Aug 1, 2015 7 comments

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ардчилсан намын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ

нийтлэсэн Admin

saihanbilegМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ардчилсан намын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ.

Тус шаардлагад:

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос Улсын Их Хуралд суудалтай бусад намуудтай зөвшилцөн хамтарсан Засгийн газар байгуулан ажиллахыг даалгасны дагуу Ардчилсан намын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг миний бие Улсын Их Хуралд суудалтай АН, МАН,  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хамтарсан Засгийн газрыг байгуулан эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө ажиллаж ирлээ.

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл болон Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Ардчилсан нам, Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэн.

Улс орны хөгжлийн энэ эгзэгтэй үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа миний бие Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, Ардчилсан намын бүх шатны удирдах байгууллагын шийдвэрийг хүндэтгэн ажиллаж ирсэн болно.

Ардчилсан намаас Засгийн газарт улс төрийн бусад намтай үргэлжлүүлэн хамтран ажиллахын тулд парламентын бүгд найрамдах улсын сонгодог жишиг болсон Гүйцэтгэх засгийн тэргүүн нь олонхийн буюу эрх баригч намын тэргүүн байх үндсэн зарчим хангагдах ёстой. Эдийн засаг, улс төрийн энэ торгон агшинд Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай Ардчилсан намын хувьд Гүйцэтгэх засгийн тэргүүн нь Ардчилсан намын даргын албыг хамт хашин улс орны өмнө тулгамдсан зорилтуудыг хэрэгжүүлж, улс төрийн бодлого, манлайллыг хослуулан гүйцэтгэх нь зүйтэй бөгөөд үүнийг зөвхөн төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Ерөнхий сайд, Улсын Их Хуралд суудалтай Ардчилсан намын төдийгүй Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, хөгжлийн язгуур үндэс шаардаж байна.

Иймд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдааныг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы буюу 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн өмнө хуралдуулж өгөхийг Танаас шаардаж байна гэжээ.

Мөн Ардчилсан нам, Монгол ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хангалтгүй гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай тухай хуулийн 23 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасны дагуу, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нарыг үүрэгт ажлаас нь огцруулах саналыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • mengu (August 01, 2015 2:28:12 pm )

    яана дөө энэ 76 хуц ухна ямаанууд

  • Anonymous (August 01, 2015 5:26:11 pm )

    Mal yumdaa chi

  • Anonymous (August 02, 2015 8:00:04 am )

    Зөв зөв, өөрсдөө ялаа ч гавьяаагааа ч үүрэх хэрэгтэй…

  • bantan (August 02, 2015 10:22:51 am )

    Маныхан хаяад гарчихаач.ирэх сонгуулиар наад Ан чинь ялаа үүрэх юм байгаа биз.

  • zochin (August 02, 2015 11:29:32 am )

    Ene hynii Ch. Saihanbileg Teneg emuu , esvel Byyr shunal n
    herees heterlee , Ene hyn bol Zovhon 100% ooriinhoo toloo
    Yavaj baigaa hyn shuu de, Heden Said nartai Mongo idej Ter
    Nohdood l Bayjiij , Bayan bolj baina shuu de ,
    Ene Zasgiin Gazariin Asuudliig Yarihgui bol bolhgui boloo shuu !

  • Irgen (August 02, 2015 11:30:26 am )

    Ene hynii Ch. Saihanbileg Teneg emuu , esvel Byyr shunal n
    herees heterlee , Ene hyn bol Zovhon 100% ooriinhoo toloo
    Yavaj baigaa hyn shuu de, Heden Said nartai Mongo idej Ter
    Nohdood l Bayjiij , Bayan bolj baina shuu de ,
    Ene Zasgiin Gazariin Asuudliig Yarihgui bol bolhgui boloo shuu !

  • 0000 (August 02, 2015 11:44:58 am )

    САЙХАНБЭЛЭГТ ЭРХ МЭДЭЛ ИХ ИХ ӨГӨХ ЮМ БОЛ МОНГОЛ СҮҮРНЭ ХУЖАА БАЯРЦОГТЫН ӨМНӨӨ БАРСАН БУУНЫ НОХОЙ ШҮҮ ДЭЭ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХОЁР ТОЛГОЙ ГАДНИЙХАНЫХ БОЛНО ДӨАРАА НЬ МОНГОЛ ААШМААР ГАДНИЙХАНЫ МЭДЭЛД ОРНО


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com