sesli chat onur air ordu haberleri
Mar 19, 2017 28 comments

Малчны хотонд хагалгаа хийж, эх үрийн амийг аварчээ

нийтлэсэн Admin

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг энэ сарын 7-нд Бөмбөгөр сумын нутаг Хотын булан хэмээх газарт хаваржиж буй малчин Б-гийнд дуудлагаар очиж малчны хотонд хүндэрсэн жирэмсэн эхэд яаралтай хагалгааг амжилттай хийж, эх, нярайн амь насыг аварчээ.

Малчин Б-гийн эхнэр, 23 настай Б.С жирэмсний үеийн манас таталтын улмаас хүндэрч унаахгүй болж, улмаар эх, ургийн амь нас дээсэн дөрөөн дээр болсон байжээ.

Бөмбөгөр сумын эмнэлгийн эмч, эх баригч, сувилагч, лобарант, жолооч нар тус айлд очиж анхны тусламжийн үйлчилгээг үзүүлээд байхад нь Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг очсон байна.

Өвчтөний толгой гэнэт өвдөж, улмаар бөөлжиж эхэлсэн тул өглөөний 9 цагийн үед сумын эмнэлэгт дуудлага өгчээ. Сумын эмнэлгийн хамт олон яаралтай арга хэмжээ авч II шатлалын эмнэлэгт ханджээ. Энэ дагуу нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг зөвлөлдөөд яаралтай мэс засал хийхээр шийдвэрлэсэн байна. Ингээд хагалгааг хийж гуравдугаар сарын 7-ны өдрийн 17 цаг 32 минутад 1800 грамм охиныг эсэн мэнд төрүүлж, эх ургийн амийг аварчээ. Улмаар сэхээн амьдруулалт хийж, эх, нярайн биеийн байдлыг тогтворжуулаад Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төвд хүргэжээ. Эх 33-34 долоо хоногтой жирэмсэн байсан аж. Одоо эх, нярайн биеийн байдал сайжирч аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.

Эхийг тус сумын эмнэлгийн машинаар тээвэрлэсэн бол нярайн тээлт дутуу, биеийн байдал тогтворгүй байсан тул зайлшгүй хүчилтөрөгчийн апарат залгах шаардлагатай байжээ. Тиймээс эмнэлгийн машины дээр мотор бэхлэх  замаар апаратыг ажиллуулж, нярайг эмнэлэгт хүргэжээ.

Хэрэв яаралтай арга хэмжээ авч, хагалгаа хийгээгүй бол жирэмсний үеийн манас таталт өгөхөд давхар цус харвах, цаашлаад эх, ургийн амь нас эрсдэх аюултай байдаг байна.

Энэхүү баатарлаг буянтай үйлсийг хийсэн хагалгааны багт аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Г.Хоролсүрэн, их эмч Б.Мөнхжаргал, Эримт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн эмч П.Алтанзаяа, мэдрэлийн их эмч М.Эрдэнэчимэг, хагалгааны сувилагч Ж.Байгальмаа, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн сувилагч С.Жавхлан, жолооч Баярбаатар нар ажиллажээ.

www.unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Anonymous (March 19, 2017 12:31:31 pm )

    Баяр хүргье. 2 хүний алтан амь аварсан алтан гарт буян эмч нартаа ажлын өндөр амжилт хүсье.

  • Уншигч (March 19, 2017 1:17:02 pm )

    Сайхан мэдээ байна шүү.

  • Tanhai (March 19, 2017 4:30:52 pm )

    Гайхалтай амжилт одоо үед ингэж зүрх гаргаж ажиллах хүмүүс. ховор та нарыг ерөнхилөгчийн зүгээс амжилт хүссэхээс өмнө монголчуудын нэрийн өмнөөс баяр хүргэж ард олны талархалын баяр хзргэе

  • ZOCHIN (March 19, 2017 7:11:48 pm )

    Ta buhendee bayarlasaanaa ilerhiilj sain saihniig husen eruue

  • zochin (March 19, 2017 7:19:44 pm )

    Gaihamshig manai emsh nar iim l uls shuu dee.Bayar hurgye.Ih bayarlalaa.

    Yamar saihan medee ve.Manai emsh nar iim l saihan uls shuu dee.Bayar hurgye.amjilt husye.

  • G.Tsetsermaa (March 19, 2017 7:24:05 pm )

    Mongoliin vrs mash olon boltugai !!
    Mongol ulsin ervvl mendiin salbariihan chadvartai,chadaltai shvv !! Amjilt!!

  • mongol hun (March 19, 2017 7:46:08 pm )

    emch nar suvilagch jolooch bugded ni bayarlalaa mas eh ur bolon ger buld ni bayar hurgeye

  • Anonymous (March 19, 2017 10:01:20 pm )

    ta bvhendee mash tom bayar hvrgiye. manai mongolin emch nar vneheer altan gartai shvv. eh ohin 2 bolon tvvnii ger bvld az jargal ervvl enhiig hvsen eruuye.

    • Zochin (March 19, 2017 10:20:48 pm )

      Tor,zasag e.m said ene bag,suminhniig ajlal hj bn gj oqhihgyi blgyi.todorhoi handah bh

  • zochin (March 19, 2017 10:18:04 pm )

    Bayar hurgey.Mundag baina.

  • Anonymous (March 19, 2017 11:49:50 pm )

    manas tataltand orohoos ni umnu yagaad uridchilan sergiileegui ym be jiremsnii hyanalt hangaltgui bgaag haruulj bn

  • Anonymous (March 19, 2017 11:53:17 pm )

    hagalgaagaa hiij duussani daraa zuragaa awahuulj boloogoil ym bhdaa yoszuigui haragdaj bn

  • Tuul (March 20, 2017 7:00:07 am )

    Gaihsltai ingej hvniiami abar ch baihad elgbeer muu heldegee bolimoor um aa

  • о (March 20, 2017 8:13:39 am )

    одоо хөдөөний эмнэлгүүдийг хагалгааний тоноглосон машинтай болгомоор юм баяр хүргэе

  • Өөдөө (March 20, 2017 8:27:26 am )

    Ёстой мундаг эмч нарын баг байна. Ажилд нь амжилт хүсье.

  • gana (March 20, 2017 9:24:48 am )

    buh emch nar ioim l bh yostoi

  • D (March 20, 2017 11:04:21 am )

    Мундаг юмаа

  • Zochin (March 20, 2017 1:49:34 pm )

    Yvnees ilvv ach
    buyn gej bhuu emch naraar baharhaas argagvim

  • Намхай (March 20, 2017 2:29:10 pm )

    Мундаг мундаг эмч нар бна бна. Баяр хүргэе. Цаашдаа ажил үйлс нь бүтэмжтэй, амьдрал ахуй нь аз жаргалтай эрүүл энх сайн сайхан байх болтугай.

  • Намхай (March 20, 2017 2:31:36 pm )

    Мундаг мундаг эмч нар бна бна. Баяр хүргэе. Цаашдаа ажил үйлс нь бүтэмжтэй, амьдрал ахуй нь аз жаргалтай эрүүл энх сайн сайхан байх болтугай. Азтай л ээж охин 2 байна.

  • Zochin (March 20, 2017 3:02:07 pm )

    Mundag emch nart bayr hurgie,sain saihnii husie

  • Anonymous (March 20, 2017 5:06:17 pm )

    Баяр хүргье мундаг эмч нартаа улам олон хмжилт гаргахыг хүсье!

  • zochin (March 20, 2017 5:15:44 pm )

    bayar hurgie bugded ni eruul enh az jargal husie estoi mundag sonsohod uneheer taatai medee b na

  • Anonymous (March 21, 2017 11:45:42 am )

    Bayr hvrgie mundag yma

  • Зочин уншигч (March 21, 2017 4:07:53 pm )

    Баяр хүргэе эмч, сувилагч, жолооч нартаа. Гэвч сэтгүүлч нь яасан ч их алдаатай бичдэг юм. Хэл мөхвөл улс мөхнө гэдэг.

  • ерөөлт (March 21, 2017 4:14:19 pm )

    мундаг

  • Tsaschimeg (March 21, 2017 9:30:35 pm )

    Saihan medee bn. mongoliin maani buh emch nar iim baatarlag mundag bgaasai.

  • Anonymous (March 22, 2017 5:58:45 pm )

    Horloo naizdaa bayr hurgej amjilt husie.Nergui


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com