antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
sesliyoutube
Aug 9, 2017 Leave a comment

Айраг хэмээх ундаа

нийтлэсэн Admin

Монгол түмний эрт үеэс уламжлал болон боловсруулан хэрэглэж ирсэн таван тамсаг идээний[1] нэг болох цагаан идээ (ундаа)-ний дотроос анагаах их увидастай,исгэлэн амттай, анхилам үнэртэй, ариун чанартай айраг (цэгээ, чигээ) онцгой бөгөөд алдартай нь билээ.

Бид юуны өмнө “айраг” хэмээх үгийн тайлбарыг монгол хэлний тайлбар толиудад юу гэж тайлбарласан байдгийг товч авч үзье. Сүүг хөрөнгөлөн бүлж исгэсэн ундаа. Голдуу гүү, үнээний сүүгээр исгэснийг хэлнэ, ингэнийхийг хоормог гэнэ. Айраг нь олон төрлийн амин дэм агуулсан төгс чанартай учир хүнс, эмчилгээ сувилгаанд хэрэглэнэ.[2] Сүүг хөрөнгөлөн бүлж исгэсэн ундаа. Ихэвчлэн гүү, үнээний сүүгээр исгэдэг. Айргийн эмнэлэг (айргаар эмчилдэг эмнэлэг), шар айраг (арвай буудайн охиор исгэсэн ундаа).[3]  Airag- Малын сүүг хөрөнгөлөн бүлж исгэсэн цагаан идээ. /Айраг уух, айргаар архи нэрэх, тансаг зуны улиралд тараг айраг бялхана./[4]  Англиар: fermented mare’s milk- махчилан орчуулваас – исгэсэн гүүний сүү. Оросоор:Кумы́с – турк хэлнээс зээлсэн. (башк:кымыз, тат.qımız, каз:қымыз, кирг:кымыз, якут:кымыс, тур:kımız, узб:qimiz, монг:Айраг.[5]

       XIII зууны дунд үед Монгол оронд ирсэн В. Рубрук монголчууд зуны улиралд махыг тун бага хэрэглэж, голдуу цагаан идээгээр хооллодгийг үзээд гайхан бичихдээ:“… Хоёр гадсанд урт зэл татаж, унагыг барин уях бөгөөд гүү саахдаа унагыг нэг (эрэгтэй) хүн татаж, өөр нэг (эмэгтэй) хүн саана. Гүүний сүүг том ширэн хөхүүрт хийж, дугариг, нүхтэй модон бүлүүрээр тос унатал бүлж исгэдэг.” гэж бичсэн нь 800-гаад жилийн тэртээ өнөөгийн малчид шиг гүүгээ барьж, айргаа исгэж хэрэглэж байсныг харуулж байна.

Гүүний сүүний “С” витамины найрлага нь үнээнийхээс 3 дахин их, чихэрлэг нь бусад малынхаас 2-3 хувь их байдаг ажээ. Айрагт хүн амьтны бие махбодийн эсэргүүцлийг нэмэгдүүлэгч энгийн уураг глобулин, бодисын солилцоог идэвхижүүлэгч альбулин, эс эдийн ферментүүдийн нийлэгжин буй болоход оролцдог уурагт нэгдлүүд, мөн бүх төрлийн амин хүчлүүд их хэмжээтэй байдаг байна. 1 л айрганд 20 г тос, 23 г уураг, 35 г чихэрээс үүсэх 453,7 ккал энерги (эрчим хүч) нь хүний биед илч өгдгөөрөө бүх биеийн булчин шөрмөс, судас судлын эрчмийг сайжруулахад нэн тустай гэдэг. Айраг бие махбодийн дотоод ажиллагаа тухайлбал, зүрх судас, төв мэдрэлийн системийг сэргээн цусны эргэлт, хоол боловсруулалтыг зохицуулна, бас сүрьеэ, чийг бам, гэдэс дотрын янз бүрийн өвчтэй хүнд ач тус ихтэй. Булган аймаг бүхэлдээ, ялангуяа Сайхан, Могодын айраг улс орон даяар алдартай. Долоон хошуу даншиг наадам, цагаан сараар Богд хаан болон Нийслэл хүрээний ихэс, дээдсийн хэрэглэх айргийг Сайхан сумын Хульжийн голын адуучдаар бэлтгүүлэн аваачиж хэрэглэдэг байжээ. Сайд нарын Зөвлөлийн “Нүхт” амралтад Сайхан сумаас адуучин, саальчин аваачиж, гүү бариулан, тухайн үеийн нам, засгийн удирдагчдын зоогийн айргийг бэлтгүүлдэг байсан. 1998 оны улаан бар жилийн дээдсийн их цэнгүүн (битүүлэг) дээр Булган аймгийн Сайхан сумын 10 литр айраг 100.000 төгрөгөөр үнэлэгдэж, дээд амжилт тогтоож байв. [Болдбаатар:2008]

Манай монголчууд олон үеийн турш айраг исгэж хэрэглэж ирсэн өвөрмөц арга барилтай.Айраг исгэх арга технологийг дараах байдлаар тодорхойлж болох юм. Айргийг соёолон эр үхрийн ширээр хийсэн хөхүүрт исгэвэл сайн гэлцдэг. Монголчуудын айргийг исгэх хоёр үндсэн аргыг түгээмэл хэрэглэдэг ажээ. Үүнд:

1. Хөхүүрээр исгэх. Урьд онд айраг исгэж байсан хөхүүрээ дараа зун нь дэвтээж цахлан дүүжлээд түүндээ шинэ саамаа хийж сайтар бүлж исгэдэг. Ер нь гүүний айргийг исгэхдээ хэдэн жил дараалан исгэсэн ширэн хөхүүр ашигладаг нь сүү айргийн шим чанарыг өөртөө сайн шингээсэн байх тул тусгай хөрөнгө шаарддаггүй гэдэг.

2. Хөрөнгөөр исгэх. Урьд жилийн намрын айрагт 1 кг орчим шар будаа, үзмийн аль нэгийг хийж идээшүүлэн авч цэвэр уутанд хийж хадгалсан байх ёстой. Ингэж хатаасан хөрөнгөөс саамандаа хийж бүлж исгэнэ. Эсвэл хонь ямааны шинэхэн таргаар хөрөнгөлөн исгэж болно. Ингэхдээ саамын литр бүрт 100-150 гр тараг орохоор тооцдог байна.

Тэгвэл Булган аймгийн Сайхан сумынхан айргаа сайхан болгохын тулд хөрөнгөө өвөрмөц аргаар гарган авдаг.

Тухайлбал: Хусран гүүний халуун саамыг айргийн ширэн борвинд хийж халуун өдөр моринд ганзагалан давхихад уг саам зайлагдаж өөрөө иснэ. Мөн ямааны түүхий сүүгээр тараг бүрж сайн хутгаад наранд исгэн дээрээс нь түүний дөрөвний  нэгтэй тэнцэхүйц халуун саам хийж хутган, өдөр бүр мөн халуун саам нэмж бүлсээр байгаад сайхан хөрөнгө гарган авдаг байна. Гэхдээ энэ аргаар хөрөнгө гаргаж авахад уйгагүй хөдөлмөр олон удаагийн оролдлогоор хийдэг төдийгүй тэр болгон хүн хийж чаддаггүй.

Өглөөний нарнаар адуугаа хурааж, гүүгээ барин өдөрт 6-8 удаа сааж, орой нар жаргахад гүүгээ тавьж, адуугаа бэлчээнэ. Зуны цагт гүүн саамны цаг хоорондын давтамж 40 минутаас 1 цаг байдаг. Энэ нь зуны халуунд унагаа ангуулахгүй гэсэн зорилготой. Өдрийн саасан саамаа хувь тэнцүүлсэн хөрөнгөнд хийж, битүү нүргүүлэн жигд хэмээр, цалгиулж үсчүүлэхгүй бүлж, шуугисан шаагисан, хамар цоргиж  сэнгэнэсэн, уруул чимчигнүүлсэн сайхан айраг исгэнэ. Айраг сайхан исэхэд гол нөлөөтэй  нэг чухал ажиллагаа бол бүлэх юм. Бүлэхдээ  улирлын байдлаар тохируулан зун бол саамаа хийнгүүт 5000-7000 /2-3 цаг/, намар бол 3000-4000 /1.30- 2 цаг/бүлнэ. Намрын айргийг дэндүү олон бүлбэл шингэрч цайна гэж үздэг. Зуны айргийг дутуу бүлбэл хэтэрхий исгэлэн амттай болно. Бүлэхийг нь тааруулсан айраг 7-8 цагт исэж гүйцнэ. Бүлээд зогсоосны дараа айргийн шаагиа зогстол аль болох хөдөлгөхгүй байх хэрэгтэй. Зуны айраг хийхэд бас нэгэн анхаарах чухал зүйлийн нэг нь айргаа халаахгүй арчлах явдал юм. Үүний тулд халуун өдөр хөхүүр байрлаж буй газарт нар дагуулж сүүдрэвч татахын сацуу булгийн  эхнээс авчирсан юм уу, эсвэл  гүний худгаас авчирсан хүйтэн усанд саамаа сойно. Ийнхүү аагим, их халуунд бол айргийг халахаас, харин хүйтэн сэрүүнд бол “даарч” хөрөхөөс сэргийлэх учиртай. Ер нь айргийг дааруулбал хөрөнгө нь төөрнө гэж үздэг.

Айрагт сүүний хүчлийн исгэлтэй хамт 2-3 хувийн агууламжтай спиртийн исгэл үүсэж байдаг ажээ. Түүнчлэн айргийг сайтар бүлэхэд шуугьж хөөсрөн, аятайхан үнэр гардаг нь түүний найрлагад аяндаа үүсэх нүүрс хүчлийн хий ажээ. Исээгүй айраг сүүний үнэртэй, гөлгөрдүү байх бөгөөд хэчнээн бүлэвч шуугих нь бага, язмагтсан байх ба аяганд хийхэд шар усан хүрээ татаж эвгүй үнэртэнэ. Ийм айргийг шүүж янзлах буюу эс засарвал хувин хөхүүрээ угааж шинээр хөрөнгөлөн исгэх, саамыг халуунаар нь хийж сайтар бүлээд дулаан байлгавал зохино. Гүү барьж айраг исгэх уламжлалт ёс заншил маш нарийн бэлгэдэл ёсноос бүрддэг, тухайлбал гүүний үрс гаргах (гүүгээ барьж, тавих) ёс нь адуун сүргийн өсөж үржих, айраг нэрт ариун чанарт, амтат идээний аривжихын бэлгэдэл юм.

Малчин ард (зарим их уугч) гүүний саамны хооронд 10 л айргийг уучихна, найран дээр шахааны 10 литрийн хултай айргийг 2-3 амарсхийгээд 1 цаг орчимын хугацаанд залгилна. Зарим их аатай, шартай нэг нь“хулаар ярихгүй хувингаар ярина, хөнөгөөр ярихгүй хөхүүрээр ярина шүү” гэж ам гарч бооцоо тавьж ууна. Ер нь айраг дэлгэрсэн налгар сайхан цагт манай нутгийн залуучуудын дунд орой ажлаа дууссаны дараа “айрагдах”  гэж нэг сайхан зүйл буй. Голын, довын, айл саахалтын найр гээд зунжин, намаржин найрлана. Хуруу гаргах, дэмбээдэх, хуалах зэргээр талиах буюу нэг бүрчлэн тэмцэлдэнэ. Бас талцах, харилцаа дууны тэмцээн хийж, бие биесээ шогнойлгохыг эрмэлзэнэ. Сайхан найрч хэмээн бие биесээ өргөмжлөнө. Айраг найр бол зөвхөн наргиан цэнгээний төдий зүйл биш, эвсэг найртай өөдрөг бадрангуй амьдрахын утга учрыг агуулдаг.

 Айраг-ариун ундаа

Айраг- амттай хоол

Айраг – авралт эм

Айраг- ариусгах рашаан

Айраг жирийн ч, хүндэтгэлийн ч, ёслолын ч, анагаах ид шидтэй дээдийн дээд охилон тунасан ариун тансаг идээ мөн.

            Сайхан айраг боловсруулахад хийх арга ухаан, түүнийг баримтлах уламжлал, тогтсон дэг журам, ёс жаяг, ажил үйлдэл болгоны эрэмбэ, хүний эв дүй, сурц, туршлага мэдлэгээс гадна тухайн мал сүргийн идээшлэн бэлчдэг нутаг ус, өвс ургамлын онцлог, зохирлоос ихээхэн хамааралтай байдаг ажээ.  Жишээлбэл, өөрийнх нь идээшиж дассан газар нутгаас өөр газар адуугаа аваачаад, өөрийн хөрөнгөөр айраг хийхэд унаган уугуул газар нутагтаа хийдэгтэй нь адилхан болдоггүйг нотолсон баримт олон байдаг юм байна. Ингэхлээр монголын туршлагатай, уламжлалт малчид бол чухамдаа Амьтны сэтгэлзүйчид гэж хэлж болно.

Ашигласан ном зохиол :

[Болдбаатар:2008] Болдбаатар Ж. Пүрэвсүрэн Ц.  Булган аймгийн бага нэвтэрхий толь. УБ, 2008.
Монгол улсын шинжлэх ухааны академи Монголын нэвтэрхий толь. I боть /А-М /, УБ, 2000.
Норжин Ц. Мөрөн Ма. Монгол хэлний толь. Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо, 1999.
Цэвэл Я. Монгол хэлний товч тайлбар толь. УБ, 1966.

[1]ДуламС. “Монгол бэлгэдэл зүй” дэд дэвтэр, /Өнгийн бэлгэдэл зүй, зүг чигийн бэлгэдэл зүй/. УБ, 2007.

[2]Монгол улсын шинжлэх ухааны академи,  “Монголын нэвтэрхий толь” I боть /А-М /, УБ. 2000.

[3]ЦэвэлЯ. “Монгол хэлний товч тайлбар толь”, УБ. 1966.

[4]Ц. Норжин, Ма.Мөрөн., “Монгол хэлний толь”, Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо. 1999.

[5]http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%83%D0%BC%D1%8B%D1%81

Эх сурвалж: Сайхан сумын уугуул, МУИС-ийн багш Т.Эрдэнэ-Очир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
istanbul escort bayan,ankara escort,istanbul escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,