antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
antalya haber
May 19, 2017 Comments are off

Улаанбаатарт 19 хэм дулаан

нийтлэсэн Admin

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр,   зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун  хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 9-14 метр, шөнөдөө түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө сэрүүсч 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2017 оны 05 дугаар сарын 20-ноос 05 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд төв, зүүн аймгуудын нутаг болон баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи  20-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар дулаарна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com