antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
antalya haber
Apr 21, 2017 4 comments

Баруун бүсийн “Намын ажилтны улсын зөвлөгөөн” Ховд аймагт болж байна

нийтлэсэн Admin

Ховд аймгийн Ховд хотноо өнөөдөр баруун бүсийн “Намын ажилтны улсын зөвлөгөөн” зохион байгуулагдаж байна. Орон нутаг дахь намын ажилтнууд, удирдлагуудыг идэвхжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, намын дотоод эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой “Эв нэгдэл, Хариуцлага, Ялалт” уриан дор зохион байгуулагдаж буй “Намын ажилтны улсын зөвлөгөөн”-ийг улс орон даяар зохион байгуулж ийнхүү Баруун бүсийн зөвлөгөөнөөр өндөрлүүлэх юм. 

Баруун бүсийн  “Намын ажилтны улсын зөвлөгөөн”-д Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нийт 300 орчим намын ажилтнууд оролцож байна.

Намын ажилтны улсын зөвлөгөөний нээлтэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Ундармаа, МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Х.Болдмандал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Удаанжаргал болон орон нутгийн намын хорооны төлөөлөгчид оролцлоо. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нээлтийн үгэндээ МАН-аас бүсчилсэн зөвлөгөөний хамгийн сүүлийнх нь болж буйг дурьдаад “Иргэдтэй уулзалт хийгээд явж байхад хөндөгдөж байсан намын гишүүдэд хамаатай хэд хэдэн зүйлд байсныг онцолж байлаа. Түүнчлэн намын ажилчид болон намаас томилогдсон дарга нар ямар ч зүйлийг жижиг гэлтгүй анхаарч олон нийтийн итгэсэн итгэлийг хангалттай үүрч гарах хариуцлагатай, ёсзүйтэй байх”-ыг сануулж байсан юм.

“Намын ажилтны улсын зөвлөгөөн”-д оролцогчид зөвлөгөөнөөсөө эв нэгдлийг эрхэмлэн, үүрэг хариуцлагаа өндөржүүлэхийн төлөө дор бүрнээ хичээн ажиллахыг нийт гишүүд дэмжигчдэдээ хандсан нэгдсэн уриалга гаргахыг дэмжлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (April 21, 2017 1:36:35 pm )

    er iin songuulin surtchilga ehelchihsiimu buh yumiig nemched odo bas yuu gej hudla yarij bga yum bol do

  • зочин (April 21, 2017 1:41:33 pm )

    man end tendgui busin zovlolgon higed l yuga zovlod bgan hairan mongo, odo nemeh yum uldsin bol u tatvara nemchle huhdin 20-io haschla tetgeverin nasa nemchle ard irgedin jahan hurimtlalaas ni tatver avah bolchlo saihan yum alga l bna shu de danda l amlaltinha esreg bga bz de odo zovloh yum uldsin baih da kkk

  • зочин (April 21, 2017 1:42:51 pm )

    zovlolgoon gej

  • зочин (April 23, 2017 10:39:55 am )

    МАН нам ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэж амалсан хэзээ үе шаттай нэмэх вэ, одоо сонгуульт нэг жил нь бараг өнгөрч байх шив. Ахмадын тэтгэвэрээ хэзээ үе шаттай нэмж эхлэх талаараа ахмадууддаа мэдээлэл өгвөл тун сайн байна. Энэ амлалтыг чинь дэмжиж маш олон ахмад та нарт санал өгч 65 суудал авахад их нөлөөлсөн юмш дэ. Одоо болхоор ахмадын тэтгэвэрээ нэмэх талаар ганц ч үг ган хийж дуугарахгүй юм, өнөө хүүхдийн 20-ч будаа болох шив


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com