antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
sesliyoutube
Aug 11, 2017 5 comments

Макдоналдс Монголд буюу НУГАС МЭДЭЭ

нийтлэсэн Admin

“МАКДОНАЛДС МОНГОЛД”

2013 оны өвөл болсон хэрэг. Монгол HD ТВ “Макдоналдс Монголд” гарчигтайгаар дэлхийн том сүлжээ Улаанбаатарт үүдээ нээх гэж буй тухай хуурамч мэдээг өдөр тутмын томоохон хэвлэлүүдэд нийтлүүлэхээр хүргүүлсэн юм.

Зорилго нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийн үнэн бодит байдалд хэр хариуцлагатай ханддагийг тандах явдал байж. Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ, news.mn, gogo.mn, olloo.mn, TV5, Eagle, MNB гээд хандсан бүгд нь мөнгө үзүүтээ үг дуугүй нийтэлж орхиж. Мэдээний үнэн эсэхийг хэн нь ч нягталсангүй.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын магнай дээрээ залж ирсэн “Зөвхөн бодит үнэнийг танд хүргэнэ” хэмээх уриа худал амлалт төдий болохыг дээрх туршилт баталж орхисон юм. Бантсан “томчуул” маань төлбөртэй мэдээнд бид хариуцлага хүлээхгүй хэмээн заалдаж үзсэн л дээ. Гэвч зар сурталчилгаа байлаа ч танай хэвлэлийг ашигласан л бол хариуцлагыг нь хүлээх учиртай дэлхийн хэвлэл мэдээллийн зарчмаас хаа холдох билээ.

Тарьсан шуугианыхаа ачаар Монгол HD ТВ өөрөө ч олны анхаарлыг татсан. Эднийх бодлогоо шинэчлэн рибрэндинг хийж байсан цаг тул “Макдоналдс Монголд” хэмээх нугас мэдээ далд зорилгоо мөн гүйцэлдүүлж чадсан.

НУГАС МЭДЭЭ

Уламжлалт сэтгүүл зүйд мэдээ мөн, эсвэл бишийн тухай маргаан өрнөх нь түгээмэл. Тэгвэл одоо хуурамч буюу зохиомол мэдээ гэсэн бас нэгэн ангиллын тухай дэлхийн хэвлэлүүд ид хэлэлцэж байна.

Хуурамч мэдээг сэтгүүл зүйн хэлээр нугас мэдээ гэдэг. Үүслийн хувьд өнө эртнийх. Хэвлэл гээч юм үүссэн цагаасаа жигтэй сонинд дуртай уншигчийнхаа хорхойг дарах гэж үйлээ барж ирсэн. 1770-аад онд Францын хөдөө аж ахуйн нэгэн сонин борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор нугас агнах нэгэн шинэ аргын тухай мэдээ нийтэлжээ. Уг нь ердөө Мянгуужингийн үлгэрээс санаа авсан хэрэг.

Урт утсанд уясан боргоцойг нугасанд залгиулах аргаар хориод нугас нэгэн дор агнах зохиомол түүх. Шинэ аргын талаар шуугиан дэгдсэнээр зогсохгүй туршиж үзсэн зарим нь уураа барьж ядан сонины газарт гомдол гаргасан нь мөнөөх сониныг хэсэгтээ л алдаршуулсан гэдэг. Ийнхүү хуурамч мэдээ нэршлээ олсон түүхтэй. Нугас мэдээ гэдэг нь зохиомжлон бодож олдог хэр нь хүний сониуч зангийн үрээр олны анхаарлыг татаж, шуугиан тарих увдис агуулдаг мэдээ гэсэн үг.

Зөвхөн бодит үнэнийг мэдээлэх зарчимд үйлчилдэг чөлөөт хэвлэл нугас мэдээнд хэзээд болгоомжтой хандаж ирсэн. Зарчмаа санаатайгаар зөрчих аваас хэрэглэгчдийнхээ итгэлийг алдах аюултай. Тиймээс сэтгүүлч нэр зүүсэн улстөрчдөд үе үе хууртчихдагийг эс тооцвол талбараа хамгаалсаар ирсэн нь үнэн.

Харин нийгмийн сүлжээ хэмээх мэдээ тархаах нэгэн төрлийн хөрс суурь бий болсон нь нугас мэдээний хөгжилд шинэ замнал нээв. Хуурамч мэдээ тархаах замаар ухуулга сурталчилгаа хийх аргыг улстөрчид хэзээнээс эрээ цээргүй ашигласаар ирсэн. Тоглоомын дүрмийг эргүүлэх шидтэй хэр нь үнэ хөлс, явдал суудал багатай шинэ зам нээгдсэн нь тэдний хувьд олз юм.

ТРАМП VS “ХУУРАМЧ МЭДЭЭ”

Бараг бүх хэвлэлүүд түүний эсрэг зогсох цагт халаасанд нь жиргээ л тонгочиж байсан нь үнэн. Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойших анхны Хэвлэлийн бага хурал дээр Дональд Трамп CNN-ийн Цагаан ордон хариуцсан сэтгүүлч Жим Аскота руу чичлэн “Чи бол хуурамч мэдээ” хэмээх трэнд үгээ хэлсэн юм.

Тэр цагаас хойш CNN, New York Times гээд хэвлэлүүдийн талаар ангайх бүртээ “хуурамч мэдээ” хэмээх үгийг заавал дагалдуулах болсон билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өс санах хувийн шалтгаан түүнд бий. Тэгээд ч “хуурамч мэдээ” хэмээх хаяг өөрт нь илүү хүртээлтэй баймаар.

Donald J. Trump Verified account @realDonaldTrump 20h20 hours ago
Hard to believe that with 24/7 #Fake News on CNN, ABC, NBC, CBS, NYTIMES & WAPO, the Trump base is getting stronger! 24,285 replies15,573 retweets64,333 likes

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр таван чөлөөгүй жиргэдэг байсан Трамп нугас жиргээг нь өөгшүүлэн дэмжигч бүхэл бүтэн армийг бий болгож чадсан. Обама Америкт төрөөгүй (энэ мэдээ худлаа гэдгийг сүүлд нь зөвшөөрсөн), цаг уурын өөрчлөлт гэдэг нь зохиомол зүйл, Мексик болон АНУ-ын хилийг тусгаарласан хана босгоно, АНУ-ын хилээр нэг ч лалын шашинтныг алхуулахгүй гэхчлэн поп жиргээнүүд дэмжигчдийнх нь цөсийг жинхэнэ хөөргөсөн.

Гэвч утасны цаанаас жиргэж суух амархан, харин утсаа тавиад улсаа засах амаргүй байгаа бололтой. Өдөр бүр л Цагаан ордны албанаас чөлөөлөгдөх мэдэгдлүүд хөвөрч зарим нь бүр томилогдоод хэдхэн хоногийн дараа халагдсанаа зарлах.

Иймэрхүү маягаар улсаа засаж суугаа Трамп өнгөрсөн хавар Ройтерсын сурвалжлагчид “Өмнөх амьдралаас минь хамаагүй их ажилтай юм. Би уг нь арай амархан байна гэж төсөөлж байлаа” хэмээн гомдол мэдүүлсэн удаатай. Ямар ч гэсэн тэр жиргэсээр байгаа. Жиргээгээ “орчин үеийн Ерөнхийлөгчийн ажлын хэсэг” хэмээн тайлбарлаж буй.

Трамп хэвлэлүүдийн талаар ам ангайх бүртээ хуурамч хэмээн цоллож буй ч Америкийн хэвлэл түүнд бууж өгөх янз алга. Өдөр бүр л амлалтыг нь сануулж амар заяаг нь үзүүлэхгүй байна. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хийгээд Ерөнхийлөгч Трамп хоёрын “хуурамч мэдээ” хэмээх сөргөлдөөн аль хүрч өндөрлөхийг харцгаах л үлдлээ.

ТОГЛООМЫН ДҮРМИЙГ ӨӨРЧЛӨХҮЙ

Нийгмийн сүлжээ гэгч харьцангуй шинэ орчин нугас мэдээнд нэмэлт амь өгсөн. Монголд мэдээ мэдээлэл, ухуулга сурталчилгааг тархаах хамгийн үр дүнтэй арга нь амнаас ам дамжсан яриа байдаг. Үнэ цэн шингэсэн сэтгүүлчийн бүтээлийг судалж суухаар хорон үгтэй жиргээг илүүд үзнэ гэсэн үг. Үйл явцыг өөрийн тал руу эргүүлэхийн тулд зохион байгуулалттайгаар хэрэглэдэг ухуулгын энэ аргын төлөө улс төрийн хүчнүүд тоймгүй их хөрөнгө хүч зарж ирсэн.

Уг нь нийгмийн сүлжээ бол мэдээллийн хэрэгслийн нэг хэлбэр төдий. Гэвч одоохондоо түүнд дүрэм гэж алга. Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг шиг жиргээ шиг хямд төсөр хэр нь үр нөлөөтэй арга өөр алга аа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ нугас мэдээ тархаах үйл хэрэгт оройлон зүтгэсэн нь нууц биш.

Нэр зүсгүй нэг хаягаас Энхболдын эмээ чинь шувуун хөлт хужаа юм гэнэ ээ гэнгүүт л хуурай өвсөнд тавьсан түймэр лугаа тарж байх. Араас нь Монгол ялна аа хэмээн зүрхийг нь хөөргөх. Тэвдэж явахдаа хэрэглэсэн том том тэвнүүд нь алс хэтдээ ямар гай удахыг одоохондоо таашгүй.

Шинэ Ерөнхийлөгч маань Трампаас дутахгүй олон поп амлалт өгсөн. Томоос нь дурдвал иргэдийнхээ банкны өрийг хүчингүй болгоно гэчихсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаан дээр “Эрдэнэт”-ийн хувьцааг нэмээд бултаараа хувааж авна. Эдийн засгийн хямрал хийгээд түүнийг эмчлэх ОУВС-гийн хөтөлбөр цаашаа шүү. Бидэн шиг баян улс таван тэрбумаар дутлаа юу…

Эх сурвалж: Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • 1 (August 11, 2017 10:24:54 am )

    Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

  • adidas nmd (August 18, 2017 6:32:50 pm )

    I actually wanted to send a quick message so as to appreciate you for all the lovely secrets you are giving on this site. My time intensive internet investigation has at the end of the day been rewarded with awesome information to exchange with my family members. I ‘d suppose that many of us readers actually are very much blessed to exist in a fabulous site with so many special people with useful concepts. I feel pretty privileged to have discovered your entire web pages and look forward to so many more entertaining minutes reading here. Thanks a lot once more for everything.
    adidas nmd

  • chrome hearts online store (August 19, 2017 7:10:38 am )

    Oh my goodness! an amazing article dude. Thank you Nevertheless I am experiencing issue with ur rss . Don抰 know why Unable to subscribe to it. Is there anyone getting identical rss drawback? Anyone who knows kindly respond. Thnkx
    chrome hearts online store

  • adidas nmd (August 20, 2017 2:08:31 pm )

    A lot of thanks for all your hard work on this site. Debby enjoys doing investigation and it’s really easy to see why. Almost all notice all regarding the dynamic manner you present functional steps via the web blog and as well attract participation from some other people about this subject matter while our own simple princess is in fact understanding a lot. Enjoy the remaining portion of the new year. You are always conducting a good job.
    adidas nmd

  • curry 2 (August 21, 2017 3:03:48 am )

    Your place is valueble for me. Thanks!?
    curry 2


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
istanbul escort bayan,ankara escort,istanbul escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,