойрсон мянган Аюуш бурхны жанч ч гэсэн хир тоос, утаа угаартай идэгдсэн байх юм. Харин зарим бурхдын жанч нь шинэвтэр солиод удаагүй нь цагаан дээр хараар будсан аятай л содон. Урдах шилэн халхавч нь халтартаж, сааралтсан байх ажээ.

Лам ном унших уу, эсвэл цэвэрлэгээ хийх үү

Ингэж асуухаас өөр аргагүй аж. Хийдийн өнгө үзэмж гээгдэж, тоос тортогтой дарагдчихсан байхад цэвэрлэгч нь юу хийдэг, ямар хүн байдаг талаар мэдээж сонирхох нь тодорхой. Тэр ч утгаараа сүсэгтэн олныг ажин суугаа залуухан ламаас бурхдын жанч, Жанрайсиг болон жанцангуудын тоос тортгийг хэн хариуцан цэвэрлэдэг талаар лавлав. Гэтэл “Лам нар өөрсдөө цэвэрлэдэг. Харин бурхдын жанчийг хими цэвэрлэгээнд өгдөг. Урагдаж муудсан үед жанчийг нь сольдог” гэснээс өөр зүйл хэлэлгүй цааргалах маягтай одов.

Дараа нь Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээний албанд үйлчлэгчээр ажилладаг эмэгтэйгээс ‘Та нар гадна талын хүрд болон бурхдыг цэвэрлэдэггүй юм уу” хэмээхэд “Бид гадна цэвэрлэгээг хариуцдаг. Мөн дуган дацангуудын дотор талыг цэвэрлэх үүрэгтэй. Цаашлаад лам нарын өрөөг цэвэрлэдэг. Бурхдын тоос, жанч зэргийг лам нар цэвэрлэж, арчиж тордох үүрэгтэй. Бидний ажил биш” гэлээ. Харин сүсэгтэн олонтой уулзахад өнөөх л бидэнд гомдол илгээсэн иргэдийн нэгэн адил ариун цэврийн талаар хангалтгүй, орж ирэхэд бохир байдаг хэмээн шүүмжилж байсан юм.

Гандантэгчэнлин хийдээр үйлчлүүлж байсан Г.Цэлмүүн “Тоос тортог ихтэй болохоор хүрдэнд хүрдэггүй. Мөргөчхөөд л гардаг. Ханиад томуу ихтэй, гар хөлийн өвчин өвлийн улиралд их гардаг болохоор наашаа бараг зүглэдэггүй. Хэчнээн хүний гарын хөлс, хир наалдаж байгааг мэдэх аргагүй. Харахад ариутгал энэ тэр хийдэггүй байх. Халтар тоос, шороотой болохоор нь жаахан сэжиг хүрээд байдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн хийдэд мөргөж явсан 70 настай ахмад настан “Ариутгал ариун цэврийн талаар сайн мэдэхгүй. Хэрхэн арчилж тордож байгааг нь харсан биш. Гэхдээ гэрийнхээ бурхныг арчиж тордоод зүлгэхэд жигтэйхэн сайхан гялалзаад гоё л байдаг юм. Лам нарын зав зай эсвэл төсөв мөнгө дутмаг байдаг байх” гэж жаахан өмөөрөнгүй дуугарч байлаа.

Гандантэгчэнлин хийдэд өдөрт хэдэн мянгаараа сүсэгтэн олон хөвөрдөг. Найман настай балчраас наян настай буурай, гадаадын жуулчид хүртэл очиж сүсэглэж, мөнгө төгрөг хандивладаг. Нөгөөтээгүүр, бурхан шашны төв гэдэг утгаар ном хурах тариф нь бусад хийдийг бодвол өндөр бөгөөд тогтсон ханштайг нь хүн бүхэн мэднэ.

Хийдийн “Дагий жанчив, Ганжидын додва зэрэг ном 500 төгрөг бол “Арван хангал” гэх мэт томоохон номууд нь 10 мянган төгрөгийн ханштай аж. Ном хурах ханш нь 500-10,000 төгрөгийн хороонд байдаг гэсэн үг. Өдөрт хэчнээн хүн хэдэн төгрөг өгч байгааг нарийн ширийн тооцох гэсэнгүй. Орлого, зарлага нэхэх гэсэнгүй.

Хамгийн гол нь Монголын бурхан шашны төв, эрт эдүгээгээс уламжлаад ирсэн соёлын минь их өв, гадна дотнын хүмүүсийн нүүрийг тахалж, улс орны хөгжлийг илэрхийлэх нэгээхэн хэсэг нь болж байж ариутгал, цэвэрлэгээний асуудалд онцгой анхаармаар санагдлаа. Дэлхийн олон ч хийдээр орж юм үзэж, нүд тайлсан хүний ярьж буйгаар Монголын бурхан шашны төв маань хогийн цэг, хир тоосондоо дарагдсан балгас аятай л болчихжээ. Ичгэвтэр биш гэж үү.

Монголын мэдээ
Б.Пүрэвжав


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Харцага (September 22, 2017 4:59:53 pm )

    Наадахыг чинь ийм байдалтай байлгадаг нэг л хзн бий тэр нь 25 жил шашныг өмчилсөн Чойжамцын буруутай үйлдэл.Энэ хүн тийм их сэтгэлгүй хүн үү күтшэлгүй хүн үү ямарч байсан Монголын бурханы шашныг хагас зуунаар доройтуулсан том нүгэлтэн

  • Иргэн (September 22, 2017 9:37:48 pm )

    Үнэхээр тиим . Лам нарынх нь орхимж гэж даг хир. Хамбын буруу шүү гадаадынхан битгии хэл монголчууд бид ороход заваан

  • Zochin (September 22, 2017 10:04:40 pm )

    Arts huj heterhii unertuuldeg. Orood harshil hudulnu. Us huvtsas muuhai unertei boldog uchir taivan yavj chaddaggui. Gadaadad sum hiided yamarch uner baidaggui. Uuniig anhaarmaar bnshuu.

  • Anonymous (September 23, 2017 12:24:32 pm )

    Yag uneniig bichjee arai denduu zavaan bohur gadni ulsad jishee ni beejind hiided ni ochihod yamar goe emh tsegtstei tseverhen bdag Choijamts hamba end tend hudlaa yarij dolignohoos uur yu ch hiideggyi hun

  • Төрдөө хууртдаг иргэн (September 24, 2017 12:42:11 am )

    Өө ёстой яг энэ талаар ярих бичих цаг нь аль хэдийн болчихсон дог шүү!!! Манай монгол улсын нэг онцгой газрын тоонд орох ёстой энэ хийд маань арай л дэндүү заваан бохир орчинтой болоод их л удаж байна даа!!! Олон орны жуулчид бүгд л ганданг үзэх гэж ирдэг!!! Гэтэл байж байгаагий нь нэг хараад байхад ойр орчим нь нил шээс баас болсон хашаагаар хүрээлэгдсэн , дотор нь орохоор бас л хир ,тортог тоос шороондоо дарагдсан бурхан тахилууд,өнгө зүсээ алдсан сандал,олбогнууд , үнэр танар гэж авах юмгүй болчихсон байдаг шүү!!!Энэ байдалаасаа салах дургүй ,хэдэн халтар төгрөг харж суудаг залхуу хэдэн тарган лам нарыг яах ёстой вэ???? Үүнийг доривтой өөрчлөх хэрэгтэй байна даа!!!таминээ!!!!!!!!!!

  • Төрдөө хууртдаг иргэн (September 24, 2017 12:54:53 am )

    Миний мэдэхийн одоогоос 7-гоос 8-н жилийн өмнө шиг санаж байна. ПҮРЭВДОРЖ гэж олон жил шашиний эд зүйлсээр наймаа эрхэлдэг байсан нэг нөхөр энэ гандангийн шээс баастай хашааг нурааж гантиг чулуун хашаа хийж өөрчлөх зураг төсөл гаргачихсан ,тухайн үёийн хотын удирдлагуудаар бараг л зөвшөөрүүлчихсэн гүйж явсан санагдаж байна.

  • Төрдөө хууртдаг иргэн (September 24, 2017 1:14:55 am )

    Тэгээд энэ нөхөр хятадаас тэр чулуун хашаагаа бараг л захиалж хийлгэх юм болоод гандангийн удирдлагуудтай ярьж хэлэлцэж гэрээ байгуулах шатандаа явж байтал яг юунаас болсон юм бүү мэд гэнэт болчихсон юм даг!!! Уг нь их л гоё зураг төсөл гарчихсан байсан юм даг!!!!энэ нөхөр хятад руу мөн ч их олон удаа өөрийнхөө зардалаар явсан даа!!!Манай энэ орхимж зүүсэн хэдэн халтар лам нар (залуухан,залуухан)толгойд нь ёр нь юу бодогддог юм болдоо!!!Энэ нэг заваан орчиноосоо салах,арай өөр орчинд байх,эргэн тойрондоо тухтай,цэвэр цэгцтэй газар номоо айлдаж суух бодолгүй байдаг юм байхдаа!!!Хөөрхийс !!!гэж.

  • irgen (September 24, 2017 5:31:06 pm )

    ene heden lam nariig ajil hiilge heden emee uvuu nariin tsainii mungiig avaad bolimoor yum hagas buten sain uduruu nom hurj bna biz

  • иргэн (September 25, 2017 11:26:11 am )

    яг үнэн , гадаадынхнаас санаа зовмоор юм бна лээ

  • Зочин (September 25, 2017 2:16:28 pm )

    Өндөр тарифтай л газар. Үйлчилгээ тун сул. Ариун цэвэр гэж хувьсгалын өмнөх үеийн зураглалтай газар даа. Бакула Ренбучи Чойжамц, Нацагдарж зэрэг хамбууд тарифгүй сүжгээр нь үйлчилгээ явуул гэж хэлээд үг авдаггүй гэж ярьж байсан юм шүү.

  • Bradford Morch (September 25, 2017 3:04:18 pm )

    Well I really liked reading it. This information procured by you is very constructive for good planning.

    http://www.ergfirnolikz.com/

  • иргэн (September 25, 2017 4:41:27 pm )

    Ажиллагаатай , эргэдэг хүрд бараг байхгүй. эргүүлдэг бариулууд нь хиртэй.


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
istanbul escort bayan,ankara escort,izmir escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,ankara escort,beylikdüzü escort,avcılar escort,beylikdüzü escort,ataköy escort,şişli escort,pendik escort,pendik escort,
maltepe escort,
istanbul escort,sex hikayeleri,istanbul escort,sex hikayeleri,erotik film izle,
kartal escort,pendik escort,tuzla escort,izmit escort,kurtkoy escort,atasehir escort,
istanbul escort,besiktas escort bayan,sirinevler escort,beylikduzu escort bayan,
istanbul escort bayan ankara escort izmir escort bakırköy escort ankara escort ankara escort ankara escort ankara escort beylikdüzü escort avcılar escort beylikdüzü escort ataköy escort şişli escort pendik escort pendik escort escort kayseri mersin escort bayan ankara escort ankara escort ankara escort etlik escort etiler escort eskisehir sarisin escortlar sincan escort ankara escort ankara escort ankara escort bayan pendik escort bayan Kurtköy Escort avcılar escort avcılar escort izmir escort bayan antalya escort escort malatya Ataşehir escort maltepe escort kurtköy escort kartal escort istanbul escort sex hikayeleri istanbul escort sex hikayeleri erotik film izle fuck google kurtkoy escort paykasa astropay astropay astropay kart astropay card ucuz astropay adana seo canlı bahis kaçak bahis siteleri pendik escort bayan porno film seyret köşe koltuk köşe koltuk milenyum park evleri epoksi bft türkiye otomatik kepenk epoksi zemin kaplama nice türkiye evden eve nakliyat su arıtma cihazı
hacklink satış wordpress free themes meme büyültme hacklink satışı e sigara hacklink al