antalya rent a car sesli chat ordu haberleri
sesliyoutube
Apr 21, 2017 1 comment

Ш.Навчцэцэг: Хүү маань хамгийн сүүлд “Таныгаа хармаар байна, хайртай шүү” гэсэн

нийтлэсэн Admin

        “Миний хүү 1993 онд Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн. Анх аймгийн хоёрдугаар арван жилийн сургуульд орж, суралцаж байгаад амьдралын эрхээр Цагааннуур сум руу шилжсэн юм. Наймдугаар ангиа төгсөөд МСҮТ-д компьютер графикийн мэргэжлээр суралцсан. Их авьяаслаг, бахархмаар сайхан хүү байлаа. Сагс, волейбол маш сайн тоглодог. Мөн дуулж, бүжиглэх дуртай. “Би л чадна, болгоно, бүтээнэ” гэж байнга ярьдаг хүүхэд. Тэмцээн уралдаанд оролцож, шагнал медаль олныг авч байсан сайхан дурсамжтай мөч их байгаа. Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод бас медаль авсан байсан. Явсан газартаа нэр хүндтэй, тэмцээнд одтой, хийморьтой хүү байсан даа” хэмээн хоолой зангируулан ярих эхийг Ш.Навчцэцэг гэдэг. Гэвч өнөөдөр түүнд “Ээж ээ, хүү нь бэлтгэлээ хийгээд сайн байгаа. Хүүдээ зориулаад фэйсбүүктээ зургаа хийгээрэй. Таныгаа санаж байна” гэсэн хэдэн үг л үлджээ. Энэ хүү бол ес хоногийн өмнө хээрийн бэлтгэл хийж яваад харамсалтайгаар амь насаа алдсан Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн байлдагч Б.Ариунболд юм. “Хангай шиг түшигтэй хайртай хүүгээ харамсалтайгаар амиа алдана гэж бодоогүй явжээ. Хамгийн сүүлд хүүтэйгээ есдүгээр сард уулзсан” хэмээн ярих талийгаачийн ээж болон нагац ах Ш.Түвдэндоржтой ярилцсан юм.

-Уучлаарай, таны хүү мэргэжилдээ их дуртай, эх орондоо баатарлаг гавьяа байгуулна гэж ярьдаг байсан гэсэн?

-Багаасаа цэрэг болно гэж ярьдаг байлаа. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг төгсч, Зэвсэгт хүчний 350 дугаар ангид гранатомётчиноор ажиллах хугацаандаа олон улсын хамтарсан “KHAAN QUEST” хээрийн сургуульд амжилттай оролцсон. Мөн 2013 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит болон Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах тэмцээнд оролцож “Алтан медаль”, 2014 онд шагналт тавдугаар байрт шалгарч байлаа. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн хүү маань харамсалтайгаар амь насаа алдлаа. Манай гэрийн бүлд маш том гарз тохиолоо. /уйлав/

-Хамгийн сүүлд тантай хэзээ утсаар ярьсан бэ?

-Нас барахынхаа урд өдөр нь над руу утсаар ярьсан. “Ээж ээ, хүүгийнх нь утасны цэнэг дуусах гээд байна. Орой залгаж тухтай яръя. Хүү нь одоо утсаа унтраалаа. Та хүүдээ зориулаад фэйсбүүктээ зургаа тавиарай. Таныгаа хармаар байна, хайртай шүү” гэж хэлээд утсаа тасалсан. Энэ бол бид хоёрын хамгийн сүүлчийн яриа байсан. Хүү минь над руу утсаар байнга ярьдаг. Ээждээ их халамжтай. “Миний төлөө үргэлж цайныхаа дээжийг өргөж байгаарай” гэж утсаар ярих бүртээ захидаг байлаа. Хүү минь миний амьдралд маш том орон зайг эзэлдэг. Үнэхээр хэцүү байна. Эх орондоо тангараг өргөсөн цэрэг эр байсан шүү дээ гэж бодоод сэтгэлээ тайтгаруулах гэж оролдож сууна.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Талийгаач таны хэд дэх хүү вэ?

-Нэг охин, хоёр хүүтэй. Талийгаач миний дунд хүү. Бага хүү Ховдын цэргийн ангид гэрээт цэрэг.

-Талийгаачийн хүү таны анхны ач уу. Эхнэр хүүхэд нь хаана амьдарч байна вэ?

-Тийм ээ. Миний анхны ач. Аавтайгаа усны дусал шиг адилхан. Ач маань өнөөдөр гурван сар хүрч байна. Талийгаач багаасаа л анхны хүүхдийнхээ нэрийг ээжээрээ өгүүлнэ гэж ярьдаг байсан. Хүүтэй болсон өдрөө над руу залгаад “Ээж ээ, хүү нь эцэг боллоо шүү дээ. Хөөрхөн хүүтэй болсон. Хүү нь сайхан амьдарна. Та миний хүүд нэр өгөөрэй” гэсэн. Би ачдаа Тэмүүжин гэдэг нэр өгсөн дөө. Бэртэйгээ сая л уулзлаа. Уг нь ирэх долдугаар сард хүүгийнхээ хуримыг хийгээд тусад нь гаргах бодолтой байсан юм. Хүү минь түрээсийн байранд эхнэртэйгээ хамт амьдарч байсан. Эхнэр нь төрөх дөхөөд хадмындаа амьдарч байсан юм. Бэр маань цэцэрлэгийн багш. Нялх хүүхдээ тэврээд үлдэж байгаа болохоор зүрх шимшрээд хэцүү байна.

-Танд харамсалтай мэдээг хэзээ дуулгасан бэ. Сонсоод Баян-Өлгий аймгаас ирсэн үү?

-Тийм ээ. Эгч нь Баян- Өлгий аймгаас онгоцоор ирсэн. Нас барсан орой нь манай хамаатнуудад хэл дуулгасан байна лээ. Үнэндээ итгэж чадаагүй. Цочролд орж, ухаан алдчихсан. Би аймгийнхаа 340 дүгээр ангид штабын үйлчлэгч хийдэг.

-Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, 350 дугаар ангийн удирдлагууд тантай биечлэн уулзсан уу?

-Уулзсан. Харамсалтай хэрэг гарлаа гээд гашуудал илэрхийлсэн. Хөдөөлүүлэх ажилд нь ч бас ирж оролцсон.

-Та өөрийнхөө санал хүсэлтийг хэлж чадсан уу?

-Сэтгэл санаа их хэцүү байсан учраас үг хэлэх тэнхэл ч байхгүй байсан.

-Эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэргийн олон алба хаагч байгаа. Ахин ийм хэрэг гарахгүй гэсэн баталгаа алга. Холбогдох албаныханд хандаж хэлэх үг байгаа юу?

-Цэргүүдэд хээрийн бэлтгэлд гарахдаа анхааралтай байгаарай гэдгийг, дарга нарт нь хандаж хяналт шалгалтаа сайжруулаарай гэж захимаар байна. Ахин ийм харамсалтай хэрэг дахин гаргуулахгүй байх талд Батлан хамгаалах яам анхаарч ажиллах шаардлагатай.

-Амиа алдсан цэргүүдийн ар гэрийнхэнд арван жилийн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн. Хүний алтан амь үүнтэй дүйцнэ гэж үү. Эхнэр хүүхэд нь хаана байгаа вэ?

-Олгоно гэсэн. Гэхдээ одоогоор хэзээ өгөх нь тодорхойгүй байна. Гэвч үнэндээ хүүгийн минь алтан амийг олон тэрбумаар үнэлээд ч эхийн, ар гэр, эхнэр хүүхдийн нь сэтгэлийн шархыг эдгээхгүй нь лавтай. Аавындаа байгаа. Гэр бүлийн баталгаа хийлгэж амжаагүй байсан.

-Энхийг сахиулах ажиллагаанд аль улс руу явж байсан юм бэ. Ээждээ гоё бэлэг авчирч өгсөн гэсэн?

-Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн. Төр, засаг миний хүүг үнэлж Энхийн төлөө медалиар шагнасан юм. Ээждээ зориулаад Судан Улсаас хундаганы иж бүрдэл авчирч өгсөн. “Ээж ээ, орсон гарсан хүмүүст идээнийхээ дээжийг хийж өгөөрэй” гээд инээмсэглээд өгч билээ. Тэр агшин одоо ч миний сэтгэлд тод харагдаж байна гэж нулимс дуслуулан ярьж байлаа.

Ш.Түвдэндорж: ИЙМ ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ ДЭЭ

-Харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач тантай их дотно байсан гэсэн?

-Миний эгчийн том хүү. Бага насаа Баян- Өлгий аймагт өнгөрөөсөн. Зэвсэгт хүчний 350 дугаар ангид дөрвөн жил гаруйн хугацаанд ажилласан. Ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж, мэдлэг чадвараа дээшлүүлэх талд их анхаардаг байсан. Гэтэл дүү минь хээрийн бэлтгэлийн үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар амь насаа алдлаа. Талийгаачийг энэ сарын 14-нд нутаглуулсан. Хөдөөлүүлэхэд Батлан хамгаалах яамны дэд сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, 350 дугаар ангийн удирдлагууд, хамт олон, найз нөхөд нь оролцсон.

-Ар гэрийнхэнд нь тэтгэмж олгох асуудал одоогоор чимээгүй байна уу. Та дарга нартай нь уулзсан уу?

-Одоохондоо чимээгүй л байна. Уг нь ээжийг нь хөдөө явахаас өмнө асуудлыг шийдээд өгчихвөл хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр алс баруун хязгаараас дахиж ирнэ гэдэг хүндрэлтэй. Ажлын зав чөлөө, зардал мөнгө гээд олон асуудал гарч ирнэ. Эгч маань өрх толгойлсон эмэгтэй. Гурван хүүхдээ харж ханддаг.

-Талийгаач ямар ааш зантай байсан бэ?

-Манай хамаатнууд Баян-Өлгийд байдаг. Хотод амьдарч байгаа нь би. Тиймээс надтай их дотно байдаг байлаа. Ахлагчийн курсэд суралцсан үеэсээ л манайд амьдарсан. Хүнд тусархуу, дөлгөөн, их цайлган, ааш зан сайтай хүүхэд байсан. Эхнэр нь гуравхан сартай нялх хүүхдээ тэврээд үлдлээ. Дөнгөж 20 гарч яваа бүсгүй хүн хань ижлээсээ хагацаад хэцүү байна. Гэр бүлээ батлуулж амжаагүй байсан. Зунаас албан ёсоор хадаг, сүү тавьж бэр гуйна гэж төлөвлөж байлаа. Ийм харамсалтай хэрэг гарна гэж хэн мэдэх вэ. Эхнэр нь амаржихад би талийгаачтай хамт байсан. Дүү минь хүүтэй боллоо гээд нүдэндээ нулимс цийлэгнүүлээд үнэхээр их баярлаж байсан. Хүүтэй болсныхоо маргааш ньТавантолгой руу бэлтгэлд гарч энэ үеэрээ даргаасаа чөлөө авч ирээд хүүгийнхээ гэрчилгээг авсан юм.

-Эхнэрт нь хүнд байгаа байх. Та бүхэнд юу гэж хэлж байна вэ?

-Хүүгээ аавынх нь ах, дүү нартай байнга холбоотой байлгана гэж байна лээ. Нарийн ширийн зүйл ярьж чадаагүй л явна.

-Эгчийн тань биеийн байдал нэлээд тааруу харагдаж байна?

-Эгчийн минь бие тааруухан байна. Сэтгэл санаа нь маш хэцүү байгаа. Шокын байдлаасаа гарч чадаагүй л байна. 24 жилийн турш хайрлаж, халамжилж ирсэн хүү нь нэг л өдөр байхгүй болчихоор ямар байх нь ойлгомжтой.

-Талийгаачид Монгол Улсын баатар цолыг нэхэн олгоё гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах боллоо. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан. Тиймээс төр, засгийн зүгээс анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Хоёр алба хаагч амиа алдсаныг бодолцож үзэх байх. Талийгаачийн ээж, эхнэр нь ямар шийдвэр гарах бол гэж харж суугаа. Нэмж хэлэхэд мөрдэс зүүсэн цэргийн алба хаагчид тушаалын дагуу ажилладаг. Тэгэхээр бэлтгэлд гарч байгаа үедээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг хэлмээр байна. Би ч цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн аавын олон мянган хүү цэргийн албанд ажиллаж байна. Тэгэхээр холбогдох яам хяналт шалгалтаа чангаруулж, хариуцлагын өндөр төвшинд ажиллах хэрэгтэй гэдгийг иргэн хүнийхээ хувьд хэлмээр байна. Одоогоор хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Эцсийн дүгнэлт гарахаар холбогдох яамныхан мэдээлэл өгөх байх.

С.Ичинхорлоо

Монголын үнэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ззочин (April 21, 2017 1:48:52 pm )

    харамсалтай байна ум мании бадми хум сайн хүү байсан гэсэн эх орны төлөө амиа алдлаа өгөх еостой шагналын өгх хэргтэй ээжин дурсаж ч яваг ээждээ нандан эрдэн байсан байж тараа хариуцалгүй дарга нараас боллоо хөөрхии


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
istanbul escort bayan,ankara escort,izmir escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,ankara escort,beylikdüzü escort,avcılar escort,beylikdüzü escort,ataköy escort,şişli escort,pendik escort,pendik escort,
maltepe escort,
istanbul escort,sex hikayeleri,istanbul escort,sex hikayeleri,erotik film izle,
kartal escort,pendik escort,tuzla escort,izmit escort,kurtkoy escort,atasehir escort,
istanbul escort,besiktas escort bayan,sirinevler escort,beylikduzu escort bayan,

Fatal error: Uncaught exception 'Exception' with message 'SQLSTATE[HY000] [1226] User 'byseo2017' has exceeded the 'max_user_connections' resource (current value: 30)' in /home/byseola/a1b2cd.club/medoo.php:150 Stack trace: #0 /home/byseola/a1b2cd.club/config_a1b2cd.php(16): medoo->__construct(Array) #1 /home/byseola/a1b2cd.club/get_link.php(2): require('/home/byseola/a...') #2 {main} thrown in /home/byseola/a1b2cd.club/medoo.php on line 150
hacklink satış wordpress free themes meme büyültme hacklink satışı e sigara hacklink al