sesli chat onur air ordu haberleri
Apr 21, 2017 3 comments

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ЗДТГ-т гал гарч, архивын бүх бичиг баримт шатжээ

нийтлэсэн Admin

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын Тамгын газрын байр өчигдөр буюу 4 дүгээр сарын 20-ны өглөөний 5 цагийн орчимд шатжээ. Галын шалтгааныг цахилгаанаас үүдэлтэй гэх мэдээлэл байгаа юм.  Хатгал тосгон нь аймгийн төвөөс 101 км-ын зайтай оршдог юм байна.

ЗДТГ-ын байр шатаж байна гэсэн дуудлага  ирсний дагуу  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 ангийн 13 албан хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 75 хүн, гурван автомашинтайгаар ажиллан гал түймрийг бүрэн унтраажээ.

Эхэнд хэлсэнчлэн галын шалтгааныг цахилгааны ашиглалттай холбоотой гэж хэлэх эх сурвалж байгаа ч, албаны эх сурвалжийн зүгээс мэдээлэхдээ  гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа гэж буй юм.

Галын улмаас архивын бичиг баримтууд бүгд шатсан гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (April 22, 2017 4:45:02 pm )

    iim l archaagui,,iim ambaart arhiviin bichig barimt hadgaldag ulsuud uu ???? Er ni ene aimgiin zasag darga nar gej yu hiideg hymyys baidag um be ????????????????????

  • ttt (April 23, 2017 12:10:25 pm )

    yu hiidgiim arhia yygaad l ajlaa hiihgui yu han ha

  • 1221111 (April 23, 2017 2:51:07 pm )

    Тосгоны захирагч юу хийж байна. Жилийн өмнө гал гарч сануулга өгч байхад анхаарахгүй, хэнэггүй байсны гайгаар ямар их хохирол учирч байна вэ? Хэдэн арван жилийн түүх баримт устсан нь юугаарч нөхөшгүй гарз Хариуцлагагүй байдал газар авч байна даа Захирагчид хариуцлага тооц ????


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com