antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
antalya haber
May 19, 2017 Comments are off

“АЖЛЫН БАЙР АМЬДРАЛЫН БАТАЛГАА” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

нийтлэсэн Admin

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс өнөөдөр “Ажлын байр амьдралын баталгаа” нэртэй хөдөлмөр, халамжийн өдөрлөг нэгдсэн яармагийг зохион байгууллаа.

Дүүргийн Засаг даргын тамгын газрын өмнөх талбайд болсон уг өдөрлөгт Засаг даргын тамгын газар, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв, улс, дүүргийн хэмжээний томоохон аж ахуйн нэгж, ажил олгогч байгууллагууд, жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажилгүй болон идэвхитэй ажил хайгч иргэд оролцсон юм.

Өдөрлөгийн нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Өнөөдөр энд шинээр бий болсон мөн сул ажлын байраа манай иргэдэд танилцуулж, тэднийг ажилд авахаар ирсэн компаниудад нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлмээр байна. Харин энд ирсэн иргэд магадгүй өнөөдөр энд зарлагдсан зарим ажлын байранд тэнцэхгүй, ажил олгогчийн шаардлагыг хангахгүй байж болно.

Гэхдээ үүнийг арилгахын тулд манай хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийнхэн тэднийг чадавхижуулах, сургах олон талыг ажил хийж байгааг хэлмээр байна. Маш олон төрлийн сургалт, олон ч төслүүд бий. Харин бизнес эрхлэгчидэд 20 хүртэлх, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчиддээ зориулж бид 3.5 хүртэлх сая төгрөгийн зээл олгох төслүүд явж байна. Өнөөдрийн энэ өдөрлөгөөр олон хүн ажилтай болж, олон айлын орлого нэмэгдээсэй гэж хүсч байна” гэсэн юм.

Харин дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийн  олголтыг энэ жил хариуцан ажиллаж буй Голомт банкны төлөөлөл “Аж ахуйн нэгжид 20 хүртлэх сая төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 0.7 хуийн хүүтэй, иргэдэд 10 хүртэлх сая төгрөгийг 24 сарын хугацаатай мөн адил 0.7 хувийн хүүтэйгээр олгоно.

Хэрвээ тухайн бизнесээ өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх иргэн, аж ахуйн нэгжид энэ мөнгө хүрэлцэхгүй байвал бид аж ахуйн нэгжид 50 хүртэлх, иргэнд 25 сая хүртэлх төгрөгийг шийдэж өгье гэж байгаа. Тиймээс та бүхэн ажлын байр нэмэгдүүлье, бизнесээ өргөжүүлье гэж байгаа бол төслөө бичээд хөдөлмөр халамжийн хэлтэсдээ хандан хүсэлтээ гаргаад ирвэл бидний зүгээс түргэн шуурхай шийдвэрлэх болно гэдгийг хэлье.

Мэдээж зээл гаргаж байгаа учраас бид тодорхой хэмжээний шалгуур тавина. Тодорхой хэмжээний барьцаа хөрөнгө шаардана, гэхдээ аль болох уян хатан байхыг эрмэлзэж байгаа” гээд энэ ажлын эхлэл болгож 10 сая төгрөгийн төсөл бичиж, шалгуурыг хангасан иргэн н.Отгонбаярт 10 сая төгрөгийнх нь батламжийг гардуулсан юм.

Зохион байгуулагчдын зүгээс ажил олгогчдыг ажил хайгч иргэдтэй холбох, тэдэнд нээлттэй ажлын байрны талаарх мэдээлэл өгөх, ажлын байранд зуучлах болон шинээр зарлагдсан ажлын байруудыг бүртгэх ажлуудыг зохион байгуулжээ.

Ажил олгогч байгууллагуудын тухайд “Эко констракшн” “Сонгинохангай” “Өндөр буянт холдинг” “Алтайн хүдэр” “ТЭСО” зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож, иргэдэд ажлын байрны танилцуулга хийж, сонирхсон ажил хайгчдаар анкет бөглүүлж авсан.

Шуурхай.мн 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com