Aug 7, 2013 4 comments

Ө.Энхтүвшин: Хариуцлагаа би хүлээе

нийтлэсэн Admin

enkhtuvshin_gggӨнгөрсөн даваа гаригт МАН-ын Бага хурал болсон бөгөөд их хурлынхаа товыг гаргаад байгаа юм. Их хурлаар Намын шинэчлэлийн асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэх аж.

Түүнчлэн, намын шинэчлэлийн хажуугаар намын даргыг өөрчлөх ч асуудлыг хөндөөд байгаа. Энэ талаар намын дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ “Би намын Удирдах зөвлөлд өөрийн хүсэлтээ танилцуулсан. Удирдах зөвлөл, Бага хуралд танилцуулсан байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн бидний хүсэн хүлээж байсан дүн биш учраас намын даргын хувьд энэ хариуцлагаа би хүлээе. Тиймээс  чөлөөлөгдье. Ер нь хариуцлага гэж ярьж байгаа учраас намын даргаас эхлэх хэрэгтэй гэж үзээд ийм хүсэлт гаргасан” гэжээ.

Харин Намын Удирдах зөвлөл, Бага хурал энэхүү хүсэлтийг нь хүлээж аваагүй гэнэ. Иймд Их хурлаараа Намын даргын хариуцлагын асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (August 07, 2013 2:17:42 pm )

    намын даргын буруу байгаагүй ээ. АН-аас МАН-ыг газрын хөрснөөс арчина гэцгээж байгаа энэ үед МАН харин маш өндөр санал авсан. мөн нэр дэвшигчээ ардчилал гэдэг юу байдгийг жинхэнэ утгаар харуулсан аргаар тодруулсан. энэ хүнийг энэ албанаас алдаж болохгүй шүү. намчирхаж ард түмнээ ялгаж хуваадаггүй, намынхаа төлөө үнэн сэтгэлээс ажилласан., олон нийтэд илт зөвөөр үнэлэгддэг болсон шүү. хариуцлага бол их зөв, гэхдээ энэ удаад лав биш. харин түүний оронд дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд аваргаа дахин нэр дэвшүүлж, намаасаа гарч чадвал гэсэн бодолттой ажиллах ёстой. дараагийн удаа ЭБ нэр дэвшихгүй болохоор одоо улс даяар бүрэн танигдсан хүнээ дэмжиж ажиллаарай. Ардчилал МАН-д бүрэн биеллээ олсон нь харагддаг шүү. Амжилт

  • xarz (August 07, 2013 6:30:36 pm )

    namiin dargiin hubid ,eronhiilogchiin songuulid setgeleesee ajillaaguiee.unenshdee.yugii n nuudgiin.ooroo unenee l helsen baina.odoo bi bolie oo geed baihad n uldeechiheer daraagiin hariutclagaiig bolohoor bi bolie gej helee bizdee ,teneguudee geh baihdaa.

  • erdemten (August 08, 2013 11:24:01 am )

    heeh harin ch namiin darga erunhiilugchiin songuulid setgeleesee ajillasan shyy udur shunugyi yuch medehgyi malnuud bitgii tengtej bai tegeed ch baterdene teneg buh gedegeeree l garaagyi bh

  • zochin (August 13, 2013 2:39:41 pm )

    Shal hudlaa shudarga tsarai gargaad baih yumaa.Tertei tergvi namaa yalagduulsan geed enend yamar huuliar arga hemjee avahiin.Yamar buudaj alah u? Harin ch gem hiigeegvi hvn shig amar taivan saihandaa jargah bailgvi dee.


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com