antalya rent a car sesli chat ordu haberleri
sesliyoutube
Aug 28, 2017 1 comment

“Хийморь далласан алтан зурхай”-д тавтай морил

нийтлэсэн Admin

Монгол үндэсний өв уламжлал, соёлын аугаа үнэт зүйлийг тээж өдгөө бидэнд ирсэн шагайн харвааны тухай ярих юм бол дуусахын аргагүй арвин түүхтэй. Шагайн харвааны үүсэл гарлыг яг төдийд гээд батлаад тогтоочихсон нь үгүй ч эрдэмтэн мэргэдийн судраас харвал наанадаж эзэн Чингисийн үеэс цаанадаж Хүннү гүрний үеэс түүхтэй хэмээсэн нь бий. Яагаад ийн хэлэв гэхээр өнөөдөртөө шагайн харваагаар даганан эрдмийн ажил хийсэн судлаачид алга бөгөөд шагайн харваа нь энэ үед үүссэн гээд барин тавин нотолчихсон эрдэмтэн мэргэд хараахан төрөөгүй байна.

Ямартай ч Шагайн харвааны холбооны түүхт 30 жилийн ойн баяр тохиов. Хэдийгээр гучин насныхаа баярыг тэмдэглэж байгаа ч өөрийнх нь түүх хэдэн зуунаар, мянганаар дуурсах аугаа түүхтэй айл баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлсэн юм. Ойн хүрээнд мянган харваачид цугларан наадаж, баримтат кино тэдэнд дэлгэн харуулж, ахмад дунд залуу үеийн алтан хэлхээсийг сэргээсэн сайхан баяр болсон. Мөнхүү салбартаа амжилттай ажиллаж, шагайн харвааны наадгайг дэлгэрүүлэх өвлүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн үе үеийн удирдах ажилтан, ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн, мэргэн харваачдаа алдаршуулсан гээд олон сайхан үйл явдлыг өгүүлж болно. Энэхүү түүхт ойн баярын нэгэн томоохон үзэгдэл бол Монголын Шагайн харвааны холбооны Дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн М.Нямаагийн удирдлаган дор “Хийморь далласан алтан зурхай” шагайн харвааны түүхэн товчоон номыг уншигч олны хүртээл болгосон явдал байлаа. Тус номын багт Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч В.Нэргүй, С.Ууганбаяр, сэтгүүлч Б.Энхтуул, гэрэл зурагчин Н.Энхбаяр, ахмад харваач, шагай судлаач Ц.Дашзэвэг, зөвлөх Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Басхүү нар ажилласан юм.

Тус номын бүтцээс цухас дурдвал шагайн харвааны өнө эртний түүх, үүсэл гарлаас эхлээд өнөө цагийн хөгжилд түүчээлсэн он цагийн товчооныг гаргасан аж. Үе үеийн харваачдын төлөөлөл, бүхий л аймгийн Шагайн харвааны салбар хороо төдийгүй хилийн чанад байх салбар хороо харваачдын тухай гээд өргөн агуулга бүхий “Хийморь далласан алтан зурхай” ном уншигч таны гар дээр очиж байна. Номыг захиалагч Шагайн харвааны холбоо, номын багийн удирдагчийн хувьд  уг номоороо шагайн харвааны цаад агуулга, монгол үндэсний уламжлал соёлыг харуулах, мөнхүү шагайн харваа нь монгол үндэсний нэгэн том дархлаа юм шүү гэдгийг харуулахыг зорьсон. Номын багт ажилласан уран бүтээлчид энэ чиг үүргийн дагуу ажилласан гэдгийг номноос харж болно.

Тиймдээ ч Шагайн харвааны холбооны Дэд ерөнхийлөгч, Үлэмж дархан мэргэн М.Нямаа “Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн энэ сайхан наадгайд олон сайхан чанар байгаа ч зарим талаараа алдагдах гэж байгаад харамсаж явдаг, гэхдээ бид үүнийг уламжлалаар нь хадгалж ирээдүй хойчдоо хүргэхээр хичээн ажиллаж байна. Холбооны бодлого ч үүн дээр тулгуурлан ажиллаж байгаа. Яагаад гэхээр Монгол үндэсний хэмжээний энэ наадгай бол уламжлалт өв соёл мөн хийгээд Монгол үндэстэн байхын хамгийн том дархлаа” хэмээн номынхоо босго үгэндээ дурдаснаас харж болно. Энэхүү ном нь Монголын шагайн харвааны холбооны хувьд ч тэр, шагайн харвааны хувьд ч тэр өргөн агуулгаараа анхдагч болж байна.  Монголын эртний уламжлалт шагайн наадгай нь өөрөө багийн тоглоом байдгаас гадна эр хүнийг сайхан нөхөрлүүлдэг, тэвчээр хатуужил суулгадаг, ахмад буурлаа хүндлэхээс эхлээд үндэсний маш олон сайн чанарыг агуулсанд хамаг учир оршино. Тиймдээ ч шагайн харваа өргөн дэлгэр хөгжиж байгаа энэ үед ахмад буурлууд залуу хойч үеэ шагайнд сургах, түүний зан үйлээс суралцуулахыг хичээж байна. Үүний цаад агуулга нь ирээдүй хойчид үндэсний үзэл суулгах, эх орон ард түмнээ хайрлахын шалтгааныг бий болгох юм. Энэ тал дээр ч төрөөс чамгүй дэмжлэг үзүүлж, Төрийн баяр наадмын дөрөв дэх төрлөөр албан ёсоор бүртгэж, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт хүртэл суулгаж өгсөн. Тиймээс тус номонд орсон нэрт харваач, Хөдөлмөрийн баатар Г.Сампил, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Басхүү, адуу судлаач, Шагайн харвааны холбооны анхны Ерөнхийлөгч А.Баярмагнай нараас эхлэн олон сайхан харваачид, үе үеийн шагайн харвааны талаар хүүрнэсэн түүхэн ярилцлагыг хараарай.

Үүнээс гадна урлаг спортынхон шагайн харвааны нэрт төлөөлөгчид байдгийг тэр бүрий хүмүүс мэдэхгүй байх. Тэгвэл Ардын жүжигчин А.Дашпэлжээ нь Монгол Улсын анхны аваргад оролцож алтан медалийн эзэн болж байсан, урлагийн цаг наргүй ажлын хажуугаар хэрхэн шагайнд  дурлаж байсан тухай сонирхолтой ярилцлагыг эндээс харж болно. Мөнхүү олны танил эрхмүүд шагайн харвааны талаар хэрхэн байр сууриа илэрхийлсэн нь ч энд бий. Тухайлбал, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамъян, үе үеийн Ерөнхийлөгчид, судлаач Д.Ганхуяг, Ардын уран зохиолч Д.Цоодол, нэрт жүжигчин агсан А.Санжмятав гээд олон эрхмүүдийн сонирхолтой баримт энд бас л багтсан.

Шагайн харвааг социализмын үед хааж боож байсан хийгээд ахмадууд маань хэрхэн энэ уламжлалаа авч үлдсэн тодорхой баримтууд олон байна. Үүнээс гадна нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар шагай сайхан тоглодог байсан бол тэд уухайн дууг нотонд барьж чадаагүй гэдэг, мөн Дондогдулам хатны үйлчлэгч эмэгтэйчүүд, говийн аймгуудын театрын жүжигчин бүсгүйчүүд, маршал Х.Чойбалсан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу нар шагай харваж байсан тухай сонирхолтой дурсамж ч бий. Тэр ч байтугай эзэн Чингисийн үед шагай хэрхэн харваж байсан, Хүннү гүрний үед ч шагай үүссэн байх магадлалтайг дурдсан суурь үндэслэлүүд ч энэ номонд багтсан гэхээр чамгүй өргөн хүрээг хамарчээ гэж ойлгож болно. Тус номын багийнхан зөвхөн шагайн харвааны он цагийн товчооныг дурдах гэсэнгүй, үе үеийн төлөөлөл, эрдэмтэн мэргэд, урлаг соёлын алдартнуудын олон өөр өнцгийн ярилцлага, баримт жишээ, түүх, дурсамж гээд уншигчдын хүрээнд ч өргөн дэлгэр байлгахаар уг номыг бүтээсэн нь сонирхохгүй байхын аргагүй. Ингээд уншигч та “Хийморь далласан алтан зурхай”-д тавтай морилохыг урьж байна.

У.Удвал

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zo11chin-444--- (August 30, 2017 1:29:43 pm )

    Nom tuurbisan bagiihand bayar hurgej, ajliin amjilt husie


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
istanbul escort bayan,ankara escort,izmir escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,ankara escort,beylikdüzü escort,avcılar escort,beylikdüzü escort,ataköy escort,şişli escort,pendik escort,pendik escort,
maltepe escort,
istanbul escort,sex hikayeleri,istanbul escort,sex hikayeleri,erotik film izle,
kartal escort,pendik escort,tuzla escort,izmit escort,kurtkoy escort,atasehir escort,
istanbul escort,besiktas escort bayan,sirinevler escort,beylikduzu escort bayan,
istanbul escort bayan ankara escort izmir escort bakırköy escort ankara escort ankara escort ankara escort ankara escort ankara escort beylikdüzü escort avcılar escort beylikdüzü escort ataköy escort şişli escort pendik escort pendik escort mersin escort bayan ankara escort ankara escort ankara escort etlik escort eskisehir sarisin escortlar sincan escort maltepe escort kurtköy escort istanbul escort sex hikayeleri istanbul escort sex hikayeleri erotik film izle fuck google kurtkoy escort kartal escort pendik escort tuzla escort izmit escort kurtkoy escort atasehir escort istanbul escort besiktas escort bayan sirinevler escort beylikduzu escort bayan astropay astropay kart astropay card ucuz astropay adana seo canlı bahis kaçak bahis siteleri maltepe escort maltepe escort maltepe escort maltepe escort maltepe escort pendik escort pendik escort pendik escort
hacklink satış wordpress free themes meme büyültme hacklink satışı e sigara hacklink al