sesli chat onur air ordu haberleri
Apr 20, 2017 6 comments

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ даргалан явуулав.

Сайдын зөвлөлийн хуралдаанаас Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 350 дугаар ангийн хээрийн дадлага сургалтын үеэр хоёр цэргийн алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож гурав хоногийн дотор буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний дотор илтгэхийг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/- д үүрэг болголоо.

Мөн цэргийн алба, сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, зэвсэг, галт хэрэгсэлтэй холбоотой зөрчил дутагдлуудыг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Зэвсэгт хүчний Жанжин штабт хариуцуулав.

Батлан хамгаалахын сайдын энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч /хошууч генерал З.Болдбаатар/-т даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • рооррр (April 20, 2017 1:06:45 pm )

    Өөртөө хэзээ харицлага тооцох вэ?

  • Irgen (April 20, 2017 1:22:45 pm )

    Өөрөө огцор

  • irgen (April 20, 2017 4:20:21 pm )

    ter ogson 3 honogiin hugazaa chin duuschihlaa, odoo tegeed yamar arga hemjee avsan be, ard tymen hariug ni hyleej baina onoodor !!!!!!!!!!!!!!

  • зочин (April 20, 2017 4:53:18 pm )

    Өндөр хөгжилтэй өндөр соёлтой оронд Замынхаа цасыг 3 цагийн дотор арилгаж чадаагүй миний буруу гээд зам тээврийн сайд нь огцорч байдаг юм билээ Манайд зэвсэгтэй буруу харьцаж 8 хүн шархдаж 2 хүн нас бараад байхад сайд нь огцорох нь битгий хэл доод дарга нартаа хариуцлага тооц гээд өөрөөсөө зайлуулдаг хачин тогтолцоо бий болжээ

  • suhee.j (April 20, 2017 6:53:01 pm )

    zevseg tehnikiin hariutslaga bol tsaasa bumbuguur saijirdag nom bhguiee.

  • Туяа (April 20, 2017 11:04:57 pm )

    Санаснаас ч өчүүхэн юмаадаа аварга маань


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com