antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
sesliyoutube
Aug 8, 2017 9 comments

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГТ АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ

нийтлэсэн Admin

-Оффшор болон 60 тэрбумд анхаарлаа хандуулсан шигээ энэ мэт шийдэгдээгүй байгаа эдийн засгийн гэмт хэрэгт ч бас онцгой анхаарахыг хүсч буй юм-

Mонгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авсан даруйдаа хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг өрөөндөө дуудаж “оффшор болон 60 тэрбумын асуудлыг яаралтай шалгаж эдийн засагт бага ч болов нэмэр бол, гэмт этгээдүүдийг цээрлүүл” гэж лүндэн

буулгасан. Тэгвэл эдгээрээс гадна эдийн засгийн маш олон гэмт хэрэг шийдэгдэлгүй өнөөг хүрсэн ч энэ талаар Ерөнхийлөгч маань ганц үг ган хийгээгүй нь хачирхалтай. Уг нь иргэд, олон нийт Ерөнхийлөгчийг төсвийн мөнгөнөөс буруу аргаар тоншсон нөхдийг ээлж дараалан шалгах боллоо хэмээн харж байсан ч тэрбээр зөвхөн хоёрхон асуудлын талаар удаа дараа ийн хөндсөн нь хачирхалтай.

Тухайлбал, одоогоос хоёр жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, хуучнаар Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж байсан.

Тэгвэл энэ хэрэг одоо ямар шатандаа байгаа зэрэг асуудал тун бүрхэг болж, шалгагдаж байсан хүмүүс ч одоо эрх чөлөө ханхлуулан гадуур дураараа явах болсон. Уг нь тэднийг батлан даалтад гарах үеэр хэрэгт хяналт тавьж байсан прокурорууд үргэлжлүүлэн хорих хүсэлтэй байгаагаа шүүхэд уламжилсан ч шүүх нэр бүхий хүмүүсийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргаж байсан удаатай. Түүнээс хойш тэдэнтэй холбоотой хэрэг сураг алдарч хэрэг хэрхэх эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Ямартай ч төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий гурван этгээдийг хуулийнхан албаны эрх мэдлээ хэтрүүлж төсвийн хөрөнгийг үргүйдүүлсэн гэх үндэслэлээр шалгасан нь яалт ч үгүй эдийн засгийн гэмт хэрэг.

Төмөр замын гэх хэрэг

Харин дараагийн нэг хэрэг нь төмөр замын хэрэг. Тодруулбал, 2015 оны аравдугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ЗТЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Б.Батзаяаг гэрээс нь баривчилж, цагдан хорьж, шалгасны эцэст 2015 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн юм. Түүнийг ЭЦГ-аас улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэн баривчилж, байцааж эхэлсэн тухай ЦЕГ-аас мэдээлж байсан удаатай. Мэдээж энэ хэрэгт Б.Батзаяагаас гадна МТЗ-ын дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ийн захирал Ч.Ганбат нарыг дээрх хэрэгт холбогдуулан шалгах гэсэн ч тэд Монгол Улсаас оргон зайлж тус хэргийг тусгаарлан шалгаж эхлээд байсан. Гэвч тэднийг шалгах ажиллагааг зогсоож интерполоос нэрийг нь хасуулсан. Одоогоор тус хэрэгт ЗТЯ-ны сайд асан А.Гансүх нарын таван хүнийг шалгаж байгаа ч хэрэг нь анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцсан билээ. Эдгээрийг дурдахын учир нь дээр нэр дурдагдсан хүмүүс бүгд АН-ынхан. Тиймээс л төрийн тэргүүнийг өнгөрсөн он, жилүүдэд нийгэмд дуулиан шуугиан тарьж байсан нэг намаас угшилтай нөхдийнхөө эдгээр хэрэгт анхаарлаа хандуулж, ажиллагаа нь ямар шатандаа байгаа талаар тоймтой хариу өгөхийг олон нийт хүлээж байна. Учир нь цагдаагийн байгууллагаас иймэрхүү төрлийн гэмт хэргийг шалгаад прокурор шүүх рүү явуулдаг ч ямар нэгэн байдлаар дарагдаж дээрээс ирсэн “том” ах нарын тушаалын дагуу замхардаг гэдгийг цагдаагийнхан учирлаж байсан удаатай. Тиймээс л оффшор болон 60 тэрбумд анхаарлаа хандуулсан шигээ энэ мэт шийдэгдээгүй байгаа эдийн засгийн гэмт хэрэгт ч бас онцгой анхаарахыг хүсч буй юм.
Өглөөний сонин
Р.Саруул

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • zochin (August 08, 2017 2:06:39 pm )

    Zuitei asuudal tawisan baina.erunkhiilegch anxaaraldaa awna gedegt itgej baina. Amjilt

  • Б.зочин (August 08, 2017 3:41:34 pm )

    Бүх хэрэгт Ерөнхийлөгч оролцож байх ёстой юу? Энэ чинь харин сайхан гар уу үгүй юү?Нэгэнт эхэлсэн ажлаа цагдаа,шүүх үргэлжлүүлдэггүй ерөнхийлөгч хийх хэрэг үү?Солиоруулан сэтгэж байх чинь ха ха ха хэ хэ хэ ла лаа лаа лаа… хөгийн сэтгэгч хог болдоо

  • erka (August 08, 2017 4:35:10 pm )

    Ene bicheech Erunhiilugchiin ajillasan tsag hugatsaag neg tooldoo…. Erunhiilugch bol erunhiilugch bol erunhii shuugc,frokuror bish anduuraad baih shig ta

  • иргэн (August 08, 2017 6:58:22 pm )

    Дээр нь тайлангаа 4 жил тавиагүй хариуцлагагүй ажилласан, улсад хохирол учруулсан Монгол банк Золжаргал дарга, бусад том төслүүд , Эрдэнэтийг хувьд авахдаа улсын мөнгийг ашигласан эсэх , авсан ажиллагаа нь хууль ёсных мөн байсан эсэх, нийгмийн даатгалын байгууллагын олон жилийн хариуцлагагүй үйл ажиллагаа зэргийг шалгаж үнэн мөнийг тогтооход шүүх цагдаагийн байгууллагыг дэмжиж өгөөрөй

  • иргэн (August 08, 2017 7:18:45 pm )

    Энэ олон замбараагүй юмныхаа учрыг олмоор юмдаа. Өнгөрсөн жилүүдэд АН төр барьж байх үед манай эдийн засаг элгээрээ хэвтсэн. Энд буруутан гэж байхгүй юу????Ялангуяа Алтанхуяг ЕС байхдаа хамгийн муу ажилласан этгээд . Ерөнхийлөгч энд анхаарах естой. Таны гар дор шүүх, прокурор. АТГ бүгд бий. Энэ таны онцгой, эрх үүрэг.

  • зочин (August 09, 2017 12:27:12 pm )

    Зөв асуудал хөнджээ, шударга хүн бол энэ талаар ярина, бараг л худлаа гар даа, наадах чинь төмөр замын хэрэгтэнг л ялаас холдуулж байх шиг байна, өөрөө ч хмаатай даа, төмөр замд

  • zochin (August 09, 2017 12:48:30 pm )

    battulga uuruu evgui shuu dee

  • Anonymous (August 09, 2017 4:24:31 pm )

    Ерөнхийлөгч нь өөрөө улсынхаа мөнгөнөөс даанч ихийг хуссан хүн дээ. Эхлээд төмөр зам, 17 зарсан газрынхаа талаар тайлбар өгчөөд 60 тэрбумруу орсон нь дээр бх. Мөн АН ынхныхаа идэж хуваасан 2 бондын мөнгөнүүдийг шалгачаад. Төрийн тэргүүн алагчлах эрх бхгүй. Хүзүүгүй баатрын араас орохгүй бн бх гэж найднам?!!!

  • зочин (August 12, 2017 5:50:46 pm )

    ЭНЭ ОФФШОРЧДЫН ЧУЛУУ БАЙНА????? энүүнд ач холбогдол бүү өгөөсэй? ёрөнхийлөнчөө?????? дээрээс нь эхэл??? хулгайч нар харваж үхэх нь үхэж бгаа байхдаа?? БАТТУЛГАА?? ЗӨВ ЭХЭЛСЭН ШҮҮ????????????? МИНИЙ СОНГОЛТ ЗӨВ БАЙЖ?


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
istanbul escort bayan,ankara escort,istanbul escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,