antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
antalya haber
Mar 10, 2017 36 comments

Улсад хохирол учруулсан гэх С.Тунгалаг дахин төрийн албанд шургажээ

нийтлэсэн Admin

-Хар мөртөй, хар сүүдэртэй нэгэн шагнал хариуцсан мэргэжилтнээр дахин төрийн албанд шургалсан нь хэн гэгч том гартай эрхмийн гавьяа вэ-

УИХ-д олонх болсон МАН-ынхан боловсон хүчний хомсдолд ороо юу гэх бодол хүн болгонд төрөх болсон. Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн 2011 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарч олон нийтийг цочирдуулж байсан цаг саяхан. Тэгвэл шүүхээр гэм буруутай нь тогтоогдож “Бүгд Найрамдах…” уншуулж байсан эл хатагтай Нийслэлийн Эрүүл мэндийн газарт шагнал хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон байх юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр тус газрын Захиргаа, төлөвлөлт хяналт шинжилгээний хэлтэст шагнал хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаалыг хаших болжээ.

Уснаас хуурай гарч чадсан азтай хатагтай

Түүний холбогдож байсан хэргээс нь цухас дурьдахад тэрбээр 2005-2010 оны хооронд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байхдаа “… нийгмийн даатгалаас мөнгө авч эмнийхээ өрийг дарах, ор хоногийн төлөвлөгөөгөө биелүүлж даатгалаас мөнгө авах…” гэх мэт зорилгоор тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлээгүй болон байнга хэвтэн эмчлүүлдэг хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаарыг ашиглан өөрийн удирдлага дор ажилладаг эмч нараар 73 тооны хуурамч өвчний түүх бичүүлэн, уг өвчний түүхийг хуурамч гэдгийг мэдсээр байж санаатайгаар байнга ашиглан, Нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж улмаар нийгмийн даатгалын сангаас үргэлжилсэн үйлдлээр 4.359.300 төгрөгийн санхүүжилт авч даатгалын санд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон хэмээн улсын яллагч яллах дүгнэлт үйлдэн тухайн үеийн Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхэд илгээсэн байдаг. Шүүхээс Б.Тунгалагийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай хэмээсэн мөртлөө түүнд холбогдох хэргийг дараах зүйл ангиар хэрэгсэхгүй болгож байсан юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Сандагжавын Тунгалагт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай хэмээх шийдвэрийг гаргаж байсан юм. Ямартай ч С.Тунгалагийг шүүгдэгдэж байх үед гэрчүүд маш ноцтой гэмээр зүйлийг шүүх хуралдаан дээр өгүүлж байсан ч энэ хэргийг хэрэг биш болгож байсан юм.

Хохирогч 73 өвчтөний түүхийг хуурамч гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ

Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Ц.Ганчимэг мөрдөн байцаалтад дараах мэдүүлгийг өгч байсан. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг 73 өвчний түүхийг хуурамчаар үйлдүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Мөн эдгээр хуурамч өвчний түүхээр хүмүүсийг хэвтэн эмчлүүлсэн гэж нийгмийн даатгалын газраас эмчилгээний зардал нэхэмжилж, нийгмийн даатгалын газраас Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дансанд мөнгө шилжсэн нь тогтоогдсон байна. Хуурамч өвчний түүхээр 4.359.300 төгрөгийг даатгалын сангаас гаргуулсан байх тул энэ мөнгийг нэхэмжилнэ. 73 өвчний түүхийг үзэхэд өвчний түүхэнд хавсаргагдах ёстой хэвтэх бичиггүй, шинжилгээ хийгдээгүй өвчний түүхийн стандартын шаардлага хангаагүй, мөн эмчилгээний хуудсан дээрх эмчилгээ гардан хийсэн сувилагчийн гарын үсэг тэмдэглэл нь өдөр бүр нэг хүний гарын үсгээр зурагдсан байсан. Энэ бүгдээс харахад эдгээр 73 өвчний түүхийг хуурамч гэж үзэх үндэслэлтэй байна. Хуурамч өвчний түүхийг бичиж байгаа нь Нийгмийн даатгалын газраас эмчилгээний зардал нэхэмжлэх зорилготой хийж байгаа үйлдэл юм.
Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай өвчтөнийг эмнэлэгт тухайн дүүргийн өрхийн буюу амбулаторийн эмч нь зохих шинжилгээ бүхий хэвтэх бичгийг бичиж өгдөг. Энэ бичгээр өвчтөн дүүргийн нэгдсэн эмнэлэгтээ ирж өвчний түүх нээлгэн хэвтэх ёстой. /Хүнд болон яаралтай тусламжаар ирсэн өвчтөнл шинжилгээ болон хэвтэх бичиг шаардлагагүй / өвчний түүхийг тухайн өвчтнийг үзсэн эмч анхлан нээж эмчилгээгээ бичдэг. 2006 оны Эрүүл мэндийн сайдын 229 тоот тушаалаар өдрийн эмчилгээ хийх журам батлагдсан, үүний дагуу өдрийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст өвчний түүхийг нээдэг болсон. Мөн өдрийн эмчилгээний өвчний түүхийн нүүрэн хэсэгт өдрийн эмчилгээ гэсэн бичиг бичигдсэн байх ёстой. Хуурамч өвчний түүх гэдгийг мэдэх бололцоотой. Өвчний түүхийн дагуу мөнгө шилжүүлэхэд эхлээд тухайн эрүүл мэндийн байгууллагаас Нийгмийн даатгалын газар руу хэвтэж эмчлүүлсэн өвчтөний нэрс бүхий жагсаалт цаасаар болон цахим хэлбэрээр өвчний түүхийн хамт ирүүлдэг, үүнийг Эрүүл мэндийн даатгалын газрын санхүү бүртгэлийн хэлтэс болон тусламж үйлчилгээний чанарын хэлтсийн мэргэжилтнүүд хянаад /одоо таван дамжлагаар хянагдаад мөнгө шилждэг/үүний дагуу мөнгө тухайн газарт шилждэг юм. Шилжүүлж байгаа мөнгө нь тухайн даатгуулагчийн эмчилгээний зардалд зарцуулдаг юм” хэмээсэн. Уг нь, Монгол Улсын төрийн байгууллагыг төлөөлж хохирогчоор оролцож буй төрийн байгууллагын гэрчийн мэдүүлэг энэ. Гэтэл улсыг залилсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоор байхад С.Тунгалаг уснаас хуурай гарч гэм зэмгүй нэгэн болж хувирсан билээ.

Яагаад заавал
С.Тунгалаг гэж

Энэ бүхнийг тоочиж байгаагийн учир гэвэл өнөөдөр С.Тунгалагийн хашиж буй албан тушаал нь бас л мөнгөтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, тэрбээр шагнал хариуцсан мэргэжилтэн. Өнөө цагт ажил хийж гавьяа байгуулсан хүн нь төрийн одон медаль болон шагнал авахад их бэрх цаг болсон.
Өөрөөр хэлбэл, том, том шагналыг мөнгөтэй эрхмүүд өвөр хоорондоо наймаалцаж байгаад насаараа улсад ажиллаад шагнал авч чадаагүй хүмүүсийн шагналыг танил талаараа дамжуулан төвөггүйхэн авдаг болсон гэсэн үг. Тиймээс л хатагтай С.Тунгалаг эл албан тушаалыг хаших болсон нь хачирхалтай. Яг үнэндээ тэрбээр эмнэлгийн дарга байхдаа иргэдийг эмнэлэгт хэвтээгүй байхад хуурамч өвчтөний түүх зохион Эрүүл мэндийн даатгалын сангаас хувьдаа мөнгө завшдаг байсан гэсэн хар бараан намтар түүнийг мөнхөд дагаж явсаар байхад яагаад түүнийг заавал дахин төрийн албанд ажилуулж бас болоогүй ээ ар өврийн хаалга хэрэглэн байж ордог шагнал хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаал дээр томилох болов оо.
Уг нь өдгөө төрийн албаны шалгалтад тэнцэж нөөцөд бүртгэгдээд одоог хүртэл ажилгүй байгаа олон мянган залуу бий. Гэтэл яагаад төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан ашигласан хэрэгт холбогдож байсан С.Тунгалаг гэж.
Аль эсвэл түүнийг уг албан тушаалд дахин хэн нэгнийг будлиантуулж мөнгө ав хэмээн уг албан тушаалыг өгөх болов уу. Хэдийгээр тухайн үед С.Тунгалагт холбогдох гэмт хэрэг шүүхээс хэрэгсэхгүй болж байсан ч мөрдөн байцаагчид, улсын яллагч нар С.Тунгалагийг гэмт хэрэгтэн хэмээн үзэж байсан удаатай. Ийм л хар мөртөй, хар сүүдэртэй нэгэн хатагтай шагнал хариуцсан мэргэжилтнээр дахин төрийн албанд шургалсан нь хэн гэгч том гартай эрхмийн гавьяа юм бол. Яагаад заавал С.Тунгалаг гэж… Ямартай ч бид дараагийн дугаарт эл хатагтайтай холбоотой бас нэгэн мэдээллийг сайтар нягтласны үндсэн дээр эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • Mongol huu (March 10, 2017 9:18:19 am )

    turiin albani uridax hayag adresiig soliochee turliin alba geed boloo

  • tselmeg (March 10, 2017 9:43:17 am )

    Mash zov eren survaljlah setguul zuig tsogtsoor in ajilluulj bj toriin alba eruuljine iim humuusee zailuulah heregtei

  • Irgen (March 10, 2017 9:50:10 am )

    Энэ МАН-ийнхан болиочээ. Оюунхорол тэргүүтэй баахан авилгагч авгай нараа зайлуулахгүй, дээр нь луйварчин авгай нар нэмээд байдаг.

  • Зочин (March 10, 2017 10:11:28 am )

    Дархан уул аймагт МАН 100 хувь ялсан ч АН-аас хэд хэдэн агентлагийн даргын албан тушаалыг авчээ. Өөрөөр хэлбэл МАНАН үүсчээ. МАН-ын нэр хүндийг унагаж улс төр, мөнгөний тохиролцоо хийгээд байгаа албан тушаалтандаа хариуцлага тооцооч М. Энхболд даргаа

  • ИРГЭН (March 10, 2017 10:41:16 am )

    Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг болж байна даа МАН-ын идээчингүүд.

  • zochin (March 10, 2017 11:09:12 am )

    Shagnal hariutsan gedeg orontoo EMiin salbart baigaa ni uneheer dampuu baigaa shinj bish uu.

  • zochin (March 10, 2017 12:51:07 pm )

    enend yal oggogui uchraas iim bdald hurch bn

  • irgen (March 10, 2017 4:35:36 pm )

    MAN , ehe Tor arai heterch bainaa,,,,gemt heregtengyydiig yanz byriin alband gargaj taviad baina,,,,yu gej oilgoh ve ????????????????????

  • Anonymous (March 10, 2017 9:46:02 pm )

    Lalrin gichi yla ldeleed yw

  • ДАРХАД (March 11, 2017 9:42:57 am )

    ЙИМ ЮМНУУДААР Л УДИРДУУЛАХ ГЭЖ МАН ИЙГ СОНГОО БИЗ ДЭЭ ОДОО ОЛОЛ ЮМ ЯРИАД ЯАХ ВЭ МАНАЙХААААААААН

  • зочин (March 11, 2017 10:36:45 am )

    МАн-ыг улс орноо өөд тат гэж гаргасан .Энхболд даргаа ийм хүмүүсийг шууд халж хариуцлага тооц тэгэхгүй бол намын чинь нэр хүнд унаж байна. шударга байгаач.чадахгүй дараагын ажил чинь ……………………………..болно

  • Зочин (March 12, 2017 12:09:05 am )

    МАН шоронд байх ёстой хүнийг өндөр албан тушаалд томилж авилгатай тэмцэж байгаа юмуу.Ард иргэдээ дэндүү басамжилж байна шүү.

  • D.Yondon (March 12, 2017 4:39:29 pm )

    Bugs ni sain ajillaj baigaa yum bn huurhii

  • иргэн (March 13, 2017 1:16:40 pm )

    МАН-хан хүнээ зөв сонгож ажил албан тушаалд тавьж чаддагүй нь бүх томиллогооноос харагдаж байна.Анхан шатны байгууллагууд нь хамгийн сайн мэргэжлийн удирдлагатай байх ёстой байхад МАН-хан эсрэгээр нь удирдлагуудыг нь тавьдаг хамгийн тэнэг нам.Сайд нар мэргэжлийн хүмүүс байх ёстой.Тэгэж байж яамдынхаа газар хэлтэсийндарга нараа мэргэжлийн хүмүүс томилно.Мэргэжлийн биш сайд яг өөр шигээ хүмүүсээр л дарга нраа тавих нь ойлгомжтой.Яагаад гэвэл өөрс нь илүү хүн байвал сайд нь доошоо орно биздээ.Мэргэжлийн биш газрын дарга нар бас л өөрсөд шигээ хүмүүсээр мэргэжилтэнгээ томилно.Бас л өөрөө илүү хүн тавихыг хүмэхгүй.Ийм маягаар бүх төрийн алба мэргэжлийн биш сонгуулийн шагналын газар болж хувираад 26 жил болж байна даа.Ийм төртэй Монгол улс хөнжлөө юу.Хямралаас гарлаа юу бодох л хэрэгтэй дээ Монголчуудаа Сонгогч нараа.

  • Anonymous (March 15, 2017 7:30:16 am )

    хал

  • zochin (March 15, 2017 2:19:48 pm )

    ATG arai alban toot hiij ogoogui blgui de iim hun l tord orood bval uls oron yah bilee

  • санал (March 15, 2017 6:08:25 pm )

    шүүхээс хэрэгсэхгүй болгосон бол энэ хүн ажил хийнэ шүүдээ найзуудаа

  • Иргэн (March 16, 2017 11:18:28 am )

    Ийм улаан цагаандаа гарсан хулгайчийг Шоронд хийж шонд дүүжилвэл таарна,

  • Зөгийчин (March 16, 2017 7:21:03 pm )

    МАН даанч дээ. АН-ын томилгооны увайгүй үйлдлийг дуурайж байгаа юм уу, хаашаа юм бэ. Шүүмжлээд л яриад л байсан. Өөрсдөө ард түмний хүчинд гарч ирчихээд ингэж тэнэгтэж байх гэж. Монгол төрийн алба хулгайч, луйварчин С. Тунгалагаар дутлаа гэж үү. МАН-ын гишүүд, дэмжигчид ээ. Тэмцэхгүй бол энэ нөхөд намын нэр хүндийг уландаа гишгэж, та биднийг мал мэт доромжлон басамжилж байгааг хараад зүгээр суух аргагүй боллоо. Дахин сануулахад М. Энхболд оо, юуны чинь ерөнхийлөгч болох, яасан албан тушаал мөнгөнд ханаж цаддаггүй нөхөр вэ, чи

  • Зочин (March 17, 2017 11:16:30 am )

    МАН-хан та нар иймэрхүү алдааг олон удаа гаргаж байгаа шүү. Ард түмнээ ингэж доромжилж болохгүй гэдгийг ойлгох цаг чинь болсон шүү. Одоо та бүхэн С.Тунгалагийг төрийн албанаас зайлуулж, Тунгалагийг тэр албан тушаал дээр тавьсан эрх мэдэлтнийг албан тушаалаас нь халж, мөн мөнгө идсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн шийдвэрийг дахин хянаж, хууль бус шийдвэр гаргасан шүүгчид хүртэл хариуцлага тооцож шударга ёсыг тогтоох хэрэгтэй. Хэрэв ингэхгүй бол МАН-ын намын чинь нэр хүнд бүрмөсөн унахад ойрхон байна шүү. Ухаарцгаа.

  • МАН (March 17, 2017 12:35:51 pm )

    МАНАЙ НАМД ХУЛГАЙ ХИЙСНИЙХАА ТАЛЫГ ӨГСӨН ЮМ ЧИНЬ ШАГНАХГҮЙ ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ???БИТГИЙ БАЛАЙР,,,,,,,,,

  • зочин (March 17, 2017 4:01:25 pm )

    Төрийн албанаас хөөж явуулж хатуу хариуцлага тооцох хэрэгтэй залилангийн шинжтэй гэмт хэрэг биздээ.Энэ авгай даварчихсан авгай шүү дээ

  • цогоогийн найз ш дээ (March 17, 2017 9:56:37 pm )

    энэ тунгалаг чинь эрүүл мэндийн сайд цогцэцэгийн хам хэрэгтэн найз ш дээ. хуурамч историйн хэрэг гээл шуугиулж байсан доо. Цогцэцэг бүр сайд болсон юм чинь Тунгаа нэг туу мэргэжилтэн болоход юу нь болохгүй гэж

  • yana daa (March 17, 2017 11:40:25 pm )

    TSOGTSETSEG ENE 2uulaa ISTORIIN HEREGT HOLBOGDSON GEMT HEREGTNUUD HULGAICH NAR SHUU DEE N.ENKHBOLDIIN HUD SAID TSOGTSETSEG ERLIIZ AWGAI YUM BN HUN HELEHEER NI HARSAN YARZAICHAAD YAWCH MONGOL BISH YUMAA

  • Anonymous (March 18, 2017 11:57:38 am )

    энэ тунгалаг чинь миеэгомбын энхболдын нэг ангм бөгөөд авгайх нь найз шүү дээ хүмүүсээ. 73 өвчний түүх гэж найруулснаас биш 700гаад хуурамч түүх бичүүлсэн гээд шуугиад байсан, хувийн эмнэлэгтээ хүртэл бичүүлсэн гэдэг

  • мэдэхүү (March 18, 2017 12:00:32 pm )

    ээж нь гэж хүнд гарын авгай эмнэлэгт нь хэвтэх нэрийдлээр архидаад л байдаг байж билээ, энэ тунгалаг өөрөө ч гэсэн овоо уудаг гэсэн

  • ангийн анд (March 18, 2017 12:03:11 pm )

    эрүүл мэндийн дэд сайд бямбасүрэн миеэгомбын энхболд эхнэр нь бас энэ тунгалаг бид нар нэг ангиийхан байлаа гэж

  • чи шүү (March 18, 2017 12:52:29 pm )

    байг хөөрхий 73хан өвсний түүхээр мөнгө аваа л биз , сүртэй штээ,

  • ман (March 18, 2017 6:42:16 pm )

    нам дагавал ам тосдоноо

  • МӨРДӨГЧ (March 21, 2017 4:05:44 pm )

    БХН-Ы АВИЛГА НЭХДЭГ ХУРАНДАА 65 НАСТАЙ КОЛЯГИЙН АСУУДАЛ ЮУ БОЛСОН ВЭ. ТЭР ӨРӨӨНДӨӨ ӨНӨӨДӨР ХҮРТЭЛ ВИСКИ ШИМЭЭД СУУЖ БАЙХ ЮМ.

  • МӨРДӨГЧ (March 21, 2017 4:07:06 pm )

    БХЯ-НЫ АВИЛГА НЭХДЭГ ХУРАНДАА 65 НАСТАЙ КОЛЯГИЙН АСУУДАЛ ЮУ БОЛСОН ВЭ. ТЭР ӨРӨӨНДӨӨ ӨНӨӨДӨР ХҮРТЭЛ ВИСКИ ШИМЭЭД СУУЖ БАЙХ ЮМ.

  • gana (March 22, 2017 3:20:52 pm )

    Mergejliin zasgiin gazar gj medehgui bn uu? hodoodoro songuuli ugvul tegdgiin boloogui ushuu ih yum bolno

  • Anonymous (March 23, 2017 4:44:55 pm )

    Tsogtsetsegiin huuramch istoriin hergiin hamsaatan shu dee ene chin

  • Anonymous (March 29, 2017 7:06:40 pm )

    idsen mungiig ni 5 10 nugalj tuluuldeg huuli gargay

  • уншигч (April 03, 2017 12:17:44 pm )

    эл хатагтайтай холбоотой дараагийн мэдээлэл нь юу юм болдоо

  • 0000 (April 03, 2017 5:09:31 pm )

    Манай МАН ийн хүн Намаа санхүүжүүлсэн мөнгө байгаа юм нам ачийг нь хариулаж албан тушаал өгнөө өгч байгаа гэдэгийг манай намын нөхөд мэднэ


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com