antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress
May 18, 2017 4 comments

Авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдээ өршөөчихөж байна гэв

нийтлэсэн Admin

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргал анхаарал татсан байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт авлигатай тэмцэх бодлогоо чангатгана, сайжруулна гээд заачихсан байгаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ саяхан батлахдаа Авлигатай тэмцэх НҮБ-ын конвенцод нийцүүлэн сайжруулна гэдгээ хэлчихсэн. Гэтэл одоо цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийж болохгүй гэж байна. Ингэхээр авлигатай тэмцэх ажилд лав сайнаар нөлөөлөхгүй. Авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдээ өршөөчихөж байна. Заавал тэнд хориж цагдаж байгаад тагнаад байгаа асуудал биш. Бид нар бүгдээрээ мэднэ, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болох бүх юм тэнд л явагддаг гэдгийг мартаж болохгүй. Тэр үйл ажиллагааг нь хянах гээд давхар юмнууд бий. Цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй болж байгаа нь авлигатай тэмцэх тэмцэлдээ нэг шат ухрахаар заалт гэж хэлэх байна. Авлигын асуудал дээр юу ч хийж болохгүй болчихож байгаа юм. Тэр битгий хэл наад хууль дээр чинь нэг ийм заалт байгаа Байнгын хорооны дарга аа. Прокурорын зөвшөөрлөөр хууль ёсоор, эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хийгдэж байсан гүйцэтгэх ажиллагааны баримт нотлох баримт болохгүй гээд заачихсан. Энэ бол ямар ч улсын хуульд байхгүй, үндэсний аюулгүй байдлын эсрэг заалт болж байгаа. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой терроризм, хар тамхи, хүн худалдаалах, авлига гээд урьдчилж гүйцэтгэх ажиллагаа явуулж байж илрүүлдэг хэрэг дээр нотлох баримт болохгүй гэхээр яах вэ. Дэлхий нийтээрээ терроризмын аюулын тухай ярьж байхад, Монгол Улс энэ эрсдэлд ойрхон байхад бүх тусгай албадынхаа хийсэн ажлыг наадах чинь нотлох баримт болохгүй гээд төсвийн мөнгийг баахан хий хоосон үрсэн ажиллагаа болгоод өнгөрч байгаа ийм хоёр заалт байна. Энэ хоёр заалтыг эрхэм гишүүд анхаарч үзэхгүй бол авлигатай тэмцэх үйл ажиллагааг нөгөө шүдгүй арслан  гэдэг шиг ярихаас цаашгүй болгож байна. Хуулийн байгууллагуудын удирдлагуудтай хийсэн уулзалт дээр энэ заалтуудыг оруулъя гэж санал нэгтэй тохирсон.” гэлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • irgen (May 18, 2017 3:41:17 pm )

    toriin alban tushaaliin gemt heregtnyyd oorsdiinhoo toloo huuli hiigeed baigaa shdee, ichih ch um alga

  • hehe (May 19, 2017 10:06:55 am )

    Гүйцэтгэх ажил гэж болсон болоогүй хов цуглуулж түүнийгээ нотлох баримт гэж үнэлдэг асуудлыг цэгцлэх хэрэгтэй

  • монгол иргэн (May 21, 2017 12:04:17 am )

    Энэ энхжаргал гэж нөхөр эрүү мэдэхгүй уншаад ч ойлгохгүйАТГ г татан буулга дэлхий нийт авилга гэмт хэргиийг ердийн гэмт ххэрэг болгосон энэ байгуулагыг татан буулга НҮБс Дэлхийн эрүүгийн загвар хууль унш

  • Хөх чоно (May 21, 2017 10:06:08 pm )

    ЦЕГ-ын мөрдөн шалгах газар авилгалын гэмт хэргийг шалгаж чадна.АТГ-ыг татан буулгаад ЦЕГ-г шалгадаг дотоод хяналтаа улсын прокурор хариуцах хэрэгтэй.АТГ нэрийн дор том олигархууд,эрх мэдэлтнүүдийг л хамгаалдаг их эрх мэдэлтэй байгуулага гэдэг нь илэрхий байдаг.АТГ.ыг татан буулгахад улсын төсөвт том хэмнэлт болно


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com