antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress
May 18, 2017 1 comment

Говь гурван сайханд сарлагчид цуглана

нийтлэсэн Admin

“Сайхны сарлаг 2017” арга хэмжээ Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Ёлын аманд энэ сарын 27-нд болохоор болжээ. Үүнийг тус аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин аялал жуулчлалын газар болон Говь гурван сайхан байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байгаа аж.

Энэ нь говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдэх, тоо толгойг нь нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, нийтэд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой аж.

Энэ үеэр сарлаг болон бусад малын сүү цагаан идээ, ноолуурын үзэсгэлэн худалдаа, сарлагчдын уулзалт хэлэлцүүлэг, сарлагийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, мөн шилмэл бух, үнээ шалгаруулах, сарлагийн уралдаан зэргийг зохион байгуулах юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Дарьбазар (May 18, 2017 11:57:41 am )

    Сарлаг гэдэг сайхан амьтан юм Хайнаг гэдэг хайнга хүчтэй амьтан юм билээ. Сайхан баяр болох юм байна. Монголын минь мал сүрэг машид ихээр өсөн үржих болтугай


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com