sesli chat onur air ordu haberleri
Mar 20, 2017 13 comments

“Б.Дэлгэрсайхан гээд нэг нөхөр улсын төсөвт юу өгч байна вэ?”

нийтлэсэн Admin

“Дэлгэрсайхан гээд нэг нөхөр байж байна. Улсын төсөвт юу өгч байна тэр нөхөр. Тэр нөхөр төмрийн хүдрийг баагаад гаргачихаагүй юм байгаа биз дээ. Тэгсэн мөртлөө эдийн засаг хямарч байна гээд нэг зуун сая төгрөг барьчихаад хүн доромжилж байгаа юм шиг инээдэмтэй юм яриад явж байгаа харагдана лээ.” хэмээн Бу.Жагаа телевизийн нэвтрүүлэгт орохдоо хэлж байгаа харагдана лээ.

Уг нь хөөрхий Б.Дэлгэрсайхан гишүүн 100 саяыг харамлалгүй өгчихье гэж бодсон л байх. Гэхдээ юмны учир начрыг уг үндсийг мэдэх хүмүүсийн тухайд бол Б.Дэлгэрсайхан нар шиг хүмүүст шүүмжлэлтэй ханддаг л даа. Монголын төмрийн хүдрийг хятад руу урсгаж, олон жил мөнгө хийж яваа Б.Дэлгэрсайхан шиг хүмүүсийг Бу.Жагаа эрхбиш гадарлаж буй болов уу.

Ямартай ч  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы тухайд сонгуульд үзэхээсээ өмнө л оффшорын асуудлаараа нэлээд тодорч байсан. Гишүүн болсныхоо дараа  Хууль зүйн байнгын хорооны хурал дээр  “Монголд гаднын банк байхгүйн улмаас хүмүүс оффшор бүсэд мөнгөө хийж байна. Монголын хэдэн банкинд итгэх итгэл алга. Гаднын банк оруулж ирэх хэрэгтэй. Мөн гэр бүлийн хүн данс эзэмшиж болохгүй гэнэ. Тэгэхээр гэр бүлийн хүн нь бизнес хийж болохгүй юм уу. Гэр бүлийн хүмүүсийг нь давхар шийтгэж байна уу. Манай улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын 80-аад хувь нь оффшор бүсээс орж ирдэг гэсэн баримт байдаг тул болгоомжтой хандаж гадны хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлөхгүй байхад анхаарах нь чухал.” хэмээн хэлж байсан билээ. Тэгэхээр өөрийнх нь бизнестэй илтэд харшлах асуудлын талаар ийн байр сууриа илэрхийлсэн гэсэн үг л дээ.

Түүнийг  “Дорнын говь”-ийн гэх тодотгол өнгөрсөн жилүүдэд дагаж ирсэн.  Бизнесийн хүрээнээс танигдсан түүний мэргэжил нь бол мөрдөн байцаагч бөгөөд ажлын намтраас нь өгүүлэхэд, 1987 – 1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989 – 1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар тус тус ажиллаж байсан нэгэн бөгөөд 1993 онд “Дорнын говь” ХХК-ийг үүсгэн байгуулснаар бизнесийн салбарт эргэлт буцалтгүй хөл тавьсан байдаг. Нийгмийн шилжилтэд бүгд олноороо лавхан гишгээд байсан үед Б.Дэлгэрсайхан ч замаа сонгосон нь бизнес байжээ.

Нэгэнтээ бизнест хөл тавьсан тэрбээр өнгөрсөн жилүүдэд хятадуудтай нэлээд өргөн дэлгэр хамтын ажиллагааг өргөжүүлжээ. Ямартаа л тэрбээр Виржиний арлуудад хятадуудтай хамтарсан “Forever profit (Asia) holdings limited” гэх компаниа 2005 оны аравдугаар сард оффшор бүсэд бүртгүүлсэн бөгөөд Улаанбаатар дахь хаяг нь Чингэлтэй дүүргийн V хороонд оршдог гэсэн байдаг. Тэгсэн тэр хаягт нь  “Дорнын говь” компани нь бүртгэлтэй. Харин өөр нэг хаяг нь Сүхбаатар дүүрэгт орших нэгэн орон сууц байсан юм. Тус хаягаар Б.Дэлгэрсайхан “Eiffel View Universal Holdings” компани бүртгүүлсэн байдаг. Уг компанийг нь 2008 онд байгуулсан бөгөөд Сингапурт бүртгэлтэй юм билээ.

Түүнчлэн  “Болдтөмөр ерөө гол”  гэх компанийн ард   Хятад,  Виржинийн арлуудаас хамтарсан хөрөнгө оруулагч байдаг гэдгийг Сангийн яамны албан хуудас баталгаажуулж байсныг хэлэх хэрэгтэй. Түүний  “Болдтөмөр ерөө гол”  компани нь  Монголын төмрийн хүдрийн ихээхэн нөөц бүхий ордыг хуу хаман урагш нь хил давуулах операцийг эхлүүлэн амжилттай явж ирсэн бөгөөд хоёр жилийн дотор 3.5 сая тонныг урагш нь урсгачихсан гэхээр үүргээ дажгүй биелүүлж байгаа хэрэг юм л даа. Тэрчлэн хууль журам зөрчсөн байж болзошгүй олон асуудалд холбогдож ирсэн. Тухайлбал,  “Дорнын говь” ХХК болоод “Болд төмөр Ерөө гол” компанийн хамтран байгуулсан  “Дорнын төмөр зам”  компани Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос өөрсдийн барьсан 90 км төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр хууль хяналтынхан Б.Дэлгэрсайханыг барьж, цагдан хорих 461 дүгээр ангид 72 цаг саатуулаад, прокурорын байгууллагаас батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан удаатай. Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн албанаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн гэдэг ч, тэгсхийгээд намжсан.

Өнгөрсөн хугацаанд гарч байсан мэдээллүүдээс үзэхэд Б.Дэлгэрсайханыг  Н.Энхбаярын ойрын хүн гэж мэдээлсэн нь олон байдаг. Гэхдээ тэр МАХН биш МАН-д харьяалагдаж, улстөрийн карьераа хөөсөн. Чухам хөшигний ард тэдний харилцаа ямар байдгийг шууд хэлэх аргагүй л дээ.

Ямарч байсан Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед тус компани хувьдаа төмөр зам барих эрхийг авсан бөгөөд 2008 онд тус компани 150 хятад ажилчин оруулж ирэхэд ажлын байрны төлбөрөөс чөлөөлж өгсөн гэх баримт мэдээлэл нь  ч байдаг. Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын суурь бүтцийг 100 хувь тухайн компанийн эзэмшлийнх байхаар зөвшөөрөл өгсөн нь Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжлэх хүмүүс олон байж ирсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • zochin (March 20, 2017 10:23:01 am )

    naad gishuunee sain sudalj baij bicheech hulsnii bicheech ee? yaj ch gutgej doromjilj bval setel ni hanadag yum uu? mongolyn shildeg tatvar tulugchuur bainga l orj bdag shuu de. shildeg 100 tatvar tulugchiin ehnii 10 bairand ordog. uurhain uil ajillagaa huuliin daguu yawuulj bgaa. niigmii hariutslagaa harin ch mash sain hiideg. nutag orondoo uuriin hurunguur embeleg tsetserleg bolon zunduu buteen baiguulalt hiij bgaa tusiigui selenged mash ih buteen baiguulaltyn ajil hiisen hun de. tegeed ch tatwar tulduggui huulias gajaad yavj bdag ali ch namyn ued gej bga bol tatvar gaali ajlaa hiideggui ulsuud bolj taarch bn uu? gutgehee bolichih l do. howorhon hun de. ataarhagchid olon baih yumaa. uursduu yu hiij giiguuleed bgaan bol do? eniig bichuulsen hun ni? Delgersaihan gishuuniig ingej bichih ni tamar shatryn nuudel hiih gej bgaan bol doo?

  • хүүхдийнхээ татварыг өг (March 20, 2017 11:58:20 am )

    Хөгшин азарга.Баахан жаахан охин жирэмслүүлсэн бөгсний донтой сдак.Энэ хулгайчийг засаж тайган болгох хэрэгтэй.

    • Anonymous (March 25, 2017 6:12:03 pm )

      Олон хүүхэнтэй явдгииг нь мэдэх юм бна

  • zaluu (March 20, 2017 12:30:54 pm )

    yum hiij baigaa hunee bitgi ad uzaj bai olon huuhed olon ehneree tejeegeed ulsad tatvar tuluud huurhi boljil bain ta nar bol chadahguil dee

  • Anonymous (March 20, 2017 1:08:11 pm )

    Hogiin gar shdee ene gar, ta 2 pizda uundaa omoorood bn hdn tsaaas avaa uu

  • ЗОЧИН (March 20, 2017 1:17:26 pm )

    ямар ард түмэн байна тийм төр байна аа гэж

  • Anonymous (March 20, 2017 1:30:33 pm )

    Хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн дээ. Одооны ийм ялзарсан балиар нийгэмд ХҮН гэдэг утгаа авч үлдсэн цөөн хүмүүсийн нэг.

  • zoczochinhin (March 20, 2017 1:41:46 pm )

    Наад нөхөр чинь тиим ариухан хүн лав биш шүү, сонгуулийн өмнө яамар хогийн зүйл хийж байсаныг дорноговь аймагийнхан мэдэж л байгаа иигл телевизийг худалдаж авсан байсан ганцхан талийг барисан нэвтэрүүлэг гаргаж байсан

  • irgen (March 20, 2017 1:44:49 pm )

    Dornogovchuud odoo amaa barj baigaa baihaa

  • а рд түмэн (March 20, 2017 2:14:45 pm )

    Энэ новш Бугатын хятадуудын даалгавраар Зүүнбаян Хангийн чиглэлд Монголд нэг төгрөгний ашиггүй төмөр замыг Монголын хөрөнгөөр бариулах гэж Дорноговийн МАН болон ард түмнийг 4 тэрбум төгрөгөөр худалдан авч ИХ-ын гишүүн болсон юм

  • ЗОЧИН (March 21, 2017 7:47:19 am )

    ГАНЦ ХӨДӨЛМӨРЧ БИЗНЕС ТАТВАР ТӨЛӨГЧ, ГИШҮҮНИИГ ГУТААЖ ДОРОМЖИЛЖ НЭР ХҮНДИЙ НЬ ГУТААЖ 76 ГИШҮҮНТЭГЭЙ АДИЛХАН БОЛГХ ГЭЖ ЗАХИАЛГААР БИЧҮҮЛЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ,ДАРАВЧ ДАЛДАЙ НЬ БУЛАВЧ БУЛТАЙ НЬ ГЭЖ

  • Өлаүү (March 21, 2017 7:56:29 am )

    МОНГОЛД МӨНГӨ БАЙХГҮЙ УЧИР ХАА НЭГТЭЭГЭЭС БОСГОНО. АШИГТ МАЛТМАЛ АШИГЛАВАЛ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТАТВАР ГЭЖ НИЛЭЭД МӨНГӨ ТӨЛНӨ. ЭНЭ ҮҮДНЭЭС БУРУУТАХ БОЛОМЖГҮЙ. ХАРИН МУУЛАХ ҮНДЭСЛЭЛ БАЙВАЛ ТҮҮНИЙГ НЬ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ.

  • Anonymous (March 21, 2017 8:16:50 am )

    Хулгайч нарын оргонох газар улс төрийн намууд болжээ ийм хулгайч нарыг авсан намд санал өгдөгөө больцгоо


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com