antalya rent a car sesli chat en ucuz uçak bileti onur air ordu haberleri flypgs ucak bileti sunexpress pegasus
antalya haber
Mar 9, 2017 25 comments

П.Цэнгүүн захирлын “Алтан тариа” ХХК “Мон Газ Ойл”ХХК-ийн банкны барьцаанд байсан, 800 мкв төмөр замд ямар аргаар эзэн суув!

нийтлэсэн Admin

“Алтан тариа” ХХК бол хагас зуунаас илүү насыг элээсэн Монголын ууган үйлдвэрүүдийн нэг. Тэр ч утгаараа Монголчуудын сэтгэлд ойр дотно байдаг биз. Гэхдээ энэ нь “Алтан тариа” хууль зөрчиж болно гэсэн үг биш л дээ. 1959 оноос үйл ажиллагаа нь эхтэй тус үйлдвэр үр тариа хадгалан боловсруулах, гурил, тэжээл, гоймонгийн үйлдвэрлэл, эрчимжсэн гахайн аж ахуй, гахайн мах бэлтгэн нийлүүлэх, барилгын угсралт, үл хөдлөх чиглэлийн хөрөнгийн үйл ажиллагаа эрхэлдэг. Ерөнхийдөө үйл ажиллагаа нь өргөжсөөр өдийг хүрч буй.

Тэгвэл “Алтан тариа” ХХК бизнесээ өргөжүүлэхийн тулд хууль журам зөрчсөн тухай мэдээллийг эх сурвалж өгч байна. Тодруулбал, “Алтан тариа” ХХК нь “Мон Газ Ойл”ХХК-ийн эзэмшлийн газар, төмөр замыг булаан авчээ. Баримтаас харахад, “Мон Газ Ойл”ХХК-д Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газраас 2006 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ГЭРЧИЛГЭЭ олгосон байдгийг дараах баримт баталгаажуулж байгаа юм. Гэрчилгээнд бичсэнээр Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг үйлдвэрийн райоанд байрлах 800.0 метр урттай төмөр замын үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул гэрчилгээ олгов гэсэн байгаа юм.  “Мон Газ Ойл”ХХК-ийн зүгээс тус 800.0 метр газар дээр кадастр хийлгэсэн байсан бөгөөд газрын гэрчилгээ нь л гараагүй, бусад холбогдох бичиг баримтууд нь ном ёсны дагуу байжээ. Түүнчлэн “Мон Газ Ойл”ХХК өөрийн өмчлөлийн төмөр замаа банкны барьцаанд хүртэл тавьсан байсан нь, өмчлөгч нь мөн болохыг баталгаажуулсан нэг баримт юм.

Гэтэл хачирхалтай нь “Алтан тариа”ХХК нь 2011 оны 5 сарын 31-ний өдөр “Мон Газ Ойл”ХХК-ийн эзэмшлийн төмөр замыг өөрийн компанийн нэр дээрээ болгуулсан улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан байгаа юм. Дархан Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч М.Болд гарын үсгээ зурсан гэрчилгээний хуулбарыг уншигч та харж байна.

“Мон Газ Ойл”ХХК-ийг өмчлөгч гэдгийг баталгаажуулсан гэрчилгээн дээр 800.0 метр квадрат төмөр зам гэж байсан бол “Алтан тариа”ХХК-ийн нэр дээр  2011 онд гарсан гэрчилгээн дээр 850.0 мкв гэж бичжээ. Энэ нь зүгээр л төөрөгдүүлэх гэсэн, өөр харагдуулах гэсэн арга хэлбэр гэж үзэж буйгаа эх сурвалж хэлж байна.

“Мон Газ Ойл”ХХК нь тус газар, төмөр замыг банкны барьцаанд тавьчихсан, банкнаас чөлөөлөөгүй байх үед л “Алтан тариа” ХХК тус газар, төмөр замыг өөрийн болгочихжээ. Тэгэхээр эндээс “Алтан тариа”ХХК-ийн нөлөө төрийн байгууллагуудын шийдвэрт орсон уу гэдэг асуулт эрхгүй гарч ирж байгаа юм. “Мон Газ Ойл”ХХК нь тус газар, төмөр замаа энэ оны 1 дүгээр сарын 14-нөөс л банкнаас зээлээс чөлөөлж авсан юм байна.

“Мон Газ Ойл”ХХК-ийн тухайд Дархан-Уул аймаг дахь тус төмөр замыг Улсын начин П.Ганбаяр агсны компаниас анх худалдаж авч байжээ. Харин Улсын начин П.Ганбаяр агсны дүү Бямбаа гэгч нь  “Алтан тариа” ХХК-д худалджээ. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход, нэгэнтээ тус үл хөдлөх нь өөр компанийн нэр дээр бүртгэлтэй, өмчлөлтэй байхад, мэдсээр байж “Алтан тариа” ХХК нэр дээрээ гэрчилгээ гаргуулсан байж болзошгүй уг асуудлыг хуулийн байгууллага сайтар шалгах ёстой юм.

Эх сурвалжийн үзэж буйгаар Дарханы Улсын бүртгэгч Б.Хишгээ гэж хүн уг асуудалд холбоотой гэж байна. Дарханаас УИХ-д гарсан Д.Хаянхярваагийн хүн гэх тодотголтой Б.Хишгээ гэж улсын бүртгэгчтэй холбоотой иргэдийн гомдол ч олон гарч байжээ. Нэг айлын үл хөдлөх дээр 3 гэрчилгээ гаргасан гэх асуудалд ч улсын байцаагч Б.Хишгээ холбогдож байжээ. Түүнчлэн  “Мон Газ Ойл”ХХК-ийн өмчлөлийн  газар, төмөр замыг “Алтан тариа”ХХК-ийнх болгож гэрчилгээ олгосон асуудалд Дархан-Уул аймгийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, улсын байцаагч эрх сүрээ ашиглан, хууль журам зөрчсөн асуудлыг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой гэдгийг эх сурвалж хэллээ.

 “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн  эрхэм уг асуудлаар тайлбар хийнэ биз ээ. Ардчилсан үзэл санааг дэмжигч тэрбээр Ардчилсан намын гишүүн. Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д өрсөлдсөн ч гарч чадаагүй тэрбээр хэвлэлээр хааяа л дуугардаг. Нэгэн удаа тэрбээр  “Надаар тоглож болох юм шиг бодоод байгаа юм уу. “Хувьчилж болсон юм чинь хурааж болно” гэсэн мессеж ч явж байх шиг. Болно. Худалдаад, нийгэмчлээд авчих, тэгээд төр өөрөө гурилын бизнесээ хийг. Орос, хятад бизнесмэн ч худалдаад авч болно. Тэгээд тэр орос, хятад бизнесмэнээсээ гурилаа худалдаад авна биз, Цэнгүүн муухай харагдаад байгаа бол… Төрийнхөн худал хуурмаг мэдээлэл цацах тусам зах зээл, үнэ, үнэн байдал будилж байна. Худлаа тоо хэлдгийн цаана сайд, дарга нарын шахаа, луйвар байж л байгаа шүү дээ” гэж байсан.

Тэгвэл П.Цэнгүүн захирал та энэ удаа өөрөө үнэнийг хэлээч! “Мон Газ Ойл”ХХК-ийн эзэмшлийн газар, төмөр зам яахаараа  “Алтан тариа” ХХК-ийнх болсныг тайлбарлаач, П.Цэнгүүн захирал аа!?

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Новш (March 09, 2017 1:51:16 pm )

    Луйварчин.

    • asdadkjash (March 23, 2017 6:00:49 pm )

      WHAHAHAAHAH ENE GERCHILGEEGIIN NEG HARDAA? YAG NER HAYAG ENE TERIIGN PHOTOSHOPDCHIHSON BNSHD. SAIN HARDAA. YASNCH BOLHI HISEN UM!!!!!!!!

  • Anonymous (March 09, 2017 3:43:42 pm )

    Харин Улсын начин П.Ганбаяр агсны дүү Бямбаа гэгч нь “Алтан тариа” ХХК-д худалджээ. л гэцэн байна ш дээ?

  • Зочин (March 09, 2017 4:20:28 pm )

    2006 оны 10 сарын гэрчилгээ чинь хуурамчаар үйлдэгдсэн нь тамга тэмдэг, бичилт, үсгийн фонд гээд хэд хэдэн юман дээрээс тов тодорхой харагдаад байна даа. мэрэгжлийн биш бидний нүдэнд ингэж харагдаж байгаа юм чинь мэрэгжлийн хүмүүс нь тодорхойлоод өгөх байлгүй дээ. Хуурамч мэдээлэл байна шүү дээ.

    • 111 (March 22, 2017 12:35:07 pm )

      huuramch bol 2011 onoos omno bankand tavij bolohgui l dee. Bas daraa ni baritsaanaas Ul hudluh sullahgui l bh daa

  • Зочин (March 09, 2017 4:29:40 pm )

    Б.Хишгээ гэж улсын бүртгэгчтэй холбоотой иргэдийн гомдол ч олон гарч байжээ. Нэг айлын үл хөдлөх дээр 3 гэрчилгээ гаргасан гэх асуудалд ч улсын байцаагч Б.Хишгээ холбогдож байжээ. Гэнээ Тэгэхээр тэр эхний хуурамч юм шиг Мон Газ Ойл”ХХК-ийг өмчлөгч гэдгийг баталгаажуулсан гэрчилгээг Хишгээ нь хуурамчаар үйлдсэн болж таарлаа. Буруу хүнд хаяглачихсан ташаа мэдээлэл юм бишүү. Эх сурвалж шуурхайн.мн гэчихжээ бас энэ site одоо юу болоод байна аа.

    • Guest (March 09, 2017 6:01:37 pm )

      Za chi bitgii hudlaa bantan hutgaj baildaa holsnii commentchin gedeg chin medegdeed bn. Minii medehiin lav altan taria unench shudarga kompani cham metiin luivarchidtai holvogdoh companu lav bish

  • Zo (March 09, 2017 5:39:07 pm )

    Ene neg hun CH guril CH hiij chaddagui shal teneg shuudee

  • Зочин (March 09, 2017 6:38:39 pm )

    Энэ шуурхай мн чинь ёстой мөнгөөр худалдагдсан юм уу хаашаа юм бэ. Наад Мон Газ Ойл ХХК гэсэн гэрчилгээ чинь хэн ч харсан улайн цайм баллачихсан, тамга тэмдэг ч хуурамч байна гэдэг хэнд ойлгомжтой байхад юу гээд эргүүтээд худал мэдээлэл цацаад байдаг гарууд бэ. Битгий зоосны нүхээр бүгдийг хараад байгаач , ичээч Шуурхай мн

    • 111 (March 22, 2017 12:38:50 pm )

      jinhen hudaldagdsan ni ch l ba daa. iim shudraga bus zuiliig hohuuleed bgaa ni. nadad ch dee iim 2 gerchilgeenii asuudal heden jiliin omno uussen. tegeed oniig ni haraad l oilgomjtoi bdag yum bilee. ehleed gerchilgee garsan tal ni yaldag yum blee

  • хахахахах (March 09, 2017 6:47:00 pm )

    Муу сайн юмнуудын харин ч булайг дэлгэж хууль зөрчсөн олон зүйлсийг олон нийтэд хүргэж хууль цагдаагийн байгууллагад хүртэл нь мэдрүүлэх хэрэгтэй Санй байна Монгол улсад хууль хэрэгждэнг юм шүү

  • зочин (March 09, 2017 7:14:04 pm )

    хашаандаа оруулхаар тавьсан салаа замыг ашиглалт засвар үйлчилгээ аюулгүй байдал энэ тэрийг аж ахуйн нэгж хариуцах ёстой үүнд монголын төмөр зам ямар ч хариуцлага хүүлээхгүй өөрийн юмаа өрөө хариуц энэ зөв үүнээс хойш машин замыг хүртэл хаа хүртэл тавихыг улс мэдэж хэдэн жил ашиглаж тордохыг сум аймаг мэдэж баймаар улаанбаатарын хүний өгсөн татварын мөнгөөр эзэнгүй зам харгуйг засаж баймааргүй байна

  • Hereglegch (March 09, 2017 11:14:52 pm )

    Turiin albaniihan zoosnii nuheer ajilaa harj hiisen uivaagyi uildluud bna shuu dee, 1 gazar obyektiig hed heden ailiin ner deer gargasan n odoo companiudiig hoorond n margalduulah yum hiisen yum bishuu, ATG baiguullagad turiin luivarchidiig n ugmuur yum duu. Tom company iim zergiin zuil hiihgyi bailgyi dee, shudarga yosnii tuhai ih yarij bdag company shig sanagddag.

  • Anonymous (March 09, 2017 11:50:18 pm )

    Нэг өмчлөлд 2 ашиг сонирхлын зөрчилд өгч байна гэж байхгүй. Тэгэхээр энэ бол луйвар байж таараа. 2006 оны улсын бүртгэлийг бас банк болоод бусад төрлийн барьцаанд байсан гэдэг чинь анхных нь эзэмшигчийн эд хөрөнгө. Луйварчид шүүгдэж цаг болсоон.

  • zochin (March 22, 2017 12:40:59 pm )

    2 tald ajillaj bgaa neg l hun ba daa.hoorhii

  • zochin (March 22, 2017 12:43:10 pm )

    ner hund ni iluu chuhal biz dee…jaahan tomrohoor ni huuli uilchlehgui gej bodiim blgui dee… zarim neg ni.

  • zochin (March 22, 2017 1:45:21 pm )

    ийм явдал 2003 онд манай зуслангийн газрыг өөр хүмүүст давхар гэрчилгээ гаргаж өгсөн нь бөөн ажил болгож байж арай гэж буцааж авч байсан, үл хөдлөх хөрөнгө газрынхан но той хүмүүс

  • zochin (March 22, 2017 1:47:56 pm )

    мөнгөтэй том компани , эрх мэдэл бүхий хүмүүст үйлчилдэгээ болимоороо

  • zochin (March 22, 2017 1:51:47 pm )

    алтан тариа нэрээ бодоод үнэ мөнгөө тохироод авчимаар юмаа,ттим л хэрэгцээтэй бол

  • цэнгуунээ ! (March 22, 2017 8:44:30 pm )

    Ганзориг ч санасандаа хурэх юмдаа!

  • найз (March 22, 2017 8:54:46 pm )

    Естой чёрт ! юмаа.

  • Zorig (March 24, 2017 2:25:08 pm )

    End manai company umchiig deeremdej avsan ni unen. Zoos banknii baritsaand baij baigaad 2017.01.14 nii udur Darkhan uul aimgiin ul hudluh ed hurungiin gazart baritsaanaas chuluulsun bichgiin avachij uguud baritsaanaas sulluulsan yumaa. Altan taria yaalt ch ugui deerem luivar hiisen ni unen. ATG shalgah bailgui dee

  • saak (March 24, 2017 8:02:43 pm )

    SHalgah heregtei,,,,,

  • Anonymous (March 25, 2017 8:47:46 pm )

    1улсын бүртгэлийн 2003010676 гэж гэрчилгээ олгоод 2003010679 гэж бүртгэжээ.Тэгэхээр анх улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараалаад магадгүй нэг өдөр өвсн ч байж магад юм.М ойл гэсэн гэрчилгээг 2006 онд бичээгүй байна.2006 оны гэрчилгээнд огноо болон бүртгэгч,улсын бүртгэлийн дугааруудыг бичсэн үсгийн фонд нь тухайн үед тжс байгуулага хэрэглэж байсан үсгийн фонд мөн байна,эзэмшигчийн нэр байршил бичигдсэн усгийн фонд нь 2008 оноос хэрэглэсэн үсгийн фонд байна.гэхээр 2006 оны гэрчилгээний өмчлөгч байршилыг сүүлд буюу 2008-с хойно бичсэн байна,Ямар зорилготой Хишгээ гэрчилгээний өмчлөгч, байрлшилыг хусаад өөрөөр бичив?энэ асуулт шүү

  • Халх (April 02, 2017 7:12:44 pm )

    Алтан тариаг үнэгүй хуссан Сүрэнгийнхний насанд нь аль хэдийнээ цөв суусан. Тэр цөв юу болохынг мэдэхгүй нөгөө шуналаа үршэлжлүүлсээр л байна. Юм эзэнтэй байдгийг уг нь мэдэрсэн баймаар юмны ээлж дөхөж байгаа даа. Ямарч шар хувалзанд хандаад нэсмэргүй дээ…………


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com