antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
antalya haber
Jun 8, 2017 21 comments

Ахин төмөр унаж, аюул дуудлаа

нийтлэсэн Admin

    

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кино театрын дэргэд баригдаж байгаа барилга дээрээс 2012 онд тулгуур төмөр унаж хүний амь хохироож байсныг уншигч олон өдгөө сайн санах байх. Тэгвэл тус барилга дээрээс өнөөдөр ахин төмөр унаж хоёр ч авто машиныг эвдэн сүйтгэжээ. Хүний амь хохироох үед тус барилгын гүйцэтгэгч “Модун спеакэл” ХХК-ийн захирал Шүүгдэгч Т.Батбилэг, И-Сан-Чоль нарыг торгон, хөдөлмөр хамгааллын зааварлагч инженер М.Цогтгэрэлд нэг жил зурган сар тэнсэн хянан харгалзах ял оноосон гэдгийг ч мартаагүй байх. Хүний амь хохироосон атал торгоод өнгөрсөн гүйцэтгэгч компанийн барилга дээр ахин ноцтой зөрчил гарч байгаагийн цаана хариуцлагын асуудал байгаа. Хэрвээ тухайн үед хуулийнхан хатуухан арга хэмжээ авчихсан бол ахин ийм зүйл гарах ч билүү, үгүй ч билүү. Энэ байдлаас харахад баригдаж буй ганцхан барилга дээр ахин дахин ийм зөрчил гарч байгаа нь нийслэлд амьд явах баталгаа улам бүр багасч байгааг хэлж байгаа хэрэг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон хууль хяналтынхан гээд бусад холбогдох байгууллагууд энэ мэт зүйлдээ анхаархал хандуулахгүй бол аюул дуудаад эхэллээ шүү.

Х.Баатар

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • zochin (June 08, 2017 6:33:45 pm )

    МХГ-ын барилга дэд бүтэц хариуцсан байцаагч мэргэжилтнүүд барьж байгаа барилгуудаар явж аюулгүй байдлыг нь шалгамаар юм аа, Мэргэжлийн хяналтын газар ажлаа хиймээр юм аа

  • Anonymous (June 08, 2017 7:23:27 pm )

    Барилга барих ёсгүй газрыг зарсан хотын ерөнхий архитекторыг шоронд хий Энхболдын газар зарах академийн гишүүн байж таараа

  • жасмин (June 08, 2017 9:04:39 pm )

    МХ-ын үйл ажиллагаа бүх салбарт нэг иймэрхүү,болвол салбар салбарт нь өгмөөр,,,

  • suns (June 08, 2017 11:37:33 pm )

    tumur shiddeg sunstei gazar shuu dee. 20-d ond tasganii ovoon deerees ter ueiin mundag lam nar sunsiig ni turul ariljuul;ah geed uursduu olnooroo 30-d ond turul ariljsan gedeg.

  • хяналт (June 09, 2017 8:54:02 am )

    мэргэжлийн хяналт яг хажууд нь байдаг шүү дээ уг нь

  • амьдархад хэцүү хот (June 09, 2017 10:36:06 am )

    нийслэл хот үнэндээ амьдрахад хэцүү шүү дээ Хаанаас нь юу ч гарч ирж аминд хүрч мэднэ Тал сайхан нутагтаатархаж суурьшиж амьдрий монголчуудаа Тэдэнд найдаж болохгүй молигдуулваа монголчуудааа

  • Үнэн үг (June 09, 2017 11:47:02 am )

    Барилга, хот байгуулалтын яам болон хариуцсан Барилгын бодлого хариуцсан газар нь юу хийж байна аа…

  • БОЛД (June 09, 2017 1:47:25 pm )

    ХҮНИЙ АМИАР НААДАГЧ БАРИЛЫН КОМПАНИУД . ТЭДЭНД ГАЗАР ЗАРСАН ХОТЫН ФРАКЦИ . ЗААЛМАЙЛСАН ЭЦЭГ НЬ ЭРЛИЙЗ М. ЭНХБОЛД. ИЙМ Л ГИНЖИН УРВАЛ

    • Ariunbold (June 09, 2017 2:05:49 pm )

      ta nariin oilgolt bol yag iim t1 oilgolt tolgoind suutsn yamr neg zuil bwl gazar ugsun zarsn hun amitanluun dairdag bichigdeegui huuli shig enhbold iim zuil blno albaar blgh gj gazariin zuwshuurul ugj bgaa bishdee iim bdloo tolgoinoo awch hayaach barilga bariulj bgaa zahialagch baiguulga gj tusdaa bdag shdee humuusee bas guitsetgej bgaa baiguulga gj bii ted nariig yarihgui shuud gazariin zuwshuur l ugsun humuus ruu n dairah yumaa ta nar

  • зочин (June 09, 2017 1:50:02 pm )

    Хар мөртэй барилга юм даа. Эзэнд нь байна уу? Буруу гарын юм л ингэдэг байх.

  • Anonymous (June 09, 2017 2:07:53 pm )

    EKO NYAMDAVAA

  • Магсаржав УВС аймаг Давст сум (June 10, 2017 7:45:11 am )

    Газрын наймаачин компаны захирлыг нь МИЕЭ ,САНДУЙ -хоёртой нь ШОРОНД аваачиж хийвэл таарна,Хууль үйлчилж чадахгүй байна шүү дээ .Өөр хэдэн төмөр унаж ,Хэдэн хүний АЛТАН амиар тоглох юм бүү мэд шүү дээ Шоронд хийж мах ,цусанд нь мэдрүүлээд өгөөч “ГАЗРЫН МАПИУД” – ыг чангалаачээ ,хашираагаад өгөөч ээ мэдрэхгүй байна шүү дээ

  • НМХГ (June 10, 2017 4:33:36 pm )

    Энэ барилгат ер нь хяналт хийхгүй бгаа юм бна Хөөрхий сайхан залуугийн амь нас сүйдсэн Энэ үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын даргаар ажиллаж бсан авгай одоо ч бгаа шдээ огцруулаач Хэдэн хүний амь насаар тоглох гээд хүлээгээд бгаан Тест задарсан гээд Боловсролын сайд огцорч байхад хүнмй амь эд хөрөнгийг сүйтгэж байхад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөөч

  • Оогий (June 11, 2017 8:12:57 pm )

    Барьж байгаа байшингийн дэргэдүүр явахад маш түгшүүртэй айдастай байдаг. Боломжтой бол аль болох холуур явах, боломжгүй бол азандаа найдахаас өөр үггүй . УБ маань ийм л түгшүүртэй байна даа

  • С.Баяр (June 12, 2017 11:59:22 am )

    Мэргэжлийн хяналтын газар үнэхээр хажуухан талд нь байрладаг. “Чоно үүрэндээ өлзийтэй” гэдэг байхаа

  • Хариуцлага (June 14, 2017 11:49:49 am )

    Энэ барилгат ер нь хяналт хийхгүй бгаа юм бна Хөөрхий сайхан залуугийн амь нас сүйдсэн Энэ үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын даргаар ажиллаж бсан авгай одоо ч бгаа шдээ огцруулаач Хэдэн хүний амь насаар тоглох гээд хүлээгээд бгаан Тест задарсан гээд Боловсролын сайд огцорч байхад хүнмй амь эд хөрөнгийг сүйтгэж байхад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөөч

  • НМХГ (June 14, 2017 11:52:37 am )

    Нийслэлийн МХГ-ын дарга Эрдэнэчулуунд хариуцлага тооцох цаг нь болсон шүү Энэ барилгын ддогуур явж залуугийн амь хохирсон мөн л машин дээр төмөр унаж бсан дахиад л гарз хохирол гарлаа Хяналт маш муу бна

  • зочин (June 14, 2017 3:38:17 pm )

    Ардын намын ганц ч гэсэн хүн ашиг олж баяжиж байвал ашгүй дээ.Ард түмэн яах нь хэнд хэрэгтэй юм.Хуц лаларууд минь.

  • хохирч бүр үхэж ч магадгүй иргэн (June 16, 2017 2:54:46 pm )

    Мэргэжлийн хяналтын газар гэж байна уу байдаг бол иргэдийн татвараар амьдарч байгаагаа ухамсарлаж ажлаа жоохон ч болов хиймээр юм. За урьдчилан сэргийлэх шалгалт малгалтаа болио ядаж иргэн хүн үхэлд хүргэсэн хариуцлалгүй байгууллагын удирдлагуудад хариуцлага тоодог дахин гаргуулахгүй байлгадаг болмоор байна. бүр ядаж нэг барилга дээр нэг л хүн хохирдог баймаар байна даа З.Ц

  • Зочин (June 16, 2017 6:26:03 pm )

    Мэргэжлийн хяналт Цагдаагийн нар жижиг бизнес эрхлэж байгаа хүмүүсийг оролдохдоо маш сайн харин томчуудыг чадахгүй

  • Anonymous (June 20, 2017 8:06:37 pm )

    erliiz enhboldin hiisen ajil yah gej zowshoorol ogdii tenegin teneg bndi


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com