sesli chat onur air ordu haberleri
Mar 10, 2017 Comments are off

Загвар өмсөгч Д.Баяртогтох “Стар централ магазин”-ны сүүлийн шатанд үлджээ

нийтлэсэн Admin

БНСУ-д зохион байгуулагдсан “Азийн шилдэг загвар өмсөгч” шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Азийн топ модель” өргөмжлөлийг хүртсэн загвар өмсөгч Д.Баяртогтохыг үзэгчид андахгүй. Тэрбээр Солонгосын кино найруулагчдаас кинонд тоглох санал хүртэл авсан удаатай.

Тэгвэл загвар өмсөгч Д.Баяртогтох Австрали улсад шилдгийн төлөө өрсөлдөж байгаа гэнэ. Тус улсад зохион байгуулагдаж буй  “Стар централ магазин” загварын сэтгүүлийн энэ оны гэрээт загвар өмсөгч шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд шалгаран тун амжилттай оролцож байгаа аж. Энэхүү тэмцээнд Франц, Энэтхэг, Америк, Англи зэрэг улсын 100 гаруй загвар өмсөгчөөс 16 эрэгтэй модель тунаж, шилдгийн төлөө өрсөлдөж байгаа юм байна.

Тэмцээний санал хураалтыг үзэгчдийн дунд дөрөвдүгээр сарын 7 хүртэл явуулах аж. Урьдчилан мэдээгээр Д.Баяртогтох 840 орчим саналаар эрэгтэйчүүдээс хоёрдугаарт жагсжээ. Харин уг тэмцээнийг ялагч 2500 ам.долларын эзэн болохоос гадна “Стар централ магазин сэтгүүлийн нүүр хуудсыг чимэх аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com