antalya rent a car sesli chat ordu haberleri
sesliyoutube
Apr 19, 2017 68 comments

Урьд нь хэзээ ийм олон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлаж байлаа даа

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгчийн сонгууль дөхлөө. Ерөнхийлөгч болчих сонирхолтой хүмүүсийн нэр ч таамаг төдий тодроод эхлэв. Ам дамжсан яриа мөн ч их урсаж байна аа. Энэ талаар орон нутагт тоож байгаа ч юм алга. “За яахав, хүрээд л ирэг” гэсэн аятай. Урилгагүй зочны сураг авсан юм шиг. Нэг их саймшран хүлээж ядаж байгаа ч биш, бүр дургүй байгаа ч биш, нэг л тиймэрхүү. Мал төллөөд борви бохисхийх завгүй байна. Хотод бол хэзээний өөрөө нэрийг нь дэвшүүлээд, сонгочихоод байна. Үл тоосон хандлага ч байна. Энэ нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлахаар тусгасантай нэг их холбоогүй ч мэдэх нэг нь дотроо бодчихсон л байгаа байх. Бас нэг шалтгаан нь өмнөх хоёр Ерөнхийлөгчийн байж байгаа царай, хийсэн алдаанууд, олны дундах нэр хүнд нь Улсын Ерөнхийлөгч хэмээх өндөр албаны нэр хүндийг унагасантай холбоотой байх.

“Сант марал” сангаас саяхан улстөрчдийн рейтингийг харуулах судалгаа явуулсан байна. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан хэрэг биз дээ. Гэхдээ энэ нь хэн Ерөнхийлөгч болох боломжтойг харуулах гэсэн хэрэг биш бололтой.

М.Энхболд амьдрал мэдэх хүн 

Улстөрчдийн эхний аравт М.Энхболд багтдагаараа л багтсан байна. Яах аргагүй эхний эгнээнд байх ёстой улстөрч. УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, шадар сайд, эрх баригч намын дарга, Нийслэлийн Засаг дарга зэрэг нөлөө бүхий далайцтай албуудыг хашсан. Дөрвөн зүг, найман зовихист дэмжлэгтэй. Олонтойгоо явдаг, бусдынхаа үгийг сонсдог, намба далайцаараа бусдаасаа арай илүү, хамгийн чухал нь олонд танигдсан хүн. Жаахан зөрүүд гэв үү дээ. Тэр зүгээрээ, өдий насны эр хүнд өөрийн бодол, зорилго байлгүй яахав. Тэр Энхбаяр, Элбэгдорж хоёр шиг хаан болж жүжиглэхгүй, эрх мэдэлд мансуурахгүй гэдэг нь мэдрэгдсэн.

Сайн муугаараа дуудуулж ханасан. Сүүлийн үед уяач нартай холбосон шүүмжлэлд өртөөд байгаа. Яахав. Морь уяах сонирхолтой л юм байгаа биз. Том, жижиг уяачидтай ойр дотно л юм байгаа биз. Түүний буруу гэж юу байх билээ. Газрын наймаачин гэгддэг. Энэ бол хардалт дээр үүссэн цуурхал. МАХН-ынхан энэ хүнийг харлуулах зорилгоор “урансайхны” кино хийж байгаа сурагтай. Дэлгэцээр хоёр гурав цацна л биз. Тэгээд ч зургаан сар зурагтын өмнө сууж байдаг сар ч биш.

Монголчууд дөрвөн Ерөнхийлөгчийг сонгож байлаа. Эхнийх нь уурхайн инженер, хоёрдахь нь хүнсний технологч инженер, гуравдахь нь орчуулагч, дөрөвдэх нь цэргийн сурвалжлагч. Эхний хоёр нь суурь шинжлэх ухааны тодорхой салбарт суралцсан, ажилласан. Дараах хоёр нь ямар нэгэн шинжлэх ухааны чиглэлээр суралцаагүй. Үндсэндээ шинжлэх ухааны боловсролгүй гэсэн үг. Үгээр хөөцөлдөж ирсэн болохоор яг тэр замаараа явсан. Өөр арга байхгүй. Үг хүмүүсийг үймүүлдэг. Энэ нь нотлогдсон. Энхбаяр, Элбэгдорж хоёр суурилаад суучих ухаанд суралцаагүй болохоор уран үгийн богино зайны залиар монголчуудыгаа мөн ч олон жил хуурч,  үймүүлж ирлээ.

Харин энэ удаагийн сонгуульд иймэрхүү төрхийн хүмүүс өрсөлдөхгүй нь сайн хэрэг. М.Энхболд бол эдийн засагч, ажлыг бүр багаас нь, хар бороос нь  эхлэн эрхэлж  дээшилсээр одоо  энэ түвшинд  өрсөлдөх хэмжээнд хүрчээ. Түүний алхсан шат одоогийн өрсөлдөж магадгүй хэмээн яригдаж буй хүмүүсээс хамаагүй олон гишгүүртэй байгаа нь сайн үзүүлэлт юм. Тэрбээр “үүр шөнийн хараацай” биш, үзэх, хийх, дамжих дамжлагаа дүүргэсэн тулхтай, туршлагатай эр хүн. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол цэцэн мэргэн үгийн толь шүүрдэн, ганган үг түүж суухгүй. Шат шатны амьдрал мэддэг болохоор бодитой, барьцтай хандах нь мэдээж.

                                               Н.Энхбаяр бас л үймүүлэхээр шийджээ 

Судалгаагаар /хэрэв үнэн бол/ Н.Энхбаярын нэр нэгд бичигдсэн байна. Авилгын хэргээр шийтгэл хүлээж, шоронд ч суугаад үзсэн Ерөнхийлөгч асан. Монголчууд энэ хүнийг хэлмэгдсэн хэмээн өрөвдөж магадгүй. Гэвч тийм биш. Их шуналынхаа золиос болсон юм шиг байгаа юм. Өөрөө болохоор таван жилийн турш “хэлмэгдэлд өртлөө” хэмээн өрөвдүүлэх, өсөрхөх аянд мордож, уйлж, дуулж, гомдож цөхөрч, занаж зүхсэн үйлдэл хийж, өөрийнхөө цэврийг итгүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хүн. Шинэчлэгч, ялагдашгүй, эр зоригтой хүн гэдгээ харуулах нь түүнд чухал байсан учраас Үндсэн хуулийн шинэ төсөл боловсруулан орон даяар тайлбарлан аялав. Түүний толгойлсон МАХН зөвхөн энэ хүний “ялгүй” гэдгийг нотлох, “хэлмэгдсэн” болохыг батлах зорилго өвөрлөн ажиллав. Ганцхан энэ хүний төлөө үйлчлэх “тавиланд унасан” нам болохоор улс орноо хөгжүүлэхээр зорилт, хөтөлбөр боловсруулан “улстөрийг” хийх зүгт ямар ч алхам хийгээгүй, хийх ч боломж гарсангүй.  Яавал Н.Энхбаярыг “чөлөөтэй” болгож авахыг л хичээсээр ирлээ.  АН-тай хамтран Засгийн газарт ажиллаж байхдаа Шадар сайд болохыг оролдож үзээд бүтээгүй. Томоохон орон тоо гарвал л очоод суучих санаатай эрэл хайгуул хийж энд тэнд сүүдэрээ тусгасаар яваад сонгуультай золгов. Зохиолч С.Эрдэнэ агсны хэлсэнчлэн үнэхээр “алсын шуналтай” болох мэдрэгдээд байна.

Сүүлийн үед ахмад дипломатч Л.Эрдэнэчулууны нэрийг энэ намаас дэвшүүлэх тухай яриа цухалзаж байгаа нь Н.Энхбаярын мөрөөдөлд намын зарим нөлөө бүхий гишүүд дургүй байгаагийн илрэл биз. МАХН бол Н.Энхбаярын өмч биш шүү дээ. Л.Эрдэнэчуулуун бол туршлагатай, өөрийн бодолтой, хүний амаар гүйгээд байхгүй, шунал хүслээ захирч чадах, нэг ёсондоо Н.Энхбаяраасаа хамаагүй илүү хүн.

Ц.Нямдорж таг дуугүй байна

 Гуравдугаарт Ц.Нямдорж бичигдээд байна. Энэ хүн бол туршлагатай. Олон талтай. Ярвигтай хүн. Шудрага гэсэн тодотголтой. Түүнээс айх хүн олон. Ялангуяа төрийн томоохон албан хаагчид. Магтах, дэмжих хүмүүс ч байгаа. Ер нь чимэглэлийн талст болор шиг тунгалаг агаад хатуу харагддаг  нөхөр. Ачир дээрээ ямар хүн бэ гэдэг нь илхэн байдаггүй ч хүн л юм болохоор уйлж дуулж, гомдож, туниж, заримдаа “залж”, хулхи зан гаргаж чаддаг л байх. Хэрэг болох хэсэг нь ил, хэрэггүй хэсэг нь төмөр сууриндаа нуугдаж байдаг шиг. Түүнийг нь худалдан авагч огтхон ч хайхардаггүй шиг. Ийм л сонин хүн. Гэхдээ хүмүүс түүнд сайн ханддаг. Намынхандаа, ер нь хүмүүст хатуухан хандчих гээд байдаг хүн дээ. Тиймээс намын дотоод дахь өрсөлдөөнд ялна гэдэг хэцүү. Хэрэв гараад ирвэл Ерөнхийлөгч болчихно шүү. Өрсөлдөгчийнхөө үнхэлцэгийг бүлхэлзүүлж чадна. Бид нэг их намба заах гэж мэрийсэн хүнийг эрж  хайгаад хэрэггүй. Өөрийн бодолтой хүн л хэрэгтэй. Хүмүүсийн амнаас нэг үг унаад байдаг болсон.Тэр нь хатуухан “гар” хэрэгтэй байна гэж. Энэ үг түүнд дөхөж очно.  Ц.Нямдорж  ярихын хувьд савангийн хөөс шиг хуурамч үгээр  уран донгодохгүй ч, нотлон ярихдаа одоогоор эхний байранд байгаа хүн. Тэр нүүр тулсан хэнийг ч татах чадвартай. Харамсалтай нь энэ олон жил улстөрд хутгалдахдаа Монголоо тойрсон нь тун цөөхөн. Түүнийг нүүр тулан харах хүсэлтэй хүн олон байгаа. Э.Бат-Үүл, З.Энхболдын хэн хэн нь  өрсөлдөе гэвэл энэ хүний хаана нь ч хүрэхгүй.

АН-ын дотоод “тулаан” эхэллээ

 Сонгуулийн сургаар Ерөнхийлөгчид нэр дэвших мөрөөдөлтэй хүмүүсийн нэр АН-аас суга суга үсрэн гарч ирээд байна. Энэ нь тус нам  дотооддоо задарсан, өдийг хүртэл төлөвшиж чадаагүй байгааг харуулж буй хэрэг юм.

Р.Амаржаргал гэж нэг гайгүй улстөрч байна. Одоогоор нийгэмд нам дотроосоо нэгээр үнэлэгдэж байгаа. “…Улстөр дэх чансаа өндөртэй цөөхөн эдийн засагчийн нэг. “Сант марал”-ын судалгаагаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн хол давхих магадлалтай улстөрчөөр тодорсон. Энэ нь түүний олон жилийн туршид бий болгож ирсэн зөв имижтэй нь холбоотой…” гэж дүгнэгсэд   байна.

Ер нь иймэрхүү л дүр зураг харагдаад байдаг юм. Боловсролоороо бусдаас ялгарахуйц давуу талтай. Нэр цэвэр байгаа хуруу дарам хэдхэн улстөрчийн нэг. Дал мөр алгадан найрах, хушуу холбон сүжрэх, залилах, мурих эв дүй муутай болохоор хүрээлэл багатай улстөрч. Түүнд намынхнаасаа ялгаатай олон үзүүлэлт бий. Холддогүй, ойртдоггүй. Шунадаггүй, унадаггүй. Бусдыг эрхшээх сонирхолгүй, бусдад баглагдах дургүй. Тойрон хүрээлэл үүсгэдэггүй, тойрон хүрээлэгч болдоггүй. Ганцаараа юм уу гэхээр тийм биш. Дэмжигч олонтой. Томоохон томилгооны чимээ гарахад энэ хүний нэр байнга сонсогддог. Томилогдож ч байсан. Өндөг ч хүртэл өөтэй гэдэг шиг энэ хүн өөлөх алдаатай л байж таараа. Өөгүй юм хаана ч үгүй. Түүнийг ажил хэрэг, ахуй амьдрал, хууль журмын эсрэг ийм тийм юманд холбогдчихлоо гэж сонсогдоогүй. Тийм юмаараа гоц хүн гэсэн тодотгол байхгүй. Түүний байж байгаа нь л бусдаас ялгараад байдаг юм шиг байна.

“Цэцэн үг цэртэй хамт” гэдэг үг байдаг. Тэр үгийн баялагаар илүүрхэхгүй, хэмжээндээ. Арга мэх, заль золь гаргаж чадах л байх. Тийм биш бол энэ хэцүү цагт яаж улстөрийн том тогоонд чанагдаж тэсээд байх билээ. Морин хуур, хадаг, судар зэргийг ярьж суухын оронд улс орныхоо хөгжлийн талаар хэрхэн дуугарах, ямар шийдвэр гаргахаа арай илүү мэдэх хүн юм. Энэ чанар, чадвар нь түүний давуу тал юм. Түүний ойрынх нь хүмүүс энэ нөхрийг “…бөөрөнхий биш, бас хүн гэсэндээ өөртөө таарсан ааштай, хурган зальжин…” гэдэг юм билээ.  Энэ бол улстөрч хүнд, ер нь хэнд ч байгууштай чанар. Чанга яригч тэврэн цэцэрхэхгүй, намчирхан туйлшрахгүй байж чадах хүн. Тэрбээр сайн эдийн засагчийн хувьд өмнөх засгийн алдааг хэлээд байсан нь олон нийтэд “шударга хүн юм даа” гэсэн ойлголт төрүүлжээ.

“Женко” Баттулга шилдэг улстөрч болоод байгаа юм байхаа. Одоо зурагтаар хичээл заагаад салахаа байлаа. Ерөнхийлөгч болон Гадаад харилцааны сайдын суудлын тухай яригдах үед л нэр нь гараагүй байсан юм. Бусад тохиолдолд байнга л нэр цохиж явдаг хүн. Энэ удаа Ерөнхийлөгчийн суудалд нэр нь гарах учиртай юм байж л дээ. Өөрийгөө нам дотроо хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж байгаа сурагтай.

“Буян” Жагаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд үзчихсэн эр шүү. Даан ч нэр нь багтахгүй л дээ. Яахав, хөөрхий уяаны морь шиг “шон” дээрээ ирээд зогсчихоо биз. Энэ бол хэн хүнд байдаггүй өвөрмөц  чанар. Өрсөлдөөд л, унаад л, дахиж өрсөлдөнө гээд л явж л байг. Хэн хэнд нь зугаатай. Энэ нөхөр гуних ч үгүй. Бүтэлгүйтчихвэл “за за яахав, эдний л буруу, хэрэв намайг намаасаа дэмжсэн бол би Ерөнхийлөгч болчих байсан юм. Одоо өрсөлдөнө гэж ядаргаатахгүй тайван сууж байя” гэж л хэлнэ.

Норовын Алтанхуяг эхний аравт багтлаа. Ц.Элбэгдорж, З.Энхболд, С.Эрдэнэ нар байсан цагт энэ хүн нар өөд харахгүй. Уг нь бэлтгэгдсэн улстөрч. Гэхдээ хий нь арилаагүй байжээ. Нийгэмд нүүрлэсэн худал хуурмагийн багийг хуулж, шударга ёс, хуулийн засаглалыг тогтооно гэнэ. Шинэ юм алга. Үг ч алга. Намаасаа гарах нь их л хүнд дээ.

 Э.Бат-үүл, З.Энхболд, Д.Дорлигжав нар судалгааны эхний аравт багтаагүй. Э.Бат-үүл нэр дэвшихээ зарласан. Гэвч сайнаасаа муугаараа дуудагдах нь их. Муу муухай бүхэнд нэр нь холбогдож явдаг. Арга барил нь шантаажлан айлгах. Суурь хүмүүжлээрээ нэр нь яригдаж буй хүмүүсийнхээ хаана нь ч хүрэхгүй. Анхнаасаа л хүний нүдэнд “хүйтэн” харагдаж гарч ирсэн хүн. Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд “үзнэ” гэж мөрөөдөж байгаад хагас шөнийн дотор “найз” Элбэгээдээ араараа “тавиулаад” уйлах нь холгүй байсан.удаа бий.

Хууртагдсандаа бус Ерөнхийлөгч болох боломжоо алдсандаа монголчуудын өмнө усан нүдэлж, ханцуйдаа нударга зангидан индрээс буусан хүн. Элбэгээ гомдлыг нь тайлах гэж “баатар” болгосон. Гомдол нь тайлагдсан эсэх нь бүү мэд. Хэрэв намаасаа гараад ирвэл ялангуяа ахмадууд “урьд жилийн өвс” л гэж хүлээж авах байх.

АН-ын дотоод сунгаанд “Шонхор” фракц луйвардан ялсан нь З.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нууцханаар хадгалагдаж байсан мөрөөдлийг сэдрээв. Намдаа дотоод сунгаа хийхгүй ҮБХ-гоороо хэлэлцээд хоёр хүнийг их хуралдаа оруулна гэсэн яриа байгаа. Хэрэв энэ нөхөр хөдөлж эхэлбэл сурсан аргаараа луйвардаад л намаасаа нэгээр гарах гэж оролдоно. Ингээд Э.Бат-Үүл, З.Энхболд хоёрын дунд ширүүхэн өрсөлдөөн багахан хэмжээний “мөргөлдөөн” болно. Ц.Элбэгдорж аль алинд нь өртөй. Ц.Элбэгдорж Р.Амаржаргалыг дэмжихгүй. Амараа түүний хүсэлтийг үл тооно. Тэгэхлээр Ц.Элбэгээ нөгөө хоёрынхоо хэнийг нь дэмжихээ шийдэхдээ зөвхөн өөрийнхөө хамгаалалтын баталгааг асууна. Бат-Үүл нь боохой санаагаар, Энхболд нь үнэгэн залиар тулалдана.

Баабар гэнэт л өрсөлдөх юм болоод явчихлаа. Энэ ч худлаа л даа. Нам дотроо жаахан үймүүлээд авъя гэж тооцоолсон нь С.Эрдэнийг оролдох гэсэн хэрэг байх. Түүнээс ямар ч мэх, араншин гарч магад. Дэвших тухайгаа зарласан нийтлэлдээ мөрийн хөтөлбөрөө ерөнхийд нь биччихсэн юм шиг санагдсан.

Д.Дорлигжав нэр дэвших юм байх аа. Маш их эргэцүүлэн бодсон гэнэ. Түүний ард нь Ц.Нямдорж байгаа гэсэн хардлага байгаа юм уу даа. Тэр ч худлаа. “Улс орноо сайн сайхан болгох гээд хүнд үг дайгаад явуулаад байсан чинь бүтээгүй болохоор нь өөрийн биеэр оролдоод үзэхээр шийдлээ” гэсэн утгатай үг унагасан байна билээ.

Манай улстөрчид даан ч увайгүй болсон. УИХ-ын гишүүн болчих  л юм бол “…хэнд ч захирагдахгүй, халдашгүй  дархан эрхтэй, мажийх үйл ирэхэд бурхан асууж байж л таална” гэх ухааны юм боддог, үгэнд ороогүй нэгнийг танхимдаа дуудан авчирч байгаад олонхийн хүчээр боорлон нам дарж чихийг нь зөөлрүүлэх аргатай болсон доо. Энэ бол хуулийн согог, хүний араншингийн гажуудал хоёрын нийлбэр юм. Одоо бүр болдогсон бол цөмөөрөө л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчих бодолтой байгаа. Тэдэнд Ерөнхийлөгчийн суудал ойрхон харагдаад байгаа нь хэлж ярьж, хийрхэн дэмиийрч буйгаас нь харагдаад байна.

Урьд нь хэзээ ийм олон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлаж байлаа даа. Хүн болгон Ерөнхийлөгч болчих амархан, болчихсон хойноо ухааан дутах юм байхгүй, бичиж уншиж чадаж л байвал болоод л явчихна гэсэн бодол тээж байгаа нь нэг том гажуудал юм. “Би яагаад энэнээс дутуу гэж…” гэсэн ташуур бодлоор өөрийгөө ороолгоод “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноён шиг орондоо зүүдлэн мишилзэгсэд олон болжээ. Энэ бол улстөрийн салбарын дампуурал. Хамгийн ихээр дампуурсан салбар нь эдийн засаг биш шүү.  Монгол эдгээр  үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байх шиг ээ.

       М.Нэргүй


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

68 Comments

  • зочин (April 19, 2017 10:37:34 am )

    Ер нь голыг нь олоод биччихжээ. Сонгогчдын бараг 80 хувь ийм ойлголттой байгаа даа

  • ard (April 19, 2017 10:51:35 am )

    ard tumnees idsen munguuruu orj baigaa biz dee!

  • zochin (April 19, 2017 11:02:35 am )

    Нямдорж л арай зангарагатай байх даа

  • Го (April 19, 2017 11:08:28 am )

    Нямдоржыг Хятадын тусгай албад элсүүлсэн нь үнэн байх шүү. Ийм хүн ерөнхийлөгч болж огт болохгүй. Энхбаяр АНаас Элбэгдоржоос МАН аас өсөө авахыг хармаар байна, сонин түүх бичигдэнэ дээ, ямар ч байсан Хятад цусгүй ерөнхийлөгчтэй болно гэсэн үг

  • baagii (April 19, 2017 11:16:13 am )

    UWS HVN DEWSHIJ BOLOHGVI YAGAAD GEWEL BAGA YSTAN HVN mongolin turd baga ystan hereggvi odoo bolno ELBEGDORJ MUN CH IH SAMARLAA DAA

  • Anonymous (April 19, 2017 11:17:16 am )

    Аминдаа миэнхболдын пиар юмуу. Хамгийн гол ерселдегч болох Энхбаярыг муулж егчээ. Элбэгдоржийн ургэлжлэл гээд байгаа биз, миэнхболдыг?

  • иргэн (April 19, 2017 11:20:40 am )

    тагнуул нямдорж, авилгалын загалмайлсан эцэг энхбаяр хоёр одоо болиочээ, ичихгүй юмаа

  • бб (April 19, 2017 11:27:03 am )

    р.амаржаргал, н.энхбаяр, м.энхболд нарын нэг нь ерөнхийлөгч болбол худалч, луйварчин, олгигархи, төрөөс төрсөн тэрбумтангуудын балгаар ард түмний нуруунд үүрүүлсэн хүнд ачаа бага ч атугай хөнгөрч сэтгэл зүрх нь тэнийж төр, засагтаа итгэх итгэл нь сэргэж магадгүй.

  • Зочин Эр хүн (April 19, 2017 11:31:06 am )

    Аргагүй шүү дээ хамуутай гөлөг шиг юм нэр дэвшээд Е болчихаж байхад мэдлэгтэй боловсролтой бие хаа сайхантай олон сайхан хүмүүсийн толгойд Монгол улсын Е болох хүсэл төрөлгүй дээ. Е болчихоод ямар ч хариуцлага үүрэхгүй, нэг их мэдлэг боловсрол ч шаардлагагүй/ олон зөвлөхтэй/, хэнд ч загнуулахгүй тансаг орчинд жаргаж сууна /ард түмэн өр ширэндээ баригдаж зовох хамаагүй/ гэдэг хүн бүрийн хүсэл шүү дээ.

  • зочин (April 19, 2017 11:36:53 am )

    Хурдан эсвэл жороо моринд хүмүүс их дуртай байдаг.Эдгээр өөрийгөө ерөнхийлөгчид өрсөлдөхөөр зарлагчид ерөнхийлөгчийн суудлыг нэг иймэрхүү хурд жороо сайтай морины хэмжээнд л ойлгоод байнаадаа янз нь.Ардчилсан намын эдгээр хүмүүс улсдаа юм бүтээхийн төлөө биш суудлыг нь ашиглаж жаахан юм унагахыг л мөрөөдөж байгаа л даа

  • зочинБТзочин (April 19, 2017 11:37:47 am )

    Сайн бичсэн бн Нямдоржийн талаар дандаа эерэг бичиж Увсынх юм бол уу Нямдорж бол хамгийн аюултай хүн Наанаа шудрага юм ярьдаг боловч маш их хар мөртэй хүн хар масс НОГ нь мэддэггүй болохоор л яриад байгаагаар нь хардаг Хууль зүйн сайдаар олон жил ажиллахдаа бүх хүмүүсийн НОГ гартаа оруулсан тэгээд л өөрийнх нь эсрэг дугарсан болгоныг бөлдөгдөөд л дугарахгүй болгодог Өөрийг нь оролцуулаагүй л бол эсрэг шудрага юм шиг дугарч популизм хийдэг өөрөө оролцсон бол таг дуугай байдаг Тэгээд ч хятадын тагнуулын байгууллагад олон жил мэдээлэгчээр ажиллаадаа энэ талаар хэнч шалгаж чадахгүй учир нь бүгд НО-той Нямка бөлдгийг нь атгаад л сууж байгаа юм чинь

  • Zochin (April 19, 2017 11:50:00 am )

    Enkhbayar ni edgeerees arai deer biz dee

  • зочин (April 19, 2017 12:11:26 pm )

    М.Энхболд амьдрал мэднэ гэсэн байна. Ямар амьдрал мэддэг гэдэг нь сонин шүү. Улаанбаатарыг Утаанбаатар болгосон амьдрал уу, Газрын наймааг галзууруулсан амьдрал уу, 60 тэрбумыг босгож төрийн албыг төрлийн алба болгосон амьдрал уу, Монголын засгийн газрыг морины уяачдын засгийн газар болгосон амьдрал уу, Татвар нэмсэн, хүүхдийн мөнгө хассан амьдрал уу

    • Зочин (April 19, 2017 4:47:56 pm )

      энэ үнэн

  • зочин (April 19, 2017 12:23:31 pm )

    Нямдоржыг хэзээч хаана ч сонгож болохгүй хуурамч “шударга хүн” гэж бодож б.на Улс төрд орсон 25 жилийнхэн ажлыг дүгнээд үз дээ. МАН гарсан өнгөрсөн жилээс эхлэн дуунь гарч эхэлсэн. Бүтэн жил “Эрдэнэт”ийг ярилаа. Одоо Зоригийн хэргийг яриад л. Энэ хэрэг 18 жил дарагдаад б.хад дуугарч б.хгүй яасан бол.

  • төгс (April 19, 2017 1:04:59 pm )

    Хэрэв эд нараас сонгоход хүрвэл улс оронд эдийн засагч мэргэжлийнх Амаржаргал нь арай дээр байхдаа тэгээд ч нэр цэвэр өөрийн гэсэн зан бодлоготой хүн юм байна нэг намын нөлөөнд автахгүй сайн тал нь улсаа өөд татахад тустай байх гадаад ертөнцөд бас боловсрол мэдлэгээр гологдохгүй байж болох юм.

  • Хөх чоно (April 19, 2017 1:09:52 pm )

    Эдгээр улс сүүлийн хэдэн жил Монгол төрд ажилсан тэгээд Монголчуудын амьдрал дээшилсэн үү? Тийм сүрхий хүмүүс юм бол төрийн бодлого буруу байна би эсэргүүцэж байна гээд талбай дээр гарч ирсэн юм уу??? Таг дуугүй л иргэдийнхээ амьдралыг тартагтана тулгаа биздээ??? Нэг тэрэгний дугуйнууд шүү дээ… Одоо эднээс арай өөр Монголын төлөө цохилох зүрх, сэтгэлтэй хүнийг сонгохгүй бол…Их сансан газар хоосон хонох байлгүй…Энэ улсыг дэнслэе гэвэл Ухаж сэндийлсэн газар нутаг, өлөн зөлмөн амьдрал, гадагшаа урсаж буй баялаг, харьд одсон хөвгүүд,охид элэг нь эмтэрсэн настан буурлууд, эцэг эхээ үгүйлсэн балчир үрс, утаанд хордсон хотын иргэд, харийн боловсрол эзэмшсэн хойч үе, ингээд бодхоор эдэн дотор Монголоо гэсэн хүн байна уу??

  • ДОРЖ (April 19, 2017 1:13:46 pm )

    Н.ЭНХБАЯРЫГ ДЭМЖИНЭ. ӨӨР ЯМАР Ч СОНГОЛТ ХИЙХГҮЙ. АМЖИЛТ ХҮСЪЕ.

  • Cochin (April 19, 2017 1:30:41 pm )

    Hamag iin ayultai hun chine nyamdorj baihgui yu chi odoo joohon yum sudalj baij bicheldee ta nar shig iim humuusees bolj humuus buruu oilgolt avdag 76 samarah hun Enkhbayr l bna da

  • Anonymous (April 19, 2017 1:34:21 pm )

    Монгол улсын Ерөнх-чид Монгол улсын иргэн 45-аас 70 настай хүн хэн ч нэрээ дэвшүүлж болно нам бус бол маш сайн Монголын ард түмэн шүүж байгаад Ерөнх-гчөө гаргаад өгнө

  • Anonymous (April 19, 2017 1:39:53 pm )

    Энэ Нямдоржийг бол ёстой үгүй шүү….

  • Anonymous (April 19, 2017 1:44:11 pm )

    Энхбаяр Амаржаргал хоёрын нэг л ёрөнхийлөгч болох нь эх орон ард бидэнд өмөг түшиг нөмөр нөөлөг болно гэж бодож байнаа.

  • Anonymous (April 19, 2017 2:19:40 pm )

    М-Энхсайхан Монголд хэрэгтэй заиран даанч гадаадад элчингээр хөөгөөд явуулчихлаа энэ нэр дэвшиж байгаа хүмүүсийн өмнө тээг болно гэдгийг эд мэдэж байгаа

  • Anonymous (April 19, 2017 2:38:06 pm )

    Энхбаяр одоо энэ хэд дотороос Ардтүмний бодол хүслийг биелүүлэж чадах хүн дээ МАН аас Ц Нямдорож АН аас Жаргалсайхан нар бусдаасаа дээр арай өөр сэтгэж ажилах баах МАН ,АН бол иргэхэд хэцүү дээ

  • Tog (April 19, 2017 2:40:03 pm )

    end dandaa shudarga busiin hongiliihoni koment bichsen bn eronhiilegch boloh hyn B jargalsaihan Amarjargal hoer bn

  • Anonymous (April 19, 2017 2:41:54 pm )

    БИ БОЛ БААБАРЫГ Л ДЭМЖИНЭ, ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ

  • зочин (April 19, 2017 2:46:37 pm )

    amarjargaliig demjij bna

  • Зочин (April 19, 2017 2:53:22 pm )

    Арай арай ямар олон санаархагч вэ

  • zociin (April 19, 2017 2:59:22 pm )

    za ddaa neg huutadiin buunii nohoi Selengiiin Dalai hujaagiin zee hyyg zahialgaar baahan magtsan olon tymnii booljis hyrgej baina daa.

  • z (April 19, 2017 4:19:56 pm )

    nyamdorj n arai deer bh mongold putin shig l xatuu xvn xeregtei bn tegj bj l xogjino nyamdorj n deer bh ter tagnuul en ter ged bga xvmvvs eronhiilogchin songuuli dohihoor l ene xvniig muulj bga tsarai n shv de

  • Ganbaa (April 19, 2017 4:20:40 pm )

    Zow Songolt hiigeerei Vher Mongolchuud aa!!!!!!!

  • Zorig (April 19, 2017 4:31:30 pm )

    Altankhuyag bol hamaatan sadan bolon naiz nohdool bodon. Ard tumenee bish. 2 Enkhbold Hulgaich ulaanbaatariin ihenh gazariig zaraj gantsaaraa bayjsan Tsuwdaa. Nyamdorj bol hudlaa yarihaas oor yum hiidegui yariaad yu hiihdehgui gar holoo oruulaj bj yum hiij bvteen. Buyan giin Jabaa bol zvgeerel tetgewertee garooooo chi zonson Bye bye. Batvvl eee chi ter gadaad hvvhdiinhaa ner deer nuusan mongoo ehleed duugai butsaaj tat daraan olon yum yari. Baabariig harin hariii ebe giin neg veiin hvndee engeed bodohoor songoh hvnch barag alagdaa.

  • Зочин (April 19, 2017 4:44:32 pm )

    Энэ МАН болон АН ын М Энхболдыг ерөнхийлөгчид гаргах гэсэн санал хуваах тохироо наймаа гэдэг нь илт байна Ард олон минь сонголтоо зөв хийгээрээдээ саяын ИХ сонгууль ямар сонголт болсныг хардаа

  • ИРГЭН (April 19, 2017 5:13:33 pm )

    ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭДЭГ ХҮН ЯМАР ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙЖ, ЯАЖ БАЯЖИЖ БОЛДОГИЙГ БҮГД ОЙЛГОСОН УЧИР …..

  • irgen (April 19, 2017 6:14:32 pm )

    bi l erunhiilugch bolmoor bna

  • зочин (April 19, 2017 6:47:08 pm )

    Н ЭНХБАЯР ЭНЭ ХЭДЭН ХУЛГААЧДААС ШАЛ ӨӨР УЛС ТӨРЧ ЛИДЕР ЭНЭ ХҮНИЙ ҮЕД МОНГОЛ ИХ ӨРГҮЙ САЙХАН БАЙСАН ОФФШОР ГЭЖ МЭДДЭГГҮЙ БАЙЛАА ЭНЭ ХҮНИЙ ОЮУН УХААН МОНГОЛ ТӨРИЙГ ТӨР ШИГ ТӨР БОЛГОЖ ЧАДНА ДЭЛХИЙД НЭР ХҮНД ТЭЙ ХҮН Н ЭНХБАЯР

  • zochin (April 19, 2017 7:07:30 pm )

    Jargalsaihniig demjine .

  • Буруу Цолмон (April 19, 2017 7:07:51 pm )

    МАН *АН аас шинэ зүүль хүсээд нэмэргүй Бухын доодхийг хараж Үнэг тураж үхэв гэдэг болсоор байна одооч болно энэ бол жэхэн үнэн Тэд зээлсэн мөнгийг дахин хувааж авна хулгайлна өр нэмэгдэнэ Тэд бол МАНАН хэмээх овот шааруудб бүлэглэл

  • 123 (April 19, 2017 8:22:19 pm )

    Enhbayar ch ulsturchduus us honzongoo avhiin deedeer avch ard tvmni dund dain degdeene de.Zuuni luivarchnaaraa duuduulj baisan hvn gdgiig martaagvi beeez

  • zochin (April 19, 2017 9:40:15 pm )

    enhbayariig demjine

  • zochin (April 19, 2017 10:13:16 pm )

    Enhbayariig demjine.huzuugyi tolgoig huzuutei bolgoj ugnu.

  • Tog (April 19, 2017 10:41:36 pm )

    Jargalsaihniig demjine shudraga naad hymyysees 100 hubi ilyy

  • Mongolmaa (April 19, 2017 11:08:57 pm )

    Buyngiin Jagaag demjinee!Busad ni tsom hulgaich luivarchid!Gants tsever hun ni Jagaa bainaa!

  • Zo (April 20, 2017 1:40:04 am )

    Jargalsaihanig bolgoe hujaa bi sh mongolin tuluu ym hiinee

  • Huyag (April 20, 2017 2:04:43 am )

    Jargalsaihang bol demjine shu.Uls orniig min avaad yvah hunde

  • Tulga (April 20, 2017 2:09:28 am )

    Buyangiin Jargalsaihaniig setgel zurheeree demjij bn.Eh ornoo gesen gants hun bol ene.Uls turiin medleg undurtei uls ornoo avaad yavchih chadaltai mundag hun.Za busd ni tsaashaa.

  • Gxd (April 20, 2017 9:34:19 am )

    Ер нь голыг нь олоод сайн бичижээ .Гэхдээ зарим хүний хувьд санал нийлэхгүй юм байна

  • Зочин (April 20, 2017 9:38:40 am )

    Эдгээр хүмүүсээс арай юм үзсэн, шудрага, жудагтай нь Жаргалсайхан байх гэж хувьдаа үзэж бн. Би нам бус

  • Bold (April 20, 2017 9:57:02 am )

    Amidral medne ch geh shig hen eniig songoh geed baigaan haana hezee AN-han zurchilduud baigaan bitgii muruud Man-n pizdaaguuda!!!!!!!!!!!!!!!

  • emch (April 20, 2017 11:04:31 am )

    za bugd l adilhan umnuuddaa

  • Zochin (April 20, 2017 11:12:45 am )

    Enhbauriig tabiildaa AN-aas auaj os hozongoo abahiig harii.

  • bat (April 20, 2017 11:23:26 am )

    enhbold ch niisleliig maahi gazriin naimaanii hot bolgoj aziin zagaan daginiig shabaasan hot bolgoson hundee Hench helhe Nergui heg muu amitanii , doldoi mine ee odoo bol enhbayar shig shudraga temzegch alga

  • Зочин (April 20, 2017 12:53:18 pm )

    АН-хан та нар нэг гол хүнээ мартжээ. Нөгөө бүхнийг мэддэг, чаддаг бөө Батбаяраа нэрийг нь дэвшүүлээч. Тэгвэл монгол улс мөнч гоё хөгжих байхдаа. Ядаж өргүй болчихно. Зүгээр өглөгтэй л байна шүү дээ.

  • нараа (April 20, 2017 1:05:06 pm )

    Р.Амаржаргал чадна.Боловсролтой,цэвэрхэн хүн дээ.

  • Энэбиш (April 20, 2017 1:05:54 pm )

    Шоронд орж юм үзсэнмйг сонговол арай дээр бол уу. Ийм хүн хүнээ танмна тэнэгүүдийг мэднэ шүү дээ

  • Бадөм (April 20, 2017 1:11:25 pm )

    Өнөөдөр хариуцлагагүй хүн хариуцлагатай хүн хоероо ялгахаа больсон. Энэ ажлыг төрд олон жил болсон тэнэгүүд хийж байгаа . Б.Жагаа арай дээр . Бат-үүл арай шудрага бусдыг шууд шоронд хийж өмнө хмйсэн хэргийг сөхөөд ялласугай

  • зочин (April 20, 2017 8:05:54 pm )

    Н.Энхбаяр л нүдэнд тусаж байна бусад нь баяртай

  • зочин (April 20, 2017 8:07:00 pm )

    odoo ch yostoi ene songuulid man shig hulhiduulahgui an mon yalgaa alga

  • зочин (April 20, 2017 8:15:28 pm )

    Amarjargal namiin gishuudee hamgaalsan booronhii nohroor yah ve, yamarch songoltgui N.Enhbayariig demjne, ard tumen mini bid songoltoo buruu hiisnees odoo amidral hund bna shu de teriig ch nemne eniig ch nemne, tiim ch mongo baihgui iim ch bolomjgui geed, tegsen mortloo toriin danhar butets yamar bna, tiimees goyo yaridag goyo moriin hotolbort huurtahgui, H6Enhbayariin ued ard tumnii amidral arai ch ingej dor oroogui, yadaj huuhdiin 20-iig haschlaa, tetgeveriin nasiig nemchlee, ard tumnii jaahan hurimtlalaas tatvar avah bolchloo geed gerel gegeetei yum alga amlaj baisnaasaa tes oor bolson

  • зочин (April 20, 2017 8:18:23 pm )

    amarjargal batjargal nar sanhuu ediin zasgiin deed surguuliig olon jiliin menejment nereer avsan gel uu humuus tegj shuugiad baisan da

  • зочин (April 20, 2017 8:19:04 pm )

    moroodohod mongo toloh bish de kk

  • Chimgee (April 21, 2017 10:13:28 am )

    Ер нь бужигнавал бужигнасан нь дээр ш дээ. Энхбаяр бол юм хийнэ шүү. Монголчуудаа үзээд алдана байгаа. Наад хүн чинь сайн муу сайхан муухайг бүгдийг үзсэн. Боловсролтой, бурханлаг хүн шүү дээ.

  • ЗочинзочинзочинзочинзочинЗОЧИНзочинзочинзочинззочиночинзочинзочинзочинззочиночинззочиночинзочин (April 21, 2017 10:40:03 am )

    Энхбаяр улс төрд 10 гаруй жил ажилласан юу хийсэн юм одоогийн байдалтай адил л байсан биз дээ.Одоо төрөл арилжаад ирээгүй биз дээ. Одоо АН аа с өшөө авах ажил л хийнэ өөр юм хийхгүй .Ерөнхийлөгч байсан хүмүүсээс авилга хээл хахуул, идсэн уусан хэрэгтэй хүн Энхбаяр л байгаа биз дээ. Балиар юмыг сонгох хэрэггүй. Монголчууд минь тунгааж бод.Амаржаргалыг сонго….

  • ззочин (April 21, 2017 2:20:10 pm )

    Нямдоржииг дэждэгхүмүүс бол хужаа талдаа элэгтэй хүмүүс байгаа Энхбаярииг дэмждэгхүмүүс бол хар цагааныг ялгдгүй хүмүүс өөрснөө заяа мэдэж дээ

  • m (April 21, 2017 9:45:52 pm )

    баруун аймгийн бага ястнуудыг битгий дэмжээрэй, халх ерөнхийлэгчтэй болье оо

  • з (April 24, 2017 8:47:06 am )

    Энхбаяр одоо болсон шунал нь хэрээс хэтэрч байна М,энхболд бол бүр хэрэггүй Энхбаяр гарвал өс хонзонгийн талбар нэмэгдэнэ одоо зогсоох хэрэгтэй Амаржаргалыг тавиад л үздэг газар шүү дэ Жаргалсайхан Батүүл З, Энхболд Алтанхуяг хэн нь ч хэрэггүй харин Батүүлийг шоронд хийх хэрэгтэй

  • Батсайхан (April 24, 2017 11:56:00 am )

    Амаржаргалаас бусад нь бүгд новшнууд

  • ZOCHIN (April 24, 2017 4:55:19 pm )

    ENHBAYRIIG DEMJIJ BNA ELBEGEEG BODOHOD HVN SHVV


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al
istanbul escort bayan,ankara escort,izmir escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,ankara escort,beylikdüzü escort,avcılar escort,beylikdüzü escort,ataköy escort,şişli escort,pendik escort,pendik escort,
maltepe escort,
istanbul escort,sex hikayeleri,istanbul escort,sex hikayeleri,erotik film izle,
kartal escort,pendik escort,tuzla escort,izmit escort,kurtkoy escort,atasehir escort,
istanbul escort,besiktas escort bayan,sirinevler escort,beylikduzu escort bayan,
istanbul escort bayan ankara escort izmir escort bakırköy escort ankara escort ankara escort ankara escort ankara escort ankara escort beylikdüzü escort avcılar escort beylikdüzü escort ataköy escort şişli escort pendik escort pendik escort mersin escort bayan ankara escort ankara escort ankara escort etlik escort eskisehir sarisin escortlar sincan escort maltepe escort kurtköy escort istanbul escort sex hikayeleri istanbul escort sex hikayeleri erotik film izle fuck google kurtkoy escort kartal escort pendik escort tuzla escort izmit escort kurtkoy escort atasehir escort istanbul escort besiktas escort bayan sirinevler escort beylikduzu escort bayan astropay astropay kart astropay card ucuz astropay adana seo canlı bahis kaçak bahis siteleri
hacklink satış wordpress free themes meme büyültme hacklink satışı e sigara hacklink al