antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
antalya haber
Mar 17, 2017 9 comments

Урлаг өөрийн хэл бас хилтэй биз дээ?

нийтлэсэн Admin
Хошин шогийн тоглолт… “Алаад хаячихна шүү чамайг” гэж жүжигчин бүсгүй тайзан дээр цамнана. Үзэгчид, ялангуяа хүүхдүүд элгээ хөшиж, нулимсаа гартал инээнэ. Бас нэгэн хошин урлагийн хамтлагийн шоун дээр “Үүнийг нулим” гэснээ “Одоо залги” гэж хээв нэг шүлсээрээ наадаж “алиална”. Урлаг өөрөө гоо зүй. Энэ утгаараа гоо зүй, ёс зүйгүй  урлаг гэж байх уу?  “Урлагийг бүтээх үндсэн шаардлага нь гоо сайхан юм” гэж нэгэн алдартай уран бүтээлчийн хэлсэн үг яг одоо л үнэ цэнэтэй санагдана.
 Уг нь  урлаг гэдэг агуу, тайз гэдэг ариун.  Тэр үзэл санаа одоо ч хэвээрээ. Өөрөөр хэлбэл, хүнийг гэгээрүүлэх, хөгжүүлэх, нийгмийн харанхуйг гийгүүлэх зэрэг урлагийн өөрийнх нь үндсэн шинж чанар, үүрэг, нөлөө ямар ч  цаг үед өөрлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй. Гэтэл манайд амьдралын хар бараан үзэгдлүүд агуулга, хэлбэрээрээ тайз, дэлгэцэн дээр амилаад байна. Нийгмийн сэтгэлзүйг залж, засч явах учиртай урлагийн хамгийн том заяагдмал үүрэг  орхигдоод байна.
Сүүлийн үеийн Монголын шинэ кинонууд бараг тэр чигээрээ үзэн ядалт, өс хонзон, хутга, буу, аллага, хүчирхийлэл, аймшигтай харгис хэрцгий зодоон,  цус, нулимс, шорон гяндан, ор хөнжлийн явдал…
Муу лалрыг ална,  гичийг арчина гэх зэрэг бохир бүдүүлэг үгс зүгээр л энгийн жишээ боллоо. Бүр байчихаад нөгөө П… гэдэг хачиг шиг халдвартай муухай үг  киноны урын санд “ориг”-оороо ороод ирэхийг үзлээ. Урлаг өөрийн гэсэн хэл бас хилтэй биз дээ?
Хамгийн гол нь дөнгөж “ургаж”, хорвоог таниж ядаж байгаа өсвөр үеийнхэнд манай зарим “урлагийн бүтээлүүд” ямар нөлөө үзүүлэх  бол? Элдэв этгээд үг хэллэг, хараал зүхлийг хошин шоунаас, кинон дээрээс сонсохоороо амьдралыг тэр утгаар нь харж, хүлээж авах хүүхэд цөөн биш. Өнөөдөр хүүхэд, залуусын хүмүүжил эвдэрч байна гэх. “Нахальный” гаж хэллэгүүд тайз, дэлгэцэн дээр ч байгаад  байхаар тэд агуулга, үр дагаврынх нь тухай эргэцүүлж бодох уу?
 Урлаг бол өнөөгийн нийгмийн толь гэдэг өнцгөөс нь тайлбарлах нэгэн байдаг. Гэхдээ  нийгмийн эмгэнэлт болоод эмгэнэлт инээдмийн үзэгдлийг мөнгө болгож ашиглахыг гол зорилгоо болгож байгаа хэсэг байна  гэж харж, дүгнэх хүн олон байгаа юм.
Дэд профессор (СУИС), МУГЖ О. Ичинхорлоо гуай “Урлаг хүний оюуны чадлыг нээж, уран сэтгэцийг өрнүүлэх, зөн авьяасыг бадраах нээлтийн /эврисик/ нөлөөнөөс гадна бодит байдлын үнэнийг дүрсэлж ирээдүйг үзүүлдгээр уран сайхны “прогноз” үүрэгтэй, иймээс урлаг мэдлэгийн эх болохын хамт түүнийг дэлгэрүүлэх хүчтэй зэвсэг мөн учир соён гийгүүлэх ач холбогдолтой. Уран бүтээл хүнд үзэл санааны, оюуны эрч хүчийг бодол ухаан, сэтгэл мэдрэлд нь шингээн өгдөг, сэнхрүүлэх  үүрэгтэй юм. Мөн хүн уран бүтээлээс эрч хүчийг сэлбэж тэндээс хүсч мөрөөдсөнөө олж авдаг учир сэлбэн сэтгэх /компенсационный/  чадалтай юм” гэж урлагийн мөн чанарыг тайлбарласан байдаг. Тэрбээр мөн “Уран сайхны хүчээр хүн хүслээ хангаж сэтгэлээ ариусгана. Уран бүтээлийг хүн ард үнэлэн цэгнэж, тэндээс хүмүүжлийн хүч нөлөөг эдэлнэ. Урлагийн  нэг гол үүрэг бол сэтгэлийн баяр цэнгэл юм” хэмээжээ.
Энэ шалгуураар  манай хошин шогчид болоод “детектив” киночдын бүтээлийг нэг хараад үзээрэй. Өнөөдөр социализмын үеийнх шиг цензур урлагийн ямар ч төрөлд байхгүй. Уран бүтээл туурвих эрх чөлөө хангалттай. Гэхдээ аливаа бүтээл урлагийн өөрийнх нь мөн чанар хэмээх мөнхийн шалгуурт захирагдах ёстой биз ээ. Эртний Грекийн гүн ухаантан Аристотель “Урлаг хүний сэтгэлийг ариусгадаг”, Оросын алдарт зохиолч Ф. Достоевский “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж зүгээр ч нэг хэлээгүй юм. “Хүн сэтгэлийн амьтан ажгуу. Сэтгэлийн амьтныг хүмүүн болгогч нь урлаг, соёл” гэж  ухаантны хэлсэн үг ч байдаг билээ.
  Дажсүрэнгийн Лхагвадорж 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (March 17, 2017 11:59:38 am )

    ТИЙМЭЭ УРЛАГ УГ СОЕН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЧАНАРАА АЛДАЖ НИЙГМИЙН ЗАВХРАЛЫГ ХУУЛБАРЛАХ БОЛСОН ХОШИН ШОГЧДООР ДҮҮРСЭН

  • Зочин (March 17, 2017 3:57:03 pm )

    Хошин шогчид, тэдний хийсэн кинонууд урлагийг гутааж, нийгмийн тэр дундаа өсвөр насны залуучуудын оюун санааг бузарлаж байна. Хачирхалтай нь энэ тухай хэн ч ярихгүй байгаа нь эмгэнэл.

  • zochin (March 17, 2017 7:10:02 pm )

    hachin hachin tsarai zustei huuhnuud bolj jujigleh n yamar muuhai geech,golduu bolovsrol muu,bas hodooniihon l uzdeg bh

  • nergui (March 17, 2017 9:16:30 pm )

    Solongos kinond durgui geed mongoliin kino bolgond solongosiin hev maqgiig zugeer l oruulsan bdag shuu hezee baitlaa mongolchuud haich chuluu,batlii geed so nar shig uildel hiideggui l bsan baihgui yu tom tom yum yridag nairuulagch zohiolch naraaaaaaa

  • Anonymous (March 18, 2017 1:02:55 am )

    Хошин шогийн салбадайнуудын үнэн нүүр царайг торойтол бичсэн байна. Нөхөр Лхагвадорж….. Баяр хүргэе!

  • mongol (March 18, 2017 9:17:52 am )

    mash zob zuil bichij bna hoshin urlagiinhnii ug hel es zui gej alga toglolt orchin ueiin mongol kinonuud uzej hardag bolgon erotik uzber bolson bna hynalt tabih heregte ur huuhdee zob humuujilte bolgohod ene baidal muugaar noloolj bna buh medeelliig hynamaar bna

  • mongol (March 18, 2017 9:22:44 am )

    hoshin urlag kino uzbereer sadar samuun bolgoniig surtachlah ajillagaa zahialgaar ybagdaad bnuu dendej bna

  • mongol (March 18, 2017 9:30:16 am )

    90 eed onii hoshin urlagiinhan soen gegeeruuleh tor niigmiin buruu zoru baidliig unen zoboor gargaj baisab odoo bol zuud sadar samuun bolj hubirlaa heterhii zadgai bolloo

  • Model (March 18, 2017 3:13:20 pm )

    Tiim bolhoor l hoshin gj todotgood bganshde songodog urlag bol bishde ta nar anduuraad bn nomig hoinoos ni unshdag yumu haasha yum


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com