antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
sesliyoutube
Aug 7, 2017 7 comments

Монголын боловсролын тогтолцооны гажуудал нь сургалтандаа байна уу, судалгаандаа байна уу?

нийтлэсэн Admin

Улаан шугам татаж давсан сурагчидад нь гадаад, дотоодын тэргүүлэгч их, дээд сургуульд сурдаг тогтолцоо үгүй болж, дараагийн нэг хэлбэр болох босго оноо тогтоож, тэнцсэн сурагчид дотоодын их, дээд сургуульдаа топил, gmat, гэх олон улсын шалгуурыг давж байж гадаадын их сургуульд элсэж суралцдаг болсон. Энэ үе шат дунд басхүү сурлага сайтай, тэргүүний сурагчид элсэн ордог сайн сургуулиудад дөрвөн аргын тоо муухан боддог оюутнууд зөндөө л сурдаг боллоо.

Энэ цаанаа бидэнд юу хэлээд байна вэ гэхээр дээд боловсрол бараг л хүн болгонд нээлттэй болсонтой холбоотой. Сурах хэлбэрүүд нь үүлэн технологи, hybrid хэлбэрлүү шилжиж, нүүр нүүрээ харьж сурдаг үе үгүй болж, дэлхийн топ сургуулиудын дипломыг өөрийн амьдарч байгаа газартаа суралцаж авах боломж улам бүр нэмэгдсээр байна.

“Онлайн хэлбэрээр суралцаж авсан дипломыг их дээд сургуульд ажиллах тохиолдолд хүлээн зөвшөөрдөггүй”/санаа/
Дээрх байдлаас ажиглахад боловсролд өөрчлөлт, хувьсал, шинэчлэлийн давалгаа гарч байна. Энэ өөрчлөлтийн давалгаанд их сургууль гэж юуг хэлэх вэ? асуултанд хариулахад маш төвөгтэй бөгөөд эргэлзээтэй. Юуг шинжлэх ухаан гэж үзэх вэ? Гэсэн асуулт ч мөн адил эргэлзээтэй болжээ.
Тэгвэл их сургууль хөгжлийнхөө үе шатуудад хэрхэн өөрчлөгдсөн, одоо хаашаа чиглэж байна вэ?
Их сургууль судалгааны, сургалтын гэж хоёр хэсэгт хуваагдав уу? Гажуудал хэрвээ байгаа бол юунд хаана алдаа гардаг гэх мэт шийдлийн шинжтэй тодорхой асуудлын талаар саналаа илэрхийлэхийг чухалчлая.
Монголд дээд сургууль үүссэн талаар товчхон авч үзэхэд 1921 оноос суурин тавигдаж, 1924 оноос эхлэн сургууль гэсэн хэлбэрлүү шилжсэн бөгөөд 1942 оноос монгол улсын их сургууль байгуулагдаж жинхэнэ утгаараа бид системийг бий болгож чадсан гэж үзэж болохоор.
Монгол улсын их сургууль нь том жижиг өөрчлөлтүүдийг цаг үетэйгээ уялдуулж хийдэг ч өнөөдрийг хүртэл өөрчлөлт шинчлэл нь үргэлжилсээр байгаа нь бидний нүдэнд илхэн харагддаг. Үүнээс үзэхэд манай улсад их сургууль үүсэн хөгжсөн тогтолцоог 1990 оноос өмнөх ба дараах гэж ангилахад болохгүй зүйлгүй мэт санагдах юм. Харин олон улсын түвшинд их сургуулийн хөгжлийн томёололыг авч үзвэл
Судлаач Барнетт (1990) их сургуулийн хөгжлийн үе шатыг дундад зуун, XIX-XX зуун болон орчин үе гэж ерөнхийд нь 3 ангилан үзжээ. Их сургууль гэсэн ойлголтыг мэдлэг гэсэн үгтэй холбож тайлбарлаж байсан үе бол дундаж зуун юм байна. Мэдлэг гэж юуг хэлэх вэ гэсэн асуултанд олон суутнууд хариулж байсан ч түүн дотроос хамгийн гол нэг санааг тодруулая. Мэдлэг бол тухайн цаг үеийн хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх боловч туйлын үнэн гэсэн үг бол биш юм. Гэхдээ мэдлэгийг байнга тасралтгүй сайжруулах аваас үнэн гэсэн ойлголтруу ойртдог гэсэн үзэл нилээд оновчтой тодорхойлжээ
Тиймээс бид өөрсдийн хэвшсэн мэдлэгийг байнга шалгаж, сайжруулж байх хэрэгтэй бөгөөд тэрхүү мэдлэгийг тасралтгүй хөгжүүлэх, шүүмжлэх явцыг өрнүүлж байдаг эзэд нь эрдэмтэн багш нар болон оюутнууд, бөгөөд зохион байгуулагч, чиглүүлэгч өдөөгч нь их сургууль гэж үзжээ. Бас нэг эргэлзээтэй зүйл нь шашин, шинжлэх ухаан хоёрын аль нь анхдагч бөгөөд агуулгын хувьд үүсэл нь хаанаас гарсан вэ? бас л сонин.
Өрнөдөд их сургуулиуд аажмаар шашны нөлөөллийг багасгаж, хараат бус биеэ даасан хэлбэрт шилжсэн нь мэдлэгийг шинжлэх ухааны бодит судалгаан дээр тулгуурлан бий болгох, шашин шинжлэх ухааныг салангад буюу тусад нь авч үзэх үзэл анх дэлгэрсэн. Үүнээс үүдэн шинжлэх ухааны салбарууд хэт салангид хөгжиж, их сургууль дотроо шинжлэх ухааны тархай бутархай олон хэсгүүдтэй болсон тул XIX-XX зуунд их сургуулийн тухай ойлголтод томоохон өөрчлөлтүүд орж эхэлсэн байна (Becher & Trowler, 2001). Ньюмен (1852) энэ туйлширсан салангид байдлыг шүүмжилж, либерал боловсролоор дамжуулан мэдлэгийн өргөн нэгдмэл хүрээг оюутанд таниулахын чухлыг тодотгожээ. Энэ үед мөн оюутны тунгаан бодох, судлаачийн байр сууринаас харьж, сургалтын хөтөлбөрийг явц дунд хөгжүүлэх нь хамгийн чухал гэж үзэх болжээ. Мөн мэдлэгийг мэдээлэл маягаар заах бус яагаад гэсэн асуултанд хариулт олох зорилгоор заах буюу сургалтын явцад их анхаарах болсон байна.
Түүнчлэн Хумболдт тэргүүтэй Германы сэтгэгчдийн нөлөөгөөр их сургууль нь сургалт, судалгаа хоёрыг хослуулж, тэрхүү судалгааны эрэл хайгуулын идэвхтэй орчин оюутны билиг оюуныг хурцлахад тустай гэж үзжээ. Түүнчлэн Жаспер (1965) дэлхийн 2-р дайны дараах нийгмийн хүнд асуудлуудыг хөндөн тавьж, хүмүүнлэг нийгмийг цогцлооход их сургуулийн нийгмийн өмнө хүлээх чухал үүргийг сануулжээ. Их сургууль бол зөвхөн мэдлэгийг бүтээх талбар биш, харин их сургуулийн боловсрол бол оюутны хүн болон төлөвших эрх чөлөөний процесс байх учиртай гэж үзжээ. Үүнээс үүдэн их сургуулиудын хэт хоосон номчирхсон, нийгмээс хол хөндий байдлыг шүүмжилж, нийгмийн үүргийг нь тодотгох болсон байна.
#Орчин үеийн их сургууль:
XXI зуун хүртэлх их сургуулиудад зөвхөн сурлагаараа тэргүүлсэн оюутнуудыг эрдэмтэн багш нар нь сонгон шалгаруулж тодорхой тооны оюутныг их сургуульд элсүүлж байлаа. Тэгвэл орчин үед энэ байдал эрс өөрчлөгдөж, дээд боловсрол эзэмших бололцоог олон нийтэд нээж өгснөөр, оюутны тоо эрс нэмэгдэж, түүнийг дагаад их сургуулийн үүрэг зорилго, чиглэл, үйл ажиллагаанд ихээхэн өөрчлөлтүүд орох боллоо.
Дээд боловсрол нь сургууль биш, хөтөлбөрөөр өрсөлддөг, тодорхой чиглэлрүү нарийсан, баклавр, магистр, докторын сургалтанд чиглэлж, сайн багшаа дагаж сурдаг, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэгийн санд бүтээл нь байна уу үгүй юу гэдгээр нь багш нар өрсөлддөг, сургуулиуд нь кампус хэлбэрлүү шилжиж, оюутан амьдарч сурдаг тогтолцоо бий болж, оюутнуудын ёс зүй, төлөвшлийг спорт, урлагаар дамжуулан олгодог, тухайн сургуулиуд нь оюутнууддаа цагийн ажил олгож, кампус дотроо автобус, таxi , цагдаа, эмнэлэг гээд улсын доторх улс болтлоо хөгжжээ.
Өнөөдөр монгол улсын дээд боловсрол дээрх гурван үе шатын хаана нь явж байгаа харахад 19-20 зууны үед байгаа нь харагдаж байна. Тэргүүлэх их сургууль нь либерал арт боловсролыг тогтолцоог нэвтрүүлэх үйл явц бол 19-р зууны сүүл үеийн олон улсын түвшинд явагдсан боловсролын өөрчлөлт юм байна. Их дээд сургууль нь кампус хэлбэрээр хөгжих зорилт байгаа хэдий ч одоо ч хүртэл улсынхаа “а” зэрэглэлийн бүсэд байрлаж, тархай бутархай буюу, нэгдмэл зохион байгуулалтгүй, сурах бичгийн шалгуур байхгүй, дуртай нэгэн багш болдог нөгөө жинхэнэ балай тогтолцоогоо бүр гүнзгий түвшинд нутагшуулж, төгөлдөржүүлсэн хэвээрээ байна.
Их дээд сургуулиудын багш нарын материаллаг хангамж, цалин хөлс нь дэндүү бага бөгөөд хуучинсаг арга барилаасаа ерөөсөө гараагүй байна. UCLA гээд дэлхийд дээгүүрт ордог их сургуулийн багш нарын жилийн дундаж цалин 250000$ байхад өнөөдөр монголд дунджаар
8000 000 төгрөгийн цалинтай багш нар яаж мэдлэг бүтээж шинжлэх ухааны санд бүтээллээ гаргах билээ. Гадны ганц сурах бичиг л дунджаар 250-350$ үнэтэй байна гээд бодоход асуудал бол эсрэгээрээ харагдаж байна. Оюутнууд жилийн 2-4 сая төгрөгний төлбөр төлчихөөд сайн боловсрол авая, их юм сурмаар байна гэж мөрөөдөх нь худлаа бололтой, дунджаар нэг улиралд 3-4 хичээл сонгоод судлахад сургалтын төлбөр нь хамгийн багадаа 8000$ болох жишээний. Их дээд сургуулийн удирдлагууд багш нарыг жилийн 15-28 кредитын хичээл заалгаад хажуугаар нь судалгаа хий гэж шаардах нь үнэндээ боломжгүй зүйл.
Гадны сургуулиудын жишгийг авч үзэхэд дунджаар улиралд 1-2 хичээл буюу манайхаар бол 6 кредитийг нэг улиралд авч байна. Би жишээ авахдаа ихэвчлэн монгол улсын их сургуулийг авдаг. Яагаад заавал их сургуулийг жишээлдэг талаараа энэ дунд ганц өгүүлбэр оруулая. Улс орны үндэсний их сургууль бол тухайн улсын нэр хүнд, баялаг нь байдаг, тэгэхдээ тэр манлайлал болсон их сургууль нь буруу замаар будаа тээвэл бусад их дээд сургууль нь голдуу үндэснийхээ их сургуулиас шуудхан хэлэхэд хуулбар хийж явдаг учраас маш аюултай.
Одоо ч гэсэн монгол улсын их сургуулийн дотоод дүрэм журам, бүтэц гээд олон зүйлийг бусад төрийн болон өмчийн сургуулиуд хуулсаар л байна. Ганц жишээ гэхэд л иймэрхүү. За үндсэн хэсэгрүүгээ орое. Монгол улсын их сургууль нь 22000 оюутан 800 багштай буюу нэг багшид 23 оюутан оногдож байхад, ucla гэж бидний жишээ авсан сургууль 60000 оюутантай, 15000 багштай буюу нэг багшид 4 оюутан оногдох жишээтэй.
Дараагийн нэг асуудал бол гадны оюутан элсүүлж, гадны өндөр мэргэжлийн багш нарыг зочин багшаар урьж, сургалт болон судалгааны ажлаа явуулаагүй цагт хэзээч дэлхийн 1000 сургуулийн тоонд багтан гэдэг бол худлаа.
Бодит шалтгаанаа дахин задлаж сайжруулах зураглалыг харахыг хичээе
Нэгдүгээрт, сурлагаар тааруухан сурагчид их сургуульд олноороо элсэн орох болсноор, оюутнуудыг мэдлэг чадвараар нь ангилан сургах хэрэгцээ гарч, энэ нь их сургуулийн өөр өөр хэлбэрүүд үүсэх шалтгааны нэг болсон байна.
Улс төр, нийгмийн асуудлын шийдэх зорилгоор их хэмжээний хандив өгч элсэх болсон далд хэлбэрийн үл үзэгдэх процесс явагдаж байна. Хандив нэрийн дор, маш олон оюутнууд суралцаж, зарим их сургуульд хандивын анги ч бий болсон, түүнчлэн сурлагаар тэргүүний оюутнууд сурдаг судалгаа давамгайлсан шилдэг их сургуулиуд нь хувийн сургуулиудтай адилхан түвшинд босго оноогоо тогтоож элсэлт буюу хүүхдийн тоондоо илүү анхаарах болжээ.
Зарим сургуулиуд нүүрэн дээрээ өндөр босготой, цаанаа маш олон босгогүй оюутан ихтэй жишээ байж л байна. Дундаас дээгүүр сурлагатнууд элсдэг их сургуулиуд, дунджаас доогуур сурлагатнууд юм уу эсвэл гэр, ажилдаа ойрхон сурах гэсэн хүмүүс элсэн ордог сургалт дагнасан сургуулиуд гэхчлэн эрэмбэ үүсэж, энэ нь их сургуулийн чансааг тодорхойлох судалгаагаар (university ranking) улам бүр илэрхий болж байна, орой эчнээ, бямба, гэх мэт сургалтын олон хэлбэр бий болжээ. Монгол улсын дээд боловсролын төлөөлөл болсон их дээд сургуулиудын эрхэм зорилго болон үйл хөдлөлийн ажиглахад тэргүүний гэх их сургуулиуд “судалгааны их сургууль болох зорилготой” гэж өөрсдийгөө тодорхойлсон боловч бас л их эргэлзээтэй.
Оюутан өөрийн өрсөлдөх чадвараасаа хамааран, хэрэгцээндээ таарсан сургуулийг олон сонголтуудаас сонгон элсэх болсноор оюутныг шавь гэхээсээ илүүтэй хэрэглэгч хэмээн үзэж, их сургуулиуд оюутан элсүүлэх өрсөлдөөнд орж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн болох модулийн хөтөлбөрүүдийг хэрэглэгчид буюу оюутанд сурталчлан борлуулдаг, арилжааны шинжтэй их сургуулиуд ч их гарах болжээ.
Манай улсын их дээд сургуулиуд дундаас бид арилжааны биш шинжтэй гээд өөрсдийгөө хэлчих хэмжээний ганц ч сургууль байхгүйл байх.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, мэргэжлийн холбоодын шаардлага, магадлан итгэмжлэлийн шаардлага, төр нийгмийн бодлого, их сургуулийн чансааг тодорхойлох үзүүлэлт ихэссэн учраас их сургууль нийгэмтэй илүүтэй ойртох шаардлагатай болж, үүнийг дагаад их сургуулиуд засаглал, удирдлагын менежментээ өөрчлөх болжээ.
Манай улсын хувийн болон улсын их сургуулиудын захиралууд нь бүгд төрийн яам, шинжлэх ухааны салбаруудын дарга, ерөнхийлөгч хийдэг/байсан/ийм холимог балай тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.
Нүүрэн дээрээ маш сайхан эрдэмлэг зүйл ярьдаг, бөгөөд цаана нь өөрсдийн нь бий болгосон хувийн сургуулиудынхаа эрх ашгийг байнга хамгаалж явдаг, цус холилдсон энэ гажуудалаа засахгүй бол улс орноо чимээгүй нураалаа.
Технологийн дэвшлийн үрээр их сургуулиуд дэлхий даяар нээлттэй онлайн болон цахим хичээлүүдийг түгээх боломжтой болж, энэ нь дээд боловсролын хүртээмжийг эрс нэмэгдүүлэн, дээд боловсролыг танхимын бус хэлбэрээр нийгэмд хүргэх хүрээг тэлэх болсон байна.
Түүнчлэн мэдлэгт суурилсан нийгэмд, их сургуулиуд нь улс орны эдийн засгийг хөгжлийг эрчимжүүлэх мэдлэгийг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч хэмээн тооцогдож, судалгаа инновацийн бүтээгдэхүүнийг ялангуяа техник технологийн салбарууд дээр онцгойлон анхаарах болсноор их сургууль, төр, үйлдвэрийн гуравласан холбоо эрчимжиж эхэлжээ.
Үүний дүнд их сургуулиуд дээр судалгааны үйлдвэрлэл, патент, гарааны компани, хөрөнгө оруулалт хариуцсан шинэ нэгжүүд үүсэж, их сургууль, төр, хувийн хэвшлийн түншлэл бүхий бизнес харилцаанд орж эхэлсэн байна. Энэхүү бизнесийн харилцааны цаана том төслүүдийг сургууль, яам, төр дамжсан бүлэг эрдэмтэд хүртдэг нь заримдаа илэрхий харагддаг.
Засгийн газруудын өмнө тулгарч буй хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдал гэхчлэн нийгмийн хүнд асуудлуудад шийдэл хайхад зөвхөн нэг салбар ухаанаар шийдэх боломжгүй бөгөөд, энд их сургуулийн салбар хоорондын нэгдэл бүхий судалгаа (interdisciplinary) чухал үүргийг гүйцэтгэх болсноор, нийгэм рүү чиглэсэн судалгаа их сургуулийн судалгаанд чухал байр суурийг эзлэх болсон байна. Мөн байгаль орчны асуудал хурцдаж буй өнөө үед тогтвортой хөгжлийн бодлого дэлхийн даяар өрнөж, дээд боловсролын сургалт судалгаа тогтвортой хөгжлийг хангах чиглэл рүү анхаарч эхэлж байна.
Орчин үеийн их сургуулиудад гарсан эдгээр олон өөрчлөлтүүдийг дүгнэн үзэхэд, орчин үеийн дээд боловсролд хоёр томоохон өөрчлөлт гарчээ:
#Нэгд мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлэх үзэл санаанд тулгуурлан дээд боловсролын хүртээмж, нийгэмтэй бүх төвшинд oлон хэлбэрээр ойртох, үйлчлэх хүрээ тэлсэн, хоёрт үүнтэй уялдаад өөр өөр хэрэгцээг хангах, өөр өөр үүрэг бүхий их сургуулийн олон хэлбэрүүд бий болж, мөн их сургууль илүү олон талт үйл ажиллагаатай болсон байна. Энэ өөрчлөлтүүдийн давалгаанд их сургуулиуд судалгааны эсвэл сургалтын гэсэн 2 туйлширмал хэлбэр лүү орох, тэрчлэн нийгмийн давхаргын хэт ялгарлыг нэмэгдүүлэх эрсдэл гарч байгааг судлаачид ажиглаж, энэ нь их сургуулийн уугуул үнэт зүйлд харшлахыг анхааруулсаар байна (Reading, 1996; Delanty, 2001; Elton,2001; Rolfe,2013; Brennan & Patel, 2011). Тэгвэл дараагийн хэсэгт энэ хоёр туйлширсан хэлбэрийн гажуудалтай талуудыг авч үзье.
#Cудалгааны их сургууль:
Судалгааны их сургуулиуд мэдлэгийг үйлдвэрлэгч гол хүч тул олон орны засгийн газрууд зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд судалгааны их сургуульд ихээхэн анхаарал тавьж, төрийн бодлогоор санхүүжүүлж, хамгийн сайн эрдэмтдийг урин ажиллуулж, шинэ санаа мэдлэгийг өндөрт түвшинд авч үзэж байгааг харахад судалгааны их сургууль нь их сургуулийн төгс төгөлдөр хэлбэр мэт (Altbach,2013). Гэвч зарим талаар эдгээр сургуулиуд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах үйлвэрлэлийн, бизнесийн ашиг өндөртэй судалгааг буюу мэдлэгийн бүтээлийг гэхээсээ илүүтэй мэдлэгийн бүтээгдэхүүнийг илүүтэй анхаарах болсон. Хамгийн ашиг өндөртэй судалгаа нь голдуу техник, технологи, байгалийн ухааны судалгаа тул их сургуулиуд богино хугацаанд өгөөжөө өгөх судалгаанд тэргүүлэх ач холбогдол өгөх болсноор, суурь судалгаа, нийгэм, хүмүүнлэгийн ухааны судалгааг хойш тавих хандлагатай болжээ. Их сургуулийн төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах түншлэл нэг талдаа их сургуулийн судалгааг эрчимжүүлэхэд хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлж, их сургуулийн нийгэмд үйлчлэх өгөөжийг дээшлүүлж байгаа хэдий ч, нөгөө талдаа их сургуулийн уугуул үнэт зүйл болсон хэнээс ч үл хамааралтайгаар биеэ даан мэдлэгийг бүтээж, нийгмийн бие даасан шүүмжлэгч байх чанараа гээхэд хүрч, зарим талаар улс төр, бизнесийн ашиг хөөгчдийн буюу мэдлэгийн капитализмын гар хөл болох эрсдэлд орсон байна (Slaughter & Rhoades, 2004).
Төгсөгчдийн чанар сургалтын явцаас шууд хамааралтай. Гэтэл их сургуулийн судалгааг сургалтаас хэт дээгүүрт авч үзсэнээр сайн сургалтаар дамжуулан оюутныг нээх, зөвхөн мэдлэг бус оюутны боловсрол, төлөвшил, бусад хөрвөх чадварыг хөгжүүлж байдаг сургалтын явцад бий болдог чухал ажлуудыг үл тоомсорлох хандлагатай болсон. Сургалтыг хөтөлж яваа эзэд нь эрдэмтэн багш нар. Гэтэл багш нарын багшлах ур чадварыг судалгааны ажлаас хэт дутуу үнэлснээр, сургалт ерөнхийдөө муудаж, тэр нь оюутны эрх ашигт муугаар нөлөөлөх болжээ.
Судалгааны их сургуулиуд нь, их сургуулиудын чансааны эрэмбээр голдуу дээгүүрт ордог, тэнд ихэнхдээ нийгмийн дээд давхаргын гаралтай оюутнууд суралцах бөгөөд зарим оюутнуудын хувьд эдгээр сургуулиудад юу сурах нь нэг их гол биш харин нийгмийн статусаа өндөрт хадгалахад нь чухал учраас суралцана. Мэдээж энэ их сургуулиуд нийгмийн хэт ялгарлыг нэмэгдүүлэх зорилго байхгүй ч, бодит байдал дээр нийгмийн хэт ялгаралд хувь нэмрээ оруулсаар байна.
Ийнхүү судалгааны их сургууль нь эдийн засгийн баялаг бүтээх болон мэдлэгийн зах зээлд өрсөлдөх чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх засгийн газрын ашиг сонирхол, зах зээлийн ашиг сонирхол, дэлхийн шинжлэх ухааны дэвшлийг урагшлуулах ашиг сонирхол, нийгэмд тулгамдаж буй асуудалд шийдэл хайх засгийн газрын эрх ашиг, хувь хүний нийгмийн байр сууриа хадгалах ашиг сонирхол гэхчлэн олон ашиг сонирхолд үйлчилдэг байгууллага болжээ.
Гэвч эдгээр ашиг сонирхлуудын дунд их сургуулийн гол зорилго болсон оюутны боловсрол төлөвшлийн ашиг сонирхол зарим талаар бүдгэрэн гээгдэж байгааг судлаачид анхааруулсаар байна (Barnett, 1990).
Тэгвэл өнөөдөр монголын тэргүүлэх их сургуулиуд ямар байна гэдэг талаар тодотгое.
МУИС,ШУТИС,ХААИС гэх зэрэг сургуулиудын зорилго нь судалгааны их сургууль болох, судлаачдыг бэлтгэх гэсэн үндсэн үзэл санааг тунхаглажээ. Бодит амьдрал дээр бидэнд тийм их судлаачид хэрэгтэй байна уу, төгсгөж гаргасан судлаачид нь дэлхийд өрсөлдөх хэмжээнд очсон уу, судлаачдыг бэлтгэх багш, хөтөлбөр, орчин байгаа юу? Судлаач болж төгссөн оюутнууд нь хэлний мэдлэг байнауу? 12 жилийн төгсөгчдөөс суралцах чадвар өндөр, сайн оюутнаа элсүүлж авч чаддаг уу? Судалгаа хийх оюун санаа болон, эрдмийн эрх чөлөө байнауу? Цалин хөлс, материаллаг байдал гээд анхдагч хэрэгцээгээ хангаж чадсан уу гээд олон асуултын хариулт нь нээх сайнгүй л гарах байх.
#Cургалтын их сургууль:
Судалгааны их сургууль гэх тодотголтой их сургуулиуд олон боловч өөрийгөө сургалтын их сургууль гэж цоллосон сургууль бараг байхгүй.
Гэвч ийм зөвхөн сургалт явуулдаг, судалгаа огт хийдэггүй их, дээд сургуулиуд их бий. Ийм сургуулиуд ‘масс’-д үйлчилдэг бөгөөд, голдуу сурлагаар тааруухан, эсвэл орон нутагтаа, ажил гэртээ ойрхон сурах гэсэн, эсвэл аж амьдрал тааруу айлын хүүхдүүд элсэлтийн шаардлага бага учраас орж суралцана.
Гэвч судалгаа хийх шаардлага ийм сургуулиудад тавьдаггүй учраас, өндөр мэргэжлийн эрдэмтэн багш нарыг авч ажиллуулах нь ховор. Голдуу мэргэжил голлосон хөтөлбөртэй, насанд хүрэгчид суралцдагийг эс тооцвол, үндсэндээ мэргэжлийн боловсрол сургалтын төв юм уу ахлах сургуулиас төдийлөн ялгарахааргүй. Зарим нь ахлах сургууль,цэцэрлэг гээд илүү мөнгө олох хэсэгрүү төвлөрдөг. Ийм сургуулиуд мэдээж дээд боловсролын хүртээмжийг дээшлүүлэх, насан туршийн боловсролыг хөгжүүлэх, орон нутгийн ажиллах хүчний хэрэгцээг хангах зэрэг олон нийтийн эрх ашигт үйлчилж буй чухал сургуулиуд.
Гэвч, судалгаа огт байхгүй зөвхөн сургалт дагнасан ийм байгууллагыг ер нь их, дээд сургууль гэж тооцох уу? Уул нь их, дээд сургууль гэдэг энэхүү эрдмийн хүрээлэнд мэдлэгийг сорьж турших, тунгаан цэнэх явцдаа багш, оюутан хоёр хоёулаа суралцдаг.
Гэтэл энэ сургалт дагнасан сургуульд эрдмийн шүүмжит орчин дутагдалтайгаас, багш зөвхөн оюутанд мэдлэгийг дамжуулагч мэтээр ажиллах хандлага ажиглагдаж байна. Хэдийгээр ийм сургуулийн багш нарт судалгаа хийх шаардлага тавьдаггүй ч, тавьсан ч ач холдогдлын анхаардаггүй нь шууд л харагдаж байдаг. Ганцхан жишээ хэлэхэд хичээлээр дарчихаад судалгаа хий гэсэн лоозон бол нүгэлийн нүдийг хуурч байгаа л хэлбэр. Багш нар тухайн салбарынхаа гол өрнөж буй асуудал, шинэ нээлт, мэдлэгээр өөрийгөө цэнэглэж, салбарынхаа судалгаатай ойр байх нь хичээл дээр оюутнуудтайгаа эрдмийн шүүмжит орчныг бүрдүүлэхэд нь тустай байх учиртай.
Их сургууль судалгааны эсвэл сургалтын гэсэн хоёр туйлширсан хэлбэр лүү хэвийвэл оюутны боловсрол төлөвшил, эрдмийн идэвхтэй шүүмжит орчинд оюутан суралцах, юунаас ч үл хамааралтайгаар цэвэр мэдлэгийг бүтээх эрдмийн эрх чөлөө зэрэг дээд боловсролын гол үнэт зүйлс алдагдах эрсдэл байгааг дээрх гажуудлын жишээнүүд харуулж байна.
#Бид аль чиглэлээ барьж хөгжих вэ гэдэг дараагын том асуудал байна.
#Их сургууль төв үзлийн талбар болох нь:
Дээд боловсролд гарч буй энэ бүх өөрчлөлтүүдээс дүгнэн үзэхэд, их сургуулийн зорилго, чиглэл, үйл ажиллагааны хүрээ далайц олон түвшинд салбарлаж, олон талуудад хариуцлага хүлээх болсон учраас их сургуульд гаднаас нөлөөлөх нөлөөллийн хүч их болсон. Тиймээс их сургуулиудад дотоод хүчээ, өөрийгөө хянан удирдах чадвараа нэмэгдүүлж, үнэт зүйл, зарчимдаа тулгуурласан туйлшралаас ангид, тэнцвэртэй зохист бодлогыг цаг цагт нь тохируулж шийдэх ухаалаг удирдлагын тогтолцоо чухал болжээ. Нэг ёсондоо их сургууль аливаа туйлшралаас ангид орших төв үзлийн талбар болохыг дараах байдлаар тодотгоё.
Дээр өгүүлсэн судалгааны эсвэл сургалтын гэсэн хоёр туйлширсан хандлагыг ажиглан анхааруулсан судлаачид, дээд боловсролын хоёр салшгүй хэсэг болох мэдлэгийн нэгдэл- судалгаа, нөгөө нь мэдлэгийг хөгжүүлэх процесс-сургалт хоёр хослох учиртай гэжээ.
Өөрөөр хэлбэл үр дүн, процесс хоёрыг аль алиныг нь хослуулахыг чухалчилсан байна. Нөгөө талаар сургалт хүний боловсрол төлөвшилд чиглэнэ, харин судалгаа шинжлэх ухаанд үйлчилнэ.
Дан ганц хатуу шинжлэх ухаан юунд хүргэдгийг хүн төрөлхтөн ухаарсан. Нөгөө талд дан ганц сургалт гээд мэдлэгийг сорьж, турших, тунгаах шүүмжит бүтээлч чанаргүй, мэдлэгийг зөвхөн дамжуулагч хэт номлолын сургалт өрөөсгөл болохыг ч ухаарсан. Тиймээс судалгаа, сургалтын эзлэх хувь нь өөр өөр харьцаатай их, дээд сургуулиуд байж болохоос биш аль нэгийг нь дагнасан байх нь учир дуталдалтай аж.
Түүнчлэн их сургуулийн судалгаанд мэдлэгийн бүтээл, мэдлэгийн бүтээгдэхүүн гэсэн хоёр өөр ухагдахуун гарч ирж байна. Мэдлэгийн бүтээл нь хүн төрөлхтний соён гэгээрэл, үнэний эрэлд чиглэсэн холч зорилго бүхий мэдлэгийн суурь санг нэмэгдүүлэх цаг хугацаанаас үл хамаарах бүтээл бол мэдлэгийн бүтээгдэхүүн нь тухайн цаг үед гарсан асуудалд шийдэл хайхад чиглэсэн, шууд амьдралд хэрэгжүүлж болох богино хугацаанд үр дүнг үзүүлэх практик ач холболдолтой мэдлэгийн бүтээгдэхүүн.
Их сургууль энэ хоёр мэдлэгийн аль алиныг нь боловсруулна, гэхдээ зохистой харьцааг нь тохируулахад гол учир оршино. Суурь судалгаа, хавсарга судалгаа хоёр бие биеэ нөхдөг учраас их сургуулиуд богино хугацааны үр өгөөж өндөртэй судалгааг хийж, түүнээс олсон орлогоор бусад салбарын урт хугацааны суурь мэдлэгийг бүтээх судалгаагаа дэмжиж, мөн сургалтаа орхигдуулахгүй анхаарч, сургалт судалгааг зохистой харьцаанд хослуулж буй шилдэг их сургуулиудын жишээ олон бий.
Үүнтэй адилаар их сургуулийг байгаль техникийн ухааны хатуу чанартай шинжлэх ухаан, хүмүүнлэг, нийгмийн ухааны зөөлөн чанартай ухаан хоёрын тэнцвэрт харьцаа; сургалт, судалгаа хоёрын тэнцвэрт харьцаа, суурь судалгаа, хавсарга судалгаа хоёрын зохист харьцаа, мэдлэгийн бүтээл, бүтээгдэхүүн хоёрын тэнцвэрт харьцаа; шинжлэх ухаан, шашны ухаан хоёрын тэнцвэрт харьцаа; бодит ухаан, хийсвэр ухаан хоёрын тэнцвэрт харьцаа; процесс, үр дүн хоёрын тэнцвэрт харьцаа; агуулга, арга хоёрын тэнцвэрт харьцаа; биеэ даасан, харилцан хамааралтай байхын тэнцвэрт харьцаа; онол, дадлага хоёрын зохист харьцаа гэхчлэн бүхэлдээ төв, тэнцвэрт ухааныг сорих мэдлэгийн талбар гэж үзэж болохоор байна.
Манай их сургуулиудын хувьд судалгаа сайнгүй байгааг анхаарч, өнөөгийн дээд боловсролын бодлогоор судалгааны чанар, гарцыг дээшлүүлэх ажлуудыг эхнээсээ хэрэгжүүлж буй нь маш чухал алхам.
Гэвч судалгааны чадавх сул байгаатай адилаар сургалтын чадавх ч бас төдийлөн сайнгүй байна. Сургалтыг орхигдуулахгүй анхаарч ажиллахгүй бол олон оронд ажиглагдаж буй буруу хандлагууд манайд мөн давтагдаж байна. Учир нь манайд эрдмийн идэвхтэй шүүмжит орчинд явагдах сургалтын явцыг анхаарч байгаа ажил тун бага байна. Төгсөгчдийн чанар сургалтын явцаас шууд хамааралтай. Сургалтыг хөтөлж яваа эзэд нь эрдэмтэн багш нар. Тиймээс сургалтын хөтөлбөрийг сургалтын явц дунд хэрхэн амьдруулах, сургалтын хөтөлбөрийг системтэйгээр боловсруулах, хянах, шинэчлэх мэдлэг арга зүйд багш нараа бэлтгэх ажилд анхаарах нь чухал байна.
Дэлхийн их сургуулийн хөгжлийн үеүдийг багцлан дүгнэвэл, дундад зуунд их сургуулиуд үнэмлэхүй үнэн, хүн төрөлхтний гэгээрлийг эрэлхийлсэн хүмүүнлэг суурьтай эхэлсэн боловч аажмаар хэт шинжлэх ухааны суурьтай болж, шинжлэх ухааны тархай бутархай аймгуудад хуваагдсаныг нэгтгэх, улмаар их сургуулийн нийгмийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх эрс өөрчлөлтүүд XIX-XX зуунд гарсан байна. Харин XXI зууны их сургуулиуд нийгэмтэй улам бүр ойртож, хүртээмж нь нэмэгдэхийн хэрээр олон хэлбэрийн сургуулиуд үүсэж, энэ олон хэлбэрийн их сургуулиуд зарим талаар хэт туйлширсан хэлбэр лүү орох эрсдэлийг дагуулах болжээ. Дэлхийн их сургуулиудад гарч буй эдгээр үзэгдлүүд манайд ч мөн адил өрнөж байгаа бөгөөд бид цаашид их сургуулийн салшгүй хэсэг болсон сургалт, судалгаа хоёрын зохистой харьцааг өөрийн сургуулийн хэлбэрт зохицуулан аль алинийг нь хослуулан явах нь их сургууль их сургуулиараа хөгжихөд тун чухал болохыг та бүхэн мэргэн оюундаа тунгаана бизээ.
Доктор Ж.Ариунболд

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Зочин (August 07, 2017 1:12:45 pm )

    Үнэн, үнэн. Их сургуулийн багш нар 20-30 кредитийн хичээл, дээр нь хэрэгтэй, хэрэггүй баахан бичиг цаасны ажлын хажуугаар яаж чанартай судалгааны ажил хийж, оюутантай ажиллах вэ дээ. Элсэгчдийн чанар ч бас муудсан. ЕБС-г төгсөгчид бүгдээрээ их, дээд сургуульд орох ёстой юм шиг төлбөрийг нэмэхгүй байхыг шаарддаг нь чанарт бас сөрөг нөлөө үзүүлж байна.

  • Anonymous (August 07, 2017 1:56:55 pm )

    яг үнэн, судалгаа хий гээд л орхидог. байгалийн ухааныханд бол бүр хэцүү, материал багаж тоног төхөөрөмж байхгүй. нэг байхаар нөгөө нь байхгүй.

  • Зочин Т.Б. (August 07, 2017 9:25:36 pm )

    Шинжлэх ухаан давамгайлж, шашин байраа тэр хэрээр тавьж өгч явах ёстой. Учир нь ШУ хөгжөөгүй үед хүн өөрт тохиолдсон өвчнөө анагаах эм, тариа гэж байсангүй, газар яагаад хөдөлдөг, тэнгэр яагаад дуугардаг, гол яагаад үерлэдэг, гал яагаад гардаг гэх мэт байгалийн гамшиг үзэгдлийн учир шалтгааныг мэддэггүй байх бараг 20-р зууныг хүртэлх үед аргагүйн эрхэнд ямар нэгэн ид шид, далдын хүчийг хайж, түүгээр тайлбарлаж байсан нь шашин юм. Харин ШУ хөгжиж, хүн төрөлхтөн байгалийн хуулиудыг нээснээр шашны гүйцэтгэх үүрэг багасч, хувь хүний ёс зүй, ёс суртахууны төлөвшилд нь жишээ нь “10 хар нүгэл”, “10 цагаан буян”, эрэгтэй, эмэгтэй хүний эрхэмлэх болон цээрлэх зүйлс, эцэг, эх, ахмад настныг хүндлэх, хүн байгаль 2-ын хүйн холбоотойг номлон ойлгуулахад шашин өнөөдөр чухал үүрэг гүйцэтгэх ёстой.
    Ер нь ШУ-ныг ойлгосон (судалгаа), нийгэмд ямар нэгэн байр суурь эзлэх ёстойгоо (сургалт) ойлгосон байхыг дээд боловсрол эзэмшсэн гэж хэлнэ байх. Эндээс олон зүйл, олон тийш салаалан одно.

  • Anonymous (August 15, 2017 11:52:37 pm )

    h.enhjargal shig surgalt erhelsen prorektortoi sutis ih surguuli yaj hugjih ve dee.yana daa. dded bolovroliin talaar yamarch bodlogogui saidiin neriig barij duvchignene. yana daa huurhii.

  • longchamp bags (August 19, 2017 1:20:28 pm )

    There are some fascinating points in time in this article but I don抰 know if I see all of them heart to heart. There’s some validity but I will take hold opinion until I look into it further. Good article , thanks and we would like more! Added to FeedBurner as well
    longchamp bags

  • Women Originals NMD Balck (August 20, 2017 1:44:00 pm )

    Thank you so much for giving everyone an exceptionally terrific chance to read articles and blog posts from here. It’s usually very great plus stuffed with amusement for me and my office colleagues to visit your web site at a minimum 3 times in 7 days to read through the latest guidance you have got. Not to mention, we are certainly pleased for the great concepts you serve. Selected 3 points in this posting are easily the finest we have all had.
    Women Originals NMD Balck

  • michael kors outlet (August 21, 2017 9:34:33 am )

    There may be noticeably a bundle to find out about this. I assume you made sure good points in options also.
    michael kors outlet


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
istanbul escort bayan,ankara escort,istanbul escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,