sesli chat onur air ordu haberleri
Apr 21, 2017 10 comments

Ж.Лхамжав: 10 хүүхэдтэйгээ хамт өтөлж, 400 гаруй ач гучаа үзсэн би азтай эмэгтэй

нийтлэсэн Admin

10 хүүхдийн хамт 2012 онд

Хүний амьдралын үнэ цэнэ, аз жаргал гэж юу вэ. Би хувьдаа аз жаргалтай амьдралыг элбэг баян, тансаг сайхан амьдрахыг бус элэг бүтэн, эрүүл саруул амьдарч, ач зээгээ тойруулан, үр хүүхдүүдтэйгээ хамт өтлөхийг хэлдэг байх гэж боддог. Тэр ч утгаараа би энэ удаа эгэл бор амьдралтай, энгүй ачлалт, энгийн нэгэн ээж Ж.Лхамжав гуайн гэрийг зорилоо. Тэрбээр өдгөө 91 насыг зооглож байгаа бөгөөд хэдэн зуу хол давсан үр ачаа тойруулан, үр хүүхдүүдтэйгээ хамт өтлөж байгаа буянтай нэгэн юм. Тэрбээр, Хэнтий аймгийн бэрх суманд төрж өссөн бөгөөд Улаанбаатар хотод ирж охиныдоо амьдраад 10 гаруй жил болж байгаа аж. Биднийг гэрт нь очиход хүргэнтэйгээ хөзөр тоголчихсон сууж байсан юм.

Охин нь “ээж маань тоглож байна өө. Та нарыг ирнэ гээд хүлээж байгаад тэсэлгүй тоглочихсон. Тоглоомноос бол буцахгүй шүү дээ. Яг л хүүхэд шиг жаахан л завтай, зүгээр сууж байгаа хүн харагдвал тоглоё гээд суулгадаггүй. Шөнийн 04.00 цаг хүртэл хөзөр, даалуу тоголчихоод л өглөө 08.00 гээд огт ядарсан шинжгүй босоод суучихдаг. Сайн ч тоглоно” гэсээр биднийг угтсан юм.

Бид эмээг тоглож дуусаныхан дараа түүнтэй ярилцсан юм.

-Өнөө үед олон хүүхэдтэй, тэр дундаа бүх хүүхдийнхээ үр ачийг үзэж, хүүхдүүдтэйгээ хамт өтөлж байгаа хүн ховорхон. Танайх хэр олуулаа вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхлэе?

-Тэгэлгүй яахав би их азтай эмэгтэй. Манайх их өнөр өтгөн айл л даа. Миний 10 хүүхдээс гарсан хүүхдүүд, хүүхдүүдээс нь гарсан хүүхдүүд гээд бүгдийг нь нийлүүлвэл бараг 400 орчим байна гэсэн. Би өөрөө бол тоолж үзээгүй.

-Хүүхдүүд нь одоо хэд хүрч байна вэ. Бүгдээрээ байдаг гэсэн үү?

-Тийм ээс Миний 10 хүүхэд бүгдээрээ байдаг. Одоо хамгийн бага нь 51 хамгийн том охин маань 75 настай.

-Хэд нь эрэгтэй, хэд нь эмэгтэй вэ?

-Найм нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй.

-Хүүхдүүддээ голдуу ямар нэр өгсөн бэ?

-Төрсан өдөр гаригаар нь л голдуу нэрлэсэн дээ. Пүрэв гарагт гарвал пүрэвтэй нэр, нэр өдөр гарвал хишигтэй нэр гээд л өгсөн дөө. Манай зургаан хүүхэд гэртээ төрсөн. Дөрөв нь эмнэлэгт төрсөн.

-Гэртээ төрнө гэхээр араг түшээд төрнө гэсэн үг үү. Хэн эх барьж авах уу?

-Тийм ээ араг хөмөрч тавиад дээр нь нэг дээл нөмөргөчихөөд тэрэнтэйгээ ноцолдож байгаа л төрнө шүү дээ. Хамгийн том хүүхдээ гаргахдаа овоохойд гаргаж байсан. Нэг хүн л гэрт төрж болохгүй гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгэхэд би 16-тай байсан. Манай хадам ээж эх барьж авдаг байсан.

-Яагаад гэртээ төрдөг байсан юм бэ. Эмч ховор байсан юм уу?

-Тийм ээ. Эмч байхгүй учраас яах аргагүй гэртээ төрдөг байсан даа.

-Одоо хүүхдүүд нь хаагуур хаагуур байна?

-Хотод тав нь байна. Аймгийн төв дээр гурав, хөдөө мал дээр хоёр нь амьдарч байгаа.

-Таны бага нас хаана өнгөрсөн бэ?

-Хөдөө мал дээр өнгөрсөн дөө. 25 жил нэгдэлд саальчин хийж байгаад тэтгэвэртэй гарсан даа.

-Хэзээ хотод орж ирсэн бэ?

-10 гаруй жил болж байна.

-Ирснээсээ хойш нутагтаа очсон уу. Нутагаа санах юм уу?

-Одоо ч дасаж байна дөө. Анх хэцүү л байсан. Дуртай үедээ гараад л хүссэн газар руугаа алхчихдаг байсан хүн. Ганцаараа гарч чадахгүй тйимхэн л байсан. Гэхдээ би зун болгон нутагтаа очдог. Энэ зун уг нь явах гэсэн бие жаахан өвдөөд эмнэлэгт хэвтэж магадгүй болчихоод гайхаад л байна. Одоо ч тэгээд чадал барагдаад хөдөө явахад хэцүү л болоод байна.

-Юун өвдөөд байна?

-Өө тэгээд хүн нас ахиад ирэхээр өвдөхгүй юм гэж байхаа больдог юм байна дөө. Уг нь элдэв өвчин хэл үр хүүхэддээ дараа болохгүйг хичээх юм. Даанч болохгүй юм. Цөсний чулуутай гээд ойрын үе бие жаахан өвдөөд байгаа. Чулуугаа авахуулчихвал хөдөө явмаар байдаг. Гэтэл эмнэлэгүүд ийм өндөр настай хүнд хагалгаа хийх боломжгүй гэх юм.

-Бүх хүүхдүүдтэйгээ хамт өдийн насыг наслахын хамгийн сайхан нь юу вэ?

-Бүх зүйл нь сайхан шүү дээ. Хүүхдүүд маань ч өвчин зовлонгүй эрүүл энх сайхан насыг амьдраад, үр хүүхэд, ач, гуч маань өдрөөс өдөрт нэмэгдэхийг харах л хамгийн сайхан юм даа. Том охины маань том охин нь энэ жил тэтгэвэртэй гарсан. Хүмүүс сонсохоороо гайхаад байдаг юм. Зээ охиныхоо тэтгэвэрт гарахыг нь үздэг гүй ээ мөн азтай хүн ээ гээд.

-Өнөө үед олон хүүэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг хэцүү. Хувцас хунар, сургууль соёл гээд. Тухайн үед ямар байв?

-Одоо үед бол бүх юм бэлэн амар шүү дээ. Тухайн үед би хүүхдүүдийн хувцас цүнх гээд гуталнаас бусдыг нь өөрөө оёж өгдөг байлаа.

-Та эхээсээ хэдүүлээ вэ?

-Би эхээсээ гуравуулахнаа. Би хамгийн том нь хоёр дүүтэй. Эрэгтэй дүү маань бурхан болсон. Эмэгтэй дүүгээ олохгүй байгаа юм өө. Одоо байгаа үгүйг нь мэдэхгүй юм.

-Олохгүй байна гэж хэзээнээс эхлээд холбоо тасарсан юм бэ?

-Далан хэдэн оноос хойш уулзаагүй холбоо тасарсан даа. Тухайн үед гурван хүүхэдтэй байсан. Нэг хүү хоёр охинтой байсан. Өдийд том болцгоосон байх өө. Амьд сэрүүн байдаг бол уулүах юмсан гэж их л бодох юм. Ядаж хүүхдүүдтэй нь ч гэсэн нэг уулзчих юм сан даа.

-Хэн гэдэг хүн байдаг юм бэ?

-Сандуйжавын Ичинхорол гэж хүн бий. Аав нь хотод кино механикч байсан.

-Ээждээ шүүдрийн дуслыг цуглуулж цай чанаж өгөхөд нэг шөнө босч хөхүүлсэн ачийг нь л хариулдаг гэдэг. Таны хүүхдүүд таны ачийг хариулсан уу. Та юу гэж бодож байна?

-Хариулалгүй яахав. Бүгдээрээ хариулсан гэж боддог. Яагаад гэвэл миний хүүхдүүд өвчин зовлонгүй үр ачаа үзээд эрүүл саруул амьдарч байгаа нь миний ачийг түмэнтэй хариулснаас өөрцгүй гэж би боддог. Эднийгээ санй явааг нь харж л баярлаж явдаг юм шүү дээ.

-Та өдгөө 400 гаруй ач гучтай буурай болсон. Эмээгийнхээ үүргийг хэр биелүүлж байна?

-Миний биелүүлэх гэж юу байхав дээ. Одоо бүр ихэнхийг танихаа байсан шүү дээ. Хол байдгыг нь бол бүр харж ч байгаагүй. Өөрийнхөө хүүхдүүдийг болон том хүүхдүүдийг нь л таних юм даа. Бусдыг бол бараг танихаа байж байна өө.

Монголчууд үрээ танихгүй өнөр болж, үрээгээ танихгүй баян болоорой гэж үр хүүхдээ ерөөдөг ард түмэн. Харин орчин үед олон хүүхэдтэй гэр бүл ховордсон. Тэгвэл өөрөөсөө 400 гаруй мөчиртэй сайхан модыг дэлбээлүүлж, өнөөдөр зарим ач гучаа бүр танихаа байсан гэж ярих энэ эмэгтэйгээр бахархахгүй байхын аргагүй юм. “Өдөрт утсаа халтал хүүхдүүдтэйгээ ярьдаг. Эхнээс нь залгаад л доод тал н 10-20 минут ярьдаг. Бараг бүхэл өдрийг хүүхдүүдтэй утсаар ярьж өнгөрүүлдэг дээ. Олон болохоор ярьж дуусна гэж байхгүй шүү дээ” хэмээн бахархалтайн аргагүй ярьж суугаа эмээг хараад өөрийн эрхгүй хайрлах, бахархах сэтгэгдэл төрснийг нуух юун.

Т.Гэрэл

Эх сурвалж:Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Зочин (April 21, 2017 11:38:30 am )

    Энэ эмээ өөрөө 15 тайдаа төрөөд хүүхдүүд нь ач зээ нар нь эрт төрөөд байвал нээрээ л их олуул болно до. Гэхдээ 400 арай биш бха. 15 хүүхэдтэй айл бас эрт төрцгөөгөөд одоо 280 бдаг харьцангуй олон хүүхэдтэй ш дээ ая зээ нар нь.

  • Anonymous (April 21, 2017 11:41:49 am )

    Манайх бас 10 уул бж одоо бүгд 90 орчим л бдаг. 400 гдг жоохон буруу тооцсон бх, нэг удмын хүмүүс ургийн баяраа тэмдэглэхэд 4, 500 хүрдэг. Энэ айл 10 хүүхдээс салбарласан гэхэд яаж ч жил бүр төрөөд 400 гарахгүй бха. Гэхдээ бүх хүүхэд нь амьд сэрүүн гдг нь маш буянтай буурай бнда сайхан бн

  • IRGEN (April 21, 2017 12:42:54 pm )

    odoo ch anuuhan haragdaj bna doo

  • иргэн (April 21, 2017 3:38:55 pm )

    400 худлаа байхаа

  • иргэн (April 21, 2017 5:08:58 pm )

    10 хүүхэд нь тус бүр 4 хүүхэдтэй гэхэд 40 хүүхэд /ач,зээ/, энэ 40 хүүхэд тус бүр 3 хүүхэдтэй гэхэд 120 хүүхэд /гуч/, энэ 120 хүүхэд тус бүр 2 хүүхэдтэй гэхэд 240 хүүхэд /дөч/ бүгд 400 хүн байж болох юм.

  • munh nar eej (April 21, 2017 8:08:19 pm )

    bi eejeesee 12 uulaa eej maani say 2 sard burhan bolson neg ah maani eej maani burhan bolsonii daraa 14 honog deer ni burhan bolson bid 12 deer hurgen ber ach zee guch zeentser niileed 160 garui l baidag sanagdah ym arai ch 400 bish baihaaa

  • Жаргалсайхан (April 21, 2017 10:19:45 pm )

    үнэн худал сайн мууг шүүх хэнд хэрэгтэй юм 400 байна уу 40 байна уу Зүгээр л ийм сайхан гэр бүлийг бий болгосон буурай даа болон тэдний үр хүүхдүүд,,,,,,,,,,,,,,,ач зээ ……………бүгдээрэнд аз жаргал хүсье.

  • Бат (April 22, 2017 10:06:14 am )

    Жаргалсайхан чиний зөв энэ гэрбүлд аз жаргал хүсье

  • Anonymous (April 22, 2017 3:39:27 pm )

    Hurgen beruud toond ornoo

  • Наран (April 23, 2017 8:11:38 pm )

    Манайх эхээс 11 үүлээ. Манай ээж 16 насандаа анхны хүүхдээ гаргаж байсан. Манай ээж одоо 93 настай. Одоо манайх 160 орчим байна. Энэ 400 арай худлаа байх аа.


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com