antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
antalya haber
Apr 21, 2017 31 comments

Ц.Нямдорж зарим хүмүүсийн зүрхний хийг хөдөлсөн гэв

нийтлэсэн Admin

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Ж.Баатар хэлж ярьж буй. Тэгвэл Ц.Нямдорж хэвлэлийнхэнд хэлэхдээ “Энэ бол миний санаа зовох асуудал биш. Ж.Баатар гэдэг хүн намайг Хятадын тусгай албанд элссэн, эх орноосоо урвасан гэж 25 жилийн ял тулгаад олон жил болж байна. Энэ хэргийг Тагнуулын байгууллага шалгаж, 2004 онд шүүх хурал болж Ж.Баатарыг гурван жилийн хорих ялаар шийтгэж байсан. Мөн өөрийнхөө гарын үсэгтэй төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайдын оролцоотойгоор Тагнуулын байгууллагын өөрийн хэргийнх нь тусгай ажиллагааны материалыг хулгайлж, задлаад, улсын нууц задруулсан хэргээр долоон жилийн ял авсан байдаг. Энэ хоёр ял нь нийлээд 10 жилийн хорих ялаа эдэлж байгаад гарсан. Би тэр ярилцлагыг нь үзсэн, их аюултай зүйл ярьж байсан. Тагнуулын газрын дарга байгууллагынхаа нууцыг хүртэл задалж байгаа нь намайг хорлох биш улсаа хорлож байна.

Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Намайг нэр дэвшээд, гарчих вий гэж айсан хүн зөндөө байна. Түүнээс гадна өс хонзонгийн сэдэл байх шиг байна. 1996 онд Ж.Баатарыг Тагнуулын газрын дарга байхад нь хууль бусаар УИХ-ын гишүүдийг тагнаж, чагнадаг асуудал нь илрээд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж байсан. Тэр ажлын хэсгийг талийгаач С.Зориг ахалж, ажлын хэсэгт О.Дашбалбар, н.Одонбаатар бид хэд ажиллаж, П.Жасрай гуайн гэрийн утсыг чагнаж байхад нь илрүүлсэн юм. Ерөнхийдөө тэр шалгалтын үр дүнд Ж.Баатар ажлаа өгч байсан юм. Түүнээс хойш 1998 онд С.Зориг нас барж, 1999 онд О.Дашбалбар нас барсан байдаг. Яг шалгалтын дүнг танилцуулах үед миний бие муудаад, н.Одонбаатарын ч гэсэн бие муудаж байсан. Тэр үед О.Дашбалбар “За даа наад нэг шалгалтаас чинь болж бид баларлаа даа” гэж хэлж байсан. Энэ үгийг надад хэлж байхад нь одоогийн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж сонсч байсан. 2000 онд намайг Хууль зүйн сайд болохын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид намайг “Хятадын тагнуул” гэсэн бичиг хүргүүлсэн байдаг. Тухайн үед нь бас тэгсгээд л өнгөрөөсөн. Одоо бас сонгууль дөхөөд л зарим хүмүүсийн зүрхний хий хөдөлж байх шиг байна.” хэмээн ярьж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • зочин (April 21, 2017 2:19:24 pm )

    Энэ маш ноцтой, тэртэй тэргүй хэврэг болсон үндэсний аюулгүй байдалд аюул дагуулсан асуудлыг ерөнхийлөгч Элбэгдорж анхааралдаа авч нэг тийш болгооч. Ардын үг энэ байна. Eagle -ээр сурталчилсан эсэхээс үл хамааран Элбэгдорж юу хийж чадав, мөн эс чадав гэдэг туйлын тодорхой байгаа даа.

    • Anonymous (April 21, 2017 7:36:16 pm )

      Nyamdorj tagnuul bhaa..dandaa humuusiin nuuziig medne.busdiig daramtal ni

    • Зочинif.fu (April 21, 2017 8:11:40 pm )

      ӨӨДГҮЙ ТАГАЛЦАГНУУД ЭНЭ МОНГОЛЫГ СҮЙТГЭЖ ХОРЛОЖ, ЭХ ОРНООСОО УРВАЖ БУЗАРЛАЖ ГҮЙЦЛЭЭ ДЭЭ.

  • Цэцэг (April 21, 2017 2:46:21 pm )

    Элбэгдорж төр тэргүүлэж Монголын төр ард түмэнд юм хийх эрхээ шашинд алдчихсан .Хүн хархад л ерөнхийлөгч нэр зүүсэнээс цаашгүй шүү дээ.М.Энхболд, их хурал, засагын газар тэр чигээрэй нэрнээс цаашгүй болоод 26жилийг үдлээ хэн ч мэддэггүй засагын тогтолцоо буруу байна л гээд байхаас яагаад буруу яваад байгаагын учир утгаыг нь ойлгодоггүй .Төр засагын эрх буруу гарын шашины бүлэглэлийн гарт орчихсон байна гэдэгийг ойлгож мэдсэн цөөн тооны хүнийг төр ард түмэнээс хол байлгах тэдний үгийг олонд хүргэхгүй байх балмад шашины үйлээрэй дарж байсаар өнөөдөрийг хүрсэн .Зориг Дашбалбар агсан хоёрыг шашины бүлэглэлийн зохион байгуулалтаар алсан энэ алагын ард шашины хүмүүс байдаг

  • иргэдugahbggjgg (April 21, 2017 2:50:17 pm )

    Зарим нэг улсууд гэртээ мөрөөрөө байж болдгүй юм байхдаа

  • Цэцэг (April 21, 2017 2:54:33 pm )

    нэг ёсондоо төрийг хууль бусаар хөшигний ард эзэгнэж байна орсон бороо арлиж ирсэн гийчин буцдаг гэдэг шиг урилаггүй хулгайчид төрийг хууль ёсны эзэнд нь бүрэн бүтэнээр нь хүлээгэж өгөөд буцах нь тодорхой учираа мэдэхгүй замын ноход төр ард түмэндээ ч мөн ч их төвөг удлаа даа юу ч мэдэхгүй тэнэг байх гэдэг нь л хамгын хэцүү зовлон гэж үнэн юм юугаа ч мэдэхгүй юмнууд ерөнхийлөгч болно гээд л хуцалдах нь эмгэнэл

  • Цэцэг (April 21, 2017 2:59:43 pm )

    Гэртээ байгаа хүн чинь л энэ төрийг эзэгнэсэн балмад шашины бүлэглэлээс төр ард түмэн ээ бүрэн бүтэнээр нь буцааж авч чадна авах ч ёстой юм авах ч болно хулгайчид шашины бүлэг хулгайчид орох газар даан ч олдохгүй дээ

  • Зочин (April 21, 2017 3:17:02 pm )

    Төрийн нууц гэдэг ч юм уу, ер нь тэгээд тагнуулд ажилладаг хүн чинь улсын нууцыг задруулахгүй гээд тангараг өргөдөг асуудал байдаг юм уу. Монголын тагнуул ч тагнуул биш юм шиг болсон байна даа.

  • Мөнхжаргал (April 21, 2017 3:22:27 pm )

    УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой холбоотой ноцтой асуудлыг холбогдох байгууллага шалгах шаардлагатай. Насаараа улс орныхоо аюулгүй байдлын төлөө ажилласан хүн гүтгэнэ гэж байх уу. Бас дээр нь ямар зорилгоор, ирээдүйд гарах сөрөг дагаварыг тооцохгүйгээр, хэний даалгавараар М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа Улсын аюулгүй байдлыг хамгаалах газрыг татан буулгах тогтоол гаргаж хэрэгжүүлэв. Үүнийг УИХ, тэр үеийн Ерөнхийлөгч мэдээгүй болсон болж таарах уу. Эсвэл гээд олон асуулт сөхөгдөх болноо. Гэхдээ энэ асуудал Нямдоржийн асуудалтай холбоотой юм биш биз ээ

  • зочин (April 21, 2017 3:24:20 pm )

    энэ Баатар гэгч хүн ер нь манай тусгаар тогтнолыг хамгаалагч Дашбалбар, Зориг нарыг нухаад, Нямдорж, Одонбаатар нарыг нухахыг оролдсон юм биш биз … хачин юм нөхөрийг шалгасан нөхөд балбуулсан бололтой

    • Жолооч (April 21, 2017 10:17:45 pm )

      Тийм хүн биш бхаа мэнгэт нотой хүн шиг

  • Anonymous (April 21, 2017 3:59:37 pm )

    Nymdorj yasan shalchignuur yum be avgai nar hov yrij bga yum shig ulsiin nuuts geedl l yriad bh yum. henii yrisan ni ulsiin nuuts heniih ni bish yum boloo

  • zochin (April 21, 2017 4:17:53 pm )

    NOMTOIBAYAR BOL HIGIIN NUHUR JINHENE ASHIG SONORHOL BNA DAA ATG MIN

  • орд (April 21, 2017 5:25:05 pm )

    Нямдорж яг тагнуулч шиг маш их мэдээлэл цуглуулдаг гэхдээ тэрийгээ өөрийнхөө амийг хамгаалах зэьсэг болгон ашигладаг яг тагнуулч шиг.Үнэхээр энэ хүний хэлж хийж байгаа үйлдэл болгон илэрхий сэжигтэй байдаг. өөртэй нь холбоотой хурц асуудлыг яг тагнуулч шиг тэр дор нь өөр тийш нь эргүүлэнэ.Энэ зальт этгээд бол шудрага хүн биш.ӨӨр улс оронд бол наад зах нь ийм асуудалд орсон хүн тэр дороо огцордог юм байна. Харин монголд бол улам эрх мэдэлтэй болдог юм байна. Монголчууд аа Та нарыг үнэхээр заяа чинь хаяж. тэр хүний хэлж яриж байгаа нь ой гутам инээх гээд байгаа юм уу уйлах гээл байгаа юм уу. Төр улсаа хятадын тагнуулаар самруулаад хараад сууж байдаг ард түмэн,төр гэж өөр хаанч байхгүй бизээ. Жинхэн төр шиг төртэй улс оронд бол нямдорж мэт урвагчид аль хэдийнээ хүүр болсон байх ёстой.

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (April 21, 2017 5:54:07 pm )

    Нямдорж ямар ч байсан голтой, ноён нуруугаа алдахгүй гэж боддог.

  • 0000 (April 21, 2017 7:13:12 pm )

    О Дашбалбар хэзээч худал хуурмагтай эвлэрч байгаагүй хүн Эх орон ард түмнээ гэж эрх мэдэлтэй хулгайч нартай аймшагүй тэмэж хулгайч нарын гарт амь насаа алдсан Зориг Дашбалбар Зэнээ О Эхсайхан зэрэг шудраг эх оронч хүмүүсийг энэ Ж Баатар тагнуулийн дарга байхдаан МАНАН хэмээх луйварчин нарын даалгавараар алсан юм биш бэз

  • Zochin (April 21, 2017 7:25:42 pm )

    HYATADIIN TAGNUUL URVAGCH BOLOH NI OLON JILIIN UMNUUS TOGTOOGDSON.UURUU CH NDG BUS UDAA AM ALDAJ ZUVSHUURSEN BAIDAG.GEHDEE HEREG HEZEE CH HUUCHIRDAGGUI BOLOHOOR NEG L UDUR DEELEE TOLGOI DEEGUUREE NUMRUH NI TODORHOI.NYAMDORJIIN HELJ YARIJ BGA BAIDAL NI SUULIIN UED IH L SANDRACH HII SAVCHAAD YANZ BURIIN YAM RUU USCHIJ OROOD L YARIH YARIHGUI YAW HOLIJ HUTGAAD NYAMDORJIIN ENE BAIDAL NI UURIIG NI HEN BE GEDGEE HARUULAAD BNA.MONGOLCHUUDIIG TENEG GEJ BODOOD BAIH SHIG BNA.NYAMDORJ SHIG EH ORON ARD TUMNEE HUDALDAGCH HAANA CHI BHUI.

  • зочин (April 21, 2017 7:55:42 pm )

    Нямдорж еерийг гутгэсэн гэж баатарыг шоронд суулгаж чадсан хун нээрээ хордуулсан дашбалбар ухсэн юм бол бур хатаагаад хаяж чадах хун ш дээ олон жил хууль хяналтыг толгойллоо гутгэсэн хунийг суулгаж чаддаг хордуулж алсан хунийг суулгаж чаддаггуй юмуу асуудалыг яг хулгайч нарын аргаар ондоо сэдэв худлаа мэдээллээр гуйвуулж тайлбарлаад байх юм унэхээр тагнуул биш бол 20 жил ингэж хэлуулж явахаар тэр тагнуулын байгуулагаар чинь шалгуулья баримтаа гаргаад ир гэж ганцхан хашгираад л болоо тэгэхгуй буур л хутгаад байх юм нямдорж еренхийлегч болчих байх ч гэх шиг арай ч дээ адаглаж наад нам чинь дэмжихуу

  • Anonymous (April 21, 2017 9:08:00 pm )

    Өвгөн генерал худал хэлээгүй нь мэдээж

  • baatar (April 21, 2017 9:52:08 pm )

    Nym dorj taguul ni vnen vum bolwu harin vnen bwal yna Zorigiin hergiin zahialagch bj magdgvi ter ene talaar harin ih vum yriad bag bolhoor Nym dorj zorigiin hergteil holbootoi baij medne uchir ni hulgaich barigdahaara hulgaichiig bariara gej hashigrdag shvvdee

  • Zochin (April 22, 2017 12:28:25 am )

    ANHAAR !!!!!!! TAGNUUL

  • Anonymous (April 22, 2017 3:03:39 am )

    Baatar gej bas l neg ambiztai har durvud !!!!!!

  • жаа (April 22, 2017 11:43:37 am )

    энэ Нямдорж юу яриад бна Ерөнхийлөгч болно ч гэх шиг ч ерөнхий сайдаа аймгийн дарга ч гэх шиг харин ч Эрдэнэбат ажлыг анхан шатнаас нь эхэлсэн аймаг орон нутаг намын хамт олондоо танигдсан ноён нуруутай хүн шиг санагддаг Нямдорж бол өөрийгөө бүхнийг мэдэгч ирээдүйг хардаг үзмэрч мэт ярьдаг Төрийг халхууд төвшигтөхгүй гэж хэлж байсныг сайн санаж бна Одоо Баатартай ноололдоод урдаг нохой шиг үсчээд хо_гүй хүн хүүхдээрээ Эрдэнэт_д бараа шахуулчихаад ХЭЛСЭХ ЮМ гээд хээв нэг хэлж суухав Их шударга царайлана Генерал асан Баатар бол байлдагчаас генерал хүрсэн олонд соц нийгэмд байхдаа танигдаж боловсорсон Эх орноо гэж цохилох зүрхтэй хүн шүү Говь_Алтайнхан шударгадуу л хүмүүс байдагдаа

  • Anonymous (April 22, 2017 12:12:50 pm )

    Нямдорж гэж бүхнийг мэдэгч шантаажлагч нэг л сонин хүн
    .Өөрөө олон жил хуульзүйн сайд байсан .Тэгсэн хирнээ хийж гавьсан юмгүй .Тэр олон жил сайд хийж байхдаа Зоригийн хэргийг илрүүлэхгүй яасым ???? Надад,намаа хамгаалаад хүмүүсийн анхаарал татах юм хааяа ярьчхаад л суудаг хүн шиг санагддаг шүү .Баатар гэдэг тэр генерал яавч худлаа яриагүй байх .Нэг но Нямдорж гэдэг хүнд байх шиг .Тийм л шударга нэгэн бол сүүлийн 27 жил төрөөс нэг сек холдсонгүй .Хүний өөрийн намын авилгыг илрүүлж таслан зогсоохгүй яасым ????? Бүрэн эрх нь хангалттай байнашдээээ

  • ззочин (April 22, 2017 1:55:13 pm )

    энэ төрд гадны далгвартай хүн ажилж байхад ямар нам ямар ардын хөдөлгөөн гараад нэмэр алга ганц НЯМДОРЖ Ч биш олон хүн байгаа даангүй ардын д арай олон байх шиг байгаа юм хүн гүтгэж байгаа ард түмнииг басаж байгаа хэн намайг хэлхэв гэсэн санаа гарч ирээд соцлистзамын үеиин намиин нэр бариж ард түмнииг дормжилоод сурсан байна

  • зочин (April 22, 2017 6:17:26 pm )

    Тагнуулч энэ тэрийг шалгадаг газар нь шалгаа биздээ. Нямдоржийн их шудрага зан гаргах ч яахав байдаг л араншин. Хамгийн гол нь бусдыг нэн ялангуяа залуучуудыг хэтэрхий муухай доромилсон, басамжилсан өнгө аясаар загнах юм. Өөрөө залуу байхдаа одоогийн энэ хүүхдүүдийн л адил байсан байлгүй. Гэнэт тэнгэрээс Шудрага Нямдорж унаад эцэг эх болох хүн нь тосоод авсан юм шиг байдгаа больмоор юм. Намайг хэн хэлж, нохойг хэн саадаг юм гэсэн шиг суудагаа больж насны намба, төрийн ахмад хүний түшигтэй үг зөвлөмж өгч, чадахгүй бол гарч эмчлүүлбэл хэдэн жил амьд явах нь өөрт чинь дээр биш үү.

  • Anonymous (April 22, 2017 7:46:47 pm )

    шалгаж тогтоож худлаа бол нэрээ цэлэрлэж авах ямар зорилгоор хэний явуулгаар энэ бүхэн яваад байгааг нь тогтоох үнэн бол үнэнийг тогтоох хэрэгтэй байна шүүх юу хийж суунаа шалгаач

  • Иргэн (April 22, 2017 9:36:28 pm )

    Баатарыг ерөнхийлөгч болгоё.

  • зочин (April 22, 2017 10:55:36 pm )

    Нямдорж ноотой харагдаад байна

  • xytad (April 23, 2017 6:38:07 pm )

    Altangiin aliig dolooj baigaad hytadiin zaawaraar huuli zacdag tagnuulch Nymdorj…uheesei.

  • зочин (April 24, 2017 11:22:15 am )

    Ц.Нямдоржийг дэмждэг яаж ч оролдоод энэ хүнээс элдэв муу зуршил олохгүй шударга хүн шүү ард түмэн ойлгоно яаж ч муулаад хэрэггүй ерөнхийлөгчийн сонгуультой холбоотойгоор элдэв хэрэггүй асуудал ярьж хөгийн зан үйл гаргахаа боль


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com