antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
antalya haber
Mar 21, 2017 34 comments

Ц.Мянганбаяр нарын хэргийг хуулийнхан ХАРИУЦЛАГА-тай шийдэх үү?

нийтлэсэн Admin

Гол усыг бохирдуулж, алтнаас доогуур түвшинд аваачиж, сүйдэлж ирсэн “Монгол газар”, “Алтандорнод Монгол” зэрэг компанитай холбоотой хэрэг хэрэгсэхгүй болж байсан түүхүүд бий.  Мөн эдгээр  компаниудаар нөхөн төлбөр төлүүлэх Засгийн газрын захирамж хүртэл гаргаж байлаа. Энэ нь тэднийг гол ус бохирдуулагсад гэдгийг баталж ирсэн баримт.  Гэвч тэд  Орхон голыг, байгаль орчныг бохирдуулах үйл явцаа үргэлжлүүлсээр өдийг хүрсэн нь асуудал дагуулж байдаг. Тиймээс Ц.Мянганбаяр нарыг Орхон голыг бохирдуулсан асуудлаар яллагдагчаар татсан гэх мэдээллийн араас анхаарал тавьж байх нь зөв болов уу. Ер нь бол  “Алтандорнод Монгол”, “Монгол газар” компанийнхан  Орхон  голын эх дээр олборлолт хийснийхээ дараа нөхөн сэргээлт нэрээр өөр компаниудтай гэрээ байгуулан, үлдэгдэл дээрээ ажиллуулснаар усыг нь маш ихээр бохирдуулсан талаарх мэдээллийг бид олонтаа хүргэж байсан. Түүнчлэн  прокурорын байгууллагаас Орхон голыг бохирдуулсан хэргийг сэргээн шалгаж эхэлсэн нь  таатай мэдээ юм. Чухам харин шүүхийн шатанд хэрэг хэрхэх вэ гэдэг нь анхаарал татаж байна.

  20010-2011 онд “Алтандорнод Монгол”-ыг удирдаж байсан Ч.Бямбаа, Д.Даваасамбуу, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, У.Даш зэрэг хүмүүсийг шалгаж байсан ч УЕПГ-аас тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байв. Харин мэдээллээс үзэхэд тэдэнд холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзэн сэргээж, яллагдагчаар татан шалгаж эхлээд байгаа  юм байна.

Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон голын эхэнд Уул уурхайн яам, МХЕГ-ынхантай хамтран ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаад ирэхдээ үгээ хэлсэн байсан. “Орхон гол улаанаараа эргэж, 13 км газрыг ухаж, гол руу шууд бохир усаа асгаж байгаа нь сэтгэл эмзэглүүллээ. Тэнд үнэхээр хариуцлагагүй уул уурхай ажиллаж байна.” гэж салбарын сайд хэлсэн юм. Цаашлаад Орхон голыг бохирдуулсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна гэдгээ хэлсэн байгаа. Тэгэхээр хуулийг гууль болгодог Ц.Мянганбаяр нарын нөхдүүдийн увайгүй шуналын эсрэг төрийн байгууллагын зүгээс дорвитой арга хэмжээ авах юм байна гэж ойлгогдож байсан юм.

Орхон гол нь Шийрт, Тээл, Өлт гэх уулын амнаас ундаргаа авах гурван голоос бүрэлдэж 1124 киллометр газарт урсдаг байсан бол өнөөдөр 200 киллометр орчим зайд улаан шороогоор урсаж, хүн мал ундаалах аргагүй, нөхцөл байдалд хүрээд байгаа юм. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Орхон голын уснаас уухыг хориглож битүүмжилсэн учир малчид иргэд зөөврийн ус ундандаа хэрэглэдэг аж. Орхон багийн нутагт “Монгол газар”, “Алтан дорнод Монгол”, “Алтай гоулд”, “БМНС”, “Голден хаммер” “Батбродерс” гэх компаниудын тусгай зөвшөөрлийн дор 30 орчим компанийн 1300 гаруй иргэн алт олборлодог бөгөөд эдгээрээс “Монгол газар” компанийн эрхээр 14 жижиг компани Шийртийн салаа, Өлийн гол, Харгуйтын салаанд алт олборлож өдийг хүрчээ.

Гол ус гэдэг амьтай гэдэгт Монгол хүн л бол хэн ч байсан дотроо эргэлзэхгүй болов уу. Гэтэл та бидний дунд өнгө мөнгөний төлөө бол нүдээ ухаад өгөхөөс ч сийхгүй болсон этгээдүүд цөөнгүй байх бөгөөд тэдний гарт гол ус, байгаль орчин сүйдэж байгаагийн нэгэн тод томруун жишээ бол Орхон гол юм. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших Орхон голын тав зургаан жилийн өмнөх дүр төрхийг сурвалжлан бичиж байсан сэтгүүлчийн нийтлэлээс энд эхлээд иш татъя.   “Ой мод нь алагласан нэгэн уулын бэлийг тэр чигт нь ухсан байх бөгөөд бэлээр нь урсах гол улаанаараа эргэлдэнэ. Хэдэн хэсэг болон салан урсах гол зарим хэсэгтээ ширгэж зүгээр л сайр үлдсэн байв. Орхон голын урсацын яг дунд нь хиймэл нуур хийжээ. Гэхдээ хүн ард амарч суух тойром бүрд, нуур биш шүү. Голын дунд “босгосон” хиймэл нуурын гол зорилго нь гэвэл алт угаах. Голын урсгал дагаж бүрэлддэг алтны судал Орхон голын хавиас ихээр олддог учир өнөөдөр энэ газар 40 гаруй жижиг компани алт олборлож буй ажээ. Эдгээр жижиг компаниуд бүгд холбогдох бичиг баримт бүрдүүлж, зөвшөөрөл авсан уу гэвэл үгүй. Уулын ажлын төлөвлөгөө, усны дүгнэлт гэх мэт хуулинд заасан зөвшөөрлийг аван үйл ажиллагаа явуулж байгаа компани гэвэл ганц л байна. Харин бусдыг нь холбож байгаа нэг зүйл нь эдгээр компаниуд бүгд “Алтан дорнод Монгол” болон “Монгол газар” компаниас олборлох эрхээ худалдаж авчээ. Ус нь улаанаараа эргэж, уул нь эхнээсээ сэтлэгдэж байгаа эмгэнэлтэй дүр төрх Цэнхэр сумыг “чимсээр” даруй хоёр жил гарны хугацааг үджээ. Энэ хугацаанд аймаг болоод сумын зүгээс дорвитой ажил хэрэгжүүлсэнгүй. Аймаг, сумийн холбогдох албаны хүмүүс машин техникийг нь лацдаад, дахиж олборлолт хийхгүй гэсэн ам мөчгийг нь аваад салдаг гэх. Харин амьдрал дээр энэ ажил нь тэр бүр биеллээ олдоггүй ажээ. Алт олборлогчид аймгаас шалгалт ирэхийг аль хэдийнэ мэдээд машин, техникээ ууланд оруулж нуучихдаг, шалгалтад өртлөө гэхэд  машиныхаа лацыг нь тайлж хаяад дахин олборлолтоо хийж эхэлдэг байна. Чухамдаа ингэж бие, биеэ хуурсаар тэд ч дасч, цаг хугацаа ч өнгөрчээ. Харин Орхон гол бохирдсоор, уул нь нурсаар байна.” хэмээн бичсэн байдаг.

Хамгийн харамсалтай нь уулыг нь нурааж, усыг нь ширгээх гэж байхад аймаг болоод сумын удирдлагууд тэднээс мөнгө авдаг талаар хөндсөн байдаг. Байгаль орчныг сэргээх нөхөн төлбөр, усны мөнгө, сум хөгжүүлэх сан гэх мэт хэдэн сая төгрөгийг алт олборлож байгаа компаниудаас аваад, уйлж буй Орхон голыг харин тэд тоолгүй иржээ. Өдгөө УИХ-ын гишүүн болсон Ё.Баатарбилэг аймгийн засаг ноён байхдаа  “Бид тэртээ тэргүй газраа ашиглуулж байгаа нь үнэн биз дээ. Тийм учраас л бид байгаль орчныг сэргээх нөхөн төлбөр гэж компани болгоноос найман сая төгрөг авсан. Энэ мөнгө бүгд Төрийн санд орсон байгаа. Нэг ч төгрөг хувийн хэрэгцээндээ зориулаагүй. Аймагт хэрэгжүүлэх ёстой ажилдаа зориулагдаад л явна” гэж Архангай аймгийн засаг даргын хувиар хэлж байсан байдаг.

Орхоныг сүйдлэгсэд…

 “Монгол газар” компанийг   2015 оны нэгдүгээр сарын 20-нд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс 2365 тоот захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцож, дампуурсныг нь зарласан. Гэтэл тус компани өөрийн эзэмшлийн ашиглалтын лиценз нэрийн дор Орхон голыг өнөөдөр ч бохирдуулсаар байна. Дампуурчихсан гэх компани  ‘Туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа” гэх нэрийн дор хууль бус үйлдэл хийж, байгаль, дэлхийг бохирдуулсаар байгаатай хэн  одоо хариуцла га тооцож дийлэх вэ?

“Монгол газар” ХХК  нь татварын их хэмжээний өртэйгөөс гадна арилжааны банкууд дахь өр, гаднын улс орнуудад тавьсан зээлүүд нь нэхэгдэж эхлэхэд  төлөх чадваргүй болсон учраас 2014 оны наймдугаар сард төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүй гэж албан ёсоор мэдэгдснийг эргэн нэг сануулахад гэмгүй байх.  2015 оны нэгдүтээр сарын 20-нд “Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүй болохыг  шүүх  шүтогтоосон. Улмаар  тус  компаниас авлагатай аж ахуйн нэгжүүд шүүхэд нэхэмжлэл гаргах учиртайг мэдэгдэж байв. Шүүхэд “Монгол газар” компанийн нэр дээр 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирсэн нь тус компанийг дампуурахад хүргэсэн байдаг. Ямар ч чадамжгүй болсон Монгол газар үйл ажиллагаагаа зальдаж явуулах аргыг олсон байсан нь өдгөө үйлдлээс нь харагдаж байгаа юм.  Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд дахин сэргээгдсэн эрхийнхээ дагуу ашиглалтын лиценз эзэмшигч компаниуд Уул уурхайн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МХЕГ, Ашигт малтмалын газар, орон нутгийн удирдлага зэрэг мэргэжлийн байгууллагуудтай уулын ажил, байгаль орчны үнэлгээ, ашигласан талбайд үргэлжлүүлэн нөхөн сэргээлт хийнэ гэх мэт тодорхой эрх, үүргийн таван талт гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.

 Тэгвэл “Монгол газар” компани уулын ажил, байгаль орчны үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар хийлгээгүй, ашиглалтын талбайн шавыг тавиулалгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, цаашлаад ажлаа туслан гүйцэтгэгч компаниудаар хийлгэж байгаа юм. Энэ нь нөхөн сэргээлт болоод байгаль орчинтой холбоотой бүхий л ажлын хариуцлагыг туслан гүйцэтгэгч компаниудад тохож үлдээгээд, өөрсдөдөө бол элдэв юм юу ч наахгүй үлдчих гэсэн санаа төлөвлөгөө болж харагдаж байгаа юм.  2015 онд өөрийн эзэмшлийн талбайдаа туслан гүйцэтгэгч 24 компани оруулан, алт олборлуулж байсан бол энэ онд 14 компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэхдээ Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт эзэмшиж буй талбайгаа 14 компанид хуваан өгч, аймгийн мэргэжлийн хяналтын газрынханд “Эдгээр туслан гуйцэтгэгч компаниуд өөрсдийн ашиглаж байгаа талбайгаа нөхөн сэргээнэ” хэмээж байна. Тус талбайд олборлолт хийгээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч нэг ам.метр талбайд ч нөхөн сэргээлт хийгээгүйг МХЕГ-ын Уул уурхай, албаны дарга Н.Батбаяр онцолж байсан. Энэ нь “Монгол газар” компани ашиглалтын талбайдаа тогтоогдсон алтны нөөцийн үлдэгдлээ аваад, нөхөн сэргээлт, бусад хариуцлагыг туслан гүйцэтгэгчдэд үлдээхээр санаархаж буйн тод жишээ. Үүнээс гадна МХЕГ, БОАЖЯ тэргүүтэй Монголын төр засаг Орхон голын бохирдол, хөрсний эвдрэл, элдэв хорт бодис тархах гэх мэт зүйлсийн хариуцлагыг эрх зүйн чадамжгүй, дампуурсан “Монгол газар”-аас нэхэх үү, гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус туслан гүйцэтгэгчдээс шаардах уу гэдэг асуулт яах аргагүй тавигдаж байна.Дампуурлаа зарласан компани бусад компаниар ажлаа гүйцэтгүүлэх эрхтэй байдаг эсэх талаар хуулийн эх сурвалж хэлэхдээ “-Өөрийн хөрөнгийн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно. Шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцно гэдэг нь тухайн компани, аж ахуйн нэгж дампуурсан гэсэн үг.

-Эрх зүйн хувьд чадамжгүй болсон, дампуурсан компанитай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдоно. Асуудал үүслээ гэхэд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас хариуцлага нэхэх боломжгүй болно. Дампуурлаа зарласан компанитай байгуулсан бүх гэрээ хүчин төгөлдөр бус. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд энэ талаар тодорхой заасан байгаа. Тодруулбал, дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийг зөрчиж, хийсэн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус.”хэмээн байр сууриа илэрхийлсэн байгаа юм.

Ямартай ч Ц.Мянганбаяр нарын балагт үйл ажиллагаанаас үүдэн Орхон гол улаанаараа эргэсэн нь үнэн. Орон нутгийн иргэд ихэд бухимдалтай байгаагаа хэлдэг. Гэвч энэ бол орон нутгийн иргэдэд л хамаатай асуудал биш. Монголчуудад хамаатай асуудал юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • irgen (March 21, 2017 10:12:20 am )

    luivarchdiin tur baiga tsagt hezee ch shiidegehgui

    • Anonymous (March 22, 2017 12:28:24 pm )

      харах царайны эрлийз

  • Зочин (March 21, 2017 10:32:58 am )

    ЭНЭ НОХОРИЙН ТАРХИ НЬ БООВ ШИГЭЭ АЖИЛДАГ БАЙСАН БОЛ АРАЙ ИЙМ БАЙДАЛД ХУРЭХГУЙ БАЙЛАА

  • Anonymous (March 21, 2017 11:10:13 am )

    SAIHAN LUIVARCHINDAA,HUDLAA LITSENZ TARAAGAAL,MUNGU SHAAGAAL,HAHAHAHHA

  • Хэ (March 21, 2017 11:12:59 am )

    Мөнгөн дуусдаггүй,хуулинаас айдаггүй

  • Зочин (March 21, 2017 11:25:23 am )

    Бүхнийг Хувийнханд гэдгийн сонгодог жишээ. Төрийн оролцоо хэрэггүй гэж номлогчид бас нэг л тайлбар хэлэх байх. Хааш нь юунд хөтлөөд байгааг тунгаан бодно уу. Улсын төрийн байсансан бол харин ч эзэнтэй авах арга хэмжээтэй л байсан байх. Одоо мянганбаяраас юу авах вэ, хос чихнээс өөр юучгүй л хоцорч

    • зочин (March 30, 2017 12:55:16 pm )

      Хувьд өгчөөд хувиа авдаг төрийн луйварчдын хуйвалдаан, хувийн хэвшил 2-ыг салгаж ойлго

  • REUS (March 21, 2017 11:56:10 am )

    Ene BUZAR LALAR-g shorond hataagaad ogooch. Nutag usaar mini togloj duuslaa

  • Anonymous (March 21, 2017 12:28:31 pm )

    ene shar semjilsen uwguniig diildeg huuliin baiguullga mongold bnuu taminee. mongoliin ohid huuhnuug bolon baigali orchinoor ni toglood duuslaa.

  • zochin (March 21, 2017 12:31:36 pm )

    gazar usnii erleg huuhnii erleg ene nuhriig erlegiin elch udahgui irj awah bhaa.

  • ЗОЧИН (March 21, 2017 1:10:16 pm )

    ЗАВХАЙ БАНЗАЛ ЭРИЙГ ШОРОНД ШАА МОНГОЛЫН БҮХ ЭМЭГТЭЙЧҮҮД НААД МЯНГАНБАЯР ГЭДЭГ ЗАВХАЙ ХӨГШИН ЭРЭЭС БОЛЖ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД ИХ БОЛСОН ҮНЭН ШҮҮ БАНЗАЛ ХӨГШИН ЭР ДЭЭ ИДЭЖ УУХАН Ч ХЭРЭЭС ХЭТЭРСЭН БАНЗАЛ ЭР ШУУД ЦААЗ ШД

  • ard (March 21, 2017 1:18:01 pm )

    byambaa gegch ni dorligjaviin gar hul, alt olborloh ajliig ni hariutsdag baisan yum chini yerenhii prokuror ni heregsehgyi bologood,… Mongoliin “ardchilal” kkk

  • мн (March 21, 2017 1:19:41 pm )

    ЗАСАГ БУЛДУРУУГЫН БООВЫН ЗАСЧИХААЧ ЭЭ

  • Nam bus (March 21, 2017 1:37:14 pm )

    Mgl-n ardchilsan tor huuli shuuhiinhnii baij baiga unen dur torh avilgal heel hahuulaar amdarsan shunliin tulam hulgaich luivarchidaar duursenii tod jishee!!!

  • j (March 21, 2017 2:00:59 pm )

    deedh doodh n adilhan ajildagyi l yum bn sh dee ene gar!

  • zochin (March 21, 2017 2:51:30 pm )

    horongiin huraah heregtei

  • irgen (March 21, 2017 2:54:42 pm )

    Хуучин ниислэлрүүгээ нүүе гэж байсан юум одооч ингээд нэг мөсөн өнгөрөв бололтой,Арчаагүй төр,адгийн хулгайчаас болж байгал эхээ мөхөхийг үзэх гэж

  • irgen (March 21, 2017 3:04:40 pm )

    бурханаас илүү эрх мэдэлтэй хүмүүс байдаг юм байна.Гадны улс орноос хэнийч хараат бус хуулчид авч ирэхгүй бол манай хуулийнхан барахгүй байх.Ус алтанаас үнэт зүйл хожимоо харангадаж үхээсэй

  • irgen (March 21, 2017 3:11:04 pm )

    TURIIN SULDEND SVVLIIN VYD MURGUHUU BOLIOD BAIGAA SHUU ARD TUMEND BARAG HEREGGUI SANAGDAAD BAINA

  • jargalsaihkan (March 21, 2017 4:09:13 pm )

    Dohxtoi gesen .manai ohkiduud munguur hairan saihkan biyee munguur unkeed ADIS avahk yum .heden jiliin daraa zaluu ohkid maani uhkel huleegeed ,olson mungu ni yund ch hurehkgui l uuruu teegch bolood l ……xaramsaltai yumaa.

  • aav ni (March 21, 2017 4:12:39 pm )

    Uhkel tsaraitai hugshin uvgun.manai teneg huuhkenuud xoxi ni.uursduu guij ochood .

  • mongol (March 21, 2017 4:18:28 pm )

    Minii mongoliin gazar shoroog .ene hugshun uvuu .gazriin baylagaar toglood .burhkan chamaig udahkgui xatuu shiitgehk bolno. Haramsaad ch barahkgui. Uls ex orondoo tatvar tulj buyn hiij sur uvuu mini.

  • sana (March 21, 2017 7:29:04 pm )

    монголийн гол нуур охидоор их тоголлоо хуулийнхан нүд нь сохорчээ

  • ан-ЫН АХМАД (March 21, 2017 10:21:25 pm )

    Мөнгөтэй хүн Ардчиллын буяныг эдэлдэг Мянганбаяр аль хэдийн шоронд орох ёстой байсан Ан-ынханд хүргэн ороод явдаг нөхөр Хуулийнхан дийлэхгүй байгаа Одоо Мяо Энхболдын хүргэн болно

  • Zochin (March 22, 2017 2:07:57 am )

    Ur udmaaraa mongolchuudiin haraaliig ideesei .Buzar buhen ene hormoin donfond baina yaj ene horvoo ertuntcud amidar g chadaj baina aa

  • иргэн (March 22, 2017 8:03:14 am )

    Шүүх засглал хир шудрага ажиллаж байгаагийн тод жишээ бол энэ. Үүнийг олон ийт хичнээн жил сонсов. Мөнгөтэй хүнд хууль яаж үйлчилж байгааг энэ олон жилийн шүүмлэл, уул усаа бохирдуулж, уурсаж уцааралсан малчид харж байна . Тэгээд хуулийн байгууллага шудрага, сайн гэж хэлэх үндэс байна уу. Ард иргэд тэдэнд ямар дүн тавьж байдаг нь бүхэнд тодорхой . Хээл хахуул, авилгалаа зогсоож хуулиа хэргжүүлэх л хэрэгтэй баймаар л тэд хэлнэ.

  • иргэн (March 22, 2017 12:24:15 pm )

    энэ хормойн донтон бузартсан нөхөрийг яагаад өнөөдрийг хүртэл ингэж дураар нь байгаль орчныг сүйрүүлсээр байгаа нь төр,шүүхийн байгууллагууд яаж авилгалд өртөж тэдний тэдний хүсэл сонирхолоор амь зууж улс орон сүйрүүлж буй нь дүр зураг????

  • Буян (March 22, 2017 1:19:51 pm )

    Орных нь дэргэд очерлоод зогсдог байсан хүүхнүүд нийлээд хүн бүр 1000 төгрөг цуглуулаад өгвөл ганц тэрбум төгрөг босох байхдаа. Ядаж хүн чанар юмдаа.

  • зочин (March 22, 2017 6:12:29 pm )

    ийм хулгайч нартай тэмцэж чадахгүй хариуцлага хүлээлгэж чалахгүй бол хууль гэж батлаад яах юм бэ,нөхөн сэргээлт хийдэггүй юмнуудын өмчийг хураах хэрэгтэй. МАК-ийн олон тэр бумын зээлийг яаж төлүүлдэг юм бэ, эцэстээ эд нар байгалийн баялагаар баяжигсад болохоос биш, баялаг бүтээж баяжсан этгээдүүд биш . Гарамжав авгайгаар зээлийн нь төлүүлээч ээ Чойжилсүрээн????????????????????

  • зочин (March 26, 2017 7:10:58 pm )

    Ганц Мянганбаяр биш алт хөтөлбөр эхэлснээс хойш газар нутаг сүйтгэж нөхөн сэргээлт хийгээгүй олон компани бий мөн нөхөн сэргээлтийг хийлгээгүй байгаь орчиний олон байцаагч нар хувийн эрх ашигыг энэ тэргүүнд тавьж их мөнгө цохиж байсан шүү.Одоо нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах харин нөхөн сэргээлт сайн хийдэг компаниудыг шагнах хэрэгтэй дээ.

  • Нимой (March 27, 2017 4:36:56 pm )

    Зам хожвол хүч алдана.Хүч алдвал зам хожино гэж физикийн хууль байдаг юм.Доодох нь сайн ажиллахаараа толгой нь ажилладаггүй юм байна л даа

  • zochin (March 28, 2017 2:29:39 am )

    boowig ni tasdad amand ni vnhvlehsen

  • zochin (March 28, 2017 11:43:55 am )

    neg iimerhuu nohduudedee hariutslaga tootsoj chadahgui,yalzarchihsan tor uym daa

  • Anonymous (March 30, 2017 8:02:35 pm )

    хулгайч янхан Сянгаа


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com