antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
antalya haber
Jun 20, 2017 Comments are off

Л.Зул: Энэ зун шар өнгийг зоригтой сонгож болно

нийтлэсэн Admin
“Dew brand”-ийг үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Л.Зултай энэ зуны загварын трэнд, өнгөний сонголт болон акссесуарын талаар ярилцлаа 
-Энэ зуны загварын чиг хандлага дэлхийд ямар байгаа юм бол. Эндээс хоёулаа ярилцлагаа эхэлье?
-Энэ зун хувцас загварт атлас, торгон материал түлхүү орж ирж байгаа. Атлас, торгон материалыг унтлагын хувцас, үдшийн даашинзанд хэрэглэдэг байсан бол одоо өдөр тутмын хувцсанд оруулдаг болжээ. Деталь хэлбэрийн хувьд мөрөө гаргасан загвар, мөн нэг мөрөө гаргасан загвар, босоо болон хөндлөн гээд төрөл бүрийн судлууд энэ зуны трэнд байх болно. Тиймээс 70, 80-аад оны судалтай трапецан өмд эргээд моод болж байгаа.
Энэ зун 80-аад оны өргөн мөртэй пиджакаар ч гангарч болно гээд ер нь 70, 80-аад оны моод загварын ертөнцөд эргэн ирж байгаа юм. Цагаан өнгийн богино даашинз ч энэ зуны топ гоёо болно. Мөн цацган чимэглэл, бүсэн дээрээ нугалаа хуниастай загвар ч моодноос гарахгүй. Үүн дээр нэмээд топ танк буюу нарийн мөртэй майкнууд 2016 онд ч трэнд байсан. Энэ жил ч трэнд хэвээрээ байна.
-Уналттай, зөөлөн торгомсог материалтай хэр нь 70, 80-аад оны загварын илүү сайжруулсан хувилбарууд энэ зуны трэнд байх нь гэж ойлголоо. Харин ямар өнгө моодонд орох бол?
-Тодоосоо бүдэг хүртэлх бүх төрлийн ягаан өнгө дэлхийн загварын ертөнцөд трэнд болж байгаа. Тэгээд шар өнгийг нэрлэж болно. Хүмүүс шар өнгийн хувцсыг “Хэтэрхий хурц байна”, “Тод өнгө” гээд өмсөхөөс зайлсхийдэг. Харин энэ зун ингэж айхгүй өмсч болно. Мөн цэцгэн хээ, геометрийн дүрс, мөнгөлөг өнгө ч моодноос гарахгүй.
-Гэхдээ монголчуудын хувьд ихэнх нь хөрслөг бор арьстай учраас шар өнгө төдийлөн зохидоггүй. Тиймээс ихэнх нь шар өнгөнд дуртай биш гэдэг нь анзаарагддаг. Харин монголчуудын хувьд ямар өнгийг трэнд болгохоо наадмын гоёогоороо л харуулах байх даа?
-Орчин үед зөвхөн дизайнер гэлтгүй залуучууд маань хувцас загварын өргөн мэдлэгтэй болжээ. Яагаад гэвэл сошиал ертөнцөөр дамжуулан бүх дэлхийн мэдээллийг маш хялбархан, өөртөө дөхөм аргаар авч байна шүү дээ. Одоо цагт энгийн иргэн хүртэл мэргэжлийн загвар зохион бүтээгчээс дутахааргүй мэдлэгтэй, дэлхийн трэндийг дагаж хувцасладаг болчихсон байна.
Орчин үеийн залуучууд дэлхийн трэндээс хоцрохгүй хэр нь өөрийн хувь хүний онцлог, үзэл бодлоо ч хувцаслалтаараа илэрхийлдэг болжээ. Өдөр тутмын хувцаслалтдаа дэлхийн трэндийг “street style”-тай маш чадмаг хослуулдаг болсон байна. Ялангуяа, манай охид маш өндөр мэдрэмжтэй нь анзаарагддаг. Тиймээс залуучуудын хувцаслалтыг харахад ерөнхийдөө трэнд болсон өнгүүдийг маш гярхай олж харж, хувцас загвартаа ашиглаж байна.
-Та загвар зохион бүтээгч хүн учраас иймэрхүү зүйлийг их гярхай ажигладаг байх. Гэхдээ “Моод Монголоор дуусдаг” гэдэг үг бий. Зарим нь “Үгүй, моод Монголоор эхэлдэг” хэмээн сөргүүлдэг л дээ. Ер нь энэ зун монголчууд дэлхийн загварын трэндээс юуг нь илүү анзаарч хувцас загвартаа шингээж байна вэ?
-Монголчууд нүүдэлчдийн өвөрмөц соёл, эдлэл хэрэглэлтэй. Үүнийгээ дагаад хувцас загвар нь өөрийн гэсэн онцлогтой юм. Үндэсний хувцсаа орчин цагт ямар л бол ямраар хөгжүүлж байгаа. Бид жилдээ хоёрхон удаа монгол дээл, үндэсний хувцсаа өмсдөг байлаа. Харин сүүлийн жилүүдэд зөвхөн Цагаан сар, баяр наадам гэлтгүй үндэсний хувцсаа өмсдөг болжээ.
Бүр өдөр тутмын загваруудад хүртэл үндэсний хувцасны загварын деталь түлхүү орж ирж байна. Европ загварын хувцсанд ч монгол зах, хээ угалз, үндэсний хэв маягийг шингээж өгдөг болжээ. Биед эвтэйхэн эсгүүртэй, үндэсний онцлогийг тусгасан загварыг өдөр тутамдаа өмсөж байна.
-Судлан дээрх цэцгэн хээ хэдийнээ гудамжны загварын трэнд болсон нь анзаарагдсан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн гэргий, охин цэнхэр өнгийн дээл, даашинз сонгож, нээлтийн ёслолдоо өмссөн нь энэ наадмын дээлний өнгийг тодорхойлчих шиг болсон. Энэ зун “Наадмаар цэнхэр торгон дээл өмнө” гэх хүн олон болжээ?
-Монголын томоохон загварын төлөөллүүд принттэй даавууг хувцас загвартаа өргөнөөр ашигласан байна лээ. Энэ жилийн зуны загварт маш нимгэн материалтай, зөөлөн өнгөнүүд зонхилж байгаа. Тодруулбал, гэрэлтсэн шифонон материалтай сул чөлөөтэй загварууд моодонд орж байна. Дэлхийд трэнд болсон өнгөнүүд Монголд хүчээ авч байгаа.
-Та наадмын загвартаа ямар өнгийг түлхүү ашиглав. Таны санаачлан үүсгэн байгуулсан “Dew brand”-ийн хоёр дахь коллекц бэлэн болж байгаа юм билээ?
-Бүх төрлийн ягаан өнгийг ашигласан. Мөн зөөлөн өнгүүдийг уусгаж өгсөн нь энэ жилийн трэндтэй нэгдэж байгаа. Материалын хувьд силк, атласан материалыг коллекцдоо оруулсан. Миний зохион бүтээдэг хувцасны онцлог гэвэл 100 хувийн силкэн дээр гараар зурж хийдэг учраас олноор принтэлж болдоггүй, зөвхөн тухайн хүндээ зориулагдсан дахин давтагдашгүй гоёмсог загвар болдог. Зуны загварын коллекцдоо энэ бүхнээ тусгаж дээл, цамц, майк урласан. Мөн алчууртай нь хослуулж хийсэн байгаа.
-Алчуур гэснээс акссесуар хувцаслалтыг иж бүрэн болгож, дуусгаж өгдөг гэдэг. Тэгвэл энэ зуны трэнд нь алчуур уу, зүүлт үү гээд яг юу байх вэ?
-Өнгөрсөн жил чокёр моодонд орж байсан бол энэ зун чокёроос арай том хэмжээтэй, нарийн хийцтэй, гоёмсог зүүлтүүд трэнд болж байгаа. “Dew brand”-ийн хувьд акссесуараа маш энгийнээр шийдсэн. Яагаад гэвэл, хувцас маань маш эмзэг материалтай, нарийн ажиллагаатай. Силк, шифон материалыг оёход маш хэцүү байдаг. Овор хэмжээ багатай, жижиг ээмэг зүүхэд л болно. Мөн шифон, силкэн дээр гараар зурсан хээтэй гоёмсог ороолт, алчуурыг хослуулан бүтээсэн байгаа.
-Загвар зохион бүтээгчдийг бүхэл бүтэн улирлын трэндийг тодорхойлж гаргаж ирэх гэж багагүй хугацаанд сэтгэл оюунаа чилээж, ур чадвараа шавхдаг гэдгийг ойлгож байна. Гэхдээ хэрэглээн дээр бүх хүн 90х60х90 байдаггүй. Гэтэл та бүхэн дандаа ийм хэмжээтэй хувцас урлах юм. Яагаад гэдгийг загвар зохион бүтээгчтэй уулзсаных асуучихъя?
-Загвар зохион бүтээгчид шинэ коллекц, тухайн улирлын трэндээ гаргачхаад загварын шоу зохион байгуулдаг. Үүнийг нь үйлдвэрүүд үзээд худалдаж авдаг юм л даа. Гэхдээ бүх загварыг авах албагүй. Нэг деталийг авсан ч болдог. Тайзны хувцасны загвар, өнгө, деталь зэргээс аль нэгийг нь сонгон авч хялбарчлаад өдөр тутмын хувцсанд шингээж үйлдвэрлэх процесс явагддаг юм. Монголд ч адилхан, ийм л байгаа.
Тухайлбал, би дандаа нэг размерийн хувцас хийсэн байгаа. Гэхдээ үүнийг хувилж олшруулах хэцүү л дээ. Яагаад гэвэл, миний урласан хувцас 100 хувийн силкэн дээр дандаа гараар зурдаг учраас нарийн ажиллагаа, их цаг хугацаа шаарддаг. Дахин давтагдашгүй гэдэг утгаараа ч олон тоогоор гардаггүй. Гэхдээ хүссэн хүн ямар ч размерээ захиалаад хийлгэх боломжтой.
Г. Ганчимэг
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com