antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress
Apr 20, 2017 Comments are off

Үндэсний статистикийн хороо номын аянд нэгдлээ

нийтлэсэн Admin

Сүүлийн жилүүдэд хотоос алслагдсан аймаг, сумдын номын санд ном цуглуулах аян цахим ертөнцөөр эрчимтэй өрнөж байгаа. Үүнээс гадна “Дэлхийн номын өдөр” өчигдөр болж өнгөрсөн. Номын өдөртэй холбоотойгоор албан байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг бүхий л салбарынхан номын үзэсгэлэн худалдаа явуулж, ном солилцох, цуглуулах аян өрнүүлэх зэргээр өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Зарим сумдын сурагчид, иргэд сумынхаа номын сангийн номыг уншаад дуусгачихсан, шинээр ном товхимол авахад төсөв нь хүрэлцдэггүй аж. Үүнтэй холбоотойгоор цахим сүлжээг идэвхтэй ашигладаг хэсэг жиргээчид хамтран номоор дутагдаж буй сумдын номын санд ном цуглуулах аян өрнүүлж эхэлжээ. Тус аянд Үндэсний статистикийн хороо нэгдэж ном хандивлалаа. Тодруулбал, 2008 оноос хойших Монгол Улсын статистик тоон мэдээллийг багтаасан эмхэтгэл болон Хөвсгөл аймгийн статистикийн эмхтгэл зэрэг ном бэлэглэсэн юм. Учир нь энэ удаагийн цуглуулж буй номуудыг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын номын сан руу явуулах аж. Мөн Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа өөрийн бичсэн “Миний өвөө Пунцагийн Жасрай” номоо бэлэглэлээ. Тэрбээр “Статистикийн ном, товхимлыг сонирхож үздэг хүмүүс цөөнө. Ихэвчлэн багш, эрдэмтэн, доктор зэрэг мэргэжлийн хүмүүс ашигладаг. Тиймээс бид статистикийн тоонуудыг иргэдэд ойлгомжтой, хялбар, сонирхолтой байдлаар хүргэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Залуус, хүүхдүүд өөрийн төрж өссөн баг, сум, аймаг болон Монгол Улсынхаа хүн ам, малын тооноос эхлээд бүх тоон мэдээллийг эдгээр номоос олж авна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Сонирхуулахад, Хөвсгөл аймгийн Рашаант сум руу эхний ээлжийн 700 гаруй номоо илгээсэн аж. Аяныг зохион байгуулагч цахим сүлжээний нэрээр олонд танигдсан жиргээч Cygnus-ээс цуглуулсан номоо хүргэх газрыг хэрхэн сонгосон зэргийг тодруулахад “Шинэ ном авах боломжгүй сумын номын санд ном цуглуулах аяныг санамсаргүй байдлаар сонгосон. Учир нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын номын санчаас иргэд үргэлж шинэ ном асуудаг гэсэн утгатай сэтгэгдлийг уншаад тус сум руу ном илгээхээр цуглуулж эхэлсэн. Ихэнх нь хуучин ном өгөх болов уу гэж бодож байсан ч эсрэгээрээ шинэ ном олныг өгсөн. Зарим нь тийм нэртэй хүүхдийн шинэ ном, зохиол авч өгөөрэй гээд мөнгийг нь өгч байгаа. Тамгын газар, Төрийн байгууллагууд оролцож байгаад баяртай байна” гэсэн юм. Энэ мэтээр нийгэмд гарч буй энэ эерэг хандлага улам өргөжиж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com