antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
antalya haber
Mar 20, 2017 40 comments

Өвчтэй гээд хориход хонож чаддаггүй Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар хоёр СОНГУУЛЬ-д өрсөлдөнө

нийтлэсэн Admin

Улсын дээд шүүх АН-ын дүрмийн шинэчлэлийг бүртгэхээс татгалзсан. Тэгсэн ч С.Эрдэнэ дарга Ардчилсан намын Дотоод сонгууль болдогоороо болно гэсэн. Тэгээд өнөөдөр дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн гишүүддээ нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ёслолыг зохион байгуулсан. Тус намын нийт 565 гишүүн  нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч буй бөгөөд 511 нэр дэвшигч  нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөх бол  54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөх юм. Нэр дэвшигчдийн дунд анхаарал татсан хүмүүс нэлээд олон байгаагийн дотор саяхан батлан даалтаар суллагдсан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нар байна.

 Бондын мөнгийг зүй бусаар зарцуулсан асуудалд холбогдон, шалгагдаж буй Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын тухайд хуулийн байгууллагаас ял зэм авна гэсэн айдас байхгүй бололтой юм. Б.Гарамгайбаатарын тухайд  14 хоногийн баривчилгааг тэсч дийлэхгүй байгаа юм чинь, хуулийнхны шалгаад байгаа гэм буруугийн асуудлаа биечлэн хүлээх дээрээ тулбал ер нь яах хүн бэ гэдэг асуудалтай яваа. Мөн Н.Батбаярын тухайд ч зүрхний өвчний улмаас удаан хоригдож чаддаггүй гээд байдаг.

Тэгвэл өвчний улмаас хуулийн хариуцлага хүлээж чадахгүй гээд буй нөхдүүд маань улстөрийн үйл ажиллагаанд оролцоход бол асуудалгүй аж. Уг нь улстөр гэдэг амаргүй. Зүрхний өвчтэй хүний тухайд бас л их ачаалалтай ажил баймаар. Гэвч эрх мэдэл ихэд чухал хойно яалтай билээ.

Б.Гарамгайбаатарын тухайд нэлээд асуудалтай. Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байх үед Хөгжлийн банкнаас  Засгийн газарт шинээр зам тавих гэж байгаа гэх ойлголтыг өгч,  тогтоол батлуулж, нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж  “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км хатуу хучилттай зам засах ажил 2008 оноос эхэлсэн байдаг.  Зам засварын ажлыг БНХАУ-ын “Зам барилгын II анги” компани гүйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхэлсэн бөгөөд замын төсөвт өртөг 20 тэрбум төгрөг байхаар тухайн үед гэрээ байгуулсан байдаг. Улмаар гүйцэтгэгч компани замын 38 хувийг зассаны дараа санхүүгийн хүндрэл, инфляциас шалтгаалж ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан гэх мэдээлэл байгаа юм. Дараа нь  2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад тендерт “Монроуд” компани материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдэж байжээ.

Түүнчлэн тендерт шалгарсан  “Монроуд” компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаараа оруулж, Засгийн газар 2012 оны 110 дугаар тогтоолоо гаргаж Хөгжлийн банкны санхүүжилтээр Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замын үлдсэн хэсгийг “Монроуд” компаниар гүйцэтгүүлэхээр болсон байдаг. Мэдээллээс үзэхэд, дээрх  тогтоолоор замын төсөвт өртөг нь 37 тэрбум 231 сая 300 мянган төгрөг байх бөгөөд бүгдийг нь Хөгжлийн банк санхүүжүүлэх бөгөөд 2012 онд гурав, 2013 онд 32 тэрбум 369.7 сая, дараа жил нь нэг тэрбум 800 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болжээ. Харин  үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулга хийжээ. Ингэхдээ гүйцэтгэгч компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй гэж байгаа гэх асуудал яригджээ.  Ийм асуудал яригдах үед Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Улмаар Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргасан бөгөөд  тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг батлуулжээ.

Тогтоолд тусгаснаар Халзанбүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км замыг санхүүжүүлэх нийт дүнг 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг гэсэн байна. Түүнчлэн 2013 онд 23 тэрбум 177 сая 200 мянган төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байдаг. Тэгэхээр эдгээр мэдээллээс үзэхэд Хөгжлийн банкнаас 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг татахдаа Б.Гарамгайбаатар улстөрийн нөлөөлөл үзүүлж, шийдвэрлүүлсэн байх магадлал өндөр байдгийг дахиад хэлье..

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

40 Comments

  • Nam bus (March 20, 2017 6:01:17 pm )

    Ardchilsan namin zerleguud huuliig guuli bolgohoo sain medne elvegee s,erdne lu.bold erdnebat garamgai nar gahuui cutgaad usnaas huurai garj huuliig guuli bolgno uulchilvel suud uhene

  • Anonymous (March 20, 2017 6:15:49 pm )

    Butsaagaad shorond ni hataachih

  • Anonymous (March 20, 2017 6:27:00 pm )

    АН-г авсанд хийх нөхдүүд нэр дэвшүүлээд.Орох шургах нүх олдохгүй ядаж явнаа.

  • Mendee (March 20, 2017 6:29:04 pm )

    Pizdaaaaaaaaaaaaaa

  • Зочин (March 20, 2017 6:55:53 pm )

    ЦАГААНДАА ГАРСАН ХУЛГАЙЧ НАРЫГ ЦАГДАЖ ХАРИУЦЛАГА ТООЦООЧ ЭЭ

  • ЗЗОЧИН (March 20, 2017 7:13:32 pm )

    ЛУЙВАРЧИН ДЭЭРЭМЧИН ХУЛГАЙЧ ЯНХАН АРХИЧАД ГАЛЗУУ СОЛИОТОНГУУДЫН ЦУГЛУУЛГА БОЛСОН АН.ЭНЭ НАМ ДОТРООСОО ӨТӨЖ МУДАКУУДААР ХҮРЭЭЛЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ.ТҮҮХИЙН ХУУДАСНААС АРЧИГДАЖ ЦЭВ ЦЭВЭРХЭН БОЛОХ АУГАА САЙХАН ХУВЬ ТАВИЛАНГ С.ЭРДЭНЭ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ХУВЬТАЙ БАЙЖЭЭ.СААРАЛ ТОЛГОЙТ ГАРАМГАЙ ХӨГИЙН ЭР ХҮҮХДЭЭ ЧИРДЭГ ЛАЛАРЫН ААВ.ЭНЭ БАТБАЯР СОГТУУ ГАЛЗУУ БӨӨ ГЭЖ ДӨВЧИГНӨДӨГ ХУССАН МӨНГӨ НЬ ИЛРЭХ БОЛОХООРОО ОНГОД НЬ ОРЖ ЗҮРХ НЬ ДОГОЛДДОГ ИЙМ Л ХУЛГАЙЧ НАР ТӨРӨӨР ТОГЛОЖ ДАНХАЛЗАЖ БАЙНА ДАА ЛАЛАРУУДЫГ БУРХАН ӨТГӨН ШИНГЭНТЭЙ НЬ ХОЛИНОО

  • zochin (March 20, 2017 7:37:52 pm )

    Nowshin hulgaichid.Idsen uusan ymnuudig SHOROND n hataah heregtei shde.Jirin irgen iim hereg hiisen bol SHOROND l bga shsde.NOWSH.Heleh ug oldohgui ym.

  • ахмад жолооч шудрага иргэн (March 20, 2017 7:53:42 pm )

    Өрөө төлж хэргээ цагаатгаад нэрээ цэвэрлээд дарга суудалдаа өрсөлдөөсэй дэ

  • лочин (March 20, 2017 8:33:12 pm )

    2 хулгайчийг улсын албанаас зайлуулаачээ

  • zochin (March 20, 2017 8:34:00 pm )

    Ан нам болиочээ идэж ханадаггүй хулгайчуудын нам юмаа даа.Эд нараас өөр хүнгүй юмуу ерөөсөө яасан ч бидний дур гээд байна уу танай нам ингэх тусам булшлагдана

  • зочин (March 20, 2017 8:36:44 pm )

    2 хулгайч худал баашилсан байна. Эргээд шоронд нь хорь. Ард түмний мөнгийг цусалж цаддаггүй новшнууд

  • зочин (March 20, 2017 8:37:28 pm )

    Шоронгийн хулгайчуудаа дахиад дарга болгох уу? АН-ы удирдлагууд аа

  • Далдгана (March 21, 2017 3:28:11 am )

    Хулгайчид элчин сайд дарга гишүүн болж ялаас зугтаах юмдаа, хууль зүйн сайд гэж сохор дүлий юм юу хийж байнаа

  • би (March 21, 2017 8:51:59 am )

    1 км хар замыг 460 гаруй сая төгрөгөөр тавьсан гэсэн үг үү

  • ЗОЧИН (March 21, 2017 8:56:18 am )

    НАМ ГЭСЭН ХУЛГАЙЧ НАРЫН БҮЛЭГЛЭЛИЙГ ЯАРАЛТАЙ ТАРААХ ХЭРЭГТЭЙ АИХ БАЙГУУЛСАН ЦАГТ ЭНЭ ДЭЭРЭМЧИД ХАА БАЙХ ГАЗРАА ӨӨРӨӨ СОНГОХ БОЛНО

  • ZOCHIN (March 21, 2017 9:04:08 am )

    сэтэр зїйхгїй бол шоронд явчих гээд хэцїї байгаа байх даа зайлуул

  • Anonymous (March 21, 2017 9:08:01 am )

    Буцаагаад хийчих

  • зочин (March 21, 2017 9:10:47 am )

    Шоронд нь хатаах хэрэгтэй баахан мөнгө шаачихаад ичдэггүй ацнууд хариуцлагыг сайн тооц. АН-хан угаасаа ийм шүү дээ.дахиж АН-г сонгохгүйээ

  • о (March 21, 2017 9:49:19 am )

    ард түмэн төр засгийг хуурч доромжилж байна шүүдээ буцаагаад хорих хэрэгтэй

  • т (March 21, 2017 10:08:15 am )

    ард түмний үзэн ядалт дээд цэгтээ тулж бна даа

  • geds (March 21, 2017 10:48:35 am )

    horigdohgvin tuld songuulid ner devshij bgaa yumaa hvnii arga zalia gej

  • зочин (March 21, 2017 12:15:23 pm )

    Монголыг өрөнд оруулсан эрүүгийн гэмт хэрэгтнүүд чинь энэ хоёр байхдаа. Төр мөнгөө буцааж аваад хариуцлагаа тооцох хэрэ

  • zochin (March 21, 2017 12:29:19 pm )

    zugeer l mafi bolson nam bn aa

  • Зочин (March 21, 2017 1:03:31 pm )

    Үүгээр АН өөрийн ёс суртахуунаа л харуулж байна. Шинэчлэгдээд байгаа гэсэн чинь яалаа? Луйварчдаасаа салах болоогүй юу? Эсвэл боломжгүй зүйл үү? Дээд дарга нар нь бүгд хулгайч нар болоод тэрүү?

  • иргэн (March 21, 2017 2:47:20 pm )

    Aвигалттай тэмцэх газарын даргыг солоочээ???? наад хулгайч нар чинь мөнгөөр зодоод байнааа? юу гэж шоронгоос гхргаж бнаа юм бэ???? яадуу хүн 100 төгрөг хулгай хийГЭЭД шоронд ороод зүрх өвдвөл гаргахуу?????? хулгайчуудыг бүгдыг нь буудах хэрэгтэй???? угаасаа монголчууд бид жижиг дайн зарлах хэрэгтэй???????

  • Зочин (March 21, 2017 3:03:57 pm )

    Монголын их гарын шилдэг хоёр луйварчин Хөгжлийн банкийг талж авсан мөнгөөрөө АН гэдэгтээ олбог дэвших гээд хариугүй. Дэвшинэ л дээ. дний гударсныг ард түмэн цус хөлсөөрөө төлнө. АН гэж нэг мөнгөний луйварчдын орон овоохой буй боллоо. Болоод ч удаж байна даа. Дарга нь хүртэл тахир дутуу хүүхдээ дээрэмдээд…

  • ЭБО (March 21, 2017 4:06:33 pm )

    Идсэн уусан нь шүүхээр шийдэгдээгүй,нотлогдоогүй байхад битгий тэнэгт” үхэр монгол”чуудаа чаддаг юм бол та нар гарч ирээд идэх чинь яасан юм бэ? ФБ ээр том том ярихаас өөр та нар юу чаддаг юм.Хамгийн хулчгар ходоодоороо сонгууль өгдөг нэгдэж нийлж чаддагүй ийм л ард түмнийг ийм л хүмүүс удирддаг юм.Хохь нь дээ хох

  • лалар (March 21, 2017 9:28:19 pm )

    АН-д цэвэр хүн байхгүй.Бүгд л хулгайч алуурчин,худалчууд шүү дээ.Бүгд ийм юм чинь хэн ч гарсан хулгайч л гарна.

  • лалар (March 21, 2017 9:30:00 pm )

    ЭБО шоронгийн бандиа чам шиг бөөс саваагүй нохой саранд хуцна гэж мэдэх үү.Чамайг ингэж хэллээ гээд тэд нар хялайж ч харахгүй.баньд минь.

  • Зочин (March 21, 2017 9:31:12 pm )

    Энэ ЭБО гэгч хошногоороо санал өгдөг банди байх даа чааваас

  • zochin (March 24, 2017 12:17:25 pm )

    ENE N.BATBAYAR YAKHAARAA MEDUULEG ABAKH BOLOKHOOR EBDDEG, BUSAD UED KHUDAL YRIAD INEEJ BDG KHUN BE. AN icheechee ard tumnii bukh mngiig AN GARAMGAI khudalch BATBAYAR naraar buu togluul …ineej genee…

  • naruto (March 26, 2017 8:39:33 pm )

    арай ч дээ. муусайн ард түмэн байсан бол юун өвтэй гэж шоронгоос гарах аль хэдийн тэндээ үхсэн. мөнгө хүчтэй байна. тэд ямар нүүрээрээ сонгуульд өрсөлдөнө вэ. ИЧЭЭЧ

  • зочин (March 27, 2017 9:33:14 am )

    Идэж ханасан бол одоо болно.Араа даахгүй бол юунд хэрэг тариа вэ? Бурхан чамайг удахгүй шийтгэнэ.Бэлтгэлтэй байгаарай.

  • Зочин (March 27, 2017 6:11:11 pm )

    Их мөнгө идэх амттай, таашаалтай, тэрбүүхэл зүрхний өвчинд тустай хэмээн эртний сударт дурдсан болой.

  • Anonymous (March 28, 2017 1:57:38 pm )

    Цагаан сараар энэ 2-ыг шоронд байгаа гээд байсан чинь Мол Батбаяр нь цагаан сарын хүлээн авалтанд сууж багаа нь харагдсан сонин байгаа биз ?

  • Anonymous (March 29, 2017 8:34:35 pm )

    mongol uls uneheer archaagui tur shuuhtei yumdaa iim il tsagaan luivarchdaar togluulj bh gejdee amisgaa

  • Anonymous (March 31, 2017 10:05:37 pm )

    Новш юм аа. Хоригдохоороо тулахаар өвчтэй гээд гараад байвал хэн энэ новшнуудыг хорих юм болж байна аа? Энэ новшнуудаас болж олон хүн шаналж, олон хүн өвдсөнийг хэн ч мэдэхгүйшд, Зүгээр л энгийн ард иргэдийг доромжлож байна дөө. Пиздда буу байсан бол, аль эсвэл мөнгөтэй байсан бол нэг алуурчин хөлслөөд энэ хэдэн новшнуудыг ар гэр бүлтэй нь хамт энгийн ард иргэдийг доромжлосных нь төлөө нь буудахгүй юу….

    • Anonymous (April 02, 2017 10:06:16 am )

      Коммент оруулахгуй байна

  • Монгол (April 02, 2017 10:03:32 am )

    Уурэндээ л улдэх нь юуны буруу. Тэр уур нь тэр чигтээ хулгайч луйварчдын оромж. Харин ард тумэн л уунийг нь мэдэж мартаж хууртахгуй байх нь л чухал. Манайхан чадахуу гэнэн тэнэг туулайнуудаа

  • Anonymous (April 02, 2017 10:04:32 am )

    Уурэндээ л улдэх нь юуны буруу. Тэр уур нь тэр чигтээ хулгайч луйварчдын оромж. Харин ард тумэн л уунийг нь мэдэж мартаж хууртахгуй байх нь л чухал. Манайхан чадахуу гэнэн тэнэг туулайнуудаа


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com