antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress
May 18, 2017 10 comments

“Фенг шү” С.Ганбаатар танаа…

нийтлэсэн Admin

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар нар хэвлэлийн хурал хийлгэв. Хурлын эхэнд Ж.Эрдэнэжамъян гэх “уйлхай” нөхөр “манай нам 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин” хэмээн  эрүүл бус мэт аяглаж, С.Ганбаатарыг амаа олохгүй магтлаа. Угийн ийм натуртай, Н.Энхбаярыгаа шүтэж байж хоолоо залгуулдаг Ж.Эрдэнэжамъянгийн үгэнд итгэх хүн ховор. Нам нь байгуулагдаад хэдэн жил болж, өөрөө хэд дэх генсек болсноо ч ухаарахгүй яваа түүнтэй ял хэлцээд ч яахав хөөрхий. Н.Энхбаярын ээлжит золиосонд гарч яваа юм зайлуул. Харин С.Ганбаатарын тухайд бол өөр. Тэр боловсролоороо Ж.Эрдэнэжамъянгийн хаана нь ч хүрэхгүй боловч хорчин, попчингоороо толгой илүү учраас Н.Энхбаяраар хөтлүүлж намд нь орж ирээд, Ерөнхийлөгчид нэр дэвших болов. Түүгээр ч зогсохгүй хэвлэлийн хурлын үеэр “МАНАН-г утсгах төлөвлөгөө бидэнд байна” хэмээн мэдэгдчихлээ.

Ялыг нь эдэлж яваа боловсролтой генсекийн ямбыг гудамжны жагсагч эдэлж, Ерөнхийлөгчийн сэнтий руу сарвайж, намын даргынх нь намирсан туг нь болчихоод байхад Ж.Эрдэнэжамъянгийн дотор арзгар л байгаа биз. Гэсэн ч  Г.Шийлэгдамбадуулчих вий гэсэн айдастай тэрээр Фенг шү С.Ганбаатарын сүүдэр дор нулимсаа тэвчин, байгуулагдаад 6 жил болсон намаа 100 жилийн түүхтэй ууган хэмээн залж суугаа нь тэр.

Харин эрхэм “Фенг шү” С.Ганбаатар хүний хотонд эзэн суугаад, улсын эцэг болохоор санаархаж буй бол ядаж нэр нүүрийг нь зээлж, нэр дэвшиж байгаа намынхаа байгуулагдсан он, гишүүдийн тоо, дарга, цэрэг, үүх, түүхийг нь мэдэж байж дуугарах ёстой баймаар.

Монголын ард түмэн яаж ч доройтлоо гээд улсаар нь хулхиддаг, хятадын соёлыг монголд нутагшуулж, хонжоо харсан, эрх мэдлийн төлөө 10 нам дамжихаас сийхгүй С.Ганбаатар мэтийг төрийн тэргүүнээрээ залахгүй нь тодорхой. Чухал нь богино хугацааны сурталчилгаатай сонгуулиар монгол улсын нэрийг дэлхий нийтэд багахан шиг шившиглээсэй хэмээн халаглаж байна.

Ж.Сондор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • зочин (May 18, 2017 9:40:55 pm )

    Хэцүү ч юмаа даа ккк

  • иргэн (May 19, 2017 7:11:47 am )

    Хүн намын дарга болж байна гэж балласан одоо яаж балаг тарих гэж байгаа бол дур эзнээ голохгүй гэж

  • иргэн (May 19, 2017 12:49:59 pm )

    3 таарсан хүн, өөр хүн олддоггүйму

  • Kkkkkk2 (May 19, 2017 3:16:45 pm )

    Ganbaa deer shuu tsever javaandaa olon shine zaluuchuudyg uls tord oruulah hun dee

  • enhee (May 20, 2017 3:59:16 pm )

    ganbaatar nogoo 2 goo bodbol udam ugsaa saitai uhaantai hvn.battulaga ehner 3 hvvhdee hayad oor oros yanhantai suusan.enhbold yahab ooriigoo boddog hvn uls toroo bodohuu

  • Зочин (May 20, 2017 4:04:21 pm )

    Ганбаатар ямар ч боловсролгүй байж юун улс орноо удирдах вэ.Дэвшихээсээ ичдэггүй юм байх даа. Монгол улсын нэр хүндэд ч муугаар нөлөөллөө л дөө. ёо ёо ёо

  • зочин (May 21, 2017 12:01:24 pm )

    Одоо боловсролтой Хулгайч сонгосноос боловсролгүй Монголоо сонгосон нь дээр. С.Ганбаатарыг дэмжицгээе Монголчуудаа

  • зочин (May 21, 2017 1:39:31 pm )

    ганбаатарыг дэмжинэ өөр өөр хэнийг сонгох гээв? манангаас салах цаг одооноос эхлэх хэрэгтэй? энэ засгийн газарыг хар яаж доройтуулж ард иргэдыг татвараар дарамталж бна,өмнөх иамаа хар,,,,,энэ боловсрол яарьсан өмхий тэнэгүүдээс болж монгол орон сүйрэл зарлаад бгаа,,,,

  • АРД ИРГЭДЭЭС (May 21, 2017 1:47:49 pm )

    МОНГОЛЧУУДАА? НЭГЭН ЗЭРЭГ СОНС? ОДООЛ СОНГУУЛЬАА ЗӨВ ХИЙЁ,,? ӨМНӨХ ХҮНИЙ БИЧСЭН ЗҮЙЛ МАШ ҮНЭНШҮҮ? МАНАНГААС САЛАХ ЦАГ БОЛСОН ЁРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ОДОО ГАНБААТАРААР СОНГОЁ? ДАРАА ЭНЭ 76 ОГЦОРУУЛЬЯ ТЭГЖ БАЙЖ ,,,,,,,,,

  • r (May 21, 2017 7:32:23 pm )

    ganbaatriig gargaya humuusee bid uhej duusah ni ee


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com