sesli chat onur air ordu haberleri
Apr 6, 2017 23 comments

40 тэрбумын хэрэгтэй Б.Гарамгайбаатар Г.Дэнзэн шиг толгойгоо илүүлээд өнгөрөх үү?

нийтлэсэн Admin

Гишүүн асан Б.Гарамгайбаатар 40 тэрбумын асуудлаар шалгагдаж буй. Гэхдээ Г.Дэнзэн нарын хэргээс харж байхад, ер нь манайд эрх мэдэлтнүүд, мөнгөтэй хүмүүс хуулиас айх огт хэрэггүй болжээ. 17 тэрбумын хэрэгтэй Г.Дэнзэн 3 жил 6 сарын ял авч, хэрэг дээрээ бол жил гаруй хугацаанд суугаад л гарахаар байгаа.  За тэгээд төрийн албанд ажиллах эрхийг нь хассан хугацаа суллагдахтай нь зэрэгцээд дуусах биз. Ер нь бол луйварчдад айгаад байх юм огт байхгүй бололтой юм. Яг энэ хандлага Б.Гарамгайбаатар дээр ч давтагдах уу гэдэг асуулт тавигдаж таарч байна.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бол 264 дүгээр зүйлийн 264.2 гэх зүйл ангиар нэмж шалгаж байгаа гэх албан бус мэдээлэл байна.

Тэгвэл 264.2-т  “Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн анхаарал татсан заалт байгаа юм.

Б.Гарамгайбаатар ганцаараа  бус  өөрийн хүү “Монроуд” ХХК-ийн захирал Г.Тэнгис, төрсөн дүү Б.Оюунцэцэг /тус компанийн нягтлан бодогч/ нарын хамт шалгуулж байгаа гэх мэдээлэл бий.

Ер нь бол Б.Гарамгайбаатарын тухайд нэлээд асуудалтай. Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байх үед Хөгжлийн банкнаас  Засгийн газарт шинээр зам тавих гэж байгаа гэх ойлголтыг өгч,  тогтоол батлуулж, нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж  “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км хатуу хучилттай зам засах ажил 2008 оноос эхэлсэн байдаг.  Зам засварын ажлыг БНХАУ-ын “Зам барилгын II анги” компани гүйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхэлсэн бөгөөд замын төсөвт өртөг 20 тэрбум төгрөг байхаар тухайн үед гэрээ байгуулсан байдаг. Улмаар гүйцэтгэгч компани замын 38 хувийг зассаны дараа санхүүгийн хүндрэл, инфляциас шалтгаалж ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан гэх мэдээлэл байгаа юм. Дараа нь  2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад тендерт “Монроуд” компани материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдэж байжээ. Тендерт шалгарсан  “Монроуд” компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаараа оруулж, Засгийн газар 2012 оны 110 дугаар тогтоолоо гаргаж Хөгжлийн банкны санхүүжилтээр Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замын үлдсэн хэсгийг “Монроуд” компаниар гүйцэтгүүлэхээр болсон байдаг. Мэдээллээс үзэхэд, дээрх  тогтоолоор замын төсөвт өртөг нь 37 тэрбум 231 сая 300 мянган төгрөг байх бөгөөд бүгдийг нь Хөгжлийн банк санхүүжүүлэх бөгөөд 2012 онд гурав, 2013 онд 32 тэрбум 369.7 сая, дараа жил нь нэг тэрбум 800 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болжээ. Харин  үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулга хийжээ. Ингэхдээ гүйцэтгэгч компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй гэж байгаа гэх асуудал яригджээ.  Ийм асуудал яригдах үед Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Улмаар Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргасан бөгөөд  тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг батлуулжээ.

Тогтоолд тусгаснаар Халзанбүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км замыг санхүүжүүлэх нийт дүнг 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг гэсэн байна. Түүнчлэн 2013 онд 23 тэрбум 177 сая 200 мянган төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байдаг. Тэгэхээр эдгээр мэдээллээс үзэхэд Хөгжлийн банкнаас 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг татахдаа Б.Гарамгайбаатар улстөрийн нөлөөлөл үзүүлж, шийдвэрлүүлсэн байх магадлал өндөр байдаг. Гэвч тэгээд эхэнд өгүүлсэнчлэн 40 тэрбумын хэрэгтэй Б.Гарамгайбаатар Г.Дэнзэн шиг жаахан ял аваад, мултрах уу гэдэг асуудал анхаарал татаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • ккк (April 06, 2017 10:45:30 am )

    Дэлхийн тэрбумтан болсон Су. Батболдын хажууд ичмээр хэрэг байна ш дээ АТГ акулуудаа агнаачээ яагаад тэр Батболдоос мэдүүлэг авахгүй байгаа юм айгаад гөлөг болоод байгаа юм уу яаж ам долларын тэрбумтан болсон мэдүүлэг ав насаараа төрд ажиллачихаад тэрбум ам долларын хөрөнгөтэй болсон байхад яах ч үгүй юм

  • Иргэн (April 06, 2017 11:28:35 am )

    Яасан их мөнгө идсэн барам бэ?

  • Зочин (April 06, 2017 11:58:40 am )

    Энэ жижиг гарууд яах вэ шийтгүүлнэ, Цаана нь бүхэл бүтэн төмөр зам барих мөнгө идцэн женко Баттулга гэдэг хүн байна, АТГ, цагдаагийнхныг хахуульдсан юмуу хэрэг нь чимээгүй болчлоо, Хуулийнхан солонгосын хуулийнхан шиг шуурхай шударга байгаач, хэрэг хийсэн ерөнхийлөгчөө дор нь хорилоо шүү

  • Зочин (April 06, 2017 11:59:22 am )

    Энэ жижиг гарууд яах вэ шийтгүүлнэ, Цаана нь бүхэл бүтэн төмөр зам барих мөнгө идцэн Баттулга гэдэг хүн байна, АТГ, цагдаагийнхныг хахуульдсан юмуу хэрэг нь чимээгүй болчлоо, Хуулийнхан солонгосын хуулийнхан шиг шуурхай шударга байгаач, хэрэг хийсэн ерөнхийлөгчөө дор нь хорилоо шүү

  • Vher mongol (April 06, 2017 12:36:25 pm )

    ATG shudrag baildaa naad hulgaich chin yal awaad yawah hvnshdee.

  • зочин (April 06, 2017 1:08:07 pm )

    Энэ хоер бол хамгийн жижиг гарууд баригдаагүй байгаа АН-ын том тулууд АТГазараар тоглоом хийгээд сууж бна даа.Энэ хоер 2жилийн дараа суллагдсан байх болно тэгээд дахиад их хурлын гишүүн болохоор өрсөлдөж таарна даа харж байгаарай.Өнөө газарын наймаачин улаан хацарт шиг шоронд жаргах байх

  • zochin (April 06, 2017 1:17:24 pm )

    40 terbum gedeg jijig mungu bish. ene luivarchin bol ushuu ch ih idsen bgaa. sain shalgaval

  • Fuck 76 (April 06, 2017 2:22:03 pm )

    Fucking Monkey looking punk ass!

  • Mendee (April 06, 2017 2:24:00 pm )

    Ebe Hurts Hoer bsain tsagt Hulgai luiwar buurahgui shuu. Ebe eeg hurdan zailuulmaar bna zaluuchuudaa hamt jiagsii.

  • зОчин (April 06, 2017 5:23:57 pm )

    Гарамгай өнгөрчээ рөөхий. Яаж тэр Дэнзэнд хүрэх вэ. Дэнзэнгийн ард Алтанхуяг, Нямдорж нарын Увс нам байгаа шүү тэд нэгнийгээ төлөө улсыг худалдахдаа ч сийхгүй.

  • эмт (April 06, 2017 6:30:40 pm )

    За харж л байя. Болж бүтэхгүй байгааг гаргаад хэллээ. Одоо хянаж байгаа нь ажлаа хийж байгааг харуулах хэрэгтэй. яана. Толгой илээд өнгөрвөл… Монголын шүүх нэг л бишээ … Ер нь болж байна гэх үзэл. . .өөрөө нурдаг шүү дээ

  • Anonymous (April 06, 2017 8:55:10 pm )

    Garamgai gar ve

  • өвөө (April 06, 2017 10:45:55 pm )

    бүх том хэргүүдийг шүүх аргалаад авдгаа аваад өнгөрөөнөө монгол шүүхгүй болоод байна шүү иргэдээ.Шудрага шүүхтэй болохсон.

  • ызочин (April 07, 2017 12:17:10 am )

    их сурхий сэгсииж байсан юмаа оортоо тойрог гаргаж ч байх шиг дэмии тоглоом дэмии л байдаг юм Энэ хунии араас Нямосор гэж салзи гараад ирлээ

  • Anonymous (April 08, 2017 1:34:05 am )

    Oi modnoos 1 say tugrug hurehgui mod tairsan hun shuuhes 5 jiliin yal avsniig sain sanaj bn getel iim bj bdg mongol ulsad shuukh gj um bhgui um bn aa edgeer humuusiig shuud budaj alah tsaaz heregtei bnaa ard tumen min davarsaar davarsaar

  • хөвсгөлийн иргэн (April 09, 2017 7:02:31 pm )

    тэртэй тэргүй сүйрээд дуусаж бга энэ улсыг одоо юуг нь хайрладаг юм..шууд алацаад дуусьяа..иргэний дайн гарвал ч гараг..үхэх нь үхээд,үрэгдэх нь үрэгдээд үлдэх нь үлдээд нэг талдаа орог

    • ЗОЧИН (April 11, 2017 5:00:10 pm )

      ЧИ ЧИНЬ ХАРИН ОВОО БӨӨ ЮУ?

  • Зочин (April 09, 2017 7:26:04 pm )

    Гарамгай луйварчин шүүх хурлаар ороод Дэнзэн шиг шагнуулаад өнгөрөх байлгүй. Ард түмнийхээ хөлс цусыг сорсон ийм амьтсыг яана. Шүүгээд сууж байгаа шүгч ч өөрөө эднийг тэжээж байгаагаа мэддэг болов уу.

  • Оргил (April 10, 2017 11:30:53 am )

    Шудрага шүүхтэй болох цаг Элбэгээг буусны дараа л ирж магадгүй гэж горьдоё

  • Монгол (April 15, 2017 10:19:11 pm )

    Юу бага мөнгө гэж улсыг идэж дуусгасан хүн байна сайн шхлга хориоч үхтэл нь хорь хохиролыг нь заавал төлүүл ямарч хулгайчийг хохиролыг төлүүлдэг жишиг тогтоогоод өгөөчээ

  • зочин (April 17, 2017 6:17:10 pm )

    ЭНХБАЯР ШУДРАГА ШҮҮХ ЦАГДААГ БАЙГУУЛАХ БАЙХДАА??? ӨӨРӨӨ ҮЗСЭН ХҮН,,,,ТИЙМ БЗДЭЭ? ЖИРГЭЭЧДЭЭ??

  • Пүүжээ (April 18, 2017 12:03:20 pm )

    Тэгэх л гэж Их хуралд шургалаа биз дээ. Үйлийн үр гэж нэг юм байдаг даа. Муу үйл хийвэл мууг л эдэлнэ. Сайн үр тарьвал сайныг л эдэлнэ. Хэзээ яана гэж ийм их юм иддэг байнаа.

  • болд (April 19, 2017 6:23:10 pm )

    шоронд нь хатаавал таарна


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com