sesli chat
Alanya escort
Mar 20, 2017 11 comments

“Бид хоёрт хэрэг бүрэн гүйцэд илэрсэн гэдэг итгэл үнэмшил төрөхгүй байна”

нийтлэсэн Admin

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр анхан  шатны шүүхийн шийдвэрийг давтаж гарсан. Шүүх  хуралдаан эхлэхэд  С.Зориг агсны төрсөн ах С.Баяр оролцож байсан ч, хурлыг орхин гарсан юм. Тэрбээр шүүх хуралдааны эхэнд хэлэхдээ “Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэсэн юм. Мөн шүүх хуралд  С.Зориг агсны дүү С.Оюуныг төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан   оролцож байна. Тэрбээр  “Давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүх хуралд хэрэглэсэн нотлох баримтыг шинжин судлах ажиллагаа явагдахгүй. Зөвхөн анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн эсэхийг хэлэлцдэг. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг С.Оюун тавьж байгааг би уламжлан хүргэж байна” гэж байсан юм.

Тэгвэл тэрбээр  eagle.mn сайтад өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдад нэр дэвших магадлалтай байсан хүний амийг хөнөөсөн хэрэг бол ямар ч өнцгөөс нь харсан, олон улсын жишгээр ч гэсэн улс төрийн аллага гэж үздэг. Тиймээс захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгчтэй хэрэг гэдэг үндэслэлээр шалгагдаж ирсэн.

Ээж маань байхдаа төр, засагт хандаж биечлэн болон бичгээр хүсэлт тавьдаг байлаа. Ээжээс хойш ч гэсэн бидний зүгээс төр, засаг солигдох бүрт алгасалгүй өндөр эрх мэдэл бүхий хүмүүст хандсаар ирлээ. Тэр болгондоо бид мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хүндэтгэж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд С.Зоригийн хэрэг дээр ажилласан магадгүй олон зуун хүний уйгагүй зүтгэлд нь талархаж явдаг.Харин энэ олон жилийн дараа хэргийг төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдах гэсэн хуулийн зүйл заалтаар шийдсэнгүй. Бидний ойлгож байгаагаар аллагад захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нар оролцсон, тэд нар нь хоорондоо салшгүй  холбоотой.Тиймээс энэ хэрэг бүрэн гүйцэд шийдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.

Миний дүү С.Оюун бид хоёр хохирогчийн хувьд хэргийн материалтай танилцсан. Бид хоёрт хэрэг бүрэн гүйцэд илэрсэн гэдэг итгэл үнэмшил төрөхгүй байна. Эцэст нь хэлэхэд 19 жилийн турш С.Зоригийн хэргийг илрүүлэн шударгаар шийдэхийг шаардаж ирсэн монголчууддаа ямагт талархаж явдаг шүү.” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (March 20, 2017 12:41:37 pm )

    БАЯР ЧИ ЗОРИЙГИЙН БУЯНД ИХ САЙН ЯВЖ БАЙГАА ХҮН ДЭЭ ОДОО ИЙМ ЗҮЙЛ ЯРЬЖ БАЙДАГ ЧИ НЭЭРЭЭ АРЧААГҮЙ ХҮН ЮМ ДАА.

  • zochin (March 20, 2017 1:58:31 pm )

    Өмгөөлөгч нар нь эсрэг талд худалдагдсан нь ойллгомжтой юм биш үү

  • Uuuu Uundaka (March 20, 2017 1:58:57 pm )

    Өмгөөлөгч нар нь эсрэг талд худалдагдсан нь ойллгомжтой юм биш үү

  • Зочин-8989 (March 20, 2017 2:50:08 pm )

    яМАР ГОЕ ГЭР БҮЛИЙН ЗУРАГ ВЭ .

  • билгээ (March 20, 2017 4:23:56 pm )

    УНШСАН ХҮН МЭДЭЛГҮЙ ЯАХАВ ДЭЭЙ ANONYMOUS GYIA TA

  • Anonymous (March 20, 2017 4:39:11 pm )

    Зоригийн буянд өндөр албан тушаал хашиж байсан Оюун, Баяр хоёр ийм зүйл ярих гэж арай л байна. Зоригийн хэргийг илрүүлэх гэж олон хүн маш олон жил ажилласан энэ хугацаанд энэ хоёр зүгээр л ийш тийш томилогдож өндөр албан тушаал хашиж байсан. Тухай бүрт Зоригийн хэргийг илрүүлэхэд тусалцаа үзүүлнэ, Оюун бүүр би илрүүлнэ гэж байж УИХ-ын гишүүн болсон хүн одоо харин имй мэдэгдэл хийж байдаг яанаа даа та эн хоёр

  • Anonymous (March 20, 2017 4:52:39 pm )

    Goe zurag bn

  • ИРГЭН (March 20, 2017 7:45:32 pm )

    ЗА ОЮУН ГЭЖ ЭРЛИЙЗ АВГАЙ АЛТАН АМИАРАА УЛС ТӨРИЙН ЗОЛИОС БОЛСОН АХЫХАА НЭРЭЭР ИХ ШОУДСАН ДАА.ОДОО ЭНЭ АВГАЙ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ БОЛСОН БАЙНАЛЭЭ.АЙМААР АЙМААР ЗҮСЭЭ ХУВИРГААД НЭЭТЭД ХҮМҮҮСИЙГ АЙЛГАСИЙШТ ИНГЭЖ БОЛОХГҮЙШТ.ЗОРИГ САН Ч ГЭХ ШИГ.БАЯР ТА ХОЁР ТЭР САЙХАН ХҮНИЙ ХААНА Ч ХҮРЭХГҮЙ ТЭНЭГҮҮД ОЮУН ЧИ ИХ ХУРАЛД УЛИРАН АЛЦАГНАЖ БАЙХДАА ЧАДААГҮЙ БАЙЖ ОДОО ОРИЛООД ХЭРЭГГҮЙ ТЭРНИЙ ОРОНД АХ ЭЭЖИЙХЭЭ АРААС НОМ САЙН УНШУУЛ ЧИ ОДОО БОЛЬ

  • ЗОЧИН (March 21, 2017 8:02:03 am )

    ХҮН ЭЭЖ ААВТАЙГАА ЭЛЭГ БҮТЭН БАЙХ Л ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ БАЙДАГ ЮМ БАЙНА ДАА

  • Зочин (March 21, 2017 9:37:26 am )

    Ямар ч байсан хэрэг илэрч шүүх шийдвэрээ шат шатандаа гаргаад явж байна. Хохирогчийн тал их л хүндэтгэлгүй хандаж байх юм. Бас улс төр хийх гээд байгаа юм уу. Одоо болно шүү дээ. Тэр сайхан хүний нэрээр олон ах дүүс УИХ-д суусан даа.

  • ЗОЧИН (March 21, 2017 11:00:43 am )

    ХҮМҮҮСЭЭ АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАИРЛА


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com