antalya rent a car sesli chat ordu haberleri
sesliyoutube
Apr 20, 2017 10 comments

Г.Цагаандарь: Хоёр хүүхдийн буян түшиж сайхан амьдралд хүрлээ

нийтлэсэн Admin

Нүүрийн буянтай, нүдэндээ очтой хүнийг бурхан үргэлж харж, хувь заяа шагнадаг гэж үг бий. Тэгвэл тийм буянтай бүсгүй Г.Цагаандарийг бурхан харж ивээлдээ авчээ.

Ханилсан ханьдаа, халамжлах хадмууддаа “өвчтэй” хэмээн адлагдан хаягдаж, өвчин зовлондоо шаналан алгын чинээ хоёр охиноо тэвэрч, гэрийн буурин дээрээ өмссөн хувцаснаас өөр юу ч үгүй үлдсэнээс хойш түүний амь амьдрал хэцүүдэж, ядарч туйлдаж эхэлжээ.

Гэхдээ амьд хүн аргатай, аргалын цог илчтэй гэгчээр хоёр охиныхоо төлөө, өөрийг нь түших дүүгийнхээ төлөө тэрбээр гарц хайж, бусдаас тусламж эрэхээр шийджээ.

Г.Цагаандарь гэх энэ бүсгүй яг нэг сарын өмнө хоёр настай, гурван сартай бяцхан охидоо, төрсөн эрэгтэй дүү Г.Ган-Өлзийгээ дагуулан Толгойтын өртөөнд хоног төөрүүлж байсан.

Сайн санаат хүмүүсийн ач буян ерөөлөөр “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ыг үүсгэн байгуулсан эгэл сайхан эмэгтэй болох Ц.Сувд-Эрдэнэтэй холбоо тогтоожээ. Утсаар холбогдсон тэр өдрөөс хойш Г.Цагаандарьд тус сангийн залуус тусламж дэмжлэг үзүүлснээр амьдрал эрс өөрчлөгдөж эхлэв.

Тэгвэл өнгөрсөн нэг сарын хугацаанд түүнд тусалсан хүмүүсийн тоо 1500 хол давжээ. Тусламж мөнгө төгрөг, идэж уух зүйл, өмсөх хувцас, эмнэлгийн тусламж үйлчилгээ, бүр цаашлаад өргөө цагаан гэрээр ч үргэлжилж эхлэв.

Бөөрний архаг өвчтэй түүнийг Монгол Японы хамтарсан “Улаанбаатар мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж өвчнийг нь илаашруулав. Мөн түүнчлэн ИНЕГ-т үндсэн ажилтнаар орох гэрээгээ хоёр хоногийн өмнө үзэглэсэн юм.

“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-аас орон даяар хандивын аяныг зарлаж Монгол төдийгүй Дэлхийн улс орноос ч тусламж илгээсэн байгаа нь сайхан хэрэг юм. Монголчууд амь нэгтэй байж нэгдэх зүйл дээрээ нэгдэж чаддаг, ядарсан нэгэндээ тус дэм болж чаддаг гэдгийг батлан харуулж бататган тодотгосон үйл явдал өнөөдөр боллоо.

Г.Цагаандарь бүсгүй өргөө цагаан гэрийнхээ өрхийг нь татаж, үүдийг нь нээлээ. Хандиваар цугларсан мөнгөөрөө хашаа байшин худалдаж авав. Харин “Хужирт Эко гэр” ХХК-ийн захирал Ж.Уранмандах таван ханатай иж бүрэн шинэ гэр Г.Цагаандарьд бэлэглэсэн юм.

Хашаа байшин, гэр хүлээлгэж өгөх өнөөдрийн ажиллагаанд туслаж дэмжсэн компаниудын удирдлагууд болон ИНЕГ-аас, ХСИС-ийн сонсогч нар хүрэлцэн ирсэн байв. Сонсогчдын хувьд гэрийг нь хашаанд барьж өгч, гуу жалганых нь хогийг цэвэрлэж өгчээ.

Өнөөдөр 12.30 цаг гэхэд хашааны гадуур машинууд олон, хашаан дотор цугларсан хүн битүү байв. Өргөө цагаан гэрийнх нь үүдийг нээж, Г.Цагаандарийг угтан авахад бэлэн алд цэнхэр хадаг, аяга дүүрэн мэлтзэлсэн сүүтэй барьж зогсоно. Гэрийн эзэн хүүхдүүдтэйгээ хараахан ирээгүй байгаа бөгөөд Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй “Одоо ирж байна гэнэ шүү, хүмүүсээ бэлэн байдалд байгаарай” хэмээн яарч сандарна. Сонсогч нар хашааны хаалганаас гэрийн үүд хүртэл зэрэгцэн зогсч алга ташин угтаж авахад бэлэн. Төд удалгүй хар машинаас Г.Цагаандарь бага охиноо тэврэн, том охиноо дагуулан бууж ирэхэд бүх хүн баяр хүргэн хүлээж авлаа. “Итгэл сэтгэл” ТББ-ын залуус хадаг сүүгээ, амьд цэцгийн баглаатай барьж Г.Цагаандарийг хоёр охиных нь хамт үнсэж сайн сайхныг ерөөв.

Ингээд хуран цугларсан олон гэрт орлоо. Будаг нь ханхалсан цоо шинэ гэрт гэрийн тавилга хүүхдийн тоглоомууд ч шинэ харагдав.

Гал голомт нь ч шинэ, шинэ тогоо дээр цай дариглан буцалж харагдсан нь сайхан санагдав. Ингээд “Хужирт Эко гэр” компанийн хамт олны зүгээс тоононд нь хадаг уяж, сайн сайхан амьдрахыг бэлгэдэв. Түүнчлэн худалдаж авсан байшинг үзүүлэхээр дагуулан оров.

Баярласан сэтгэлээ илэрхийлсэн Г.Цагаандарь бүсгүй нулимсаа барьж чадсангүй. “Та бүхэнд маш их баярлалаа, итгэлийг нь алдахгүй” гэхээс өөр үг хэлж чадахгүй байлаа.

Энэхүү буянтай том ажлыг өрнүүлсэн Сувдаа ч нулимсаа нууж чадахгүй уйлсан харагдав. Аргагүй шүү дээ, баярласан сэтгэл бахдал нулимсаар илэрхийлэгдэнэ.

Шинэ гэрээ хүлээж авсан Г.Цагаандарь цайгаа чанаж, цайны дээжээ тэнгэр бурхандаа өргөж, хуран цугларсан олныг цайлахаар хоцорсон юм.

Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Нэг сарын хугацаанд өөрийн тань амьдрал үнэхээр сайхан өөрчлөгдлөө. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Үнэхээр сайхан байна. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй их балмагдаж байна. Ийм амьдрал хүлээж байгаа гэдгээ үнэхээр төсөөлж бодож байгаагүй. Одоо хүүхдүүдтэйгээ сайхан амьдарна.

-Энэ сайхан шинэ гэрийн эзэн боллоо. Яг юу бодогдож байна вэ?

-Сайхан амьдралыг хүсч байна. Надад хүлээсэн үүрэг хариуцлага гэж бий. Хоёр охиноо, төрсөн ганц дүүгээ сайн хүн болгохын төлөө хичээнэ. Мөн нэр төртэй сайн хариуцлагатай ажиллах болно.

-Нийгэм даяар чамд туслах гэсэн сайхан сэтгэлт хүмүүсийн аяныг өрнүүллээ. Өөрт тань тусалсан хүмүүсийн итгэлийг алдахгүй байх нь чухал?

-Надад тусалсан бүх хүмүүст баярлалаа. Итгэлийг нь алдаж, сэтгэлийг нь сэвтээхгүй ээ. Өнгөрсөн хугацаанд тусламж дэмжиж байсан Сувдаа эгчдээ баярлалаа. Хүүхдүүд, дүүгийн минь буян заяа түшлээ гэж бодож байна.

-Биеийн байдал нь хэр байгаа вэ?

-Сайн байгаа. Цаашид эмчилгээгээ үргэлжлүүлэн хийгээд 100 хувь бүрэн эдгэрэх боломжтой гэж эмч хэлсэн.

-Хэдий хэр хугацаанд Толгойтын вакзол дээр амьдарсан юм бэ?

-Гуравдугаар сарын 23-ноос 25 хүртэл байсан. Тэр хугацаанд намайг болон хоёр охиныг минь гэртээ түр хугацаанд байлгасан Мөнхнаран гэгч сайхан сэтгэлтэй залууд талархсан сэтгэгдэлээ илэрхийлье.

Өөрөө Ц.Сувд-Эрдэнийн утсыг олж аваад тусламж эрж залгасан гэсэн үү?

-Фэйсбүүкийг нь олж аваад чат бичсэн юм. Тэгээд Сувдаа эгч маргааш нь уулзсан даа.

-Өнгөрсөн хугацаанд хоёр охины аав нь болон хадмууд нь холбогдсон уу?

-Үгүй. Хэн нь ч холбоо бариагүй ээ.

-Цаашдын зорилго?

-Том мөрөөдөл бий. Түүнийгээ хэрэгжүүлнэ дээ. Нас залуу байна, бие эрүүл болчихно би чадна. Хоёр охиныхоо төлөө хичээж ажиллах ёстой.

Г.Ган-Өлзий: Эгчтэйгээ, хоёр хөөрхөн дүүтэйгээ сайхан амьдарна

Эгчийгээ хоёр охиных нь хамт тоссон хөөрхөн хүүг Г.Ган-Өлзий гэдэг. Тэрбээр баярласан сэтгэгдлээ бас хуваалцсан юм.

-Шинэ гэртэй боллоо. Ямар байна?

-Ёстой гоё. Хар багаасаа л эгчтэйгээ хамт байдаг байсан. Эгчийнхээ хэлж захиснаар сайн хүн болно. Хамгийн гол нь сурлагатай боловсролтой хүн болохын төлөө хичээнэ. Эгчтэйгээ, хоёр хөөрхөн дүүтэйгээ сайхан амьдарна аа.

-Аль сургуульд суралцдаг вэ?

-67 дугаар сургуулийн 8 дугаар ангид сурдаг.

-Өнгөрсөн нэг сарын хугацаанд хаана байсан бэ?

-Ангийнхаа хүүхдийнд түр хугацаагаар байсан.

-Аав ээжийг нь хэн гэдэг вэ. Аль нутгийн хүмүүс үү?

-Аав Баянхонгорынх. Ээжийг Алтанцэцэг гэдэг. Төрсөн нутаг нь Батсүмбэрийнх.

Ц.Сувд-Эрдэнэ: Сайхан сэтгэлээр тусалсан иргэдийн итгэлийг бүү алдаарай

Хоёр жилийн хугацаанд “Итгэл сэтгэлийн гүүр” сангаараа дамжуулан 5000 гаруй хүнд тусламжийн гараа сунгаж, 25 айлыг орох оронтой болгосон буянтай нэгэн бүсгүй бол Ц.Сувд-Эрдэнэ. Түүнийг анх хоёр жилийн өмнө 90 настай Хорлоо эмээг гэртэй болгосон цагаас хойш андахгүй сайн мэдэх болсон юм.

Тэрбээр гурван охинтой өрх толгойлсон ээж төдийгүй өөрөө түрээсийн байранд амьдардаг хэдий ч ядарсан зовсон олон мянган хүнд чадахаасаа чадахгүйгээ хүртэл тусалдаг дайчин хөдөлмөрч бүсгүй юм. Ийнхүү энэ удаад Г.Цагаандарь бүсгүйг гэртэй болгож өглөө.

Ингээд түүний сэтгэгдлийг хуваалцлаа.

“Г.Цагаандарьд минь тусалсан бүх хүмүүст баярлалаа. Миний дүү олон хүний итгэлийг битгий алдаарай гэж захъя. Өнгөрсөн хугацаанд нийт 1500 хүн гар бие оролцож хандив өргөсөн. Өнөөдрийн байдлаар 17 сая төгрөг дансаар цугласан. Түүнээсээ хашаа байшинг 13 сая төгрөгөөр худалдаж авсан. Гэрийг бэлгээр өгсөн. Г.Цагаандарь маань ИНЕГ-т ажиллахаар болсон. Эхний ээлжинд гэрээ нүүлгэж авч яваад сахиулаар бууна. Бид төв газрыг нь бодолцож энд хашаа байшин худалдаж авч өгсөн. Цаашдаа хашаа байшинг нь түрээслэж мөнгийг нь хоёр охинд хуримтлалын хэлбэрээр хадгалуулна.

Сайхан сэтгэлтэй ах дүүс, аав ээж шиг минь настай хүмүүс, шижигнэсэн сайхан сэтгэлт сонсогч залуус, энэ үйл явдлыг сурвалжлахаар ирсэн хэвлэл мэдээллийнхэнд маш их баярлалаа. Та бүхний үйлс нь үргэлж өөдөө бадамлан байх болтугай гэж ерөөе” гэлээ.

Ийнхүү төрсөн ганц дүүгээс нь өөр ах дүү, найз нөхөд хамаатан садан байхгүй гэх Г.Цагаандарьд түмэн олон ах дүү нь болов.

Төрсөн ээж Алтанцэцэг нь Нийслэлд байдаг бөгөөд хүүхдүүдтэйгээ холбоо бүр тасарсан бололтой. “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-аас ямар ч байсан төрүүлсэн ээжийг нь олж холбоо барьсан ч хүүхдүүдээ нээх их тоогоогүй гэнэ шүү. Лав өнөөдрийн өргөө цагаан гэр, хашаа байшин хүлээлгэж өгөх үйл ажиллагаан дээр харагдсангүй. Өрөөл бусдаар ээж аав, ах дүү хамаатан саднаа хийж байгаа Г.Цагаандарь болон түүний дүү Г.Ган-Өлзий хоёр бяцхан охинд нь эрүүл энх азжаргалыг хүсье ээ.

О.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • зочин (April 20, 2017 7:30:27 pm )

    ямар сайхан юм бэ сувд эрдэнэ бүсгүйд талархсанаа хэлье маш их буян хийж явдаг сайн бүсгүй ажил нь өндөр амьдрал нь өөдрөг байг төрсөн эх нь ханилсан нөхөр нь бүгд тэнэг юм байна одоо гэр оронтой болохоор ичихгүй ирэх вий миний дүү битгий царай өгөөрэй хөөрхөн хоёр охин нэг хөөрхөн дүүтэйгээ сайхан амьдраарай баяр хүргэе

  • guest (April 20, 2017 7:55:06 pm )

    Сувдаад баяр хүргье, ямар мундаг бүсгүй вэ

  • Anonymous (April 20, 2017 8:27:31 pm )

    Одоо тэр хатуу сэтгэлтэй ээж нь, арчаагүй тэнэг нөхөр хадам нь ирж гай болохвидэ нүүр өгч болохгүй шүү. Хүйтэнд 2 нялх үрээ буйран дээрээ хаяад явж бгаа эрийн оронцог хадам ухаантай араатнуудыг хүн гэж бодоод юүхэв адгийн арчаагүй амьтнаас дор новшнууд

  • Зочин (April 20, 2017 8:28:30 pm )

    Одоо сувдаагаа өөрийн гсн гэртэй болгомоор юмаа ийм сайхан сэтгэлтэй бүсгүйд тусалмаар юм

    • zochin (April 20, 2017 11:00:43 pm )

      Suvd-Erdene ohind uurt ni tuslaya humuusee

  • Зочин (April 20, 2017 8:30:13 pm )

    НӨГӨӨ ТЭНЭГ НӨХӨР ШИГ ЮМ НЬ ИРЭЭД АРАЙ ХОРГОДОЧИХГҮЙ БАЙГАА. ИЧИХ БУЛЧИРХАЙ НЬ ЯДАЖ АЖИЛЛАХ ТЭНЭГ БАЙГАА ДАА. ХҮЙТЭН ЦЭВДЭГ БЖ БНО НЭГ Ч БОЛСОН ЮМ НЬ АЖИЛЛАХ МАНГАР БАЙГАА ДА ХА ХА ХА

  • баагий (April 21, 2017 9:23:08 am )

    Сайн үйлс дэлгэрэх болтугай

  • jagaa (April 21, 2017 10:06:59 am )

    Sn vils ulam ix delgerex bltugai suwd-erdene bvsgvid amjilt xvsey xeze negen udur uurt chin tuslax negen garch irne vrgelj zvgeer l ineemsgel amjilt amjilt amjilt

  • Anonymous (April 21, 2017 12:17:50 pm )

    Эвтэй байхдаа Монголчууд бид хүчтэй

  • зочин (April 23, 2017 5:03:34 pm )

    Сэтгэл сайтай хүний зам шулуун байдаг гэдэг дээ . Миний дүү сайхан сэтгэлтэй ,хар буруу санаагүй учраас санасан чинь сэтгэгчлэн бүтэж байгаа юмаа. Хүмүүст дандаа тус хүргэж яваарай. Аз жаргал хүсэе.


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
istanbul escort bayan,ankara escort,izmir escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,ankara escort,beylikdüzü escort,avcılar escort,beylikdüzü escort,ataköy escort,şişli escort,pendik escort,pendik escort,
maltepe escort,
istanbul escort,sex hikayeleri,istanbul escort,sex hikayeleri,erotik film izle,
kartal escort,pendik escort,tuzla escort,izmit escort,kurtkoy escort,atasehir escort,
istanbul escort,besiktas escort bayan,sirinevler escort,beylikduzu escort bayan,
istanbul escort bayan ankara escort izmir escort bakırköy escort ankara escort ankara escort ankara escort ankara escort ankara escort beylikdüzü escort avcılar escort beylikdüzü escort ataköy escort şişli escort pendik escort pendik escort mersin escort bayan ankara escort ankara escort ankara escort etlik escort eskisehir sarisin escortlar sincan escort maltepe escort kurtköy escort istanbul escort sex hikayeleri istanbul escort sex hikayeleri erotik film izle fuck google kurtkoy escort kartal escort pendik escort tuzla escort izmit escort kurtkoy escort atasehir escort istanbul escort besiktas escort bayan sirinevler escort beylikduzu escort bayan astropay astropay kart astropay card ucuz astropay adana seo canlı bahis kaçak bahis siteleri
hacklink satış wordpress free themes meme büyültme hacklink satışı e sigara hacklink al