antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
antalya haber
Mar 17, 2017 3 comments

Олонхийн АРДЧИЛЛААС цөөнхийн АРДЧИЛАЛ РУУ…

нийтлэсэн Admin

“Ардчилал бол олонхийн засалал юм”… Коммунизмын уриа лоозонгоос ялгарахгүй энэ төрлийн ухуулга, сурталчилгаанд та бид итгэсээр өдийг хүрсэн. Он жилээр нь тооцвол энэ итгэл 27 жилийн настай. Харин бодит байдал дээрээ ардчилал олонхийн засаглал бус харин хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн цөөнхийн засаглал болж хувирсан гэздгийг өнөөдөр олон нийт төдийгүй судлаачид хэлж эхэллээ. Ард түмний үг зөвхөн гэрийнх нь баруун булан эс бол зурагтын өмнөх буйдан дээр өрнөх

төдийхнөөр, сайндаа л Сүхбаатарын талбайд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй жагсаал хийх хэлбэрээр илэрдэг байхад мэргэжлнйн судлаачид дүн шинжилгээ хийж эхэлсэнд талархал илэрхийлүүштэй. Тэр дундаа “Төлөөллийн ардчилал бол хамгийн зөв хувилбар” гэж байсан багш, эрдэмтдийн лекцийн агуулга өнөөдөр үндсээрээ өөрчлөгдсөн гэж ч хэлж болно. Харин үүнд нь улстөрчид хийгээд терийн ордонд амьдралынхаа дөрвөн жилийг, цаашлаад урт удаан хугацааг өнгөрүүлэхийг хүсдэг УИХ-ын гишүүд хэрхэн хандаж байна вэ.

Нөхдөл байдал хийгээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг 2016 оны нэгдүгээр сард “Хэлэлцэх боломжгүй. Төлөөллийн ардчиллыг тунхагласан Үндсэн хуультай зөрчилдөж байна” гэдэг шалтгаанаар буцааснаас үзвэл одоогийн УИХ-д лав олонхийн засаглалыг хамгаалах сонирхол байхгүй байж мэднэ. Хуулийн төсөлд хууль санаачлах эрх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх, ард нийтийн санал асуулга явуулах эрхийг баталгаажуулах тухай заалт байсан. Сонгуулийн эрх бүхий 5000 иргэн хуулийн төсөл санаачилж, УИХ-ын гишүүдэд төслөө хүргэх. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөө 10 мянган хүний гарын үсэгтэйгээр УИХ-д хүргэх гэх мэт. Үүний ард ардчиллыг олонхийн засаглал гэдэг төвшинд нь буюу 1990 оны зорилтот нь аваачих зорилго бий гэдгийг төсөл санаачлагчид илэрхийлж байсан.

Энд зайлшгүй тодруулах ёстой зүйл нь “Монголын ардчиллыг 1990 оны зорилтод нь нийцүүлж аваачих тухай” юм. Үүнийг товчхоноор тодорхойлбол сонгогчиддоо нэр нүүр олохын тулд баяр ёслол эхлэхтэй зэрэгцэн он цагийн хуанли, тавгийн идээ, морины дүрстэй алт, мөнгөн цутгамал, цайны идээ барьдаг бус харин тэдний санаа бодлыг УИХ-д илэрхийлдэг, хамгаалдаг болох. Тэр дундаа нэр бүхий улстөрчид УИХ-д ээлж дараалан 6-4 удаа тогтмол

Ардчилсан намын тухайд ч адилхан. Тэртээ 1990 онд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн ардчилагчдын бүлэглэл өөр зуураа тэмцэлдэж, эргээд шинэ залуу лидер бус УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тус намыг толгойлж байгаа нь мөн л олонхи бус цөөнх тус намыг удирдаж байгаагийн баталгаа. “Шонхор” фракц, дангаараа тус намыг удирдаж эхэлснийг бол дурьдахад ч багадна.

сонгогдож, энэ хугацаандаа өдөр алгасахгүй “Ард түмний эрх ашгийг хамгаална. Нийгмийн тэгш бус байдал газар авлаа. Баян ядуугийн ялгаа хэрээс хэтэрлээ” гэсэн сэдвийг өлгөж ярьдаг ч үр дүн нь эсрэгээрээ өрнөөд байгаад асуудлын гол нь байгаа юм.

Наад захын жишээ гэхэд, өнөөдрийн байдлаар Олон улсын валютын сангаас хүүхдийн 20 мянган төгрөгийг Монгол Улсын нийт хүүхдийн 40 хувьд нь буюу зайлшгүй шаарддагатай бүлэгт өгөх боломжтой гэдэг санал гаргасан байгаа. Энэ нь Монгол Улсын ирээдүйн хүн амын, залуу үеийн 40 хувь нь сарын 20 мянган төгрөгний тэтгэмжгүйгээр амьдрах боломжгүй байгаагийн илэрхийлэл. Харин тэдний эсрэг талд хүн амын ердөө таван хувь нь арилжааны банкинд байгаа нийт хадгаламжийн 90 орчим хувийг эзэмшиж байгаа. Хэрэв ирэх сарын 1 -нээс Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй холбоотойгоор хадгаламжийн хүүнээс татвар аваад эхэлбэл тэднийг мөнгөө банкнаас татаж, улмаар банкны салбар доголдолд орно гэдэг болгоомжлол бий болж байна. Тэгэхээр улс төрийн эрх гэдэг хийсвэр ойлголтоос түр ангижраад баялгийн хуваарилалт талаас нь харьцуулан харахад дээрх хоёр дүр зураг яах аргагүй Монголын ардчиллыг олонхиос цөөнх рүү хөрвөснийг илэрхийлнэ. Нэг хэсгийнх нь хоногийнн хоол төрийн бодлогын нэг хэсэг болж байхад нөгөө хэсгийнхний хадгаламжийн мөнгө шийдвэр гаргагчдын толгойны өвчин болж байна аа гэж. Сонин л зураглал.

Яг үүнтэй адил төлөөллийн ардчиллын сөрөг үр дагаврыг Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Энхбаатар ‘Төрийн бодлогын шийдвэр гаргах үйл явцад ард түмэн шууд оролцох боломжгүй болж, шийдвэр гаргах хүндийн жин нь ард түмэнд биш төлөөлөгчдөд, бүр тодруулбал, төлөөлөгчдийн ард байгаа намуудад төвлөрдөг. Засаг төрийг ард түмнээс хөндийрүүлснээр түүний хүлээн зөвшөөрөгдөх шинж легитим шинж буурч, нам төрийн толгой дээр гарч, парламентын шийдвэр нэрээр суудлын олонхийг авсан намын шийдвэр гарч хэрэгждэг. Парламентын гишүүн харьяалах намынхаа бодлогыг заавал дагах үүрэг хүлээсэн байдаг явдал нь төлөөллийн ардчиллын үндсэн гол сул тал болж байна” гзж тайлбарласан. Тэгэхээр УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний шийдвэр гаргах үндсэн гол хүчин зүйл нь олон нийтийн санаа бодол гэдгээс илүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр болж хувирна гэсэн үг. Ардчилсан намын хухайд ч адилхан. Тэртээ 1990 онд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн ардчилагчдын бүлэглэл өөр зуураа тэмцэлдэж, эргээд шинэ залуу лидер бус УИХ-ын гшиүүн С.Эрдэнэ зус намыг толгойлж байгаа нь мөн л олонхи бус цөөнх тус намыг удирдаж байгаагийн баталгаа. “Шонхор” фракц дангаараа тус намыг удирдаж эхэлснийг бол дурдахад ч багадна.

Гэхдээ тэд ингэж олонхийн засаглал нэрийн дор цөөнхийн эрх ашгийг тунхагласныхаа төлбөрт нэг л удаа толгой бөхийдөг. Тэр цаг хугацаа нь УИХ-ын сонгууль. Тиймээс ч гуйлга гуйж буй ядарсан улстөрчид олноороо хаалга тогшиж, хүндэтгэл илэрхийлэх тэр үйл явцыг дүр эсгэсэн ардчилал хэмээн тодорхойлох болсон нь яах аргагүй олонхийн ардчиллаас цөөнхийн ардчилал руу шилжсэний баталгаа юм. Эндээс л ардчиллыг ардчилах болсон гэдэг судлаачдын үг хийгээд иргэдийн оролцоог дэмжих хууль эрх зүйн шинэчлэлийг эрх баригчид нэн даруй хийх цаг болсон гэдэгтэй санал нийлэх хэрэгтэй биз ээ.

Ш.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (March 17, 2017 1:19:33 pm )

    Энэ мал юм мэдэхгуйгээ хэндгайхуулах гэж ингэж бичвээ?! Ардчилалын нэр барьж алигархи болгосон АН-аа л бичилдээ! Энд МАН ямар хамаатай юм вэ?! Морийн хотолбороо дэвшуулж ард олны итгэл авсан нам бол удирдах тувшиндоо асуудлаа ярилцалгуй яахавдээ?! Уунийг цоонх руугээ орлоо гээд гоочлоод яахавдээ. Тэд чинь бас л олон тумний толоолол байдаг юмшдээ? Малаа?!

  • зочин (March 19, 2017 1:22:03 pm )

    Энэ байдлаар бол АН мөнгөний нам, олигархиудын нам, бүлэг фракцын нам хэвээр үлдэх юм бна. Шинэчлэл гэдэг нь хоосон хийрхэл, гишүүдээ хуурахаас цаашгүй ээлжит жүжиг бна. Нөгөө гишүүдийн нам болох яасан бэ? Тэд наад ХОРОО гэдэгт чинь багтах арга алга. Яагаад гэвэл МӨНГӨгүй. Мөнгөтэй болох бүх боломжийг МАНАН хаасан. Зөвхөн УИХ-ын хэд мөнгөө хуваадаг нийгэм оршиж бна даа. Юу бодно вэ Та ардчилагч гуай?

  • АН-ЫН АХМАД (March 26, 2017 12:50:19 am )

    Бүх хямралыг манай нам биш намын удирдлагад гарсан хэдэн хулгайчид зориуд зохион байгуулсан юм. Гишүүд шүүмжилж байсан уу гэж асуугаад байна лээ.Тэгж “муурын” сахлаар оролдох тэнэг хүн яаж байх вэ.Эрдэнэ дарга шинэчлэлийг нэг хийх шиг л болнодоо харж байгаарай Та нарыг ч яаж дэглэхээ хэнээс асуулгүйгээр мэдэх юм байхаа


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com