antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
antalya haber
May 15, 2017 Comments are off

Тивийн аварга Ираны эрчүүд бүх жинд босоо байлаа

нийтлэсэн Admin

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын 10-14-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид боллоо. Сүүлийн хоёр өдөр эрэгтэйчүүдийн барилдаан болж, Монгол, Энэтхэг, Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Иран, Катар, Тайланд, Тайвань, Камбож, Шри-Ланка, Казахстан, Тажикистан, Туркенистан, Киргизстан, Узбекистан гэсэн 17 орны 99 тамирчин найман жинд өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ Занданбудын Занабазар мөнгө, 86 кг-д гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо нар хүрэл медаль хүртсэн амжилтаар эх орондоо ирэхээр болж байна. Шинэ Делид зодоглосон Монголын эрэгтэй бөхчүүдээс гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ Н.Золбоо нараас бусад нь тивийн аваргад анх удаа зодоглосон юм. Эхний өдөр ганц ч алтан медаль хүртээгүй байсан бөхийн орон Иран улс сүүлийн өдөр гурван аварга төрүүлсэн. Ингэснээр тэд багийн дүнгээр тэргүүлэх болзолоо хангасан юм. Иран эрчүүд бүх жинд медаль хүртсэн бөгөөд гурван алтан медалиас гадна нэг мөнгө, дөрвөн хүрэлтэй 71 оноогоор багийн дүнгээр тасархай тэргүүлэв. Бүх тамирчид нь жигд амжилт үзүүлсэн Наран улсын эрчүүд 55 оноотой удаалж, Риогийн олимпийн наадамд алдарт Жордан Барроузыг ялж медальгүй нутаг буцааж байсан Бекзод Абдурахманов (74 кг), Риогийн олимпийн хүрэл медальт дагестан легионер Магомед Ибрагимовын (97 кг) ачаар хоёр алтан медаль хүртсэн чантуу эрчүүд 49 оноогоор гуравдугаар байрт орсон. Монголын эрэгтэй бөхчүүд Шинэ Делигийн дэвжээнд хэрхэн барилдсаныг хүргэе.

57 кг (15 бөх): 1. Юки Такахаши (Япон) 2. Занданбудын Занабазар (Монгол) 3. Нурислам Санаев (Казахстан), Реза Атри (Иран)
Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Pune Mayor`s Cup” ОУТ-ий хүрэл медальт, Ерофей Хабаров, Борис Будаев, Бувайсар Сайтиевийн нэрэмжит ОУТ-ий аварга “Арслан” клубийн тамирчин ОУХМ Занданбудын Занабазар мөнгөн медаль хүртлээ. Тэрээр тэгшитгэлд Тажикистаны Жамшид Шарифовыг 13:0-ээр, шөвгийн наймд өсвөр үе, залуучуудын Азийн аварга Киргизстаны Улукбек Жолдошбековыг 15:4-өөр, хагас шигшээд “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Бакугийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, Динмухамед Кунаевын нэрэмжит ОУТ-ий хошой аварга, Казахстаны Нурислам Санаевыг 8:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд 2014 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Японы Юки Такахашид 1:7-гоор ялагдав. Тивийн аваргад анх удаа зодоглосон тэрбээр шигшээ барилдаанд аргагүй туршлага дутан ялагдсан юм.
61 кг (13): 1. Бехнам Эхсанпур (Иран) 2. Ким Хан Сон (БНАСАУ) 3. Рей Хигүчи (Япон), Даулет Ниязбеков (Казахстан)
Өсвөр үеийн Азийн аварга, Дмитрий Корикиний нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, Борис Будаевын нэрэмжит ОУТ-ий аварга “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга Киргизстаны Алибек Осмоновт 9:9 буюу сүүлийн оноогоор ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв.
65 кг (12): 1. Бажранг Бажранг (Энэтхэг) 2. Ли Сен Чул (БНСУ) 3. Масаказү Камой (Япон), Мейсам Насири (Иран)
“Хасу Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Б.Наранболд эхний даваанд БНАСАУ-ын Ким Кук Гванд оноогоор цэвэр ялагдснаар үзэгчдийн суудалд шилжсэн юм.
70 кг (11): 1. Ахзурек Танатаров (Казахстан) 2. Ихтиор Наврузов (Узбекистан) 3. Хамед Рашиди (Иран), Моможиро Накамүра (Япон)
“Арслан” клубийн тамирчин, спортын мастер Даваацэрэнгийн Хатанбаатар шөвгийн наймд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Казахстаны Акзурек Танатаровт оноогоор цэвэр ялагдав. Казах эр хагас шигшээд ялалт авснаар түүнд хүрэл медалийн төлөө барилдар эрхтэй болсон юм. Медаль үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанд Японы Моможиро Накамүратай хийж, оноогоор цэвэр ялагдав.
74 кг (12): 1. Бекзод Абдурахмонов (Узбекистан) 2. Муслим Эвлаев (Киргизстан) 3. Зан Чонгиао (БНХАУ), Бахнам Теймури (Иран)
Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин спортын мастер Ганболдын Төрболд тун сайхан сугалаа татсан ч үүнийгээ ашиглаж чадаагүй. Тэрбээр шөвгийн наймд БНХАУ-ын Зан Чонгиаод 5:10-аар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Уг нь Г.Төрболд нанхиад бөхийг аргалчихсан бол медаль түүний гарт тун ойрхон байлаа.
86 кг (14): 1. Алиреза Карими (Иран) 2. Азамат Даулетбеков (Казахстан) 3. Пүрэвжавын Өнөрбат (Монгол), Умиджон Исманов (Узбекистан)
Лас-Вегасын ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт, “Хасу Мегастарс” клубийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат тивийн аваргаас тав дахь медалиа хүртлээ. Тэрбээр 2008, 2014 онд мөнгө, 2010, 2011 онд хүрэл медаль хүртэж байсан. П.Өнөрбат Шинэ Делигийн дэвжээнд тэгшитгэлийн барилдаанд энэ жилийн Дэйв Шульцийн нэрэмжит ОУТ-д мөнгөн медальт Японы Масао Мацүсакаг 3:2-оор, шөвгийн наймд Тажикистаны Баходур Кодировыг 4:0-ээр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ираны Алиреза Каримид оноогоор цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жил Улаанбаатарт болсон олимпийн эрх олгох тэмцээнд мөнгөн медаль хүртэж Риог зорьж байсан БНСУ-ын Ким Гван Укыг 7:6-гаар яллаа.
97 кг (12): 1. Магомед Ибрагимов (Узбекистан) 2. Хоссейн Шахбази (Иран) 3. Магомед Мусаев (Киргизстан), Сёо Мин Вон (БНСУ)
“Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн улсын аварга “Хүч” спорт хорооны тамирчин спортын мастер Өлзийсайханы Батзул эхлээд Шри Ланкын Дилан Ранганаг оноогоор цэвэр ялж, шөвгийн наймд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Узбекистаны Магомед Ибрагимовт 5:10-аар ялагдсан. Дагестан гаралтай чантуу эр шигшээд шалгарсан тул манай бөх дагаж барилдахаар болсон. Дагах барилдаанд эзэн орны Сативарт Кадианыг 8:5-аар ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд “Инчёнь-2014” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг алт, гурван мөнгөн медальт, Киргизстаны хашир туршлагатай бөх Магомед Мусаевтай тун дайчин, зоримог барилдаж 2:7-гоор дийлдснээр тавдугаар байрт орсон. Азийн АШТ-д анх зодоглосон түүнд дэлхийн томчуудаас ур чадвараар дутах юм алга. Гагцхүү том тэмцээний туршлага дутаж ялагдсан.
125 кг (10): 1. Ядоллах Мохеби (Иран) 2. Сумит Сумит (Энэтхэг) 3. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол), Тайки Ямамото (Япон)
2014 оны Азийн АШТ-ий мөнгө, 2011, 2016 оны хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо тивийнхээ гурав дахь хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Казахстаны Ермукамбет Инкарыг 12:6-гаар ялсан ч 1/4 шигшээд Дэлхийн цомын аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, Тахтийн цом ОУТ-ий аварга Ираны Ядоллах Мохебид 1:5-аар ялагдсан ч дагах барилдаанд БНХАУ-ын Хай Шаныг, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Нам Кун Жинийг тус бүр цэвэр ялснаар Делигийн дэвжээнд эрэгтэй бөхчүүдээс гурав дахь медалийг эх орондоо авчирлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com