antalya rent a car sesli chat ordu haberleri
antalya haberleri
sesliyoutube

antalya rent a car kadky oto ekspertiz

Sep 21, 2017 6 comments

МӨНГӨТЭЙ АРАБЫН ДҮРЭМГҮЙ ЗАМД, МӨНГӨГҮЙ МОНГОЛ АМИАРАА ХОХИРСОН ОСОЛ

нийтлэсэн Admin

Нэгэн сайхан хүний үр, нэгэн сайхан хүний хань, нэгэн сайхан ижий бурхан цаг бусаар хорвоог орхиод хэдхэн хонож  байна. Ижийнхээ энгэрт сүүлчийн удаа наалдан унтаж байгаагаа мэдэхгүй явсан хүү нь азаар үхлийн хаалганы босгонд тулаад буцаж. Магадгүй ижий нь хүүгээ элгэндээ чанга тэвэрсэн тулдаа тэр амьд үлдсэн байх. Хөөрхий хүү тархиндаа маш хүнд гэмтэл авсан учир эхийнхээ шарилыг сүүлчийн удаа харж, эцсийн замд нь үдэж өгч чадаагүй. Тэр одоо эмнэлгийн орон дээр эхийнхээ халуун өврийг үгүйлэн, өвчиндөө шаналан хөнжлийнхөө ирмэгээр хань хийн чимээгүйхэн мэгшиж буй. Ижийгүй өглөөг тэр ийн угтаж байна. Тавхан настай бяцхан хүүг ижийгээс нь цаг бусаар салгаж одсон буруутан нь ашиг хонжоо хайн миний эх оронд хөл тавьсан араб эр.

Энэ аймшигт осол арав гаруй хоногийн өмнө Төв аймгийн замд болж. Мөнгөндөө эрдсэн араб тэр өдөр дураар авирлан машин барьж, хурд хэтрүүлэн давхиагүйсэн бол хөөрхий хүү өнөөдөр хорвоод ганцхан ижийнхээ гараас хөтлөн инээд цалгиулан алхаж явах байлаа. Цэл залуу бүсгүй ханиа сугаданхан, хүүгээ эрхлуүлсэн шигээ та бидний дунд алхаж явах байв. Гэвч тэр инээд цалгиулсан амьдрал зургаахан жилийн настай байж. Энэ л ослын араас “Монголын мэдээ” сонины сурвалжлах баг эрэн сурвалжилсан боловч Богд хан уулын суга цавь бүрт вант улсаа байгуулан гортиглосон араб ноёнтнуудын хашаанд тулж очоод л гацах нь юутай харамсалтай вэ.

Өндөр торон хашаа, харь хэлээр бичсэн анхааруулах тэмдэг бүхий үгс түүний цаана алсаас бараа нь харагдах орд харш руу эгэл жирийн сэтгүүлчид нэвтэрч, мэдээлэл авна гэдэг бүтэшгүй зүйл гэдгийг мэдэж авлаа. Үнэндээ ардчилсан төрт Монгол Улсын сэтгүүлч шаардлагатай тохиолдол бүрт хаалттай газар руу нэвтэрч, бүхий л мэдээллийг олж авах эрхтэй хэмээн бодож явсан юм, өнөөдрийг хүртэл. Гэвч бодит амьдрал дээр үгүй ажээ. Сая өгүүлсэнчлэн эх орондоо аж төрж байгаа мөртөө, ажлаа хийж яваа атал харь ноёдын тортой хашааны хаалгыг манан үүрэглэх монгол эрийн өмнө хүчин мөхөсдөж арчаагүйтлээ. Араб ноёдын хөл дор нохой адил шарвалзах манаач эр монгол хүндээ харь нутгийн босс адил загнаж, “Би юу ч мэдэхгүй. Осол гарсан гэж дуулаагүй юм байна. Манай энд хүн байхгүй” хэмээгээд хашааныхаа хаалгыг цоожтой эсэхийг шалган татаж үзчихээд цаашаа явж одох нь зэвүүн. Бухимдаж цөхрөхдөө “Монгол хүний амь эрсэдчихээд байна шүү дээ. Чи монгол хүн биз дээ” гэж хий орилоод л хоцорлоо. Араб ноёдын гурвын гурван эдлэнг тойрч, манаач нараас нь ганц болов үг унагах гээд тусыг эс олов. Аргаа бараад малчин айлуудаар бууж мордлоо. Дөрвөн айлаас ганц нь л “Осол гаргасан араб эр тэр хойд уулын энгэр дэх тортой хашаа руу орсон, цагдаагийн машинууд замаар давхилдаад л байсан” гэх бүдэг бадаг зүйлийг хэлэх нь тэр.

Ингээд манай сурвалжлах баг өчүүхэн ч болов учиг атгаж авсандаа баярлан Бөхөг түргэний гол, Айдасын давааг зүун ороогоод л эхэнд нь таарах араб эдлэнгийн гадна хүрч очлоо. Монгол айл хашааныхаа хаалгыг урд талдаа гаргасан байдаг бол лалын шашинтнууд хойд талдаа гаргажээ. Хөрөнгөлөг, мөнгөлөг хүмүүс аж төрдөг нь хашаан дотор эгнүүлэн тавьсан хар, цагаан, хөх өнгийн ланд-200 маркийн жийпнүүдээс бэлхэнээ харагдаж байлаа. Бас монгол “зарц” нартай бололтойдог.

Хашааны хаалган дээр гарч ирсэн монгол эмэгтэйн хэлснээр уг эдлэнг одоогоор Мутлак гэдэг араб эр хариуцаж байгаа гэнэ. Тэрбээр өдрийн цагт майханд хэвтэж байгаад орой нь арав гаруй байшингийнхаа аль нэгэнд нь орж нойрсдог юм байх. Хашаан доторхи байшинг хальт харахад хүний нүд тусахааргүй, хавтгай дээвэртэй амбаар маягийн. Гэвч доторхи тавилга сэлт, идэж ууж байгаа зүйл нь манай баячуудаас хол давахаар гэнэ лээ. Бидэнтэй уулзсан эмэгтэй араб хэл мэдэхгүй хэмээж байсан ч бидний ирсэн зорилгыг дуулуут монгол хүнээ гэсэн сэтгэлээр осол болсон талаар ярьж, эзэн нь хүмүүс дагуулан талийгаачийн гэр рүү явсан гэсэн мэдээллийг өгснөөс гадна уг ослоос хэд хоногийн өмнө бас нэг араб залуу Дундговь-Төв аймгийн замд машин барьж яваад хурд хэтрүүлсэний улмаас машин нь онхолдож, өөрөө нас барсан. Жолооч нь одоо шоронд хоригдож байгаа гэх огт дуулдаагүй бас нэг ослын талаархи мэдээллийг өгөв.

Биднийг ийн ярилцаж байх зуур шагай давсан урт эрээн даавуун өмсгөлтэй нэгэн араб эр хашааны хаалган дээр ирсэн нь Мутлак аж. Тэнд ажилладаг монгол залуу арабаар ойр зуур ярьдаг ч бидний зорилгыг орчуулж чадаагүй учраас Мара гэдэг казак эмэгтэй рүү утсаар холбогдож, хэл үгээ ойлголцсон.

МУТЛАК: ОСОЛ БОЛСОН НЬ ҮНЭН, ГЭХДЭЭ МАНАЙД ХАМААГҮЙ

Орчуулагч Мара бүсгүйн анх танилцуулснаар Мутлак осол болох үед анхны тусламж үзүүлэн цагдаа, түргэн тусламж дуудсан хүн юм байна. Осол гарсан тэр өдөр орчуулагч Мара ажлаар эдлэнд ирсэн байж таарчээ. Их аймаар, зүрх зүсэм осол болсон хэмээн орчуулагч өгүүлээд монголчууд Мутлакт талархах ёстой болов уу гэв. Ингээд араб эрийн юу гэж хэлснийг найруулга, засваргүйгээр хүргэе.

“Осол болсон нь үнэн. Би болоод манай хэд хэдэн хүн осол болсон газарт очсон. Хүн гэдэг үүднээс тусламж дуудсан. Осол гаргасан жолооч манай группын хүн биш. Катараас ирсэн залуу. Араб үндэстэн гэх үүднээс түүнд газарчилж, тусалсан. Мара өмгөөлөгч олж өгсөн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй. Энэ асуудал манайд хамаагүй” гэснээр яриа өндөрлөсөн.

Орчуулагч Мара осол гаргасан катар эрд тусалж яваа, магадгүй урьж ирүүлсэн хүн нь ч байж мэдэх 9915 дугаар бүхий хүний утас өгсөн боловч өнөө хүн “Би ямар ч мэдээлэл өгөхгүй. Ажил ихтэй байна. Бид талийгаачийн ар гэрт нөхөн төлбөрийг хангалттай өгсөн” гээд утсаа тасалж орхилоо. Талийгаачийн нэр ус, оршин сууж байсан хаягийг тэр хэлэхийг хүссэнгүй.

МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ

Асуудал мухардсан тул харьяаллын дагуу харъяа дүүргийн цагдаагийн хэлтсийн Замын дагдаагийн тасгийн нэгэн хошуучтай холбогдож, нэг бус арав хоногийн зайтай гарсан авто ослын талаар тодруулах гэсэн боловч хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатандаа яваа учраас ямар нэг байдлаар мэдээлэл өгөх боломжгүй гээд мөн л асуултад хариулж, учир байдлыг хэлээд өгөх хүн олдсонгүй. Гэхдээ бидэнд өөрсдийн хүч чадлаар олж авсан албан бус ч мэдээлэл байна.

Ямартай ч есдүгээр cap гарсаар Төв аймгийн зам дээр хоёр том осол гарсан нь үнэн аж. Хэргийг үйлдсэн хийгээд холбогдогч этгээдүүд нь арабаас ирсэн хоёр залуу. Хоёулаа Монгол Улсын иргэн биш. Мөн хоёул шонхор шувууны наймаачид. Хоёулаа мөнгөө багтааж ядаж яваа арабын баячууд эс бөгөөс тэдний гар хөл бологсод. Тэдний хэн нь ч Монгол Улсад тээврийн хэрэгсэл барих эрхгүй. Тэгсэн атлаа хоёул Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгин тээврийн хэрэгсэл жолоодсон. Жолоо барьж яваад хоёул хурд хэтрүүлсэний улмаас осол гаргаж, нэг нь газар дээрээ амиа алдсан бол нөгөө нь хүний амь настай холбоотой хэрэгт холбогдсон. Хачирхалтай нь эл ослуудын талаар Замын цагдаагийн газар болон ХУД-ийн Эрүүгийн цагдаа олон нийтэд мэдээлээгүй. Мэдээлэхийг ч хүсээгүй. Дураар авирлан жолоо барьж, замын хөдөлгөөнд оролцон амиа алдсан араб эрд жолоо шилжүүлсэн хэргээр монгол залуу буруутан  болж, шоронд хоригдож байгаа аж.

Тэгвэл гэм зэмгүй гэр рүүгээ явж байсан бүсгүйн амиа алдсан шалтгаан болох ослыг үйлдсэн катар залуу өнөөдөр шоронд сууж, гэмших бус батлан даалтад гарчихсан Улаанбаатарын гудамжаар эрх чөлөөтэй алхаж байгаа хоёрт ялгаа байна уу. Бидний холбоо барьсан 9915 дугаар бүхий эрийн тайлбарлаж буйгаар талийгаачийн ар гэрт хангалттай нөхөн төлбөр олгосон. Хүүгийн эмчилгээнд шаардагдах мөнгийг гаргаж өгсөн. Одоо болох юм гэнэ. Түүний үзэж буйгаар хохирогч талын нэхэмжилсэн мөнгийг гарган өгч хохирлыг барагдуулсан л бол хавтаст хэрэг хаагдах юм байх. Мэдээж энэ бүхэн мөнгөөр хэмжигдэж байгаа учраас 9915 дугаарт ийн бардам хэлээд утсаа тавьж байгаа байх. Хавтаст хэрэг хаагддаг л юм биз. Харин үхсэн хүн босч ирэх үү. Үгээ хэлэх үү. Эхээсээ өнчирч хоцорсон тавхан настай хүүгийн өнчрөл хагацлыг, нэгэн айлын тулах баганы нэг нь үгүй болсныг мөнгөөр хэмжиж болно гэж үү. Тэгээд гадны хүнд.

Тэр эрхэм нутагтаа очоод монголчуудад мөнгө харуулах л юм бол хүний амийг ч худалдаж авч болно. Төрийг нь ч худалдаж авч болно гэж ирээд л сагсалзах байх даа. Ер нь арабууд Монгол Улсад эзэн суугаад байгаа юм биш үү. Дарханцаазат Богдхан ууланд мөнгөтэй улс эзэн сууцгаасан. Ар хормой нь бараг л бүхлээрээ араб ноёдын эзэмшил газар болцгоожээ. Монголчууд зуслан, өвөлжөөний газар хэмээн бэлчээрээ хуваарилдаг шиг арабууд овог аймаг, хөрөнгө бэлийнхээ хэмжээгээр эдлэн газрууд худалдан авч тэр бүү хэл шонхор шувууг дамжин өнгөрүүлдэг бааз хүртэл барьж байгуулсан байх юм. Тэндээ хүнд дасгадаг, тэжээдэг, эмчилдэг гэнэ лээ. Тэрхүү дамжин өнгөрүүлэх баазын тохижилт дунд амьдралтай монгол хүний гэрээс илүү тохижилттой гэсэн. Хүнд дасгах нөхцлийг нь хангах үүднээс зочид буудал шиг л тохижуулдаг аж. Шонхорт зориулж буйдан, хөргөгч, толь гээд айлын гэрт байдаг бүхий л эд зүйлийг худалдан авч тохижуулсан гээд төсөөл дөө.

Нөгөөтэйгүүр, арабууд зөвхөн шонхорын төлөө Монгол Улсыг зорьдог гэвэл худлаа. Тэд хуулийг нь худалдаж авч болдог учраас нутагт нь хуулиар хориотой бүхнийг эддэх гэж ирдэг байна. Нас залуу араб ноёд нь архи ууна, замын хөдөлгөөн багатай Дундговь-Төв аймгийн зам дээр ланд-200-гаар уралдана. Ингээд зогсохгүй машинаа мөргөлдүүлж тоглодог гэж байгаа. Эвдэрч хэмхэрсэн машиныг нь засдаг тусгай үйлчилгээ бүхий Вьетнам засварын газрыг ч Түргэний голд байгуулжээ. Намрын цагт Дундговийн нутаг дэвсгэрт ятуу шувууг хэдэн мянгаар нь автоматаар шүршиж унагаан хууль бус ан хийж түүнийгээ хилээр гаргадаг сурагтай.

Энэ мэтээр арабууд Монгол Улсын нутаг дэвсгэрт дураар дургиж, хүссэн бүхнээ хийж байхад та бид чимээгүй сууж байх хэрэг үү. Эрдэнэт хүмүүний амь нас баян араб эрсийн зугаа цэнгэлийн золиос болж байхад “Хохирлыг нь барагдуулсан. Тийм хэрэг гарсан юм уу. Танд хэн хэлэв. Бид дуулаагүй юм байна. Эрүүгийнхэн л гүйлдээд байсан тэр хэрэг юм байх даа. Миний бодож байгаагаар наад асуудал чинь тэгсхийгээд хаагдах байх. Асуудал хэрэг бүртгэлийн шатанд яваа бол хэрэгт холбогдсон хүний нэрийг хэлж болдоггүй юм шүү дээ” гээд харийн нөхрийг хаацайлан, тэдний чулуудах мөнгөний тоо арваас дээш сая байгаасай хэмээн залбирч суудгийг таслан зогсоох цаг болсон юм биш үү, дарга нараа.

Монголын мэдээ
Ч.Чулуунцэцэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Хммм (September 21, 2017 1:21:46 pm )

    Төв аймгийн тэнд кувейтын ам гээч газар нямтайшир оюунхорол нтрийнх лав бдаг гэлүү. Нямтайшир анх арабуудыг оруулж ирж тэнд тансаг орд харш барьж айл залгаа амьдардаг гэж сонссон. Муу гадны гуйлгачдад монгол төр хатуу бж хуулиа чангатгаач. Манайхаас бусад орон гадны нөхдөд маш хатуу ханддаг. 5 цаас харангуутаа сайд ноёд, цагдаа шүүх прокурор нь амаа ангайж гараа тосоол баярлаал хуулиа гууль болгохымдаа өрөвдөлтэй аймшиг!!!

  • нямтайшир үхнэ (September 21, 2017 2:54:23 pm )

    новш

  • Anonymous (September 21, 2017 8:34:35 pm )

    гадныхан өөрсдөө , хэнд ч мэдэгдэхгүй орж ирээд, хашаатай орд харш бариад суучихна гэж байхгүй нь мэдээж, тэгэхээр тэд нарт зуучилж байгаа хүмүүс бол бидний эх орон нэгтнүүд л байгаа … ийм мөнгөний төлөө юуч хийхээс буцахгүй болсон чөтгөрүүдийг хянаж зогсоож чадахгүй юм бол хууль хүчний байгуулага гэж байгаад хэрэг алга даа

  • 89898989 (September 22, 2017 2:33:49 pm )

    Тэр Арабууд нь нэг л өдөр өөрсдийг нь хоолойг Тахир хутгаар хага татчаад зүгээр байж байгаад үхсэн тэгээд би цагдаа дуудаж тусалсан. Одоо надаа хамааргүй гээд сууж байх цаг удахгүй ирж байна дөө.

  • Зочин (September 23, 2017 7:49:00 am )

    Төрөө бөрьж чадахгүй тэнэг монголнуудыг яанаа урвагчидыг буудах юм сан

  • Deedra Muscatello (September 25, 2017 2:43:59 pm )

    It is in point of fact a great and helpful piece of information. I¦m glad that you just shared this helpful information with us. Please keep us informed like this. Thank you for sharing.

    http://www.ergfirnolikz.com/


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
istanbul escort bayan,ankara escort,izmir escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,ankara escort,beylikdüzü escort,avcılar escort,beylikdüzü escort,ataköy escort,şişli escort,pendik escort,pendik escort,
maltepe escort,
istanbul escort,sex hikayeleri,istanbul escort,sex hikayeleri,erotik film izle,
kartal escort,pendik escort,tuzla escort,izmit escort,kurtkoy escort,atasehir escort,
istanbul escort,besiktas escort bayan,sirinevler escort,beylikduzu escort bayan,
istanbul escort bayan ankara escort izmir escort bakırköy escort ankara escort ankara escort ankara escort ankara escort beylikdüzü escort avcılar escort beylikdüzü escort ataköy escort şişli escort pendik escort pendik escort escort kayseri mersin escort bayan ankara escort ankara escort ankara escort etlik escort etiler escort eskisehir sarisin escortlar sincan escort ankara escort ankara escort ankara escort bayan pendik escort bayan Kurtköy Escort avcılar escort avcılar escort izmir escort bayan antalya escort escort malatya Ataşehir escort maltepe escort kurtköy escort kartal escort istanbul escort sex hikayeleri istanbul escort sex hikayeleri erotik film izle fuck google kurtkoy escort paykasa astropay astropay astropay kart astropay card ucuz astropay adana seo canlı bahis kaçak bahis siteleri pendik escort bayan porno film seyret köşe koltuk köşe koltuk milenyum park evleri epoksi bft türkiye otomatik kepenk epoksi zemin kaplama nice türkiye evden eve nakliyat su arıtma cihazı
hacklink satış wordpress free themes meme büyültme hacklink satışı e sigara hacklink al