antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress
May 18, 2017 14 comments

Э.Бат-Үүл хотын даргаар ажиллаж байхдаа 39 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил гаргажээ

нийтлэсэн Admin

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тодотгол хэлэлцэхтэй зэрэгцэж, Э. Бат үүл даргын үеийн төсөв, санхүүгийн зарцуулалтанд хийсэн нийслэлийн аудитын байгууллагын дүгнэлт төлөөлөгчдийн анхаарлыг татаж байна. Аудитын дүгнэлтээр нэгхэн жилийн дотор 39 тэрбум төгрөгний зөрчил илэрсэн байна. Тухайлбал хөрөнгө оруулалтын данснаас нийгмийн асуудал шийдвэрлэхэд 500 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан,

– Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийхэд 904.7 сая төгрөгийг үрэлгэн зарцуулсан,

– Төсвөөс баяр ёслол, уралдаан тэмцээн, бэлэг дурсгал зэрэгт 163 сая төгрөг зарцуулж, үр ашиггүй зардал гаргасан,

– Засаг даргын нөөц сангаас урамшуулал, нийгмийн асуудал шийдвэрлэх, гадаад албан томилолт зэрэгт 948 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан зэргийг аудитаар тогтоожээ.

Мөн “Хотын дарга асан Э.Бат-Үүл 2016 онд сонгуулийн үр дүнд байгуулагдсан хотын шинэ удирдлагын багт 100 тэрбумын төсөвтэй хот хүлээлгэн өгсөн гэж ярьсан. Үнэн хэрэгтээ Ардчилсан намаас 84 тэрбум төгрөгийн өртэй хот хүлээлгэн өгсөн байна гэдгийг Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Сандаг-Очир онцоллоо. 2013-аас 2016 онд хотын дарга Э.Бат үүлын баг 3.1 их наяд төгрөг зарцуулсан байна. Гэтэл 2000-2012 оны хооронд буюу 12 жилийн хугацаанд Улаанбаатар хотын удирдлагууд нийтдээ 665.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Өнгөрсөн 12 жилийн төсвөөс 4 дахин их, санхүүгийн тооцоогоор бол 48 жилийн хотын төсвийг дөрөвхөн жилийн дотор зарцуулсан нь харагдана.” Нийслэлийн аудитын байгууллага санхүү, төсвийн энэ ноцтой зөрчлийг нарийвчлан гаргаж, дүгнэлтээ хотын удирдлагын шинэ багт хүргүүлсэн байна. Ийм их төсөв хөрөнгийн үрэлгэн зарцуулсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг ч зарим иргэдийн хурлын төлөөлөгчид онцолж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • зочин (May 18, 2017 3:21:10 pm )

    Тийм байх аа, Чулуудай үнэхээр тасарсан байсан юм аа, тэр офшорт нуусан мөнгө нь ч энэ хотын төсөв шүү дээ, энэ 2 хулгайчийг бариж шалгаач ээ

  • zochin (May 18, 2017 3:29:51 pm )

    Бат-Үүл юу хийчихсэн юм бэ.48 жилийн хотын төсвийг 4 жилд зарцуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ.Даварчихсан,Худлаа инээчихээд,яасан их шуналтай хүн бэ.Ийм их хөрөнгө зарцуулна гэдэг чинь мөнгө идэх л арга ш дээ.Арай дэндүү юмаа.Хотын дарга болох гэж яасан их улайрч байлаа даа.Муусайн Новшнууд.Улс орон ард түмний хөрөнгөөр тоглож ,энэ их өрөнд унагаж байдаг.АН-ханаар өнгөрсөн 4 жилд тавьсан өрийг нь төлүүлэх хэрэгтэй.

  • Зочин (May 18, 2017 4:16:08 pm )

    Тэгвэл одоо хөдөлмөрийн баатар нэмж авах юм байна.

  • zochin (May 18, 2017 5:03:25 pm )

    Hotin zam talbai. uulzvar.tsetserlegjilt.ger horoollin dahin tuluvlult. sain hashaa. gudamj. neg tsegiin uilchilgee. niitiin teevriin tsahim sistem.avtomashini dugaarin hyazgaarlalt.avtozahin bairshil uurchluh. hog hayagdlin menejment geed mash olon shineleg ajil hiij UB-in nuur tsaraig uurchluhiin tuluu Bat-uul sain ajillasan.A zeregleliin gazrig ni turuuchiin hed ni zaraad barag duuschihsan bizde.Ajil hiisen khunees aldaa dutagdal haih oloh hamgiin amarhan .Yu ch sanaachlaagui hiigeegui khunees bol garah yumgui amar bh da

  • иргэн (May 18, 2017 5:29:04 pm )

    бүтээн байгуулалтад л зарцуулагдсан байлгүй дээ, хотын түгжрэл, гэр хорооллын дахин төлөвлөлт, хотын өнгө төрх гээд тэр зүйлд мэдээж их л мөнгө орсон байх л даа

  • ЗОЧИН (May 18, 2017 7:05:08 pm )

    Мэдээж бүтээн байгуулалтанд их мөнгө орсон бас хажуугаар нь их мөнгө идсэн ойлгомжтой

  • зочин (May 18, 2017 7:13:13 pm )

    миний хүү аавийнхаа мөнгийг офшор гэдэгт хий монголчууд үүнийг мэдтэл хол байна битлз гэдгийг аав нь мэдэж монголд оруулж ирсэн тэр хүртэл чи бид хоёр үхсэн байна санаа бүү зов хүн ганцхан удаа амьдрана нэр төрийг худалдаж авч болноо пянз гэсэн үг

  • ззоззочинчинчининзочиночинзочинзозочинчиночинззозочинзочинчинозочинчин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (May 18, 2017 7:33:08 pm )

    Хотын дарга болно гэж их зүтгэж байж болсондоо их улайран зүтгэж байгаа хүнд хүссэн албан тушаалыг нь өгч болохгүй гээд байдгийн гол санаа нь энэ шүүдээ энэнээс ч их тоо гарна гэж учир мэдэх журмын нөхөд нь яриад байгаа Маш их баяжсан гэдгийг уг нь бол бүгд л мэдэж байгаа

  • уугий (May 18, 2017 8:28:29 pm )

    хөрөнгө орулалтаар тийм их мөнгө зарсан бол хөрөнгө оруулалтын газрын дарга нь хэн байж энэ мөнгийг зарцуулалцсан юм бол

  • төөгий (May 18, 2017 8:29:40 pm )

    өө яасан их юм бэ

  • Zochin unuree (May 18, 2017 9:37:35 pm )

    Pee buur aimaar ih mungu baina shuu unuuh umhii samhai hog utaag bugdii ni arilgah mungu baina shtee td yaj zarsanaa heleh balgui dee arai ch tiin ih mungu alga bolchoogui baihaa?

  • rahmad (May 18, 2017 10:18:17 pm )

    Hvvteini hamt shorond hiigeechee jiriin ard ingej idsen bol ali hediin shorond suuj bga odoo bariachee hiigeechee hulgaichuudiig hataa

  • irgen (May 19, 2017 10:52:35 am )

    bat vvliin ved ih yum hiigdsen sh dee. zaaval busdiig harluulj ooriigoo tsagaaruulna gej bodson yum bh daa. zorchil baihiig vgvisgehgvi. ta nar shig nuuj ideegvi il yumand zartsuulsan. yadaj gudamjind suuh sandal hogoo hiih sav, alhah yabgan zamtai bolson shvv

  • зочин (May 20, 2017 4:14:54 pm )

    Салга толгойт овоо сайн баяжсан байхоо. Лав л зочид буудал байхаар хаустай болсон л гэж хүмүүс ярих юм билээ. Шалгахад гэмгүйээ. Ийм л арчаагүй хулгайчууд соёлтой царай гаргаад л хусаад байхаар монгол минь яаж хөгжиж, хүн ард нь сайхан амьдрах вэдээ.


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com