sesli chat onur air ordu haberleri
Apr 3, 2017 18 comments

Боловсролын яамны Төрийн нарийн Б.Баярсайханыг “мүүнчин” Б.Насанбаяртай зүйрлэхийн учир юу вэ?

нийтлэсэн Admin

Боловсролын сайд Ж.Батсуурь ажлаа авснаасаа хойш олигтой шийдвэр сэлт гаргаагүй хэрнээ өмнөх сайд нарын хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг үгүйсгэж, баллуурдаж суудаг үндсэн ажилтай болсон талаар нь хэвлэлүүд олонтаа дуугарч буй. American school, British school гэх мэтээр хувийн сургуулиудын нэршлийг өөрчилж тоогоор нэрлэх тухай том шийдвэр гаргахаас өөрөөр Ж.Батсуурь сайдын хийгээд байгаа юм үнэндээ түй ч алга. Анагаахын захирлыг солих гэсэн шийдвэр нь улстөр үнэртүүллээ гэгдэж баахан шүүмжлүүлсэн Ж.Батсуурь сайд ингэхэд бараа сураггүй байгаа нь түүний багийнхны чадамжтай холбоотой юу гэдэг асуулт гарч ирж байгаа. Ер нь тэрбээр Ж.Эрдэнэбатын танхимын нэр сүрийг хойш нь татаж байгаа сайдаар нэрлэгдэнэ гэхэд хэтрүүлсэн болохгүй. Ямартаа л УИХ-ын гишүүн А.Ундраа ч боловсролын салбарыг тааруухан байгааг хэлсэн. Тэрбээр “Засгийн газрыг илүү эрчимтэй ажиллах ёстой гэж бодож байна. Зарим яамд хойрго ажиллаж байна. Би Боловсролын яамны ажилд сэтгэл дундуур явдаг. Тэгэхээр шаардлага тавина, шахаж ажиллана гэж бодож байна.” хэмээн ярьсан байна билээ. Гишүүний энэ үг голчтой гэдэгт эргэлзэх юун.

Уг нь Ж.Батсуурь сайдын удирдаж буй яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярсайхан гэж дайчин маягийн бүсгүй ажиллаж байгаа даа. Яагаав нөгөө жүжигчин Амраагийн эгч шүү дээ. Ямартаа л  жүжигчин Б.Амарсайханыг МАН-ыг балиашиглаж, шүдэнз зурж үгээ хэлээд л  эгчийгээ төрийн нарийн болгочихсон гэх яриа хэдэн сарын турш дагаж байхав. Уг нь ч яахав тэгээд хэн хэндээ дэм болоо л биз. Төрсөн тэлснүүдэд тэр байтугай юм байх гэж бодъё. Гол нь Б.Баярсайхан хатагтай төрийн нарийны хувиар яамныхаа, сайдынхаа нэр сүрэнд анхаарч ажиллах хэрэгтэй болов уу. Ядаж байхад   Ийгл телевизийг христийн кино, библийн сургааль нэвтрүүлж, монголчуудыг “соён гэгээрүүлж” байх үеэс захирлаар нь ажиллаж байсан Б.Баярсайханыг Л.Гантөмөр сайдын үед нэр сүр нь тодорсон мүүнчин Б.Насанбаяртай зүйрлэсэн зүйрлэл хэвлэлүүдээр яваад эхэлжээ. Энэ ч тийм сайн юм биш л дээ.

Учир нь Б.Насанбаярын хувьд мүүнчин гэх тодотгол нэг насны юм болоод байгаа шүү дээ.  Монгол Улсын Үндсэн хууль хүнийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй хэмээн заасан байдаг ч, Монгол Улсын ирээдүйд чухал үүрэгтэй боловсролын яамны хатагтай нартай холбоотой асуудал хүссэн хүсээгүй нийгэмд өндрөө авчихаад байгаа хэрэг л дээ.

Тэрчлэн БСШУЯ мүүнчдээс салаад христчдийн замыг сонголоо хэмээн сошиалаар ч хүмүүс хэлж ярих болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Иргэн (April 03, 2017 11:57:36 am )

    Үнэхээр тэнэг юм аа. Христийн шашин бол Мүүн нтрээс шал өөр зүйл шүү дээ. Харьцуулаад байх юм огт байхгүй. Тэгээд ч ажил амьдралаа ялгах л хэрэгтэй шд

  • Үхрийн нүдний суулгац зарна (April 03, 2017 12:42:36 pm )

    Үхрийн нүдний суулгац зарна.tel;96667103

  • irgen (April 03, 2017 1:51:53 pm )

    Ээдээ мэдэхгүй загалмайтны аян дайн гэж бас байсан шүү.НЭГ шашин дотор олон төрлийн гаж урсгал бий нэвтэрүүлэг нь телевизээр яваад л байгаа шүү.Ямх ямхаар иднэ гэж үг ортой шүү

  • naran (April 03, 2017 3:17:46 pm )

    Unen gseen Modnii 2-iin Amid ug sumd ger buleeree ywdiin bn lee

  • Зочин (April 03, 2017 5:07:51 pm )

    Христийг шүтээ л биз. Ажлаа л хийж, чадаж байвал боллоо. Христийн шашин чинь бурхан гэж юу байдгийг тодорхой хэлээд өгдөг юм. Шарын шашныхан чинь 20-30 бурхан яриад, ном уншуул гээд мөнгө салгаад сууж байгаа шүү дээ. Чаддаг бол лам нар нь монголоор уншил даа. ТВ-9 телевизийнхэн уншуулах гээд чадаагүй гэсэн. Сонссон хүн нь ийм юманд тэгээд итгээд 400 жил явсаныг бодохоор Монголчууд минь ухаарах болсон байна гэсэн шүү.Нэг ч гэсэн христ шүтлэгтэй нь төрийн нарийн бичиг байгаа нь яамай даа. Бурхан ивээх болтугай

  • Иргэд (April 03, 2017 6:55:39 pm )

    Төр шашинаа тусгаарла. Христүүд Монголчуудыг Солонгосуудын боол болгодог. Христүүдийг зайлуулах хэрэгтэй

  • Зочин (April 03, 2017 7:49:01 pm )

    Энэ хүүхэн чинь жигтэйхэн давлиун зантай, тэр дүү Амраа нь бүдүүлэг гэж жигтэйхэн биеэ тоосон хүн байна лээ. Хараад л за даа энэ хүн төрд ажиллавал олон хүнийг зовооно доо гэж бодож билээ

  • eej (April 03, 2017 7:51:09 pm )

    yu yariad bgaa zochin be hrist bol mongoliig xagalgan butargah gadnii yavuulga iim hrist yumnuudig zailuulah heregtei mongol torhtei evrei sanaatai zolignuud

  • зочин (April 04, 2017 9:16:24 am )

    ene daljignuur duugiinhee buyand garaa bz de

  • zochin D (April 05, 2017 11:28:02 am )

    uunees gadna toriin albanii shalgaltandaa tentseegui uureg guitsetgegch gazriin darga nar geed heden hund garuud bolovsrol soyoliin salbariig udirdaad bna uu uruuduulaad bna uu bnaa bn said ni zugeer ursgalaaraa heden zuil yarih yum mergejliin toriin udirdlaga bhgui boljee ene yamand

  • Anonymous (April 08, 2017 12:48:24 pm )

    undraa yu gej tenegtsiim bol bas …

  • zochin (April 12, 2017 8:56:24 pm )

    Нээрээ энэ улс орны албан байгууллагыг шашны төлөөлөлөөр удирдуулахаа больё.Тэр гандан хийдийн хамба Чойжамц гуай чинь улаан буддист гэсэн. Бас Их хурлын дэд дарга Нямдорж буддист гэсэн.Бүгдийн болиулж бөө мөргөлийн Сарандаваагаар удирдуулаад мөнгөний даллага дуудуулаад л баян больё.

  • АН-ЫН АХМАД (April 15, 2017 11:49:45 am )

    Бүх шашин хар тамхи 17-р зуунаас эхлээд Христ шинжлэх ухааныг сурталчилгаандаа ашиглаж их амжилт олсон. Масончууд шашныг бүрэн утгаар нь ашиглаж Дэлхийг нэг удирлагатай болгох холын бодлогоо хэрэгжжүлж Христийг бүх дэлхийд тарааж байна Хэдэн Еврей н хөрөнгө санхүүд түшиглэн явдаг юм

  • АН-ЫН АХМАД (April 15, 2017 12:12:27 pm )

    Буддийн шашны сургааль бол хэрэгтэй Хоосон чанарын философийг ойлгох хүн цөөн Энгийн хүн ойлгоод ч хэрэг байхгүй.Одоо тэгээд бизнес болчихлоо Ном хуруулахад тариф тогтоочихсон .Өргөл барьц авахын зэрэгцээ төлбөр нэхээд суудаг болсон.Өвтэй ядарсан хүн хүүхдэд сарвайх юм гэвэл хэвийн боов.Уг нь ядарсан хүнд тус болж буян үйлдэх номтой хүмүүс. Номыг орчуулсан хүн бараг байхгүй. Цэцэг, навч хүний нэр л байдаг гэдэг шүүдээ Мухар сүсэглэхгүй ,үгүйсгэхгүй мөрөөрөө явцгаах нь зөв ажээ

  • АН-ЫН АХМАД (April 15, 2017 12:14:29 pm )

    Сарандавааг ерөнхийлөгчөөр сонгоё ЗӨВ санаа

  • АН-ЫН АХМАД (April 15, 2017 12:21:27 pm )

    Сарандаваа ерөнхийлөгч гадаад орнуудад даллага аваад бидэндээ хуваалцаад харин зүгээр биш г,эжүү Харин Африк явуулж яавч болохгүй.Негрүүдийн авъяасанд автаад буцаж ирэхгүй болно.Бид өнчирч хоцорно. Шавь гээд бэлдсэн хүн байхгүй .Олзоо хуваах дургүй байлгүйдээ Шавь бэлдээгүй

  • АН-ЫН АХМАД (April 15, 2017 12:24:43 pm )

    Сарандаваа ерөнхийлөгч гадаад орнуудад даллага аваад бидэндээ хуваалцаад харин зүгээр биш г,эжүү Харин Африк явуулж яавч болохгүй.Негрүүдийн авъяасанд автаад буцаж ирэхгүй болно.Бид өнчирч хоцорно. Шавь гээд бэлдсэн хүн байхгүй .Олзоо хуваах дургүй байлгүйдээ Шавь бэлдээгүй ч биш дээ. Жижигхэн хөөрхөн сарандадавкаа нар зөндөө

  • МАН (April 15, 2017 4:49:34 pm )

    Дүү Амараа нь их хурлын сонгуулиар шүдэнз зурж МАН-ыг магтсаны хариуд эгч Баярсайхан нь төрийн нарийн болсон. Тэгээд үүндээ ичсэн юмгүй Боловсролын салбарыг удирдах гээд Христтэй хамт зүүдлээд л явж байна


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com