Aug 18, 2015 1 comment

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

нийтлэсэн Admin

zasgiingazarЗасгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнд:

– Ази-Европын Дээд түвшний уулзалтын үеэр гадаад улсуудын төрийн тэргүүнүүд, өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах “АСЕМ Вилла” цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлэхэд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах санхүүжилтийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрлөө.

– Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

– Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ-ийг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 2-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдах “Дэлхийн Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Токио 2015” болон Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам ба Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг үзэглэх арга хэмжээнд Япон Улсын Засгийн газрын зардлаар оролцохыг зөвшөөрөв.

– Экспортод гаргасан, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувьтай тэнцүү байх ноос, ноолуур, арьс ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (August 24, 2015 10:26:22 am )

    8.18 хэлэлцсэн бусад асуудлуудаа тавиачээ хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com